🇲🇳 ТАНК ХҮЛДЭГ 🇲🇳 retweeted
Багш нарын ажил хаялт бол цалин цавууны асуудлаас гадна мэргэжлийн үнэ цэнээ мэдрүүлэх, цаашлаад боловсролтой монгол уу гэх маш өргөн агуулгын акц болж бн.
🇲🇳 ТАНК ХҮЛДЭГ 🇲🇳 retweeted
Хэрүүл уруул, хүнд өгөөжгүй дэмий зүйл бичиж байгаа хүмүүсийг харахаар хайран цаг хугацаа, хайран нэр хүнд санагддаг.
Хүнд нэр нэг л олдоно. Тэр нэрээ үнэ цэнтэй, утга учиртай, бусдад өгөөжтэй авч явах нь л чухал. 🤍
Олон дагагчтай байхаас илүү, үнэ цэнтэй хүн байх нь чухал…
🇲🇳 ТАНК ХҮЛДЭГ 🇲🇳 retweeted
Улс стратегийн ач холбогдолтой ашиг малтмалынхаа хайгуулыг ЗГ нь өөрөө 100 хувь мэдэж шийдээд шийдвэрээ гаргах хэрэгтэй шүү. Сумын ИТХаас хайгуул хийх санал авах ямар ч шаардлаггүйш дээ. Улс орноо бодоод дэмжсэн санал өгөхөөр газар нутгаа худалдсан болоод дуусах юм
Хүртэх ёстойгоо хүртэж байна. Сүүлийн 10 жил энэ асуудал жил дараалан гарсан. Гэтэл тэд хуруугаа ч хөдөлгөсөнгүй. ChatGPT хүртэл ингээд хэлж байна. Засаг огцрох нөхцөл биш үү?
🇲🇳 ТАНК ХҮЛДЭГ 🇲🇳 retweeted
Энэ явдлаас 5 сарын өмнө дэлхийн ЭЗ Ормузын багалзуурт орлоо гэж би лав 3 сарын 9нд нийтлэл гаргасан. Энэ зун Орост түлшний хомсдол өмнөх оноос нэмэгдэх нь хавраас ойлгомжтой болчихсон бсан. Тийм байтал 7 сард сайд нь далдаганаад явж бсан. Өнөөдрийн нөхцөл байдал бол ЗГын алдаа.
🇲🇳 ТАНК ХҮЛДЭГ 🇲🇳 retweeted
Сэтгэл хөдлөл, талархал дүүрэн нэгэн өдөр! 💯🔥
500+ хүний өмнө өөрийн амжилтын түүхээ хуваалцаж, илтгэл тавина гэдэг миний хувьд маш том хариуцлага, бас нэр төрийн хэрэг байлаа.
🇲🇳 ТАНК ХҮЛДЭГ 🇲🇳 retweeted
12 жил Төрийн албан хаагчийг тайлангаар дарчихаад нэг өглөө чөлөөллөө.
12 жил бусдын эрхийг зөрчиж орон шоронд хийж бусдын зовлонгоор наадчихаад, хүний эрх хөөрхий.
12 жил аж ахуй нэгжийн бүх боломжийг хулгайлж (ждү, тендер) авчихаад нэг өглөө данс нээлээ гэж попрох.
🇲🇳 ТАНК ХҮЛДЭГ 🇲🇳 retweeted
Бүр нэмээд шинээр авчраад бдаг шүү‼️😰😱😡
Хүүхэд хөгшин залуугүй бүгд гэмтэлтэй болох юм бна даа‼️
🇲🇳 ТАНК ХҮЛДЭГ 🇲🇳 retweeted
📌МОНГОЛ ХУУЛЬЧ БҮСГҮЙ АНХ УДАА ДЭЛХИЙН ГУРАВ ДАХЬ ТОМ АРБИТРЫН ШҮҮХЭД АЖИЛЛАХААР БОЛЛОО‼️
Хуульч Х.Наранбулаг нь Хонгконгийн Олон Улсын Арбитрын шүүхийн Сонгон шалгаруулалтын хорооны 2026 оны гуравдугаар сарын 12-ны өдрийн шийдвэрээр Хонгконгийн Олон Улсын Арбитрын шүүхийн арбитрчаар томилогджээ.
Х.Наранбулаг нь тус олон улсын арбитрын шүүхийн анхны монгол арбитрчаар томилогдсон бөгөөд Хонгконгийн Олон Улсын Арбитрын Шүүх нь Ази тивийн тэргүүлэх, дэлхийн гурав дахь том олон улсын арбитрын шүүх бөгөөд тус арбитр нь үндэстэн дамнасан корпорацууд, олон улсын хөрөнгө оруулагчид болон өндөр үнийн дүн бүхий комплекс олон улсын маргаануудыг хянан шийдвэрлэдэг дэлхийн хамгийн нэр хүндтэй арбитрын шүүх юм.
🇲🇳 ТАНК ХҮЛДЭГ 🇲🇳 retweeted
Миний багад хөршдөө гэдэс хүргэж өгөх гэдэг том алба байлаа.
Чанасан гэдэсний хуваарилалт бол айлын дотоод эдийн засгийн бодлого шахуу юм. Хэнд нь хэдийг өгөх вэ, аль хэсгийг нь явуулах вэ, өнгө зүсийг нь яаж алаглуулж бүгдэд нь тэгш хүртээх вэ гэдэг чинь бараг урлаг. Нэг талдаа өөхтэй, нөгөө талдаа цултай, жаахан өнгө нэмээд эвтэйхэн тааруулахгүй бол “манайд муухай хэсэг иржээ” гэсэн яриа гарна. Түмпэн сав хүрэлцэхгүй зовлон бий. Нэг айлын сав нөгөө айлд явчихсан, тэрийг эргүүлж авчрах хүртэл дараагийн хүргэлт гацна. Савны эргэлт гэдэг тусдаа логистик шахуу байж.
Харин хамгийн чхариуцлагатай мөч бол: “Замдаа асгачихав даа, чи салга шүү!” гэдэг захиас. Энэ үгийг сонсоод чи жирийн хүүхэд биш, улсын онцгой даалгаварт томилогдсон хүн гэдгээ ойлгоноо. Түмпэнгээ хоёр гараараа тэврээд, алхам бүрээ тооцож, гудамжны нохойноос эхлээд халтиргаа гулгаа хүртэл бүх эрсдэлийг даван туулж хүргэнэ шүү дээ.
Хүргэж өгсний дараа шагнал ч бий. Хэдэн ширхэг эсвэл нэг ч чихэр байж болно.
Тэр ганц чихэр өнөөдрийн бонус, урамшууллаас илүү хавьгүй үнэ цэнтэй. Одоо бодоход тэр үед бид хөршдөө зүгээр хоол, гэдэс хүргэж яваагүй юм байна.
Харин хөршийн холбоо, хүндлэл, хуваалцах ёсыг зөөж явжээ.
🇲🇳 ТАНК ХҮЛДЭГ 🇲🇳 retweeted
УЧРАЛ САЙДАА!
CU, GS25- д шал, жорлон цэвэрлэгч тусдаа байх шаардлага тавья. Өвчин тараадаг газар болох нь! Олон зуун тэрбумын орлогоосоо цэвэрлэгч аваг! Хоолоо нэг савлаад, мөнгөө тоолж аваад заваарч өгч бна. Тогооч жорлон угаадаг юм уу?




























