Chinzilla🇲🇳🇺🇦 (@ChinzillaMon) header
Chinzilla🇲🇳🇺🇦 (@ChinzillaMon) profile picture

Ideologically problematic, Politically homeless. #LFC⚽️ #LakeShow🏀 #MambaMentality🐍😈

Los Angeles, CA
Joined May 2015
Photo by Chinzilla🇲🇳🇺🇦 (@ChinzillaMon)Photo by Chinzilla🇲🇳🇺🇦 (@ChinzillaMon)Photo by Chinzilla🇲🇳🇺🇦 (@ChinzillaMon)Photo by Chinzilla🇲🇳🇺🇦 (@ChinzillaMon)Photo by Chinzilla🇲🇳🇺🇦 (@ChinzillaMon)Photo by Chinzilla🇲🇳🇺🇦 (@ChinzillaMon)Photo by Chinzilla🇲🇳🇺🇦 (@ChinzillaMon)Photo by Chinzilla🇲🇳🇺🇦 (@ChinzillaMon)
Чингис хааны Чан Чунь бомбо хэмээх Цю Чу Зид хүргүүлсэн заллага бичигийг эртний хятад хэлнээс чадан ядан орчуулснаа анх удаа олон түмний мэлмий сонорт хүргэж байгаадаа баяртай байна. Өчигдөр нүүр номын нэг анд нөхөр маань энэ чухал заллага бичгийн тухай дурьдсан нь түүнийг үндсэн эхээс нь орчуулах санаа сэдлийг төрүүлсэн болно. Таалан болгоож унших ажаам уу. ЧИНГИС ХААНЫ ЧАН ЧУНЬ БОМБОД ИЛГЭЭСЭН ЗАЛЛАГА БИЧИГ: Мөнх тэнгэр Дундад орны хэтрэмхий хээнцэр тансаг суртлыг таалдаггүй бол мөхөс би бээр умард зүгийн тал нутагтаа хүслийг тэвчин сэтгэлээ захирсаар өдийг хүрэвэй. Хүн ардадаа ч хээнцэр тансаглалыг цээрлэн хээгүй боргил амьдрахыг сургадаг. Өдөртөө нэг дээлийг өмсөн, өл дарах ганц хоолыг хүртэн явдаг маань үнэндээ адуучин залуу, үхэрчин хөвгүүнээс өөрцгүй шахам болой. Хамаг ардад хайртай ганц үр шигээ хандан, түм буман цэрэг жанжингуудыг төрсөн ах дүүсээс ялгамжаагүй өргөн тэжээсээр өдий хүрэв. Арга бодлогыг тогтоохдоо ая эвийг харгалзан, ачлал энэрлээ хүртээхдээ аль болохуйц өгөөж хүртээмжтэй байх талыг эрхэмлэдэг. Олон цэргүүдийг оройлон удирдаж, харгалдах дайсан лугаа хатгалдан тулалдахдаа халиран няцаж байсан удаа үгүй. Долоон жилийн хугацаанд агуу үйлийг бүтээж, тэнгэрийн дор орших дийлэнх нутаг орныг нэгтгэн захирч чадлаа. Энэ нь мөхөс миний олноос онцгой, түмнээс төгөлдөр эрдэм чадлын хүч гэхээс илүүтэй Алтан улсын засаг төрийн бодлого ашдын ёсонг умартан, уландаа гишгэсний дээр Мөнх тэнгэр аврал таалалдаа багтаасны хүчээр ийнхүү толгойтныг бөхийлгөж тойготныг сөхрүүлж чадсан буюу. Өмнө этгээдэд зэрлэг Сүн, умардад Хуйхар, дорно зүгт Тангуд хийгээд өрнөдийн бүдүүлэгүүд бүгд миний сүр хүчийг дагав. Санахуй дор манай Шаньюйгийн улс мянга зуун жилийн өмнө энэ мэт мандал бадралын туйлд хүрч байсан нь лав үгүй буй за. Хэдий тийм боловч алд биенд ахадмаар дэлхий дахиныг засан тохинуулах хүнд хүчир үүрэг оногдсон энэ цаг үед амар төвшин мандсан улс гүрэнд маань алдаа цалгар гарахыг хэн байг гэх билээ. Гол мөрнийг гатлахад завь, сэлбүүр үйлддэг лүгээ адил улсыг засаж төрийг төвхнүүлэхэд ухаант мэргэн сайдуудыг урьж ажиллуулах нь зүйн хэрэг болой. Мөхөс би бээр их суурийг эзлэсэн цагаас хойш алд биеийн