Lemon Press 🍋 (@LEMONPRESSinc) header
Lemon Press 🍋 (@LEMONPRESSinc) profile picture

#Newsletter | Хөрөнгө оруулалт, санхүү, бизнес, технологийн тоймыг ажлын өдрүүдэд илгээнэ. Имэйл хаягаа бүртгүүлэх бол: https://teapawt.net/t.co/StUjrzjeaz

Ulaanbaatar, Mongolia
Joined September 2020
Photo by Lemon Press 🍋 (@LEMONPRESSinc)Photo by Lemon Press 🍋 (@LEMONPRESSinc)Photo by Lemon Press 🍋 (@LEMONPRESSinc)Photo by Lemon Press 🍋 (@LEMONPRESSinc)Photo by Lemon Press 🍋 (@LEMONPRESSinc)Photo by Lemon Press 🍋 (@LEMONPRESSinc)Photo by Lemon Press 🍋 (@LEMONPRESSinc)Photo by Lemon Press 🍋 (@LEMONPRESSinc)Photo by Lemon Press 🍋 (@LEMONPRESSinc)Photo by Lemon Press 🍋 (@LEMONPRESSinc)
Монголын Хөрөнгийн Биржд бүртгэлтэй компаниудын үнэлгээ ээлж дараатайгаар түүхэн рекордоо эвдсээр ₮17.1 их наядад хүрээд байна. Энэ өсөлтөд юу нөлөөлж байна вэ? 🍋 💸 Зах зээлийн 2/3 =5 ХААН Банк, Тавантолгой гэх 2 компанийн үнэлгээ ₮3 их наядыг давснаар нийт үнэлгээний 41%-ийг бүрдүүлж буй. Энэ 2 дээр нэмээд ХасБанк, АПУ, Эрдэнэ Ресурс гэх 5 компанийн үнэлгээ нийлээд ₮11 их наяд болсноор зах зээлийн үнэлгээний 64.5%-ийг эзэлж байгаа хэрэг. ТОП-20-ийг авч үзвэл зах зээлийн 92%-ийг эзэлж, үлдсэн 140 компанид ердөө 8% нь ногдож байна. 🏦 Санхүүгийн салбарын давамгайлал  ТОП-20 компанийн 12 нь санхүүгийн салбарынх бөгөөд зах зээлийн нийт үнэлгээ нь ₮9.3 их наяд буюу том жингийн 55%-ийг эзэлнэ. Үүний цөм нь мэдээж системийн 5 банк. Нийтэд нээлттэй болсон банкнууд биржийн гол хөдөлгүүр болсон бол Инвескор, ЛэндМН зэрэг ББСБ-ууд салбарын жинг улам нэмж буй. 🔗 Дэлгэрэнгүйг: lemonpress.mn/post/Mffc4qMKc…
1
1
151
Казахстан цөмийн зэвсэггүй 5 бүс болон Монголын хамтын ажиллагааг бэхжүүлж, цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх, зэвсэг хураах чиглэлээр олон улсын хүчин чармайлтыг уялдуулах санал гаргалаа. 🍋 qazinform.com/news/kazakhsta…
123
Олон сар хүлээсний эцэст AI-н аварга Anthropic-н 400 хуудастай проспектус олон нийтийн дунд ил боллоо. Тэгвэл тус проспектусаас хөрөнгө оруулагчдын сонирхлыг хамгийн ихээр татаж буй гол мэдээллүүдийг харцгаая. 🍋 🚨 Сар хагасын хугацаа Ирэх сарын 16-ны долоо хоногт багтан Anthropic Nasdaq бирж дээр $ANT тикертэйгээр IPO хийнэ. Хөрөнгийн зах зээлээс нийт $100 тэрбумыг татан төвлөрүүлж, өнгөрсөн зун SpaceX-н тогтоосон $75 тэрбумын амжилтыг эвдэх магадлал тун өндөр аж. Ингэснээр компанийн зах зээлийн үнэлгээ $1.5-$2 их наядад хүрч, түүхэн дэх хамгийн том IPO болох хүлээлт үүсжээ. 🧮 Нээлттэй тайлан 2026 оны эхний хагаст Anthropic $16.3 тэрбумын орлого олсон нь өмнөх оны мөн үеэс 14 дахин өссөн үзүүлэлт болжээ. Гэвч дансны бүртгэлээс хамаарч 2025 оны бүтэн жилийн $42 тэрбумын цэвэр алдагдал энэ эхний хагаст $80.7 тэрбумд хүрээд байна. Нөгөөтээгүүр, Claude-н борлуулалт өссөнөөр II улиралд дангаараа $974 саяын үйл ажиллагааны ашигтай ажилласан аж. 🔗 Дэлгэрэнгүйг: lemonpress.mn/post/RBX2KplAN…
