UNREAD (@UnreadToday) header
UNREAD (@UnreadToday) profile picture

Залуу мэргэжилтнүүдэд зориулав. Өдөр бүр алдалгүй унш.

Ulaanbaatar, Mongolia
Joined June 2015
Photo by UNREAD (@UnreadToday)Photo by UNREAD (@UnreadToday)Photo by UNREAD (@UnreadToday)Photo by UNREAD (@UnreadToday)Photo by UNREAD (@UnreadToday)Photo by UNREAD (@UnreadToday)Photo by UNREAD (@UnreadToday)Photo by UNREAD (@UnreadToday)Photo by UNREAD (@UnreadToday)
Юнител группт ажиллах ямар вэ? 💚 20 жилийн түүх, 4 сая гаруй хэрэглэгчид хүрсэн үйлчилгээний экосистем, мянга мянган ажилтан. Энэ бүхний цаана Юнител группийн хамгийн үнэ цэнтэй хөрөнгө болох ажилтнууд бий. Тус групп 20 жилийн ойгоо тохиолдуулан ажил үйлсээрээ манлайлж, хандлагаараа түүчээлсэн 80 ажилтнаа тодруулж, ирээдүйд нь хөрөнгө оруулах зорилгоор суралцангаа аялах “Foreign Study” хөтөлбөрт хамруулжээ. Тэгвэл Юнител группт ажиллахын онцлог юу вэ? Ажилтнууддаа ямар боломж олгодог бол? Ээлжит нийтлэлээрээ бид тус хөтөлбөрт хамрагдсан ажилтнуудын сэтгэгдлээс хуваалцахын сацуу Юнител группт ажиллахыг зорьж буй хэн бүхэнд уг байгууллагын ажлын орчин, боломж, онцлогийг 10 өөр өнцгөөс харуулахыг зорилоо. Юнител группт ажиллах ямар бол? 🌐 Унших: unread.today/c/10x10-unitel
122
🌟 Контент хамтралаа Geni-д даатга Олон дагагчаас илүү «бодит туршлага» чухал болж байна уу? Арваннэгдүгээр сарын 8-нд зохион байгуулагдсан “Collab with Geni 2026” арга хэмжээнд 600 гаруй контент бүтээгч оролцож, нэг өдрийн дотор 300 гаруй хамтын ажиллагаа эхэлжээ. Брэндүүд болон контент бүтээгчдийг нэг дор уулзуулсан энэхүү арга хэмжээ нь Монголд UGC маркетингийн эрэлт өсөж буйг харууллаа. Тус арга хэмжээг зохион байгуулсан Geni нь бизнес эрхлэгчид, брэндүүдийг контент бүтээгчидтэй холбож, бүтээгдэхүүн, үйлчилгээгээ хэрэглэгчийн өнцгөөс танилцуулах зураг, видео, сэтгэгдэл зэрэг контент бүтээлгэх боломж олгодог платформ юм. Өнөөдрийн байдлаар тус платформд 3,500 гаруй контент бүтээгч бүртгүүлж, 800 гаруй брэнд хамтран ажиллаж байна. Брэндүүдэд тохирох бүтээгчийг олохоос эхлээд контентын сан бүрдүүлэх хүртэлх үйл явцыг Geni хэрхэн хялбарчилж байгааг нийтлэлээс уншаарай. 🌐 Унших: unread.today/c/insight-geni Унших хугацаа: 4 мин ☕
49