алжаалыг умартан аху төрийн төлөө хоёргүй сэтгэлийг барин зүтгэх зуур төрийн баганыг түшилцэн чадах түшигтэй мэргэн сайдыг хараахан олоогүй байсаар өдий хүрэв. Эрхэм бомбо та үнэн номын ёсонг чанд сахиж, эрт эдүгээгийн түмэн хэргийг таалалдаа багтаан, тэнгэрийн ёсонг гүнээ ухаад, эрхэм суртал эгэл хүмүүдийн хүрээнээс хальж, зангарга төлөв тань эртний мэргэд лүгээ эн зэрэгцсэний сацуу зан суртхаал тань гэгээн мэргэдийн зэрэгт дэвшсэн болохыг сонсоод олон оныг үджээ. Олон жилийн турш уулын ой, хадан агуйд дияанчлан сууж, сэтгэлийг засаж явдал мөрийг тэгшлэн зассаар ирсэн боловч тэр болгоныг сүр болгон зарладаггүй. Гэгээн багшийн гэтлэхүйн сургаалыг дэлгэрүүлж, газар бүрийн хичнээн олон бомбын суртхаалтан нугуудыг гэгээн ариун зам мөрд залсныг тоочин өгүүлж яахин барах билээ? Дайн дажинтай энэ он жилүүдэд эрхэм бомбо таныг уугуул нутаг Шаньдунгийн газар оронд дияанчлан сууж байгааг дуулаад уулзан золгохыг машид хүсэмжлэн байсан хэдий ч учир завшаан тохиохгүй байсаар өдий хүрснийг яалтай. Эртний Жоу улсын Вэнь Ван бээр Вэй нэрт голын сав газар мэргэн сайдын гэрт өөрийн биеэр сурвалжлан очиж байсны сацуу Лю Сюань Дө гурвантаа улалжин овоохойд зочлосон домгийн учир шалтгааныг сануулан өгүүлэхийн хэрэг юун? Газрын холд гацаж, усны уртад уягдаад өөрийн биеэр хүрэлцэн очоод уулзан золгох боломж хомс байгааг ойлгох буй за. Мөхөс би бээр үнэн хүсэл маань үтэр түргэн бүтээсэй гэсэндээ ариун цавыг зооглон рашаан усаар угаал үйлдээд өөрийн шадар дотны сайд Лю Жун Лүг хөнгөн морьт цэргээр хамгаалан бараа болгуулаад, түмэн газрын тэртээд амирлан суугч авгай таныг залж ирүүлэхээр илгээвэй. Авгай та аян замын алжаал зүдгүүрээс халширалгүй, дэлхий дахины хамаг ардыг эндүү төөрөлдлөөс гэтэлгэх ариун сургаалаа харамгүй хайрлахын ялдарт мөхөс надад амьдрал тэтгэж насан хутаг хайрлах нандин увидасаа соёрхохыг хүсмү? Авгай та амнаасаа алт мэт үгсийг унагах бөгөөс мөхөс би бээр олбог суудалд тань ойртон шадарлаж чин сэтгэлийн угаас чих талбин сонсох болно. Өгүүлэн тоочихыг хүссэн сэтгэлийн үгс өдий төдий байгааг өчүүхэн жаахан захидал бичигт түмний нэг хувийг илэрхийлж яахин чадах буй? Авгай та дээд хутгийг олж, дэлхий дахины хамаг ардыг аврал гэгээндээ багтаасан нэгэн хэмээн сонссоор удсан тул энэхүү заллагыг эрхбиш таалалдаа болгоож хүлээн авах ажаам уу! Тиймийн тул зарлиг бичиг буулгасны учрыг эрхэм авгай та эндүүгүй ухан ойлгох буй за! Таван сарын шинийн нэгний өдөр
61
438
26
699
72,103
Тамгагүй төр жүжиг өдөр бүр төрийн ордонд тоглогдсоор... Улны Ард түмэн биднийгээ ч үнэхээр уйдаахгүй юмдаа энэ хэд маань...
18
Chinzilla🇲🇳🇺🇦 retweeted
BYD Leopard 5 машин 500 гаруйг зарсан хүн хэрэглэгчээс ирсэн сөрөг сэтгэгдэлийн тухай ярив.
