Агь (@AgimaaD) header
Агь (@AgimaaD) profile picture

Miner 👷🏻‍♀️Lead Auditor ISO 9001, ISO 27001

Joined January 2014
Photo by Агь (@AgimaaD)Photo by Агь (@AgimaaD)Photo by Агь (@AgimaaD)Photo by Агь (@AgimaaD)Photo by Агь (@AgimaaD)Photo by Агь (@AgimaaD)Photo by Агь (@AgimaaD)Photo by Агь (@AgimaaD)Photo by Агь (@AgimaaD)Photo by Агь (@AgimaaD)
Хаха гунигт үнэн 🥹
Гадаадад бараг 8 жил болоод, ирээд анзаарч буй нэг юм байнаа. Манай байгууллагуудын соёлд оффис политик гэдэг юм аймар болжээ. Хэн ямар албан тушаал байр суурьтай, хэнд таалагддаг, хэнтэй ойр дотно вэ гэдэг нь шийдвэр гаргалт, ажлын уур амьсгал, хамтын үр дүнд нөлөөлдөг байдал үнэхээр хүчтэй байгаа нь харамсалтай. Асуудлыг тойрч, бодит үнэн, тоо баримт, ажил хэргийн логикоор асуудлыг хэлэлцэхийн оронд хүмүүс бие биенээ хувь хүнээр нь дүгнэж, ажил хэргийн байр суурь, мэтгэлцээнийг дайсагнал мэтээр хүлээж авдаг үзэгдэл хавтгай юм. Энэ нь би өөрийгөө хүнд ойлгуулах чадвартай эсэх тухай биш, илүүтэй соёлын асуудал гэж бодогдов. Өдий насанд туршлага юмаа бодсон ч, үзсэн харсанаа бодсон ч хэлэхээ чөлөөтэй хэлдэг нас л даа. Хувийн ямар ч зөрчилгүй, хувь хүний хувьд сайн таних ч үгүй хүнтэй ажил мэргэжлийн байр суурь, шийдлийн өөр өнцөгтэй, өөр бодолтойгоо илэрхийлэх төдийд л хувь хүн рүү чиглэсэн дайралт, үл ойлголцол үүсэх нь харамсалтай. Ажлын санал зөрөлдөөн хувь хүний дайсагнал болон хувирч, асуудлыг шийдэх гол зорилго орхигдох, асуудал шийдэлгүй үлдэх нь хамгийн бухимдал төрмөөр. Ажил бол ажил. Энд ямар ч хувийн юм байхгүй. Би хувьдаа санал зөрөлдөх нь, өөр байр суурьтай байх нь буруу зүйл биш, харин ч илүү сайн хувилбар, илүү сайн шийдэл рүү ойртохын эхлэл гэж хардаг. Хэрвээ бид санал зөрөхөөс айж, асуудалд биш хүнд төвлөрвөл байгууллага хөгжинө гэж байхгүй. Хэн нэгний эго, хэн нэгний ааш авирын төлөө байгууллагын зорилго, үр дүн хохирч болохгүй биз дээ! Бидэнд одоо хэрэгтэй зүйл бол асуудлыг хүнээс салгаж харах чадвар, шийдэл төвтэй харилцаа, бие биенээ сонсдог, өөр өнцгийг хүндэтгэдэг соёл чухал байнаа. Хэн хэлсэн нь биш, юу ярьсан нь чухал байх ёстой. Бид бие биенийгээ биш, шийдэлдээ шүүмжлэлт сэтгэлгээрээр хандаж сурмаар байна. Хувийн биш - мэргэжлийн хүрээнд ажиллаж хэзээ сурах вэ, хэдүүлээ. Уг нь асуудалд ажил хэрэгч ханддаг бол бидний хийдэг ажил илүү ахицтай, илүү оновчтой, илүү үр дүнтэй болмоор.