📈 Монголын эдийн засаг уул уурхайгаас өөр ямар салбарт түшиглэн хөгжих боломжтой вэ? 1990-2025 онд Монгол Улсад орж ирсэн 52.1 тэрбум ам.долларын гадаадын шууд хөрөнгө оруулалтын 74.4 хувь нь зөвхөн уул уурхайн салбарт төвлөрчээ. Энэ нь нэг талаас уул уурхайн салбарын эдийн засагт эзлэх байр суурийг харуулж буй ч нөгөө талаас бусад салбарын боломжийг ашиглах шаардлагатайг сануулж байна. Тэгвэл бид уул уурхайгаас гадна ямар салбарт гадаадын хөрөнгө оруулалт татах боломжтой вэ? Энэ төвлөрлийг сааруулж, эдийн засгаа солонгоруулах ажлын хүрээнд манай улс таван салбарыг тэргүүлэх чиглэл болгон тодорхойлоод буй. Эдгээр салбарт бидэнд ямар давуу тал, нөөц боломж байна вэ? Тэрхүү боломжийг бодит хөрөнгө оруулалт болгох ямар ажлууд эхлээд байна вэ? 📌 Энэ удаагийн нийтлэлээрээ гадаадын хөрөнгө оруулалтын тэргүүлэх таван салбарыг тоон баримт, бодит жишээнд тулгуурлан тайлбарлалаа. 🌐 Унших: unread.today/c/explained-fdi…
71
🖋 ШУА-ийн Палеонтологийн хүрээлэнгийн захирал, доктор З.Бадамхатан "Юрийн галавын цэцэрлэг" киноны зөвлөх, дэлхийн алдарт палеонтологич Жак Хорнер эл ярилцлагын зочинд маань "Чи манай сургуульд ирж суралцвал сонирхох уу?" гэх гэнэтийн санал тавьснаар энэ бүхэн эхэлжээ. Тэрээр геологийн мэргэжлийнхээ дагуу үлэг гүрвэлийн судалгааны экспедицид явахдаа палеонтологийн салбарын гайхамшгийг мэдэрч, улмаар докторын зэргээ АНУ-ын Монтана мужийн их сургуульд хамгаалсан аж. Ингээд эх орныхоо хөрсөн доорх сая сая жилийн түүхийг "уншиж", дэлхийн шинжлэх ухааны ололтод хувь нэмрээ оруулж буй ШУА-ийн Палеонтологийн хүрээлэнгийн захирал З.Бадамхатаны ажил болоод амьдралын арга барилтай танилцъя. 🌐 Унших: unread.today/c/hiw-badamkhat…
101
🏦 Дэлхийн банк санхүүгийн салбарт түүчээлж буй “Голомт банк” Дэлхийн банк санхүүгийн салбарын чиг хандлагыг тодорхойлогч Euromoney сэтгүүлээс жил бүр “Euromoney Awards for Excellence” арга хэмжээг зохион байгуулдаг билээ. Тус арга хэмжээгээр санхүүгийн гүйцэтгэл, бүтээгдэхүүн үйлчилгээний чанар, технологийн дэвшил, инновац нэвтрүүлэлт болоод тогтвортой хөгжилд оруулж буй хувь нэмрээрээ салбартаа манлайлж буй банк, санхүүгийн байгууллагуудыг тодруулдаг уламжлалтай. Энэ жилийн хувьд манай улсаас нийт таван шагнал хүртсэний дөрвийг нь Голомт банк хүртжээ. Тус банк чухам ямар үзүүлэлт, амжилтаар эдгээр шагнал хүртсэнийг дэлгэрүүлэн хүргэе. ✨ 🌐 Унших: unread.today/c/insight-golom…
1
141
💰 Гадаадын хөрөнгө оруулалтаас орж ирсэн нэг долларын аялал Манай нийгэмд өрнөдөг томоохон мэтгэлцээнүүдийн ихэнх нь гадаадын хөрөнгө оруулагчид болон тус хөрөнгө оруулалтын өгөөжийг хүртэх тухай байдаг. Тийм ч учраас гадаадын шууд хөрөнгө оруулалтын тухай яриаг сонсоод олон хүн "Миний амьдралд яг ямар хамааралтай билээ?" гэж асуух нь нийтлэг. Хөрөнгө оруулалт, худалдааны газрын мэдээлснээр 2026 оны 2-р улирлын байдлаар Монголд нийт 55.1 тэрбум ам.