1
237
Дональд Трампын ууган хүү Дональд Трамп Жуниор өнгөрсөн 8-р сарын сүүлээр Монголд ирж, 2 долоо хоног орчим аялжээ. Тэрбээр аяллынхаа үеэр Увс, Баян-Өлгий аймагт аргаль, янгир агнасны сацуу Улаанбаатарт Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй албан бус уулзалт хийсэн байна. 🍋 Уг мэдээллийг Financial Times гаргасан бөгөөд Трамп Жуниор Увсад байх үеэрээ Владимир Путинтэй ойр Оросын олигарх Умар Кремлевтэй 2 хоног хамт байсан сурагтай. 📌 Трамп Жуниор аяллынхаа үеэр Увсад 1 Алтайн аргаль агнаж, Баян-Өлгийд 7 хоног янгирын ан хийсэн аж. Сонирхолтой нь тэрбээр 2019 оноос хойш Монголд дор хаяж 2 аргаль агнасан төдийгүй энэ удаагийн анд нь тусгайлан түүнтэй хамт янгир агнах хийх эрхийг дуудлага худалдаанд оруулж, $225 мянгаас дээш дүнгээр зарагджээ. Мөн өөр дуудлага худалдаанд янгир агнах эрхийг $140 мянгаар худалдсан байна. Монголд аргаль агнах зөвшөөрлийг 2023 оноос эхлэн аймгууд дуудлага худалдаагаар олгож, 1 аргалийн экологи эдийн засгийн суурь үнэ ₮22.2 саяар үнэлэгддэг. Жич: Financial Times Трамп Жуниорт янгир агнах зөвшөөрөл хэрхэн олгогдсон тухай мэдээлээгүй юм.
1
244
ХААН Банк ХК-н талаарх ээлжит сайн мэдээг дуулгая. Тэдний сүүлийн 2 жил хүрэхгүй хугацаанд татсан санхүүжилтийн хэмжээ $1 тэрбумыг давжээ. Юу болсон бэ гэхээр, 👇 🔺 Итгэл өссөн жилүүд ХААН Банк олон улсын түншүүдээсээ 2025 онд $530 саяын урт хугацаат санхүүжилт татсан бол 2026 оны 10-р сар хүртэл $502 саяыг нэмж татсанаар сүүлийн 22 сарын нийт дүн $1.03 тэрбумд хүрчээ. 🍋 🇫🇮 Гол түншлэгчид хэн байв? Энэ оны хамгийн том буюу $172 саяын санхүүжилтийг Дани, Нидерландын хөгжлийн банк, Финландын хөгжлийн байгууллагууд болон BlueOrchard, ILX сан хамтарч олгосон. Нэмээд ЕСБХБ-наас $170 сая, AIIB-с $130 сая, Proparco-с $50 саяын санхүүжилт босгоод буй.  🔗 Дэлгэрэнгүйг: lemonpress.mn/post/QY6fuJ4ea…
2
410
Ашигт малтмал, газрын тосны газрын мэдээгээр өнгөрсөн сарын байдлаар гадаадын хөрөнгө оруулалттай 401 компани Монгол Улсад 1.9 сая га талбай бүхий нийт 640 ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшиж байна. Эдгээр лицензийн 494 нь гадаадын 100%-ийн хөрөнгө оруулалттай компаниудад, үлдсэн 146 нь Монголын талтай хамтарсан аж ахуйн нэгжүүдэд ногдож байна. 🍋 😳 10-ын 6 нь шүү дээ, базарваань Гадаадын 100%-ийн хөрөнгө оруулалттай 310 компанийн 207 нь Хятад титэмтэй. Эдгээр компани уг ангилал дахь нийт тусгай зөвшөөрлийн 61.1% буюу 302 лицензийг, нийт талбайн 60.7%-ийг эзэмшиж байна. Дээр нь Хонконгийн хөрөнгө оруулалтыг нэмж тооцвол энэ үзүүлэлт 2/3-т хүрнэ. 📌 Мөн Монгол, Хятадын хамтарсан 41 компани 56 тусгай зөвшөөрөл эзэмшдэг. Ийнхүү 100%-ийн болон хамтарсан хөрөнгө оруулалтыг нэгтгэж үзвэл Хятадын оролцоотой тусгай зөвшөөрлийн тоо 358-д хүрч байна. 🔗 Дэлгэрэнгүйг: lemonpress.mn/post/H9jBf2BT4…