2
2
145
Х.Баттулга та бүрэн эрхээсээ татгалзаж шалгуул! Л.Оюун-Эрдэнэ та бүрэн эрхээсээ татгалзаж шалгуул! Х.Нямбаатар та эх орондоо ирж шалгуул! Нөгөөдүүл чинь шалгуулах гээд бүрэн эрхээсээ татгалзчихаад байна хөөе 😎
7
177
5
317
4,421
Еөк буусан өдөр ирнэ гэсэн. Одоо ирээд гоё эр хүн шиг үзээч хө
Асар их мөнгөтэй дэглэмийнхэн хулгайгаа нуух гэж Надад байгаа ганц пэйж хуудасруу минь бодит халдлага хийсээр байна. Сүүлд оруулсан пост дээр 30 мянган тролл вьетнам болон өөр гадаад нэртэй хаягаар лайк зүрх даруулж байна. Үүнийгээ намайг тролл арми ажиллуулж байна гэх байх. Надад тийм тролл арми ажиллуулж байсан түүх байхгүй, тийм шаардлага ч байхгүй. Мөн миний Лайвын үзэлтийг зогсоох, хуудсыг минь царцаах гацаах халдлага байнга хийгдэж байна. Иймд би Мета компанид энэ асуудлыг шалгуулахаар хүсэлт гаргаж, асуудал шийдэгдтэл өөрийн пэйжний лайкны тоог харагдуулахгүй байх тохиргоог хийлээ. ГУЧИН МЯНГАН ТРОЛЛ ХАЯГаар одоогоор лайк зүрх дарагдсан байна. Энэ тоо нэмэгдсээр байна.
1
111
Агь retweeted
Энэ чинь л MCS👏 Муу сайнаар хэлүүлдэг ч Монголдоо дандаа шинэлэгийг Л нэвтрүүлдэг Манай төсвөөс бараг 6 дахин их хөрөнгөтэй 🇰🇷Какао банк - 🇲🇳М банкны хувьцаа эзэмшигч болжээ👏 Какао 60 гаруй тэрбум долларын хөрөнгөтэй, 27 сая харилцагчтай шинэ үеийн бүрэн дижитал банк юм байна
3
61
189
7,061
📢 Мэдэгдэл 📢 Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциаци Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг зөвхөн 48.6 дахь хэсгээр хязгаарлалгүй, бүхэлд нь бодит судалгаанд үндэслэн, олон талын саналыг тусгаж боловсронгуй болгохыг уриалж байна. Бид хариуцлагатай уул уурхайн зарчим, стандартыг хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлж, салбарын урт хугацааны тогтвортой хөгжлийг хангах чиглэлээр цаашид тууштай ажиллах бөгөөд хуулийн төслийг боловсронгуй болгох хүрээнд холбогдох ажлын хэсэгт оролцож, мэргэжлийн санал, зөвлөмжөөр дэмжлэг үзүүлэн хамтран ажиллахад бэлэн байна. Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциаци 2026.11.18
4
2
115
Агь retweeted
М банк БНСУ-ын тэргүүлэгч дижитал банк болох КакаоБанктай хувьцаа эзэмших гэрээ байгууллаа Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд КакаоБанк М банкны хувьцааны 15 хувийг эзэмших бөгөөд энэ нь Монгол Улсын банк, санхүүгийн салбарт олон улсын технологи, инновац, дэлхийн тэргүүлэгч банкны сайн туршлагыг нэвтрүүлж, дижитал банкны хөгжлийг дараагийн шатанд гаргах чухал алхам болж байна. 🔗mcs.mn/mn/m-bank-kkb-signing…
1
33
5
79
7,283
Агь retweeted
Шийдвэр гаргалтын хурд муутай хүнийг удирдах албан тушаалд тавиад bottleneck үүсгээд ажил нь явдаггүй газар бас байна. Deadlock болийшдээ удахгүй 😬
2
8
509
🌱Намрын мод тарилтад нутгийн иргэд идэвхтэй оролцлоо. ☘️Эрдэнэ Монгол ХХК “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд нутгийн иргэдтэй хамтран мод тарих хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа. 🌿Намрын мод тарилтын арга хэмжээг энэ сарын эхээр зохион байгуулсан бөгөөд Шинэжинст сумын хоёр багийн нутаг дэвсгэрт 117 малчин, иргэнтэй хамтран 2.5 га талбайд 4500 ширхэг мод тарилаа. 🌱Мөн энэ онд Шинэжинст сумын дөрөв, Баян-Өндөр сумын нэг иргэний өөрсдийн эзэмшлийн 5 га талбайд 5000 ширхэг мод тариад байна. #ТэрбумМод #ИргэдийнОролцоо
3
4
104
