Сугар-Очирын Мөнхжаргал (@Monkhj) header
Сугар-Очирын Мөнхжаргал (@Monkhj) profile picture

Монгол Улсын 21 аймаг, 330 суманд уншигч, захиалагчтай, мал аж ахуйн үндэсний цорын ганц хэвлэл “МОНГОЛ МАЛЧИН” сэтгүүлийн Ерөнхий эрхлэгч.

Сэтгүүлч, редактор
Joined April 2013
Аав Монгол Улсын Хөдөлмөрийн баатар (2006 он), ээж Монгол Улсын аварга саальчин (2021 он) цол, шагнал хүртсэн торгон агшин... – at Mongolia
17
27
2
230
Сугар-Очирын Мөнхжаргал retweeted
Christina Adams (КРИСТИНА АДАМС): Ингэний сүүг аутизмтай хүүхдүүдэд өгснөөр тэдний бие сайжирсан гэсэн нийтлэл олж уншаад ойрхи Дорнодоос онгоцоор сүү авчруулж, хүүдээ өгтөл түүний бие ганцхан шөнийн дотор дээрдсэн. Ойролцоогоор 120 мл сүү л өгсөн. Гэтэл өглөө нь хүү маань босоод өөрөө шатаар бууж ирээд, ширээнд сууж, өглөөний цайгаа уусан. Тэр бас "Ээжээ, би танд үнэхээр хайртай. Та миний төлөө маш их зүйл хийдэг. Надад хоол, эм өгдөг. Та үнэхээр мундаг шүү" гэж хэлсэн. Тэгээд тэр гутлаа өөрөө өмсөж, цүнхээ өөрөө үүрээд "Намайг сургуулиас хэн авах юм бэ?" гэж асуусан. Энэ бүхэн нь аутизмтай хүүхдүүдийн хувьд ердийн үзэгдэл биш л дээ. Тийм хурдан үр дүн өгнө гэж бодоогүй байсан болохоор би үнэхээр шоконд орсон.
3
34
3
77
7,087
Өөрийгөө магт: Тэгвэл даавар ба бодисын солилцоо чинь сайжирна. Өөрөө өөрийгөө харааж муулвал дороо дордоно. Ялангуяа бамбайн дутагдалтай хүнд энэ зөвлөгөө ямарч эмээс дутуугүй эрүүл мэндэд нь дэм болно.
7
15
728
10 ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ: 2026 оны 11 дүгээр сарын 16-наас 26-ныг хүртэлх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв: 16-нд нутгийн төв хэсгээр, 17-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурч, ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хүйтэн байна. Хур тунадас: 16-нд баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутгаар, 17-нд нутгийн зүүн хагаст, 18-нд Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр, 19, 20-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 22-нд баруун аймгуудын нутгийн зүүн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 23-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи: Ихэнх хугацаанд говь, тал, хээрийн нутгаар секундэд түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Агаарын температур: Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эхээр -26...-31 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -20...-25 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -3...-8 градус, говийн бүс нутгийн хойд хэсгээр -9...-14 градус, бусад нутгаар -14...-19 градус хүйтэн, өдөртөө Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг, Байдраг, Идэр, Тэс голын хөндийгөөр -11...-16 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 0...-5 градус, бусад нутгаар -6…-11 градус хүйтэн байна. Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв: Хур тунадас: 16-нд цас, 17,18-нд ялимгүй цас орж, явган шуурга шуурна. Салхи: Ихэнх хугацаанд зүүн хойноос секундэд 5-10 метр. 16-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 8-13 метр хүрч ширүүснэ. Агаарын температур: Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -20...-25 градус, бусад хэсгээр -14...-19 градус, өдөртөө -6...-11 градус хүйтэн байна.
99
НИЙТ НУТГИЙН 80 ГАРУЙ ХУВЬД ЦАСАН БҮРХҮҮЛ ТОГТСОН БАЙНА Өнөө өглөөний /2026.11.16/ станц харуулын мэдээгээр нийт нутгийн 80 гаруй хувьд цасан бүрхүүл тогтсоноос, Хамгийн их нь Увс аймгийн Цагаанхайрханд 41 см, Завхан аймгийн Баянтэст 30 см, Тэст 28 см, Сонгинод 27 см, Түдэвтэй, Баянхайрханд 22 см, Сэлэнгэ аймгийн Мандалд 20 см, Улаанбаатар хот орчмоор 5-13 см цасан бүрхүүл тогтсон байна. Дэлгэрэнгүйг: weather.gov.mn/medee/1361
4
4
187
Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: 16-ны өдөр Говь-Алтай, Баянхонгорын хойд хэсгээр, 16-17-нд шилжих шөнө Өвөрхангай, Дундговийн нутаг, Өмнөговийн хойд, Төв аймгийн өмнөд хэсгээр, 17-ны өдөр Төв аймгийн өмнөд, Дорнод, Сүхбаатарын баруун, Дундговь, Дорноговь, Хэнтийн нутгаар цасан шуурга шуурна.