208
Toshiba Дарханы дэд станцад батарей хуримтлуур болон эрчим хүчний удирдлагын системийн үйлдвэрлэлээ эхлүүллээ. 🍋 💸 ¥2 тэрбумын буцалтгүй тусламж Энэ нь 4 жилийн өмнө Ерөнхийлөгчийн тус улсад хийсэн айлчлалын хүрээнд Монголын эрчим хүчний хангамжийг сайжруулах төслийн хүрээнд хийгдэж буй гол ажлуудын нэг юм. Уг төсөлд Японы Засгийн газар ¥2 тэрбумын буцалтгүй тусламж олгож, 2027 оны 12-р сар гэхэд Дарханы 10 МВТ-ын нарны цахилгаан станцыг батарей хуримтлууртай холбон, сэргээгдэх эрчим хүчийг сүлжээнд илүү тогтвортой нийлүүлэх загвар бий болгохоор зорьж буй.  🗞️ Сонин сайхан: Дарханы нарын цахилгаан станц 2017 онд ашиглалтад орсон бөгөөд төвийн эрчим хүчний сүлжээнд жилд 18.5 сая кВТ.ц эрчим хүч нийлүүлэх хүчин чадалтай.  🔗 Дэлгэрэнгүйг: lemonpress.mn/post/MyAjAI23O…
2
1
6
411
Монголын хөрөнгийн бирж ХК-ийн Гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр төрийн санхүү, эдийн засаг, төсөв, хөрөнгө оруулалтын бодлого, хөгжлийн санхүүжилтийн чиглэлээр 18 жил ажилласан Б.Анарыг томилжээ. 🍋 Сонирхуулахад, сүүлийн 34 сарын хугацаанд $MSE-ийн удирдлага 6 удаа солигдсон бөгөөд Б.Анар тус компанийн 7 дахь удирдлага болж байна. Тэрээр хамгийн сүүлд энэ оны 8-р сараас Ерөнхий сайдын эдийн засаг, төсвийн бодлогын зөвлөхөөр ажиллаж байв. 📌 Энэ жил $MSE зах зээл үүсгэгчийн тогтолцоогоо шинэчилж, Future Tech Innovation болон Gold Trust ETF-ийн арилжааг нэвтрүүлсэн. Мөн цахим хуудсаа шинэчилж, Лондонгийн хөрөнгийн бирж групптэй хамтран “Монголын хөрөнгийн зах зээл 2.0” хөтөлбөрийг эхлүүлжээ. Эдгээр шинэчлэл биржийн үйл ажиллагаа, санхүүгийн гүйцэтгэлд хэрхэн нөлөөлөх нь цаашид хөрөнгө оруулагчдын анхаарлыг татаж байна.
1
1
340
Си-И-Си Инвестмент ББСБ-аас “Empowered by CECI” хөтөлбөрийг 2 дахь жилдээ хэрэгжүүлж буй бөгөөд энэ жилийн хувьд “Empowered by CECI 2.0 - Бизнесээ ногоон болгох хөтөлбөр”-өө амжилттай зохион байгууллаа. 🍋 Энэ удаагийн хөтөлбөрийн шилдэг төслөөр FOODY Mongolia шалгарч, анхны ногоон санхүүжилтээ авах эрхтэй болжээ. 📌 Энэ жилийн хөтөлбөрт нийт 53 бизнес эрхлэгч хамрагдаж, 1 сарын хугацаанд ногоон санхүүжилтийн боломж, ESG баталгаажуулалт болон Монгол Улсын Ногоон таксономын талаар тусгайлсан сургалтад хамрагдан, бизнесийнхээ онцлогт нийцсэн ногоон шилжилтийн төсөл боловсруулсан байна. Хөтөлбөрийн шилдэг төслөөр шалгарсан FOODY Mongolia-н хувьд сарын 1%-1.5%-ийн хүүтэй, ₮50 сая хүртэлх хөнгөлөлттэй санхүүжилт авах боломжтой болсон аж. Тэд уг санхүүжилтээр эрчим хүчний хэмнэлттэй тоног төхөөрөмж худалдан авч, үйлдвэрлэлдээ байгаль орчинд ээлтэй шийдэл нэвтрүүлэхээр төлөвлөжээ.