Уг нь холбогдох бүх тооцоо судалгаа нь салбарын бүх яам, газруудад байгаа биздээ ядаж тал талаас мэдээлэл цуглуулж боловсруулах чадваргүй нь харагдаж байна. Уснаас өөр зүйлээр улс төрийн тоглоомоо хийгээсэй дээ
Боловсролгүй шүүртийн хууль ч мөн дөө Усны салбар ба Монгол улсын эдийн засгийн урагшлалт уу? Ухралт уу? Усны тухай хуулийн шинэчилсэн найруулга хийх нь зөв боловч усны нөөцийг судалдаг гидрогеологи, гидрологи, гидрохими зэрэг шинжлэх ухааны онцлог, усны салбарын мэргэжлийн хүний нөөц, судалгаа шинжилгээний чадавхыг бэхжүүлэх асуудал хангалттай тусгагдаагүй байна. Усны нөөцийг хамгаалах, зохистой ашиглах бодлогын хамгийн чухал үндэс болох олон жилийн судалгааны өгөгдлийг нэгтгэсэн, чанарын баталгаатай, судлаачид болон шийдвэр гаргагчдад хүртээмжтэй усны мэдээллийн нэгдсэн санг бодитоор хөгжүүлэх зохицуулалтыг илүү тодорхой тусгах шаардлагатай. Гэтэл хуулийн төсөлд стратегийн ач холбогдол бүхий усны нөөцийн мэдээллийг нууцлах заалт орсон нь мэдээллийн хүртээмжийг улам хязгаарлах эрсдэлтэй. Үүнээс гадна Монгол орны гидрогеологийн нөхцөл, усны нөөцийн тархалт, бүс нутгийн онцлогийг харгалзаагүй, шинжлэх ухааны үндэслэлийн хувьд эргэн харах шаардлагатай заалтууд байна. Тухайлбал, Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн 48.6-д: “Ашигт малмалын хайгуул, олборлолт, боловсруулах үйл ажиллагаанд газар доорх цэнгэг ус ашиглахыг хориглоно. Баяжуулах үйлдвэрт зөвхөн энэ хуулийн 4.1.42-т заасан усыг ашиглана” гэжээ. 4.1.42. “Ус дахин ашиглах” гэж хаягдал усыг дахин ашиглах цэвэрлэсэн усны стандартын шаардлагад нийцүүлэн цэвэрлэж, зориулалтын дагуу ашиглахыг; 4.1.53. “Цэнгэг ус” гэж байгалийн гаралтай, нийт эрдэсжилтийн хэмжээ нь литр тутамд 1000 миллиграммаас ихгүй, хүн амын ундны усны чанарын стандартын шаардлагад нийцсэн гадаргын болон газар доорх усыг гэж тодорхойлжээ. Монгол орны хойд болон төвийн бүс нутагт гидрогеологийн нөхцөлөөс шалтгаалан цэнгэг ус зонхилон тархдаг. Усны нөөцөө хамгаалах нэрээр шинжлэх ухааны үндэслэлгүй хориг тогтоож улс төржиж саргалдах биш, судалгаа, мэдээлэл, мэргэжлийн чадавхдаа тулгуурласан зохистой менежментийг хөгжүүлэх шаардлагатай байна. Ус судлаач Бархас
64
💧 Монгол Улсын Усны тухай хууль нь байгалийн шинжлэх ухаан, экологийн тогтолцоо, байгалийн нөөцийн менежмент, төрийн захиргааны зохицуулалт, эдийн засаг, эрх зүйн асуудлыг нэгтгэсэн салбарын иж бүрэн хууль гэж ойлгож болно. Энэ хуулийн чухал концепц нь усыг зөвхөн хүн амын хэрэглээний бүтээгдэхүүн, эсвэл эдийн засгийн нөөц гэж авч үздэггүй, харин байгалийн эргэлт, экосистем, газрын доорх болон гадаргын усны харилцан хамааралтай нэгдмэл нөөц гэж үзэхэд оршдог. Энэ хууль Гидрологи, Гидрогеологи, Экологи, Сав газрын шинжлэх ухааны буюу бүхэлдээ Байгалийн шинжлэх ухааны үндсэн суурьтай. Усны тухай хууль бол байгалийн усны нөөц, түүний нөхөн сэлбэгдэх процесс, экосистемийн тэнцвэрийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр хамгаалж, ашиглалтыг зохицуулах эрх зүйн тогтолцоо юм. Ийм учраас Байгалийн шинжлэх ухааны суурьтай энэ маш чухал хуульд "зөв бичих дүрмийн дамжаа" төгссөн гишүүнээр гар хүргүүлж болохгүй! Энэ салбарт хэдэн жил хоол хороосон, Монгол Улсын Усны нөөцийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байсны хувьд Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ яагаад дэмжиж болохгүй учир шалтгааны талаар ирэх долоо хоногт хэдэн үг бичье дээ.