долларын гадаадын шууд хөрөнгө оруулалт орж ирсэн байна. Хэдийгээр 1990-2025 онд орсон хөрөнгө оруулалтын 74.4 хувь нь уул уурхайд төвлөрсөн ч түүний нөлөө зөвхөн уурхайгаар хязгаарлагдахгүй. Тэгвэл энэ мөнгө хаашаа явж, хэнд хүрдэг вэ? Энэ асуултыг Монголд үйлдвэр байгуулж буй нэгэн гадаад компанийн жишээн дээр авч үзье. 🌐 Унших: unread.today/c/insight-fdi-j…
54
🗣️ Бичлэгний дуу оруулахдаа санаа зовох хэрэггүй боллоо Контент бүтээгчдийн хувьд хийсэн бичлэгтээ дуу оруулах, хоолой унших дээр их цаг зарцуулдаг шүү дээ. Тэгвэл Чимэгэ системс ХХК-ийн "Чимэгэ Уншигч" онлайн үйлчилгээ таны бичсэн бичвэрийг 4 шинэ дуу хоолойгоор шууд яриа болгон хөрвүүлэх боломжийг олгож байна. Хэрэглэгч хоолойны өнгөө сонгох эсхүл хүссэн сценариа сонгоод түүнд тохирох хоолойнуудаас сонгон текстээ уншуулах боломжтой. Ингэснээр таны бичлэгний дуу оруулалт илүү амьд, байгалийн мэт болж бичлэгний агуулга, утга санаа сонсогчдод бүрэн хүрч чадах юм. ✨ 🌐 Унших: unread.today/c/insight-reade…
1
116
🌿 Dialogue by Lorinet хэлэлцүүлгийн EP3: Гэр бүлд ээлтэй ажлын байр гэж юу вэ? Манай улсад ажил хөдөлмөр эрхэлдэггүй, эдийн засгийн идэвхгүй 137 мянга гаруй залуус бий. Тэдний дийлэнх нь хүүхдээ асрахын тулд гэртээ байгаа ээжүүд ажээ. Хүүхдээ асрах хүнгүйгээс болж ажилдаа эргэн орж чадахгүй, хэдэн жилээр карьераа завсардуулах тохиолдол цөөнгүй байдаг гэнэ. Тэгвэл эцэг эхчүүдэд ажил, гэр бүлээ зохицуулахад нь байгууллагууд хэрхэн тусалж болох вэ? 🤔 Энэ удаагийн хэлэлцүүлгээр гэр бүлд ээлтэй ажлын байрны талаар ярилцсаныг тоймлон хүргэж байна. 🌐 Унших: unread.today/c/insight-dialo…
71
11-р сарын 10-нд Монгол бахархлын өдөр буюу Их Эзэн Чингис хааны мэндэлсний 864 жилийн ой, 11-р сарын 14-нд Өндөр гэгээний мэндэлсэн өдөр буюу Соёмбо үсгийн 340 жилийн ой тохиов. Мөн тун удахгүй буюу 11-р сарын 26-нд Бүгд Найрамдах Улс тунхагласны 102 жилийн ойгоо угтах гэж байна. Үндэсний бахархал, өв соёлоо эргэн дурсдаг эдгээр өдрүүдийг тохиолдуулан 20 жилийн ойгоо тэмдэглэж буй Unitel групп өвөг дээдсийн харилцаа холбооны өвийг онцолсон “Өртөө” төслийг хэрэгжүүлжээ. Энэ удаагийн голын нүүрэндээ бид эртний өртөөний тогтолцооноос өнөөгийн технологийн хөгжил хүртэлх түүхийг хүргэж байна. Арван жил үргэлжилж буй “Би хэрхэн ажилладаг вэ” булангаараа ШУА-ийн Палеонтологийн хүрээлэнгийн захирал, доктор З.