117
Эцэст нь нэг эрх чөлөөтэй уужран санаа алдах тэр мэдрэмж! 🥂👌. Адармаатай, дарамттай, хайр бус дараа, түгшүүр болдог харилцаагаа тасалсны дараах тэрхүү уужран санаа алдах мэдрэмж бол хамгийн сайхан нь байдаг💖. Хэцүү харилцаагаа таслах зоригтой бай. Хагацах нь хэдийгээр амаргүй, хэцүү, даваж гарч чадахгүй мэт хүнд мэдрэмжүүд төрөх ч үлдэх нь явахаасаа илүү их өвтгөдөг шүү. Саллаа гээд таны бие салаад уначихгүй эсрэгээрээ ирээдүйд илүү эрч хүчтэй, амар амгалан, сайн сайхан ирнэ. Та өөрийн хүртэх ёстой, өөртэйгөө нийцэх зүйл рүүгээ тэмүүлэх болно. Өөртөө л хайртай бай. Чи жаргах эрхтэй. Сэтгэлээ уужруулан гүнзгий амьсгаа аваад, мөрөн дээрх ачаа тань хөнгөрөхийг мэдэр. Та аюулгүй, эрх чөлөөтэй, амар амгалан байгаа гэдгээ мэдэж ав. 🥰🙏🫶...
121
Үр минь ирсэн өглөө💖💞, эжийнхээ банштай цайнд их дуртай даа хүү минь🥰💖💞...
1
13
299
Энэ бичлэг маань 31 саяын үзэлт авчээ😍💓💯💥 facebook.com/share/v/1JX7wTX…
3
4
285
Завхан аймгийн Тосонцэнгэл сумын 6-р цэцэрлэг гэнэ😍🥰. Багш нар нь хүүхдүүдийнхээ хөлийг сүүлний тосоор тосолж, дархлааг нь дэмжиж байна.💖💞😍. Хайр юм бэ🥰💖...
1
5
1
21
707
Хасан Яздани 8 Абдулрашид Садулаев 🇷🇺-8 Кайл Шнайдер 🇺🇸-9 97 кгийн жинд зөвхөн энэ 3 хүнд Дэлхийн 25 медаль байна. Хурд, хүч, мэдрэмжний төгс гайхамшигууд 🔥🔥🔥...
2
299
Наяын талыг насалж яваа ч аав, ээждээ бол би нялх үр нь💞. Бусад есөөсөө илүү эжий, аавдаа эрх, энхрий хүн. Өдөрт яг гурав бол ярина шүү. Тун завгүй үедээ яадаг ч байсан нэг удаа ярина. Өглөө аав минь "Хэр унтаж амрав, зүрх, нуруу яаж байна?" гэж заавал асууна. Араас нь сунгалтын дасгалаа хийгээд, ажил руугаа алхаж явахыг ямагт зөвлөнө. Аа бас миний ажил, амжилт, алдар биш охин нь өөрт нь хэрэгтэй гэж өмөлзөж нэг хэлнэ🥲. Өдөр нь "Хамаагүй нам битгий суугаарай, нэг цаг болоод босож сунгалт хийгээд бай" гэнэ. Орой нь эрт унтахыг сануулна. Ээж минь аавтай ерөнхийдөө ижил. Эмэгтэй хүн учир илүү хоол тал дээр зөвлөнө. Кофегоо болихыг лав 20-иод жил хориглож ирсэн. Бүхний түрүүнд биеэ л бодохыг байнга сануулна. Бас өдөр бүр халуун сэнсээр үсээ сэнсдэхгүй байх, мөн хар, улаан хувцас хослуулж өмсөхийг хориглоно. "Гашуудлын өнгө" гэж аашилна. Би нэмэргүй ээ, өмсөөд л байна😝🤭. Аан бас ажил бүтэхгүй, дээрэлхсэн хүмүүсээ ээждээ ховлоод тайвширна. Ээж ихэвчлэн зөөллөж, эсрэгээрээ нөгөө хүнээ уучлах, уужуу ухаанаар асуудалд хандахыг зөвлөнө. Миний аав дөрөв, ээж зургадугаар анги төгссөн, насаараа мал малласан хөдөөний л хөх малчид. Гэхдээ өнөөдрийн өндөр боловсролтой нөхдийг бол хол хаяхаар сэтгэлийн, амьдралын, ёс зүйн боловсролтой улс🥰. Аав, эжийтэйгээ өдий насанд өдөр бүр ярина гэдэг асар өндөр хувь тавилан юм🙏. Өшөө олон жил эрүүл энх, жаргаж хамт байгаарай, миний амьд бурхад...🥰💖💞
2
4
17
487
Сэтгэлийн гуйлгачин битгий байгаарай, гуйж амьдрахад амьдрал дэндүү богино. Сэвтээчихгүй л бол миний сэтгэл гарах хүн рүүгээ бол урсдаг...💖 Дүүжин шиг савлах амьдралд Луужин шиг зөв яваарай👌❤️‍🔥...
48
Яг үнэндээ хэдэн апп-ынхаа буянаар хүнд, тэвдсэн үедээ хүнээс гуйхгүй амьдарч байна ш дээ. Хэрэгтэй хүндээ апп шиг хэрэгтэй зүйл байхгүй ш дээ. Цагаанхүүгийн Идэрбат сайдын "Хэний ч амьдралд байхгүйн зовлон байна ш дээ." гэж яг л амьдралын үнэн ш дээ... АПП-аар авах боломжийг бүрдүүлвэл борлуулалт сайн болж, алсуураа малчдын орлого л нэмэгдэнэ шүү дээ.
1
2
1
2
371
Хайр хүрэм хүндлэлтэй агшин бэ🥰😍❤️‍🔥💖🇲🇳
4
19
1,071