2
21
1
39
1,625
Манайх нийгмээрээ эмэгтэйчүүдээ сонсох дургүй. Асуудал тавиад систем болохгүй байна гэхээр чи тэр хүнтэй вайб нийлэхгүй байна гэдэг Угтаа бид зарчим ярьдаг, тогтолцоо ярьдаг шаарддаг байгаа
С.Цэнгүүн: Ач холбогдол, эрэмбэ алга. Хэлэх ч муу үг олдохгүй юм... mpress.mn/p/1009466
1
1
89
🏀🏆#3x3WTZAISAN 🇲🇳🏀💪🐺СЭТГЭЛ СЭРГЭЭСЭН СУПЕР ХОЖИЛ. Хагас шигшээд шалгарлаа. Дараагийн тоглолт 17:30. @3x3Mongolia @ER_Mongolia @3x3ulaanbaatar
5
15
529
Мөрөөдөл бүхэн дэмжлэгээр жигүүрлэдэг 🤩🇲🇳 #3x3Mongolia #3x3WTZaisan
12
22
724
Оргож бусгасан экс дарга нь цахимаар хуралдаа оролцож энэ тэр...дэлхийн мафиуд атаархаж бгаа байх даа МАН мафид 👇👇👇
6
60
4
113
1,596
Replying to @AgimaaD
Гоё шүү. Хөдөлмөрч бүсгүйчүүд үзэсгэлэнтэй 🫶
1
1
80
10 years ago
2
17
1,170
📸👍 яг…
1
8
2
24
1,016
Манай улс ОХУ-с 2026 онд нефть бүтээгдэхүүний хувьд: АИ-92 автобензины ИМПОРТ: - 7 дугаар сард 47,844 тонн, ( хэрэгцээ 100.000 тонн ) - 8 сард 67,937 тонн, ( хэрэгцээ 90.000 тонн ) - 9 сард 64,573 тонн, ( хэрэгцээ 90.000 ) - 10 сард 67,129 тонн нийт тус тус импортолсон байна. - 11-р сард 80.000 тонн орчмыг авах захиалга хийгдээд байна. Тус саруудад Монголын ААН-д АИ-92 автобензин дээр сар бүр 100.000 тонноос давсан худалдан авалт хийх хүсэлт тавьсаар ирсэн болно. Дотоодын нөхцөл байдал нь бүрэн хэвийн болоогүй ч манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж хамтран ажиллаж ирсэн ОХУ-н төр засгийн удирдлагууд, ААН-дэд бид талархах учиртай. ДИЗЕЛЬ ТҮЛШ: Харин Дизель түлшний хувьд одоогоор 1 сар гаруйн нөөцтэй байгаа бөгөөд жил бүр энэ цаг үед зуны түлшээ бүрэн дуусгаж өвлийн түлшээ агуулахад хийх шилжилт хийх явцад вагон буулгалт түр саатдаг юм. Учир нь хүйтэнд царцдаггүй өвлийн дизель түлшний чанарын шаардлагыг хангах технологийн шаардлагын дагуу зуны түлшээ бүрэн шавхах ёстой байдаг юм. ОХУ БОЛОН МОНГОЛ дахь ҮНЭ-н ЗӨРҮҮ: ОХУ дахь жижиглэнгийн үнийг манай үнэтэй харьцуулж үздэг тухайд ОХУ дотоодын зах зээлийн үнийг бууруулахад улсын төсвөөсөө татаас өгдөг учраас зөрүү гардаг. Манай улсын ААН-д ямар нэг татаасгүй үнээр авдаг тул үнийн зөрүү их гардаг юм.
12
20
3
30
2,113
RT @GroupMCS: 🎇 Түүх соёлын үнэт өвөө хамгаалах, сурталчлан таниулах үйлсэд гэрэл нэмлээ М-Си-Эс Групп “Өв эрдэнэ” соёлын өвийн тэтгэлэгт…
1
2
Нямбаатар намайг шүүхэд өгөхдөө гомдсон зүйлийн нэг нь, өөрийг нь 32 удаа "Нямбаа" гэж дуудаж нэрийг нь гутаасан гэж 500 сая төгрөг нэхэж байгаа шдэ. 🙄 Болор-Эрдэнэ гэдэг нэрийг Болороо гэж товчилдог Монгол хэвшмэл зүйл нь ДОРОМЖ биш гэдгийг БИ нотлох нь ЗАЛХААН ЦЭЭРЛҮҮЛЭЛТ ЮМ.
13
78
173
5,348