Бадамхатаны ажил, амьдралын арга барилыг танилцууллаа. Тус ярилцлага “Гэж Юу Вэ” сэтгүүлийн 2026 оны хаврын дугаарт бүрэн эхээрээ нийтлэгдсэн бөгөөд Unread-тэй хамтран гаргадаг тус сэтгүүлийн дөрөв дэх дугаар тун удахгүй уншигч та бүхний гарт хүрэх болно. Түүнчлэн Монголын шинэ бүтээгдэхүүн, бүтээгчдийг хэрэглэгчидтэй холбох зорилготой, Product Hunt-аас санаа авсан Launchpad.mn платформын өнгөрсөн долоо хоногийн хамгийн олон санал авсан гурван бүтээгдэхүүнийг Бэнто хэсэгтээ онцоллоо. Та ч бас өөрийн бүтээлээ тус платформд байршуулан олон нийтэд танилцуулах боломжтой юм шүү. 📍 UNREAD TODAY долоо хоног тутмын сониныг Улаанбаатар хотын төвийн кофе шопуудаас болон 21 аймаг дахь Монгол Шуудангийн салбаруудаас авч уншаарай. Мөн цахим хувилбараар дэлхийн хаанаас ч унших боломжтой. 🌐 Унших: unread.today/c/newspaper-116
246
🤝 Бидний дундах сүүн холбоо: Фермерүүдийн бодит түүх Монголчууд бидний хувьд сүү, цагаан идээ нь эртнээс ахуй амьдрал, өв соёлын салшгүй хэсэг байсаар ирсэн. Харин өнөөдөр бидний хэрэглэж буй нэг сав сүүний цаана ямар хүмүүсийн хөдөлмөр, амьдралын түүх оршдог бол? Сүү ХК “Бидний дундах сүүн холбоо” кампанит ажлаараа дамжуулан олон жилийн турш хамтран ажиллаж буй сүү бэлтгэн нийлүүлэгч фермерүүдийнхээ амьдрал, хөдөлмөр, амжилтын түүхийг олон нийтэд танилцуулж, бидний өдөр тутмын хэрэглээний цаана орших хүний хөдөлмөр, хамтын ажиллагааны үнэ цэнийг тодотгохыг зорьжээ. Ингээд Сүү ХК-ийн танилцуулсан таван фермерийн түүхээр дамжуулан нэг сав сүү хэрэглэгчийн гарт хүрэх хүртэлх замнал, түүний ард буй хүмүүсийн амьдрал, хөдөлмөртэй танилцъя. 🌐 Унших: unread.today/c/suun-kholboo
103
💸 WIN FOR ALL урамшуулалт аян: Хүлэгүүд хожих бүрд Cashback өснө Хуримтлалаа нэмэх, өдөр тутмын худалдан авалтаасаа буцаан олголт авах, дуртай багийнхаа амжилтаас урамшуулал хүртэх гээд бүхнийг багтаасан “WIN FOR ALL” аянд оролцох хэд хэдэн шалтгаан бий. Капитрон банк үүсгэн байгуулагдсаны 25 жилийн ойдоо зориулан Өмнөговийн Хүлэгүүд багийн ялалтыг харилцагчдынхаа урамшуулалтай холбосон “WIN FOR ALL” аяныг хэрэгжүүлж байна. Үүнээс гадна хадгаламж болон өдөр тутмын худалдан авалтаараа тохирлын эрх цуглуулж, Ford Bronco автомашин болон iPhone Duo, аяллын болон хадгаламжийн эрх зэрэг шагналын эзэн болох боломжийг ч олгожээ. 🌐 Унших: unread.today/c/capitron-bank…
138
📚 “Бид ойрын ирээдүйд хөгшрөхөө болино” номын тухай Хэдхэн жилийн өмнө шинжлэх ухааны уран зөгнөл мэт санагдаж байсан хөгшрөлтийг удаашруулах боломж өнөөдөр бодит судалгааны сэдэв болжээ. Тэгвэл хүн яагаад хөгширдөг, энэ үйл явцыг удаашруулж, урт удаан, эрүүл амьдрах боломж бий юу? Энэ удаагийн номын тухай нийтлэлээрээ хөгшрөлтийн шинжлэх ухааныг сонирхолтойгоор өгүүлэх “Бид ойрын ирээдүйд хөгшрөхөө болино” бүтээлийг онцлон танилцуулж байна. 🌐 Унших: unread.today/c/books-we-will…
