Шийдвэр гаргахад шаардлагатай мэдээлэл Newsletter уншъя: https://xitter.cf/t.co/jgRRVgrAX9

Mongolia
Joined June 2012
127 жилийн түүхтэй Японы KAGOME брэнд Монголын чацаргана, 20 төрлийн хүнсний ногооны орцтой шинэ шүүсээ Монголын зах зээлд танилцууллаа. Тус бүтээгдэхүүнийг цаашид Японы зах зээлд нэвтрүүлэхээр бэлтгэл ажлаа хангаж байна. Японы KAGOME корпорац Абико групптэй хамтран Сэлэнгэ аймагт ургуулсан чацаргана ашиглан Японд үйлдвэрлэсэн шинэ бүтээгдэхүүнээ Монголын хэрэглэгчдэд хүргэж байна. Энэ нь Монголын хөрсөнд ургуулсан түүхий эдийг KAGOME-ийн бүтээгдэхүүн хөгжүүлэлт, үйлдвэрлэлийн туршлагатай хослуулсан анхны бүтээгдэхүүн юм. KAGOME Foods International-ийн менежер Такахиро Араки "Монголчуудын өргөн хэрэглэдэг чацарганыг хүнсний ногоотой хослуулснаар А, С аминдэм болон бусад шим тэжээлийг нэг бүтээгдэхүүнээс авах боломж бүрдсэн" хэмээн онцоллоо. Түүний мэдээлснээр, KAGOME брэндийн Монгол дахь борлуулалт жилд 10–20 хувиар өсөж буй. Дэлхийн 11 улсад бүтээгдэхүүнээ нийлүүлдэг KAGOME болон Абико группийн хамтын ажиллагаа ийнхүү 10 дахь жилдээ үргэлжилж байна. KAGOME-ийн олон улсын дистрибьюторуудаас Монголын түнш итгэлцлээрээ тэргүүлж байгаа нь хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах үндэс болсон гэж Абико Фүүдс ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Ууганцэцэг хэллээ. Хоёр компани цаашид Монголын түүхий эдийн худалдан авалт, чацарганы экспорт, хүний нөөцийн чадавхыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ жимс, хүнсний ногооны хэрэглээг дэмжих чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр төлөвлөж байна.
1
1
4
307
“Монголд улс төрийн удирдлага солигдох бүрд төрийн зарим албан хаагчийг улс төрийн шалтгаанаар өөрчилбөл байгууллагын хуримтлуулсан мэдлэг, туршлага алдагдаж, ажлын залгамж чанар тасарна.” “Ярилцах цаг” нэвтрүүлэгт НҮБ-ын Суурин зохицуулагч Яап Ван Хиердэн оролцлоо. 📺 Пүрэв гарагт 20:00, Баасан гарагт 10:00 цагаас Bloomberg TV Mongolia сувгаар хүлээн авч үзээрэй.
3
7
305
"Нийслэл хотын албан татвар нь хэрэглээний татварын нэг хэлбэр болоод байна. Энэ мэтчилэн иргэдийн төлөх татвар нэмэгдээд байна" Ч.Өнөржаргал, Татварын мэргэшсэн зөвлөх, СЭЗИС-ийн ахлах багш
3
2
283
Ганцмод боомтод наймдугаар сараас эхлэн хил нэвтрэхэд жолооч нар автомашин дотроосоо нүүрээ таниулах систем нэвтрүүлж байгаатай холбоотойгоор нэвтрэх хөдөлгөөн удааширсан. Энэ ажил ирэх 12 дугаар сар дуустал үргэлжилнэ гэсэн мэдээллийг БНХАУ-ын талаас өгсөн болохыг Өмнөговь аймаг дахь хилийн боомтын захиргаа мэдээллээ. Үүнээс шалтгаалан Гашуунсухайтын нүүрсний экспортын тээвэрлэлт мөн буураад байна. Ердийн үед хоногт жолоочтой болон автомат 1300 орчим тээврийн хэрэгсэл хил нэвтэрдэг байсан бол сүүлийн дөрөв хоногийн байдлаар хоногт 600 орчим жолоочтой тээврийн хэрэгсэл нэвтэрч буйг хилийн боомтын захиргаа нь тодотгож буй. Оюутолгойн зэсийн баяжмалын экспорт аравдугаар сарын 15-наас хойш хил дээр тодорхойгүй шалтгааны улмаас удаашраад байгааг “Оюу Толгой” ХХК мэдэгдэлдээ онцолжээ. Ганцмод боомтоос Гашуунсухайт чиглэлд хилээр буцаж нэвтрэх гарцад тодорхойгүй шалтгааны улмаас хязгаарлалт тогтоосон. Ингэснээр ердийн үед хоногт 13 цуваа нэвтрүүлдэг байсныг дөрвөн цуваагаар хязгаарлаж байна. Энэ нь экспортын хэвийн үйл ажиллагаа доголдож, борлуулалт саатан эдийн засгийн хохирол учирч болзошгүй эрсдэл үүсгээд байгааг тус компанийн зүгээс мэдээлж байсан юм.
3
247
ОХУ-Украины дайн дэлхийн хүнс, түлшний нийлүүлэлтэд дарамт учруулж байна bloombergtv.mn/news/mvrqp2
2
4
280
Гашуунсухайт-Ганцмод боомтоор экспортолж буй нүүрс, зэсийн баяжмалын тээвэрлэлт удаашраад байна bloombergtv.mn/news/mvrk9m
1
5
319
“Meta”-ийн $25 тэрбумын хувьцааны саналд 5 дахин өндөр захиалга иржээ bloombergtv.mn/news/mvrj0d
2
260
“SK Hynix”-ийн ашиг 7 дахин өсөж, хиймэл оюуны эрэлттэй холбоотой эргэлзээг намжаав bloombergtv.mn/news/mvribk
1
267
Израилын сонгууль, Иранд дахин цохилт өгөх эрсдэлийн нөлөөгөөр газрын тосны үнэ өсөв bloombergtv.mn/news/mvrhlp
1
258
“Capstone” Чилид $3 тэрбумын хөрөнгө оруулж, зэсийн олборлолтоо 2 дахин нэмэгдүүлнэ bloombergtv.mn/news/mvrh1k
1
253
BI: 2026 онд Монгол Улс эрчим хүчний нүүрсний экспортоо 20 хүртэлх хувиар өсгөх боломж байна bloombergtv.mn/news/mvrewe
2
242
Хиймэл оюуны тусламжтайгаар кибер аюулгүй байдлын эрсдэлтэй 22 сая системийг PHP олж илрүүлээд байна. Энэ дунд Их Британийн төрийн үйлчилгээний системүүд багтаж байгаа бөгөөд шаардлагатай засварыг хийж дуусах хүртэл иргэдээ хүнс, ус, эмнэлгийн хэрэгслээ нөөцлөхийг Засгийн газраас нь анхааруулсан байна.
1
2
327
Төмрийн хүдрийн ханш сүүлийн 2 жилийн доод түвшинд хүрч сулрав bloombergtv.mn/news/mvqeld
2
208
БНХАУ-ын аж үйлдвэрийн салбарын ашиг сүүлийн 3 сарын хамгийн өндөр дүнгээр өслөө bloombergtv.mn/news/mvqedd
2
208
БНХАУ-ын “Zhuhai Huafa Group” зээлийн төлбөрийн хугацаагаа сунгуулахаар хэлэлцэж байна bloombergtv.mn/news/mvqdrg
3
276