Монгол Улсад нийгмийн даатгалын байгууллага анх 1942 онд байгуулагдсан түүхтэй.
2027 онд 85 жилийн ой тохиож буй.
✅Нийгмийн даатгалын байгууллага 330 сум, 21 аймгийн төв, 9 дүүрэг, ЕГ гэсэн бүтцээр, 1'341 хүний бүрэлдэхүүнтэйгээр нийгмийн даатгалын хуулийг хэрэгжүүлж, 65 мянган АО, 1.2 сая даатгуулагч, 535 мянган тэтгэвэр авагч, 300 мянган тэтгэмж, төлбөр, зардал авагчид үйлчилгээг үзүүлдэг.
✅ Нийгмийн даатгалын байгууллага ажил олгогч, даатгуулагч, иргэд, харилцагчид мэдээлэл олгох, сургалт хийх ажлыг бүх түвшинд тасралтгүй зохион байгуулж байна.
✅ Та бүхэн НДЕГ, аймаг, дүүргийн НДГ-ын пэйж хуудсыг дагаж мэдээ, мэдээллийг түргэн шуурхай авна уу.
✅ facebook.com/sigomongolia
✅Тэтгэврийн нөөц сангийн болон сангийн чөлөөт үлдэгдлийн хөрөнгийг найдвартай, үр өгөөжтэй, ил тод, хараат бус байх зарчмыг баримтлан ЗГ-ын үнэт цаас, Монголбанкны үнэт цаас, Төрийн сангийн мөнгөн хадгаламж, банкны системд нөлөө бүхий арилжааны банканд хадгаламж хэлбэрээр байршуулах гэсэн санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулахаар хуульчилсан.
✅ Банкны системд нөлөө бүхий арилжааны 5 банканд хадгаламж хэлбэрээр болон Засгийн газрын үнэт цаасанд Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл, хараат бус Мэргэжлийн хороо, Олон нийтийн хяналтын зөвлөлийн шийдвэр, дүгнэлт, зөвлөмжийг үндэслэн 1.8 их наяд төгрөгийн хөрөнгийг удирдаж, одоогийн байдлаар 251.2 тэрбум төгрөгийн орлогыг санд төвлөрүүлж, арвижуулаад байна.
✅ Эдгээр болон нийгмийн даатгалын үйл ажиллагаатай холбоотой бусад мэдээллийг shilendans.gov.mn болон shilen.gov.mn/home вебд тухай бүр ил тод байршуулж ажиллаж байна.
#өчигдөргүйөнөөдөргэжүгүй
✅ Нийгмийн даатгалын ерөнхий газраас “Үе үеийн залгамж холбоо-туршлага, мэдлэгийн өв” сэдэвт ээлжит уулзалт, сургалт, хэлэлцүүлгийг 2026 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр ахмадын хороо, ахмадын ТББ-тай хамтран зохион байгууллаа.
✅ Тус арга хэмжээнд Нийгмийн даатгалын ерөнхий газар болон Нийслэлийн нийгмийн даатгалын газраас тэтгэвэрт гарсан үе үеийн ахмад ажилтнууд оролцов.
✅ Үнэтэй зөвлөгөө өгч, дараа дараагийн хамтран ажиллах алхамаа тодорхойлсон нийт ахмадууддаа эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
“Үе үеийн залгамж холбоо – туршлага, мэдлэгийн өв” сэдэвт уулзалт, сургалтыг 2026 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр зохион байгууллаа.
Тус арга хэмжээнд нийслэлийн төвийн 6 дүүргийн Нийгмийн даатгалын газраас тэтгэвэрт гарсан үе үеийн ахмад ажилтнууд оролцов.
#Өчигдөргүйөнөөдөргэжүгүй
168
✅ Чингис хаан банкны өрнөөс дахин 0.42 тэрбум төгрөгийг бэлэн мөнгөөр барагдуулж Санд төвлөрүүллээ.
✅ Ингэснээр 2 банкны муу активаас нийтдээ 82.4 тэрбум төгрөгийг төлүүлээд байна.
✅ Үлдсэн өрийг төлүүлэхээр холбогдох бүхий л байгууллага (ШШГЕГ, АТГ..,)-тай хамтран ажиллаж байна.
✅ Тэтгэврийн нөөц сангийн болон сангийн чөлөөт үлдэгдлийн хөрөнгийг найдвартай, үр өгөөжтэй, ил тод, хараат бус байх зарчмыг баримтлан ЗГ-ын үнэт цаас, Монголбанкны үнэт цаас, Төрийн сангийн мөнгөн хадгаламж, банкны системд нөлөө бүхий арилжааны банканд хадгаламж хэлбэрээр байршуулах гэсэн санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулахаар хуульчилсан.
✅ Банкны системд нөлөө бүхий арилжааны 5 банканд хадгаламж хэлбэрээр болон Засгийн газрын үнэт цаасанд Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл, хараат бус Мэргэжлийн хороо, Олон нийтийн хяналтын зөвлөлийн шийдвэр, дүгнэлт, зөвлөмжийг үндэслэн 1.8 их наяд төрөгийн хөрөнгийг удирдаж, одоогийн байдлаар 237.1 тэрбум төгрөгийн орлогыг санд төвлөрүүлж, арвижуулаад байна.
✅ Эдгээр болон нийгмийн даатгалын үйл ажиллагаатай холбоотой бусад мэдээллийг shilendans.gov.mn/ болон shilen.gov.mn/home вебд тухай бүр ил тод байршуулж ажиллаж байна.