86
Эвент тойм: Монголын бариста нарын аварга шалгаруулах тэмцээн ☕️ Нэг аяга кофены амт, үнэр, өнгө төрхийн цаана олон жилийн туршлага, нарийн мэдрэмж, бүтээлч сэтгэлгээ бий. Монголын кофены салбарын хөгжлийн 20 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулсан “Origin Mongolian Barista Championship 2026” тэмцээнд 100 гаруй бариста ур чадвараа сорьж, шилдэг таван оролцогч үндэсний аваргын төлөө өрсөлдлөө. Кофены соёл, бариста нарын ур чадвар, салбарын хөгжлийг нэг дороос тольдсон тус арга хэмжээний сонирхолтой мөчүүдийг тоймлон хүргэж байна. 🌐 Унших: unread.today/c/insight-origi…
96
👋 Хуанг хусууллаа: Хиймэл оюуны “Ноён Оргил” нуран унав Улаанбаатарын цагаар урьд шөнө “Хуанг хусууллаа.” Долоо хоногийн өмнөхөн АНУ-ын гэлтгүй дэлхийн хөрөнгийн зах зээлийн Алтан гадас гэгдэж байсан Женсен Хуанг гүйцэтгэх захирлын албан тушаалаасаа буув. Тэрээр хоёр ч эмэгтэйтэй гэр бүлээс гадуурх харилцаатай байсан нь ил болсноор Nvidia дахь карьертаа цэг тавьж байгаа нь энэ. Ж.Хуанг 33 жилийн туршид Nvidia-гаа удирдахдаа нэгж хувьцааны ханшийг нь 700 мянган хувь өсгөсөн юм. Энэ бол түүхэн дэх хамгийн өндөр үзүүлэлт. Харамсалтай нь түүний бизнесийн бахдам амжилт энэ хүрээд мухардлаа. 🌐 Унших: unread.today/c/bye-jensen-hu…
93
✨ Шинэлэг орчин, шинэ боломжуудыг цогцлоосон Eco International Tower Нийслэлийн бизнес, эдийн засаг, гадаад харилцааны гол бүсэд байрлах Eco International Tower нь орчин үеийн оффис, худалдаа, үйлчилгээ, бизнесийн уулзалт, арга хэмжээний зориулалттай орон зайг нэг дор цогцлоохоос гадна олон салбарын байгууллага, бизнес эрхлэгчдийг холбох шинэ боломжуудыг бүрдүүлж байна. Networking Night, өглөөний иог, кофе уулзалт зэрэг сонирхолтой хөтөлбөрүүдээрээ ажил, амьдралын хэв маягт шинэ өнгө нэмж буй тус тауэрын онцлогтой танилцъя. ⤵ 🌐 Унших: unread.today/c/eco-internati…
84
🏢 Үл хөдлөх хөрөнгийн үнэ цэнийг тодорхойлох 4 үзүүлэлт + “River Castle 2” төслөөс онцлох нь Үл хөдлөх хөрөнгийн үнэ өссөөр буй энэ үед байр худалдаж авахад худалдан авагч өөрөө маш олон талын мэдлэгтэй байх хэрэгтэй болсон. Тиймээс анхнаасаа байршил сайтай, олон улсын стандартаар баригдсан чанартай шинэ төсөлд эрт хөрөнгө оруулах нь санхүүгийн хувьд хавь илүү сонголт болоод буй. Энэ шаардлагад нийцэх төслүүдийн нэг бол Улаанбаатар Пропертиз компанийн хэрэгжүүлж буй “River Castle 2” орон сууц юм. Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо, MSM группийн чанх урд байрлах тус төсөл нь байршил, архитектурын шийдэл, амьдрах орчны төлөвлөлтөөрөө онцлог. Тэгвэл орон сууцны үнэ цэнийг тодорхойлох дөрвөн гол үзүүлэлт юу вэ? “River Castle 2” эдгээр үзүүлэлтийг хэрхэн хангаж байгааг хамтдаа сонирхоцгооё. 🌐 Унших: unread.today/c/insight-river…
