“I didn't have time to write a short letter, so I wrote a long one instead.” ― Mark Twain
Сүүлийн хэд хоногийн хугацаанд улс төрийн хүрээнд болж байгаа үйл явцын талаар улс орон даяараа нүд чих тавин анхааралтай ажиглацгааж байна. Нэр бүхий улс төрчид, улс төрийн нам, намын бүлгүүд, мэргэжлийн экспертүүд болон миний талаар ч нэлээдгүй олон мэдээллүүд гарч байгааг та бүхэн анзаарч байгаа болов уу.
Худал зүйл худал л байдаг. Иймэрхүү зүйлд ач холбогдол өгөлгүй урдах ажлаа хийх нь зөв гэж боддог учраас сүүлийн өдрүүдэд 2026 оны төсвийн тухай хуульд өгөх зарчмын зөрүүтэй саналууд дээрээ төвлөрөн ажиллаж байна. Гэхдээ зарим зүйл дээр тайлбар, мэдээлэл өгөх шаардлагатай санагдсан тул та бүхэнд зориулан үүнийг бичиж байна.
Бага хурлын гишүүн.
Монгол ардын намын бага хурал 2025 оны 9 дүгээр сарын 24-ны өдрөөс эхлэн шөнөжин хуралдаж удаах өглөө нь шийдвэрээ гарган намын даргаа сонгож, их хурлынхаа товыг тогтсон. Миний бие бага хурлын гишүүний батламжаа гардан авч анх удаагаа саналын эрхтэйгээр энэхүү хуралд оролцсон. Бага хурлын гишүүний хувиар хоёр нэр дэвшигчийн илтгэл болон асуултад хэрхэн хариулж байгааг анхааралтай сонсож, өөрийн шийдвэрийг гаргасан. Одоо ч энэ шийдвэртээ бат итгэлтэй байна.
Итгэл.
2026 оныг Засгийн Газар “Боловсролыг дэмжих жил” болгон зарласан. Энэ бол нэр төдий уриа биш, харин бодлого, төсөв, шийдвэр бүртээ боловсролын салбарт илүү анхаарна гэсэн итгэл, амлалт байх ёстой. Гэвч ирэх оны төсөвт энэ салбарыг бодитоор дэмжиж байна гэж хэлэхүйц зүйлс тод харагдахгүй байна.
Хамгийн энгийн жишээ гэвэл, Азийн хөгжлийн банкны зээлээр барихаар төлөвлөсөн 41 сургууль, цэцэрлэгийн байршлыг судалгаанд үндэслээгүй, бодит хэрэгцээ шаардлагад нийцүүлээгүй байгаа нь харамсалтай. Энэ 41 барилга бол өнөөдөр нэн тэргүүнд шаардлагатай байгаа боловсролын барилга байгууламжийн 20 гаруй хувь юм. Салбарын яам судалгаагаа гүнзгийрүүлж, шийдвэр гаргахдаа илүү нямбай, үр дүнд суурилсан байх ёстой.
Түүнчлэн төрийн өмчит үйлдвэрийн газруудыг дахин зохион байгуулах, зардлыг хэмнэх байдлаар төсөвт дарамт учруулахгүйгээр эмч, багш нарын цалинг нэмэх боломж байгаа талаар байнгын хорооны хурал дээр хэлж, санал оруулсан боловч засгийн газрын зүгээс цалин нэмэх боломжгүй гэсэн хариу өгч байсан. Гэвч хэсэгхэн хугацааны дараа тэвчиж болох зардлаа танаад нэмэх боломжтой юм байна аа гэж байгаа нь зарчимгүй байгаагийн илрэл. Засгийн газар багш, эмч нарыг ажил хаятал нь зовоож болохгүй. Тэтгэврийн хувьд ч бас адил.
Хойд хормойгоороо урд хормойгоо нөхдөг энэ аргаасаа бид одоо л салахгүй бол энэ чөтгөрийн тойргоос хэзээ ч гарч чадахгүй. Засгийн газар өөрөө манлайлж бодлогын өөрчлөлт хийх ёстой. Тийм ч үүрэгтэй. Салбар бүрийг хооронд нь талцуулах, хэн нь илүү чухал вэ, аль салбар нь илүү вэ гэдэг уралдаан өрнүүлж болохгүй. Бүх салбар чухал.