217
Крипто зах зээлийн жавар арилаагүй энэ цаг үед санхүүгийн нууцлалд төвлөрсөн Zcash койны үнэ сүүлийн нэг жилд 3,000% өсөж, жижиг хөрөнгө оруулагчдаас эхлээд тэрбумтнуудын анхаарлыг татах болжээ. 🍋 🔎 Гол онцлог: Одоогоос 10 жилийн өмнө буюу 2016 онд нэвтэрсэн Zcash нь хэрэглэгчдэд гүйлгээний мэдээллээ нууцлах боломж олгодгоороо онцлогтой. Сүүлийн жилүүдэд AI блокчэйн дэх санхүүгийн гүйлгээг мөрдөх нь нэмэгдсэн болон крипто хөрөнгө оруулагчдын эсрэг халдлага, дээрмийн хэрэг олширсон нь Zcash-н эрэлтийг өсгөсөн аж. 💘 Баячуудын харцыг булаав Уг өсөлтөд The Social Network кинонд гардаг Биткойн-н анхны хөрөнгө оруулагчид болох Винклвоссын ихэр ах дүүс болон Digital Currency Group-н Гүйцэтгэх захирал Барри Силберт зэрэг крипто салбарын томоохон тоглогчдын сонирхол нөлөөлжээ. Мөн Digital Currency Group-н харьяа Grayscale-н Zcash-д суурилсан ETF арилжааны эхний 30 өдрийн дотор $1 тэрбумын хөрөнгө татан төвлөрүүлсэн нь голлох нөлөөг авчирсан аж. Үүний үр дүнд Zcash-н зах зээлийн үнэлгээ $20.4 тэрбумд хүрснээр ТОП-10 криптовалютын нэг болсон юм. 🔗 Дэлгэрэнгүйг: lemonpress.mn/post/TMZxtGMSk…
1
317
ЗГ өнгөрсөн Баасан гарагт Оюу толгойн ногдол ашгийг зарцуулах 1 удаагийн хуулийн төслөө УИХ-аас татан авлаа. Ингэснээр ногдол ашгийг Баялгийн сангийн тухай хуулийн дагуу Хуримтлалын санд төвлөрүүлэх зохицуулалт хэвээр үлдэж байна. 🍋 📝 Иргэд хуримтлалыг сонгов Төслөөр Оюу толгойгоос 2027 оны төсвийн орлогот ногдол ашгаар төвлөрөхөөр тооцсон ₮3 их наядаас ₮2 их наядыг нь эрчим хүч, боловсролд зарцуулахаар төлөвлөсөн байв. Гэвч E-Mongolia-р явуулсан санал асуулгад оролцсон 95,621 иргэний 83% орчим нь ОТ-н ногдол ашгийг Хуримтлалын сангаар дамжуулан эрүүл мэнд, боловсрол, орон сууцны дэмжлэг авах эсвэл хадгалахыг сонгожээ. 📌 Гол асуудал нь итгэлцэл Хөгжлийн төсөл санхүүжүүлэх салбарыг сонгоход оролцогчдын 50.6% нь эрчим хүчийг нэрлэсэн байна. Энэ нь иргэд эрчим хүчний хөрөнгө оруулалтыг эсэргүүцээгүйг харуулна. Харин төр мөнгийг хэрхэн зарцуулж, үр өгөөжийг нь хэрхэн тайлагнах вэ гэдэг асуулт үлдэж буй. 🔗 Дэлгэрэнгүйг: lemonpress.mn/post/U36qMqyGq…
214
СЗХ иргэдийн өрийн дарамтыг бууруулах зорилгоор ББСБ-уудын зээлийн үйлчилгээтэй холбоотой шимтгэл, хураамж авахыг хориглоно. 🍋 Эх сурвалж: frc.mn/
215