131
✨ The Media Show 2026: Медиа салбарынхны урам зоригоо хуваалцах өдөр Хэвлэл мэдээллийн салбарын ирээдүйг тодорхойлоход технологийн дэвшил, шинэ платформ, контентын төрөлжилтөөс гадна түүний ард ажиллаж буй эрхмүүдийн бүтээлч сэтгэлгээ, хамтын ажиллагаа нэн чухал билээ. Тэгвэл салбарын мэргэжилтнүүд нэг дор цуглаж, хийж бүтээснээ танилцуулан, алдаа оноо, туршлагаасаа суралцах боломж бүрдүүлдэг “The Media Show” арга хэмжээ дөрөв дэх удаагаа зохион байгуулагдах гэж байна. Медиа салбарын шинэ санаачилга, бүтээлч туршлага, тулгамдсан асуудал, боломжит шийдлүүдийг нэг дор хэлэлцэх тус арга хэмжээ энэ жил ямар сэдвүүд онцолж, оролцогчдыг юу хүлээж байгааг эл нийтлэлээрээ танилцуулъя. 🌐 Унших: unread.today/c/chuluut-the-m…
65
🧠 Хиймэл оюун ашиглахдаа хэрхэн токеноо хэмнэх вэ? Хиймэл оюунаас нэг ижил асуулт англи, монгол хэлээр, аль эсвэл өөр аль ч хэлээр асуухад харилцан адилгүй зардал гардгийг та мэдэх үү? Бидний хувьд хэл гэдэг хиймэл оюунтай харилцах хэрэгсэл төдийхөн боловч мэдээлэл боловсруулах хурд, багтаамж, цаашлаад үйлчилгээний өртөгт хүртэл нөлөөлдөг чухал хүчин зүйл ажээ.  Саяхан нийтлэгдсэн нэгэн судалгаагаар ижил утгатай мэдээллийг боловсруулахад шаардлагатай нөөц хэл бүрд ихээхэн ялгаатай байгааг тогтоожээ. Тэгвэл энэ ялгаа юунаас үүдэлтэй, бидэнд ямар хамаатай, хиймэл оюуныг илүү үр ашигтай ашиглахын тулд юуг анхаарах хэрэгтэй вэ? Хамгийн гол нь яаж бага токен зарцуулах вэ? 🌐 Унших: unread.today/c/insight-how-t…
66
🇲🇳 Монгол бахархлын өдөрт: Чингис хаанаас суралцах нь - Хэрхэн сайн удирдагч болох вэ? The Economist сэтгүүл энэ оны есдүгээр сарын 17-нд “The right way to learn from Genghis Khan” нэрт нийтлэл цахимд нийтлэн улмаар 19-ны дугаартаа хэвлэн гаргасан билээ. Өнөөдрөөс 10 гаруй жилийн тэртээ алдарт “Forbes” сэтгүүл ч Чингис хаанаас суралцах тухай бичиж байв. Монголчууд бид их хаанаасаа ёс суртахуун, тэсвэр хатуужил, шударга ёс, мэргэн ухаан, стратеги зэрэг олон эрдэм, чадварыг суралцах тухай бичиж, ярьдаг. Харин олон улсын томоохон хэвлэлийн редакцуудын өнцөг ямар онцлогтой байдаг тухай өнөөдөр тохиож буй Монгол бахархлын өдөрт зориулан уншигч танд хүргэхээр бэлтгэлээ. 🏹 🌐 Унших: unread.today/c/insight-ching…
72