Нүүрсний хулгайтай тэмцэх амар байгаагүй биз ээ!
2022 онд Эрдэнэс Тавантолгойд онцгой дэглэм тогтоож, ЭТТ-ийн удирдлага асан зэрэг 10 хүнд эрүүгийн хэрэг үүсгэссэн байдаг.
Өнөөдөр ЭТТ 2026 оны III улиралд 1,5 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллсан бна 👍 Энэ амжилтад олон хүчин зүйл нөлөөлсөн ч хулгайг тасалж, мөнгөн урсгалыг ил тод болгосон нь тэр тэмцлийн чухал үр дүнгийн нэг байсан гэж боддог доо👍
Ariuk Ariuka🌏 retweeted
Өчигдөр хэвлэлийнхэнд өгсөн ярилцлагаас:
…Би 2024 оны УИХ-ын сонгуулиас хойш төр, засгийн ажилд аль ч түвшинд оролцохгүй байгаа…
…Өнөөдөр Монгол Улсад хэрүүлийн бузар нүүрлээд байна. Үүнд цэг тавих ёстой. Гадаад нөхцөл байдал нилээд өөрчлөгдөж байгаа энэ цаг үед энэ хэрүүлийн бузарт цэг тавихад хүн бүр хувь нэмрээ оруулаасай. Монголчууд эв эеийг хичээх цаг болсон байна. Улстөрийн зорилгоор бие биенээ хөлс мөнгөөр харлуулах, гүтгэх, доромжлох нь хэрээс хэтэрлээ. Зөвийг буруу болгодог, бурууг зөв болгодог энэ хар пиар зогсоосой…
…Албан тушаал хашиж байгаа хүн бүхэн өөрийнхөө үйлдэл, хийсэн ажлаа эргэн харж, дүгнэж үзээсэй… Ажлыг хийж байх үедээ хийсэн шиг хийгээд, завсарлаж байгаа бол завсарласан шиг байх ёстой…
Ariuk Ariuka🌏 retweeted
Ч.Хүрэлбаатар: Монгол Улсад хэрүүлийн бузар шингэсэн байна. Хэн хэн нь өөрсдөдөө дүгнэлт хийж, цэг тавих ёстой
Ariuk Ariuka🌏 retweeted
Саяхан болсон АНУ-ын Конгрессын завсрын сонгуульд Трампын Бүгд Найрамдах нам Сенат болон Төлөөлөгчдийн танхимын аль алинд нь ялагдал хүлээлээ.
Сонгогчдод 5,000 ам.доллар амласан ч тэд нэг удаагийн мөнгөн урамшууллаас илүүтэйгээр өөрсдийн итгэл үнэмшил, улс орныхоо болон өөрсдийнхөө ирээдүйг чухалчилж саналаа өгсөн гэж дүгнэж болохоор байна.
Трампын нам ялагдал хүлээсэн үндсэн таван шалтгаан:
1. Ираны дайн Трампын сонгуулийн амлалттай зөрчилдсөн.
Гадаад дахь дайнуудыг дуусгана гэж амласан Трамп өөрөө Иранд шинэ дайн эхлүүлсэн нь сонгогчдын итгэлийг алдахад хүргэжээ. Уг дайнд АНУ-ын 20 гаруй цэргийн алба хаагч амиа алдаж, дайны зардал 47 тэрбум ам.доллар давсан байна.
2. Үнийн өсөлт, амьжиргааны өртөг нэмэгдсэнд сонгогчид Трампын бодлогыг буруутгасан.
Инфляцын хариуцлагыг сонгогчид Трампад тохож байгааг зөвлөхүүд нь түүнд анхааруулж байсан ч худлаа мэдээлэл хэмээн үл тоож, засах арга хэмжээ аваагүй нь том алдаа болжээ.
Ираны дайны улмаас шатахуун, тээвэр, бордооны үнэ огцом өсөж, иргэдийн амьжиргааны өртгийг нэмэгдүүлсэн байна.
Түүнчлэн АНУ-ын Холбооны нөөцийн сангийн судлаачдын тооцоолсноор Трампын гаалийн тарифын бодлого хүнс, эрчим хүчийг хассан барааны үнийг 3.1 хувиар өсгөжээ.