Америкийн Z үеийнхний өр сүүлийн хагас жилд 7.9% өсөж бусад үеийнхнийхээс ойролцоогоор 2 дахин хурдацтай өсөөдөхлөө. 🍋 🔎 Юу болов?  2025 оны IV улиралд Z үеийнхний дундаж өр $25,062 байсан бол 2026 оны II улиралд $27,048 болж нэмэгдээд буй. Тус хугацаанд миллениал үеийнхний өр 3.7%, X үеийнхнийх 1.2% өссөн бол Baby Boomers болон түүнээс өмнөх үеийнхний өр бага зэрэг буурчээ. Өрийн хэмжээгээр нь харвал Z үеийнхний нийт өр хамгийн бага буюу миллениал үеийнхний дундаж өр $67,339, X үеийнхнийх $71,539 байгаа аж.  🍰 Өрийн бүтэц Дундаж Z үеийнхний томоохон зээлүүд машины зээл, оюутны зээл, кредит картын өр. Тухайлбал, автомашины зээлтэй нь дунджаар $22,522, оюутны зээлтэй нь $21,914, кредит картын өртэй нь $3,975-ын үлдэгдэлтэй байгаа юм. Харин зээлтэй Z үеийнхний 10% хүрэхгүй нь ипотекийн зээлтэй. Тэр нь дунджаар $263,029.    🔗 Дэлгэрэнгүйг: lemonpress.mn/post/gFUKdXhvD…
309
Ирэх сарын 1-нээс Монголын 435 мянган ахмад одоо авч буй тэтгэвэр дээрээ суурь тэтгэвэр нэртэй нэмэлт мөнгө авах нь. Үндсэн дүн ₮100 мянга, тогтмол дүн ₮40 мянга бөгөөд шимтгэл төлсөн жил бүрд ₮5 мянгыг нэмэхээр тогтоожээ. Нэмэгдлийн дээд хэмжээ ₮300 мянга байх аж. 🍋 🤔💰 Хэд болох юм бэ? Сард ₮955 мянгын дундаж тэтгэвэр авдаг, 25 жил шимтгэл төлсөн ахмадын орлого ₮217,250-өөр нэмэгдэж, нийт тэтгэвэр нь ₮1.2 сая орчим болно. 22.7% өснө гэсэн үг. Суурь тэтгэвэр бага тэтгэвэртэй, олон жил шимтгэл төлсөн хүмүүст илүү ашигтай бөгөөд ахмадын амьжиргаанд дарамт болж буй үнийн өсөлтийг нөхөх зорилготой. 📌Учир нь 2026 онд дундаж тэтгэвэр 9.6% нэмэгдсэн байхад жилийн инфляц 12.9%, хүнсний үнийн өсөлт 20.8%-д хүрсэн буюу тэтгэвэр нэмэгдсэн ч ахмадуудын худалдан авах чадвар буурчээ. 🔗 Дэлгэрэнгүйг: lemonpress.mn/post/WTMYO0K18…
1
216
Монгол болон Хятадын төв банк хил дамнасан төлбөр тооцоо, санхүүгийн хамтын ажиллагааны хүрээнд mBridge төсөл, Үндэсний ₮ картыг Хятадад ашиглах боломж, Монголын банкнуудыг CIPS системд холбох тэргүүтэй асуудлуудыг хэлэлцэв. 🍋 mongolbank.mn/mn/r/13343
199
Монгол Улс 2026 оны Хууль дээдлэх ёсны индексэд 1 байр ухарч 143 орноос 68-р байранд жагслаа. 🍋 worldjusticeproject.org/rule…
176
Үл хөдлөх хөрөнгийн үнэ цэн тэр бүр огцом савладаггүй, хөрөнгө оруулалтын найдвартай сонголт гэгддэг. Гэтэл Токиогийн Гинзад Tiffany & Co.-н Азийн хамгийн том дэлгүүртэй тансаг барилга хэдэн сар зарагдахгүй байгаа гэнэ. Яагаад? 🍋 📍 Тансаг зэрэглэлийн байршил  Тус барилгыг өнгөрсөн жил Kurosawa Group ашиглалтад оруулж, $760 саяар худалдах оролдлого хийсэн ч хэдэн сар зарж чадалгүй байсаар барилгын худалдах үнийн саналаа 33% буюу $507 сая болгон бууруулжээ. Учир нь жилд ойролцоогоор $5-$7 тэрбумын орлого олдог гол түрээслэгч Tiffany & Co. тус барилгад 25 жил байрших тогтмол түрээсийн гэрээ байгуулсан учраас хөрөнгө оруулагчид сонирхохгүй байгаа гэнэ.  