1
2
49
Chinzilla🇲🇳🇺🇦 retweeted
2 нүүртэй хүнтэй мэндлэхдээ -Сайн байцгаана уу? гэж мэндэлдэг Сайн байцгаана уу? Энхцэцэгээ 🤣
7
19
364
Chinzilla🇲🇳🇺🇦 retweeted
Б.Дэлгэрсайхан: Хятадын талын асуудлыг би яаж мэдэх вэ дээ, энэ амралтын өдрүүдэд хилийн боомтуудад очиж ажиллана
2
2
62
Chinzilla🇲🇳🇺🇦 retweeted
УИХ-ын дарга С.Бямбацогт: Б.Найдалаа сайдын туслахад хариуцлага тооцож, шаардлагатай бол УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо хуралдах ёстой ВИДЕО: facebook.com/share/v/19hgzz6…
1
2
2
127
Chinzilla🇲🇳🇺🇦 retweeted
Хүний эрхийн комисст Хэн гэдэг ЯЛТАН-г шургуулах вэ?
2
6
1
4
273
Chinzilla🇲🇳🇺🇦 retweeted
Replying to @ChinzillaMon
Алтанхуяг нь eөк болчих гээд хүний өөрийнгүй айгаад бгаам уу тэх тусам нь тодорчоосой угаасаа гарналдаа асуудалгүй
1
1
15
Их л орой ухаарч дээ Нямбаа минь. Тээр жил Оюукыг хаан байх үед ЦЕГ-аас нэг хурган хурандаа баахан залгасан байсныг хөдөө явж байсан би сүлжээ ормогц мэдээд ярьж билээ. Яав, ийв, яагаад ийм их залгав гээд. Яагаа ч үгүй ээ, та постоо устгаад өгөөч, гуйж байна, Есайд маань ёстой сайн хүн байдаг шүү гэсэн ухааны юм яриад л байсан. Гоё штээ танай нам. Бас л үзээтэй хөгжилтэй гарууд шүү дээ.
2
2
38
Chinzilla🇲🇳🇺🇦 retweeted
Сайхан өдөр болог
1
11
146
Жэнко чин бэсда нар нэгнээ хөхөөд сүйдээ сүйд🤦‍♂️
40
Chinzilla🇲🇳🇺🇦 retweeted
Ийм авгай нар хүүхдийнхээ амьдралаар тоглохоос ч сийхгүй
Энэ гишүүн өөрөө бараг батирхаар юм бишүү. Уйлж дарвайгаад хүмүүсийг өөрийн эсрэг эргүүлчхий
4
27
680
Chinzilla🇲🇳🇺🇦 retweeted
ЗӨВ
1
3
414
Chinzilla🇲🇳🇺🇦 retweeted
Т.Мөнхсайхан: 2028 онд ЕБС-д суралцаж буй бүх хүүхдүүдээ үдийн хоолтой болгоё Өлсгөлөн, шим тэжээлийн дутагдалтай, ар гэр нь үдийн хоол авч өгөх боломжгүй маш олон хүүхэд байдаг учраас ЕБС-ийн сурагчдад анги ялгахгүйгээр үдийн хоол өгөх ёстой
2
1
102
Аймарын
1
61
С.Бямбацогт: Б.Найдалаа сайд туслахдаа арга хэмжээ авах ёстой, ийм бүдүүлэг байж болохгүй ‼️
1
50
Жэнко: Хятадууд орж ирэх нь буруу Орос ах нараа бараадах нь зөв!