3. Цагаачлалын бодлогоор олсон улс төрийн давуу талаа алдсан.
АНУ-ын хилээр хууль бусаар нэвтрэх тохиолдол сүүлийн хэдэн арван жилийн хамгийн доод түвшинд хүрсэн ч хотуудад явуулсан өргөн хүрээтэй баривчилгаа, албадан гаргах ажиллагаа олон нийтийн эсэргүүцэлтэй тулгарчээ.
Ялангуяа Миннесота мужид холбооны алба хаагчдын буудлагын улмаас АНУ-ын хоёр иргэн амиа алдсан нь цагаачлалын хатуу бодлогыг тойрсон маргааныг улам хурцатгасан байна.
4. Сонгуульд ялах чадвараас илүүтэйгээр өөрт нь үнэнч байдлыг чухалчилсан.
Трамп Жоржиа, Өмнөд Каролина, Хойд Каролина, Техас зэрэг мужид ерөнхий сонгуульд ялах боломж өндөртэй гэж намынхан нь үзэж байсан нэр дэвшигчдийн оронд өөрт нь үнэнч хүмүүсийг нэр дэвшүүлжээ.
Үүний үр дүнд Бүгд Найрамдах нам өрсөлдөх боломжтой байсан чухал тойргуудад ялагдал хүлээсэн байна.
5. Сонгогчдын санааг зовоож байсан асуудлууд Трампын анхаарлын төвд байсангүй.
Иргэд амьжиргааны өртөг, үнийн өсөлт, засаг захиргаа болон Трампын гэр бүлтэй холбоотой авлигын талаарх мэдээлэлд анхаарлаа хандуулж байхад Трамп Цагаан ордны шинэ ёслолын танхим, Вашингтон хотын тохижилт зэрэг төслүүдэд ихээхэн цаг зарцуулж байжээ.
Ийнхүү сонгогчдод тулгамдсан асуудал, нийгэмд тавигдаж буй зүй ёсны шаардлагыг Трамп үл тоомсорлон дураараа аашилж байсан нь сонгуулийн үр дүнд нөлөөлжээ.
Монголчуудын хэлдгээр “Буруу замаар будаа тээвэл, буцахдаа шороо тээнэ” гэдгийг энэ сонгууль яруу тодоор харуулж байна.
Ariuk Ariuka🌏 retweeted
- Өөрөө УБ хотын газрын наймаачин, авилгалчин
- Сангийн сайд байхдаа өөрийнхөө гарын үсгээр өөрийнхөө компанид НӨАТ-ын хулгай хийдэг
- Нүүрсчин
- Тендерчин
- Төрийн банкны Шинжаан Шинфаны хулгайч
Энэ эргүү луйварчин мөнгөөр шудрага ёсыг худалдаж авч тогтоодоггүй юм бол энэ шээсийн шударга ёс ч гэж юу байхав....
Эрчим хүчний салбарыг авилгажуулаад доор нь ажиллаж байсан бүх дарга нараа шоронруу ачуулчихаад Шудрага ёс ярихгүй шүү.
Ажлаа өгөөд шалгуул тэр л #шудрага_ёс
Ariuk Ariuka🌏 retweeted
Удахгүй шагналын сезон эхэлж бна. Эзэн Богдын өдөр, Улс тунхагласан өдөр, Тусгаар тогтнолыг сэргээсэн өдөр, Үндсэн хуулийн өдөр, Цагаан сар, Намын баяр, Цэргийн баяр … Хөдөлмөрийн баатар, гавъяатуудын эгнээ хүрээгээ тэлнэ. Сонгууль гэж явсаар шагналаа авч хараахан амжаагүй байгаа 2 эрхэмийг онцлов. Тэсо, Чехметал бас бусыг сураггүй байхад энэ 2-ын компани танигдсан байсан.
Шагнал нүдээ олдог доо, уг нь.
Ariuk Ariuka🌏 retweeted
Шударга ёсыг Чойжоо ярихгүй ээ. Нийслэлийн газрын хулгайч, НӨАТ-ын хулгайч, Эрдэнэс ТТ-н тендерийн хамгийн том хамсаатан, төрөөс төрсөн тэрбумтан шударга ёс ярихгүй ээ. Увс аймгийг АН-тай нийлж самарч дууслаа ийм хүнтэй юу ярих уу?🤮🤮🤮🤮🤮
Ariuk Ariuka🌏 retweeted
МАН-ын орон нутгийн хагарлын манлайд Увсын хагарал орох байхаа. Одоо Чойжоо нь АН-ынхантай нийлээд засгаа унагаж, бүр гүнзгий тийшээ явж байгаа бололтой.