Гарын үсэг.
Засгийн газрыг огцруулах өргөдөлд гарын үсэг цуглуулж эхэлсэн цагаас эхлэн талуудын байр суурийг анхааралтай ажиглаж, хувь хүний хувьд, Монгол Улсын Их хурлын гишүүний хувьд ямар байр суурьтай байх ёстой талаар тунгаан бодсоны эцэст өөрийн шийдвэрээ гаргаж нэгдсэн. Бид аливаа асуудлыг хүний нэр, албан тушаал дээр төвлөрч бус, тогтолцоо талаас нь том зургаар харах ёстой.
Засгийн газрын үүрэг бол гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд чиглэдэг. Гэм буруутай эсэхийг зөвхөн шүүх л тогтооно. Хэн ч шүүхийн өмнөөс, тэр дундаа ямар ч сайд, их хурлын гишүүн аливаа хүнийг хэвлэл мэдээллээр “гэмт хэрэгтэн” болгон зарлах эрхгүй. Үнэндээ хууль зүйн сайд мөрдөн шалгах ажиллагаанд оролцох ямар ч эрхгүй шүү дээ. Мөн баримт, мэдээллийг зөвхөн өөрт ашигтай үед ил болгох нь нийгмийн итгэлийг эвддэг. Хууль бус зүйл байгааг олж мэдсэн бол түүнийг “ашиглах” бус харин хуулийн байгууллагад нь өгөх ёстой. Хэрвээ ийм зарчимгүй хандлага хэвшвэл нийгэм нийтээрээ хүн дээр төвлөрсөн болж тогтолцоонд итгэх итгэлгүй болох аюултай. Хууль бус хүн засагладаг улс болно гэсэн үг.
105
Энэ гэнэт гарсан асуудал биш шүү дээ. Багш нарын мэргэжлийн нэр хүнд, цалин хангамжийг системтэйгээр унагасаар сүүлдээ багш хийх хүнгүй болж бна. Тэгээд уянгын халилаар асуудал шийдэх гэж үзнэ. Одоо 90-ээд оноос өмнө бэлдсэн багш нар үндсэндээ дуусч бна, шинэ багш байхгүй.
Нийслэлд нийтдээ 1600 гаруй багш шаардлагатай. Гэтэл манай бодлого тодорхойлогчид ярьж байгаа нь энэ. Яг яая гээд байгаа гэсэн үг вэ?
1
2
301
Ньютон, Эйнштейн гэх мэт "мэргэжилтэнүүд" маш муу багш нар байсан юм гэдэг. 45 хоног манай яамны сургалтанд суучихсан байсан бол мундаг багш болчихгүй юу.
2
315
Usukhuu retweeted
Дунд сургууль төгссөн манай ангийн хүүхдүүдээс 7 нь багш мэргэжил сонгож, эдүүгээ түмний хүүхдийг сурган, хүмүүжүүлж л явна.
За тэгээд өчигдөр ангийн цахим групп-т ийм яриа өрнөв. Ер нь хөдөөний дунд сургуулийн хүүхдүүдэд ангийн хүүхэд гэж нэг тийм онцгой харилцаа байдаг нь бидэнд ч байгаад л байгаа юм.
15 жилээс доошгүй жил ажилласан багшийн 1 хүүхдийг дотоодын их сургуульд Засгаас заасан тодорхой мэргэжлээр суралцвал Засгийн газраас сургалтыг төлбөрийг100 хувь даах шийдвэр өнгөрсөн жил гарсан гэнэ. Тэр ёсоор манай ангийн 2 хүүхдийн хүүхдүүд ЭЕШ-т бэлтгэн өнөөх ангиудад нь элсэж. Гэтэл Засгийн газар сургалтыг төлбөрийг нь төлөөгүй байна. Тэгээд өчигдөр манай ангийн зарим хүүхдүүд сургалтын төлбөрийн эрэлд гарчээ.