54
Chinzilla🇲🇳🇺🇦 retweeted
Та бүхэндээ Монгол Улсын нийслэлийн өдөр, Улаанбаатар хот үүсч байгуулагдсан өдрийн мэнд хүргэе. 🏙️🌇🌃 Улаанбаатар хот маань хүн бүрт ээлтэй, хүүхэд бүрт аюулгүй, иргэн бүрт ажиллаж, амьдрахад таатай, хөгжил цэцэглэлтээр дүүрэн хот болон хөгжих болтугай! Нийслэл хотынхоо хөгжил дэвшил, бүтээн байгуулалтад үнэтэй хувь нэмрээ оруулсан болон оруулж яваа үе үеийн хөдөлмөрч иргэд, нийт Улаанбаатарчууддаа баярын мэнд хүргэе!👏👏👏
6
16
339
Chinzilla🇲🇳🇺🇦 retweeted
Монголын номер 1 дайсан нь жэнко бол номер 2 нь хурц өөрөө болно гдгыг улсаараа мэдийшд🤣 энэ 2 салшгүй нэг нэгнийхээ төрсөн өдрөөр виски бариадл гүйдг женко еөк болоод хурцыгаа албаны арын өрөөндөө байрлуулж мөнч ихийг хутгасан энэ 2 женко хурцыгаа өршөөж шоронгоос гаргаж б.вшд
ЯВАХ ЦАГ БОЛСОН ЖЕНКО ГУАЙ! Саяхан 25-р суваг телевизийн ярилцлагаар ТЕГ-ын дарга асан Б.Хурц голыг нь олсон ганц үг хэлсэн. Тэрбээр: -Монголд болдог муу муухай бүх зүйлийн ард ганцхан хүн байдаг. Монгол улсад ганцхан дайсан байдаг. Тэр нь Жонхуу буюу Х.Баттулга. Хэд хоногийн өмнө Баатар гээд найруулагч пацааныг хорьсон байна лээ. Тэр муугаар яах нь вэ. Суллаж явуулаад оронд нь Х.Баттулга гэдэг хулгайчийг хийчих хэрэгтэй. Тэгвэл Монгол улс амар сайхандаа жаргана гэжээ. Яг ийм утгатай үгийг ХЗДХ-ийн сайд асан Ц.Нямдорж 2014 онд Н.Алтанхуягийн Засаг огцроход зөнч Мухамед шиг хэлж байсан билээ. Ц.Нямдорж: -Баттулга гэдэг ямар муухай хүн гэдгийг АН-ынхан ойлгочихлоо. Сайн байна. Энэ хүн очсон газар болгоноо самардаг. Хэзээ нэгэн цагт Х.Баттулгын хийсэн балгийг монголчууд бид нуруун дээрээ үүрэх цаг ирнэ ээ гэжээ. Х.Баттулга бол Н.Алтанхуягийн Засгийг МАН-ын гишүүдтэй нэгдэж огцруулсан гол хүн. Нэг үгээр Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн даалгавраар Х.Баттулга, Л.Эрдэнэчимэг, Г.Уянга, Ж.Батзандан нарын гишүүд нэгдэж төрөөр тоглосон. Түүний “Би Алтанхуягийн засгийг заналтайгаар огцруулж кноп дарсан” гэж хэлсэн үг түүхийн баримт болон үлдсэн байдаг. Хожим нь тэр Н.Алтанхуягтайгаа нийлж, Ц.Элбэгдоржтой дайн зарласан нь гайхалтай. Х.Баттулга Ерөнхийлөгч болсныхоо хойтон жил шадар сайд У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэтэй нийлж, М.Энхболдын Засгийн газрыг унагасан. Гэхдээ одоо Х.Баттулга, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоёр хонь чоно. Тэр ийм урваач шарваач хүн. 2025 онд Архангайн халуун рашаан дээр МАН-ын гишүүдийг цуглуулж, Г.Занданшатарын засгийг огцруулах тоглолтын ард Женко байсан. Өнгөрсөн зуны Булганы "Уран тогоо" амралтанд МАН-ын 30-ын бүлгийнхэн уулзаж, засаг огцруулах хуйвалдааны ард Х.Баттулга л байсан. Яагаад? Яагаад гэвэл Х.Баттулга үйлийн үрээ эдлэх мөч ойртож байгаа тул тэрбээр төрөөр тоглож, төрсөн биеэ хамгаалах гэж буй башир арга нь. Х.Баттулгын өмнөөс нэлээд хэдэн хүн шоронгийн хаалга татсан. Түүний хулгайлсан, Монгол улсыг хохироосон, хөгжлийг гацаасан факт баримтын талаар ярих илүүц биз. Х.Баттулгын хийсэн муу муухай зүйл, улсаа хорлосон баримтыг монголчууд өдгөө “Миний нутаг” шүлэг шиг цээжээрээ мэднэ. Иймээс Б.Хурцын хэлснээр Монгол улсын цор ганц дайсан Х.Баттулгаас салах цаг болсон. Явах цаг болсон, Женко гуай кармын чинь сав аль эрт дүүрсэн.
1
1
94
Chinzilla🇲🇳🇺🇦 retweeted
Бидэнд ахиад ийм эх оронч, мундаг Ерөнхийлөгч битгий заяагаасай.
2
14
1
19
415
Chinzilla🇲🇳🇺🇦 retweeted
АН үнэн үхээнц өрөвдөлтэй байна, яана даа 🕯️
8
23
1
59
1,406