Ард нь АН-ын Цогтгэрэл, Женко гээд байгаа болохоор хэцүү дээ.
Хуучин бол МАН, АН-ынхан хуйвалдаан, наймаагаа ханцуйдаа хийдэг байсан бол одоо ил тод, бичигдээгүй дүрэм шахуу болсоон.
МАН-ын хагарал ЗГ-ыг ажил хийлгэхгүй бн гээд Номтойбаяын яриад байгаа үнэн. Энэ асуудлаа цэгцлэхгүйгээр цааш явахгүй.
Гэхдээ яаж цэгцлэх вэ?
Өнөөдөр бол албан тушаалаас нь буулгаад, сошиалаар "алах"-аас өөрөөр чадах юм алга шигээ.
Ariuk Ariuka🌏 retweeted
Хятадын Ардын банк арилжааны банкуудын гадаад валютын заавал байлгах нөөцийн хувь хэмжээг нэмэгдүүлэх шийдвэр гаргажээ.
🔰 Нөөцийн хувь хэмжээ: 4%-иас 6% болж нэмэгдэнэ.
🔰 Зах зээлээс татагдах валют: Ойролцоогоор 24 тэрбум ам.доллар.
🔰 Хэрэгжих хугацаа: 2026 оны 11 дүгээр сарын 15.
Шийдвэрийн дараа юанийн ханш суларч, нэг ам.доллар 6.6728 юаньтай тэнцжээ.
Юанийн ханш хэт хурдтай чангарах нь Хятадын экспортын барааг гадаадын худалдан авагчдад илүү үнэтэй болгож, экспортлогчдын өрсөлдөх чадвар, ашигт ажиллагаанд дарамт учруулдаг. Тиймээс төв банк валютын нөөцийн шаардлагыг 2 нэгж хувиар нэмэгдүүлж, зах зээл дэх гадаад валютын нийлүүлэлтийг 24 тэрбум ам.доллараар бууруулах замаар юанийн чангаралтыг сааруулахыг зорьж байна.
Хятад бол манай улсын хамгийн том худалдааны түнш.
Бусад нөхцөл тогтвортой үед юань ам.долларын эсрэг сулрах нь манай худалдаачдад эерэгээр нөлөөлөх боломжтой.
Харин манай экспортын орлого, ялангуяа нүүрс, зэсийн борлуулалтад үзүүлэх нөлөө эрэлт, түүхий эдийн дэлхийн зах зээлийн үнэ, гэрээний төлбөрийн валют болон төгрөгийн ханшийн хөдөлгөөнөөс хамаарна. Үүнээс гадна хөрөнгө оруулалтын орчин, гадаад бодлого ихээхэн нөлөөтэй болохыг анхаарч ажиллах учиртай.
Ariuk Ariuka🌏 retweeted
Энэ долоо хоногт Хойд Солонгостой холбоотой хакерууд дэлхийн хамгийн том криптовалютын бирж болох Binance-аас 6.3 тэрбум ам.долларын хөрөнгө хулгайлсан байж болзошгүй гэх мэдээлэл дэлхий даяар түглээ. Financial Times сонин өнөөдрийн дугаартаа энэ талаар нийтлэл гаргажээ.
Хойд Солонгостой холбоотой хакеруудын үйлдсэн гэж мөрдөн шалгах байгууллагууд болон шинжээчдийн үзэж буй томоохон хэргүүдээс дурдвал:
🔰 2016 он — Бангладешийн төв банк: 81 сая ам.доллар. Банкны сүлжээнд нэвтэрч, хуурамч шилжүүлгийн заавар ашиглан мөнгийг гадаадын данснууд руу шилжүүлжээ. АНУ-ын Хууль зүйн яам уг хэргийг Хойд Солонгостой холбоотой хакерууд үйлдсэн гэж үздэг.