Худал хэлэхийг арга заль, хулгай хийхийг овсгоо, бусдыг хуурахыг ухаан, зөвхөн амиа бодохыг сүйхээ, хууль тогтоомжийг зөрчих нь байдаг л зүйл гэж ойлгох нь сайн юманд лав хүргэхгүй дээ.
✅ Тэтгэврийн нөөц сангийн болон сангийн чөлөөт үлдэгдлийн хөрөнгийг найдвартай, үр өгөөжтэй, ил тод, хараат бус байх зарчмыг баримтлан Засгийн газрын үнэт цаас, Монголбанкны үнэт цаас, Төрийн сангийн нэгдсэн дансанд байршуулах мөнгөн хадгаламж, банкны системд нөлөө бүхий арилжааны банканд мөнгөн хадгаламж хэлбэрээр байршуулах гэсэн 4 төрлийн санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулахаар хуульд заасан.
✅ Банкны системд нөлөө бүхий арилжааны 5 банканд хадгаламж хэлбэрээр болон Засгийн газрын үнэт цаасанд НДҮЗ, хараат бус Мэргэжлийн хороо, Олон нийтийн хяналтын зөвлөлийн шийдвэр, дүгнэлт, зөвлөмжийг үндэслэн хөрөнгийг байршуулж, хүүгийн орлого, өгөөжийг тухай бүр санд төвлөрүүлэн ажиллаж байна.
✅ Эрээнцавын Д.Нямсүрэн
Эх нутаг минь шүлэг шиг сайхан
Эх орон минь дуу шиг сайхан
Эргэх дөрвөн цагт амьд явах сайхан
Эрээнцавд бороо орох нь сайхан.
✅Өчигдөргүй өнөөдөр гэж үгүй.
✅ Нийгмийн даатгалын ерөнхий газраас "Үе үеийн залгамж холбоо-Туршлага, мэдлэгийн өв" сэдэвт уулзалт, сургалтыг зохион байгууллаа.
✅ Цаашид ийм сургалт, уулзалтыг тогтмол зохион байгуулна.
✅ Ахмадууддаа эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
🎯 Нийгмийн даатгалын хууль тогтоомжийг хэрэгжүүлж, мэдээллээ нээлттэй, ил тод, тогтмол хүргэх нь нийгмийн даатгалын байгууллага, байцаагч-ажилтан бүрийн үндсэн чиг үүрэг юм .
🎯 2026 оны эхний 10 сард манай байгууллагын пэйжний нийт хандалт 97'000'000 (ерэн долоон сая) болжээ.
🎯 Нийгмийн даатгалын үйлчилгээ, мэдээллийг улам их нээлттэй, ил тод, шилэн, цахим болгож ажиллана.
#цахимнийгмийндаатгал
📲 4'255'356
📲Нийгмийн даатгалын үйлчилгээг 2026 оны эхний 10 сарын байдлаар @EMongoliamn системээр дамжуулан 4,2 сая удаа авчээ.
📲 Дугаарлахгүй, түгжрэхгүй, уур уцааргүй, шилэн, авилгагүй, ил тод, түргэн шуурхай, цаг хугацаа, орон зайнаас үл хамаарсан, 24/7 үйлчилгээ.
📲 Цаашдаа ч нийгмийн даатгалын үйлчилгээг ажил олгогч, даатгуулагч, иргэд, харилцагчдад ээлтэй, түргэн шуурхай байлгахаар бид ажиллаж байна.
#цахимнийгмийндаатгал
✅ 2026.11.01
✅ Өнөөдөр үндсэн болон манай улс анх удаа олгосон суурь тэтгэврийг нийт давхардсан тоогоор 900 000 тэтгэвэр авагч нарт ямар нэг саадгүй олгож дууслаа.
✅ Энэ ажлыг хамтран зохион байгуулсан ЗГ, ГБХНХЯ, НДЕГ-ын бүх газар нэгж, МТТ, 21 аймаг, 9 дүүргийн НДГ, 330 сумын нийгмийн даатгалын ажилтан, арилжааны бүх банк, бусад байгууллага, ажилтнуудад бүгдэд нь баярлалаа.
✅ Суурь тэтгэврийг бид иргэдээс ямар ч цаасан материал, өргөдөл хүсэлт авахгүйгээр, их өгөгдөлд тулгуурлан бодолтыг цахимаар хийж олгон, цахимын ид шидийг үзүүллээ.
#цахимнийгмийндаатгал
105
✅2026.11.01
✅Манай улс анх удаа олон давхаргат тэтгэврийн тогтолцоотой болж суурь тэтгэвэр олгож эхэллээ.
✅ Бодлогын үндэслэл-Монгол Улсын урт, дунд хугацааны бараг бүх бодлогын бичиг баримтад туссан зорилт
✅ Хуулийн үндэслэл-УИХ-ын чуулганы 2026.07.02-ны өдрийн хуралдаанаар баталсан Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль
✅ Төсвийн үндэслэл-УИХ-аас 2026.10.17-ны өдөр баталсан Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль
✅ Хэрэгжүүлэлтийн үндэслэл-Засгийн газрын 2026.10.21-ний 416 дугаар тогтоол
✅ НДС-аас болон цэргийн тэтгэвэр авагч 55 настай эмэгтэй, 60 эрэгтэй бүх хүнд олгож эхлэв.
✅ Иргэдээс ямар ч цаасан материал, өргөдөл хүсэлт авахгүйгээр, их өгөгдөлд тулгуурлан бодолтыг цахимаар хийж, гүйлгээг банкаар дамжуулан бэлэн бусаар 400 гаруй мянган ахмад настанд.
135



