😶‍🌫️ Зах зээлийн хөдөлгөөн өөрчлөгдөв Тэртээ 1991 онд Японы үл хөдлөх хөрөнгийн хөөс хагарснаас хойш газрын үнэ удаан хугацаанд буурч, улсын дундаж үнэ зөвхөн 2018 оноос хойш өсөх аястай болсон. Энэ хугацаанд инфляц ч 0% орчим, заримдаа сөрөг буюу дефляцтай байсан тул барилгын эзэн болон түрээслэгч аль алинд нь тогтмол түрээс давуу тал болж байв. 🔗 Дэлгэрэнгүйг: lemonpress.mn/post/aCsTlpVVf…
267
Талын Метал Нунтаг ХХК Японы Joetsu Bronze Corporation-той хамтран, Монголд үйлдвэрлэсэн ≥99.85%-ийн өндөр цэвэршилттэй зэсийн нунтгийг экспортолж эхэлжээ. 🍋 smp.mn/news/6ad5ccb5a146abef…
1
1
276
Ерөнхий сайд Н.Учрал 2030 он хүртэл 100 мянган айлыг орон сууцжуулах хөтөлбөр зарлалаа. Үүнд төрийн 40 мянган орон сууцыг урьдчилгаагүй, хувийн хэвшлийн 60 мянган орон сууцыг хөнгөлөлттэй нөхцөлөөр олгохоор төлөвлөжээ. Харин 2027 онд 16 мянган айлыг ипотекийн 6%-ийн зээлд хамруулах зорилт тавьсан байна. 🍋 📌 Гэвч хөтөлбөрийн үр дүн санхүүжилт, дэд бүтэц, өрхийн төлбөрийн чадвараас хамаарна. 💰 Санхүүжилт: ₮2.1-₮2.4 их наядын хэрэгцээ Нэг зээлд ₮129-₮150 сая ногдоно гэж тооцвол 2027 онд 16 мянган айлыг хамруулахад ₮2.1-₮2.4 их наяд шаардлагатай. Энэ нь батлагдсан төсөв бус, зээлийн хэмжээнд тулгуурласан тооцоо юм. Эх үүсвэрийг хэрхэн бүрдүүлэх нь гол сорилт болно. 👀 Нийлүүлэлт: Дэд бүтцийн хязгаар Жил бүр олон мянган байр барихаас гадна дулаан, цахилгаан, ус, замын хүчин чадлыг нэмэгдүүлэх шаардлагатай. Дэд бүтэц бэлэн бус бол барилгын төлөвлөгөө хэрэгжилтээс хоцрох эрсдэлтэй. 🔗 Дэлгэрэнгүйг: lemonpress.mn/post/rTEkCZuTg…
1
1
315
Системийн хэмжээний ТОП-5 банкны нийт хөрөнгө 2026 оны III улирлын эцэст ₮83.2 их наядад хүрч, цэвэр ашиг нь ₮1.2 их наяд боллоо. Нийт ашгийн 46%-ийг ХААН Банк ганцаараа бүрдүүлсэн байна. Том зургаар 5 банкны 4-ийнх нь ашиг өссөн бол ганц банкных буураадахжээ. 🍋 ⚡🔺 4 банкны өсөлтийн хөдөлгүүр ХААН Банк ₮550.9 тэрбумын ашиг буюу 2025 оны бүтэн жилийн ашгийнхаа 79%-ийг эхний 9 сардаа олов. Төрийн банкны хувьд ашиг нь ₮102.7 тэрбумд хүрч, өнгөрсөн бүтэн жилийн гүйцэтгэлээ аль хэдийн давсан аж. 🪄 Худалдаа Хөгжлийн Банкны цэвэр ашиг 17.4% өсөхөд татварын зардлын бууралт гол түлхэц болов. Тухайлбал, тус банкны татварын өмнөх ашиг ₮167.8 тэрбум байхад орлогын албан татварын зардалд ердөө ₮26 сая тусгагджээ. 🔗 Дэлгэрэнгүйг: lemonpress.mn/post/bBfll6CRb…
3
1
450