🔰 2022 он — Ronin сүлжээ: 620 сая ам.доллар. Блокчейнд суурилсан Axie Infinity тоглоомын хөрөнгө шилжүүлэх сүлжээнээс криптовалют хулгайлжээ. АНУ-ын Холбооны мөрдөх товчоо (ХМТ) уг халдлагыг Хойд Солонгостой холбоотой Lazarus болон APT38 бүлгүүд үйлдсэн гэж мэдэгдсэн.
🔰 2024 он — Японы DMM Bitcoin: 308 сая ам.доллар. АНУ, Японы мөрдөн шалгах байгууллагууд энэ хэргийг Хойд Солонгосын TraderTraitor бүлэгтэй холбосон. Хакерууд дижитал хэтэвчний үйлчилгээ үзүүлдэг компанийн ажилтныг хуурч, хортой программ суулгуулах замаар халдлага үйлджээ.
🔰 2025 он — Bybit бирж: 1.5 тэрбум ам.доллар. Дубайд төвтэй тус криптовалютын биржээс ийм хэмжээний дижитал хөрөнгө хулгайлсан хэргийг Хойд Солонгостой холбоотой хакерууд үйлдсэн гэж ХМТ мэдэгдсэн.
🔰 2026 он — Binance бирж: 6.3 тэрбум ам.доллар. Дэлхийн хамгийн том криптовалютын биржид болсон гэх энэ халдлагыг блокчейн шинжилгээний TRM Labs компани Хойд Солонгосын TraderTraitor бүлэгтэй холбожээ.
Binance-ийн талаарх мэдээлэл батлагдвал зөвхөн эдгээр таван хэргийн нийт дүн 8.8 тэрбум ам.доллар давна. Гэхдээ хакерууд энэ бүгдийг бэлэн мөнгө болгон авч чадаагүй. Хулгайлагдсан хөрөнгийн зарим хэсгийг царцаасан аж.
Олон тэрбум ам.долларын хөрөнгө хамгаалдаг системийн эмзэг цэг нь ганц ажилтны компьютер, эсвэл хууртагдан хийсэн ганц үйлдэл байж болдгийг эдгээр хэрэг харуулж байна.
Ariuk Ariuka🌏 retweeted
АНУ-ын Атланта хотод 2026 оны 10 дугаар сарын 30–31-нд болсон «Их 20»-ийн гадаад хэргийн сайд нарын уулзалт хамтарсан мэдэгдэл гаргалгүй өндөрлөлөө.
🔰 Орос–Украины дайн,
🔰 АНУ, Израйл–Ираны дайн,
🔰 АНУ-ын гаалийн тарифын бодлого зэрэг асуудлаар оролцогчдын байр суурь эрс зөржээ.
Нефть бүтээгдэхүүний үнийн өсөлт, олон улсын худалдааны тодорхойгүй байдал, эрчим хүч болон тээвэр, нийлүүлэлтийн сүлжээний аюулгүй байдал хэлэлцүүлгийн гол сэдэв байв. Эцэст нь нийтээр зөвшөөрсөн хамтарсан мэдэгдлийн оронд даргалагч талын мэдэгдэл гаргасан байна.
«Их 20» нэртэй ч өнөөдөр тус бүлэг 19 улс, Европын холбоо, Африкийн холбоо гэсэн 21 гишүүнтэй.
Атлантагийн уулзалтад гишүүн 19 улсаас 18 нь оролцжээ:
АНУ, Аргентин, Австрали, Бразил, Канад, Хятад, Франц, Герман, Энэтхэг, Индонез, Итали, Япон, Өмнөд Солонгос, Мексик, Орос, Саудын Араб, Турк, Их Британи.
Европын холбоо, Африкийн холбоо мөн төлөөлөгчөө илгээсэн. Хятад, Итали дэд сайдын түвшинд оролцсон бол гишүүн бус Польш зочин орноор оролцжээ.
Харин Өмнөд Африкийг АНУ уриагүй тул оролцоогүй байна. Гишүүн орныг уулзалтын гадна үлдээсэн энэ шийдвэр өөрөө санал зөрөлдөөний бас нэг шалтгаан болжээ.