ШУТИС-ийн 1 кредит цаг 175.000, 25 кредит хагас жил үзнэ гээд 4.250.000 төгрөг болсон гэнэ дээ. Цахимжилтын буянаар төлбөр төлөөгүй тохиолдолд суралцах боломжгүй болж. Нэг хүүхэд нь энэ зун Солонгост ирж цайны газарт угаагч хийж 5 сая төгрөгтэй болсон тул сургалтын төлбөрийг хувиасаа төлж чадсан байна. Түүнийг цайны газарт ажиллаж байхад нь эргэж очиход Тэргүүний багш хүн өдөржин усны гуталтай байсаар хоолой нь өвдсөн, халуун ууранд гарын шууг түлчихсэн тун ч өрөвдмөөр байсаныг хэлэх учиртай болов уу.
Уг нь хүүхдийн сургалтын төлбөрөө Засгийн газраас төлүүлэх болсонд олон багш нар баяралж байсан гэнээ , гэтэл бодит байдал дээр худал болсон яахуу гэсэн хүмүүс. Боловсролын сайд
@naranbayarp та нэг хариу өгнө үү дээ.
Энэ бол Хөвсгөл аймагт болж буй тодорхой баримттай үйл явдал шүү?
@Aldar51 багштаан ийм явдал болсон юм уу?
За тэгээд энэ жил хүүхэд нь Их сургуульд орж буй Багш нар мэдээллээ хуваалцна уу.
Жоохон байхад нээрээ энэ алт, мөнгөн медалиуд нь яг жинхэнэ алтаар, мөнгөөр хийсэн байдаг, тэгээд нэг ялаад алтан медаль авчихвал тэрнээсээ бага сагаар эмтэлж зараад амьдарчих юм байна гэж боддог байлаа 😅
1
4
198
Сурагчид сонголттой дүрэмт хувцас өмсөх нь манай боловсролын салбарт тулгамдаж буй асуудлуудын аль хавьд нь яваа бол?
Поло цамц нтэр "such a privileged issue".
2
144
Bill Bikales гэж хүний "The Myth of Mongolian Shock Therapy", 1990 онд монгол Шок эмчилгээнд ороогүй, шок байсан гэвэл тэр нь угаасаа үгээгүй ядуу, Оросоос хэт хараат байсны чинь л гор гэж байна.
Энэ дээр ер нь хүмүүс ямар бодолтой байдаг бол?
youtube.com/watch?v=WqXu_ik5…
1
77
Сүүлийн хэдэн жилд болж буй хамгийн том цахим доголдолыг антивирусын компани өөрөө эхлүүлж байж жишээний.
Life is full of lovely little ironies 🙃
69
За сонгуулийн мөнгийг нь босгосон, листэнд ороход нь мөнгийг нь даасан гэх мэт ивээн тэтгэгч байгууллагуудын лого хувцсан дээрээ хэвлээд явбал хэн хэн ямар ямар компаний хувцас өмсөхөөр байна?
2
101
Human resource гэдэг үгний орчуулга ер нь яг яаж явсаар одоо "хүний нөөц" гэдэг болов? Боловсон хүчин гэдэг байсан нь ямар учиртай вэ?
2
133
Дэлхийн аль ч улсад спорт, алдартай тамирчид хүүхэд багачуудад үлгэр жишээ үзүүлнэ гэдэг нь хамгийн чухал байдаг.
Батсуурь үндэсний бөхийн оргил цолонд дандаа ийм башир аргаар үзсээр хүрлээ. Хүүдээ энэ манай үндэсний дархан аварга гэж хэлэхэд хэцүү.
Тэр нь л жоохон миа.
2
129
Батсуурь Эрхэмбаяр аваргыг авч байгааг шударга, найраа тасаллаа нтэр гэж байгаа хүмүүс ер нь бол өөрийн эрх ашгийн төлөө ээж аав, ах эгчээ ч яаж ч магадгүй “шударга” хүмүүс байдаг байх л даа. Мундаг шүү та нар маань.
Өмнө нь нэг элит хувийн сургуулийг эзэмшдэг компаний томоохон хувьцаа эзэмшигч Боловсролын сайд байлаа.
Шинээр бас нэг томоохон хувийн сургуулийн захирал асан нь Боловсролын сайд боллоо.
Ашиг сонирхолын зөрчил энэ тэр ямар ч хамаагүй юу? Хүн нь бурхан бсан ч гэсэн боломгүй.
Development of Urban Planning System in Post-Socialist Countries: In case of China, Vietnam, and Mongolia
гэсэн үү? Хятад, Вьетнам хоёр чинь пост социалист улс билүү, юу билээ?
2
104