Дэлхийн эдийн засгийн томоохон тоглогчид эрчим хүч, худалдаа, нийлүүлэлтийн асуудлаар хамтран ажиллах шаардлагатай ч геополитикийн зөрчил нь нэгдсэн шийдэлд хүрэхэд хүндрэл учруулж байгааг Атлантагийн уулзалт харууллаа.
Ariuk Ariuka🌏 retweeted
Магадгүй ч биш, санхүүжүүлсэн учраас Монголбанк 850 гаран тэрбум төгрөгийн алдагдал хүлээсэн. Энэ бол 3 жилийн өмнөх алдагдлын хэмжээ, одоо хэвээрээ л байгаа болов уу!
П.Наранбаяр: Тэтгэврийн зээлийг тэглэхдээ уурхайг хурааж аваад санхүүжүүллээ гэсэн чинь Монголбанк санхүүжүүлсэн байж магадгүй байна‼️
Монголбанк ЗГ-ын далласан газар нь ил гарч, далайсан газар нь далд орж явсны гор нь өнөөдөр гарч байна
@naranbayarp @dorjkhand_t @NyamUchral @narantsogts @Lkhagvaa_BoM
Ariuk Ariuka🌏 retweeted
Энэ хүн өмдөө шувтлахгүй баачихсанаа ашгүй нэг юм ойлгожээ.
Хийчихээд асууна, тэгээл хариу нь ийм болохоор больлоо гэнэ.
Ийм сангийн сайдтай бид хаана очиж default болох бол… өмд гутлын бүтэн дээр больцгоох уу даа.
Ariuk Ariuka🌏 retweeted
Энэ авгай элэнцгээ хийж яваан. Ерөнхийлөгчийн айлчлалд явсымуу? Бас сэтгүүлч үү? Томилолтын мэдээ нь энэ үү? 🤮🤮🤮
Ariuk Ariuka🌏 retweeted
Намайг гүтгэж, доромжилж, элдэв нэвтрүүлэг бэлтгэн цацаж байсан сэтгүүлчид, тэдгээрийг түгээж байсан сайтуудыг мэдэж авлаа.
Гүтгэлгүүдийг давтамж, цаг хугацаа, санхүүжилттэй нь уялдуулан харахад учир нь аяндаа тодордог юм байна.
Цаад захиалагчид нь ч хөөрхий дөө, ичиж үхмээр дамшигууд! Цаг нь ирэхээр бүх зүйл ил болдог ажээ.
Одоо хэдэн лайвчны санхүүжилтийн эх үүсвэр, захиалагчид нь ил болох нь ч цаг хугацааны л асуудал болжээ.
Үйлийн үр хаалга андуурдаггүй гэдэг дээ…
Ariuk Ariuka🌏 retweeted
📚 2026 оны Утга зохиолын салбарын Нобелийн шагналыг Канадын зохиолч Энн Карсон хүртлээ.
Энн Карсон бол яруу найраг, үргэлжилсэн үг, жүжиг, орчуулга, утга зохиолын шүүмжийг өвөрмөцөөр хослуулдаг орчин үеийн хамгийн содон зохиолчдын нэг юм.
Түүний хамгийн алдартай бүтээлүүдийн нэг болох “Autobiography of Red” нь эртний Грекийн домгийг орчин үеийн хэлбэрээр дахин бүтээсэн өвөрмөц зохиол юм. Мөн “Norma Jeane Baker of Troy” бүтээлдээ Тройн Хелен болон Мэрилин Монрогийн түүхийг сонирхолтой хэлбэрээр холбон өгүүлсэн байдаг.
Карсоны бүтээлүүдийн нэг онцлог нь уран зохиолын уламжлалт хил хязгаарыг эвдэж, яруу найраг, философи, түүх, орчуулгыг нэг бүтээл дотор чөлөөтэй нэгтгэдэгт оршино.
Өөрөөр хэлбэл, тэрээр эртний сонгодог бүтээлүүдийг зүгээр нэг дахин өгүүлдэггүй, харин өнөөгийн хүний амьдралтай шинээр холбож, уран зохиолын шинэ хэлээр ярьдаг зохиолч юм.
2026 оны Нобелийн утга зохиолын шагнал ийнхүү уламжлал ба шинэчлэлийг өвөрмөцөөр хослуулсан уран бүтээлчид очлоо.

























