Югославыг задлах устгах, Украйныг задлах устгах, Суданыг задлах хуваах бүгдийн эхлэл нь өнөөдөрийн Монголын либералуудын гаргаж буй авир, бичиж буй пост, хэлж буй үгс, тарааж буй үзэл суртал юм.
Бусад олон олон орнуудыг унагаах самрах хянах мөлжих хүүлэх колончолж буй эхлэл нь та нарын авир үзэл юм.
Казакуудын хэт исламжих, Монголчуудын хэт либералжих , Ноүварчин улс төрчид энэ бүгдийн эхлэл суурь нь.
Бүгд л ингэж эхэлсэн‼️‼️.
Тэгээд хэдхэн жилийн дотор юу ч үгүй болдог.
АНУ Англи Нато Югославыг устгасан тухай уншаад Югославыг бодох биш Монголоо бодох ёстой.
Тэд Япон Солонгосоор коридор гарган орж ирж өнөөдрийн Монголын зовлонгийн бүх суурь систем угсарсан.
Бүх хуулийг батлуулж хэрэгжүүлж өөрсдийн ажиллах мөлжих хянах механизм махны машин угсарсан.
Үүндээ Монголын юугаа мэдэхгүй Улс төрч нэртэй , УИХ гишүүн нэртэй, Есайд нэртэй Ерөнхийлөгч нэртэй олон олон нөхдүүдийг жорлонгийн цаас шиг ашигладаг.
Тэд гадныханд хэрэгтэй хуулийг баталж механизмийг угсарч өгөөд оронд нь байшин эсвэл ролекс цаг эсвэл элви гутал эсвэл алтан бүс эсвэл гадаадад байшин аваад ажлыг хийж өгөөд алга болдог.
Тэд солигддог тэмдэг шиг солигдож харин хууль болон гэрээ механизм угсрагдаж Монгол улсад өдөр болгон үйлчилж үлддэг. Авилгалыг гадныхан өөрсдөө оруулж ирж, авилгалаар ял авдаггүй хууль гаргаж авилгалчдыг өөгшүүлсэнээрээ тэд өөрсдийн ажлаа тэднээр хийлгэдэг.
Түүнд нь бид бусад улсын адилаар хэрчигдэж уул ус ургамал модтойгоо хамт зарагдаж байгаа юм!!
Монголчууд Орос Киевийг бөмбөгдлөө гэнэ.
Би дээр үед бичиж байсан. Израйль Америкийн Палестин Иранд хиыж буй бөмбөгдөлт, НАТО Югославыг бөмбөгдсөн бөмбөгдөлтийн дэргэд бол Оросын Киевийн бөмбөг бараг энэрэнгүй хүмүүнлэг юм.
Тэгэхээр бага л дарвалз либералуудаа.
Та нарын хийж байгаа үйлдэл хэлж байгаа үгс тарааж байгаа үзэл суртал Югослав устах, Украйн устах, Судан устахын эхлэл байсан юм.
Бүгд та нар шиг тархиа угаалгаж дарвалзсан тэгээд эх орноороо эрхтэнээрээ амь насаараа цусаараа төлсөн.
Эд Монголыг эзлээд колончлоод 36 жил болж байна.
Одоо Монголчууд яаж эдний колончлолоос гарч яаж өөрсдийн гэсэн нийгэм системийг угсарах вэ гэдгээ бодох зүтгэх ёстой болохоос сонгууль нэрт зальт аргаар эдний колончлолыг сунгах биш юм. :: Жамъян Долгорсүрэн
25
Уянга Гантөмөр ::: Оюутолгойн хэтэрхий алдагдалтай гэрээ цуцлагдах нэг томоохон нөхцөл бол гэрээ байгуулагдах үед АВЛИГА өгч авсан нөхцөл тогтоогдвол!
Манай хоёр ухаантай улстөрч, эсвэл гэнэн эх орончийн дүрд оролгүйгээр:
- АНУ-д худалдаж авсан асар үнэтэй 7 үл хөдлөх хөрөнгөө С. Баяр;
- Офшоорт хадгалсан, илэрсэн 1 сая доллараа С. Баярцогт наад зах нь ард түмэндээ ойлгомжтойгоор тайлбарлах ёстой!
Чадахгүй бол дээрх гэнэтийн хөрөнгүүдээ "Энэ бол ОТ гэрээ байгуулахтай холбогдсон АВЛИГА" гээд шударгаар илчилбэл жинхэнэ АРД ТҮМНИЙ ТӨЛӨӨХ АРИУН ҮЙЛ ХЭРЭГ болох гээд байна!
Өөр ямар ч тус байхгүй, та хоёр хангалттай гай боллоо!
Өнөөдөр ОТ-н өрөнд Монголчууд өдөрт 10 тэрбумыг төлж байгаа, арван хэдхэн хоногийн дараагаас 14 тэрбумыг өдөр бүхэн төлж эхэлнэ!
46
munkh retweeted
Ингэж долоогоод АН аас нэр дэвшихгүй боллоо. Алтанхуяг, Гантөмөр 2 үлдлээ.
Бүх ард түмнээс сонгогдсон Ерөнхийлөгчийн нэр төрийг хуулиар хамгаалсан байдаг. Яагаад энэ хууль хэрэгжихгүй байгаа юм. Нам дамнасан бүлэглэл бий болсон. Гадаад, дотоод нөхцөл байдал хүнд байхад Монгол төрийг самарч байна. Энэ мангасууд чинь тань шиг ажлаа өгөөд явж чадахгүй.
Төрийн ордон /2026.11.19/
Х.Нямбаатар: Энэ нам У.Хүрэлсүхэд 36 жил ээл ивээлээ өглөө. Одоо зайлж туслаач, үгүй бол би ахмадуудтайгаа нийлж тэмцэнэ
У.Хүрэлсүх Л.Оюун—Эрдэнэ бид хэд дээр бадар барьж ирсэн. “М.Энхболд намайг шоронд хийх гэж байна” гээд. Ингээд бидэнтэй нийлж, “Баялгийг эзэнд нь өгье” гэж ярьж явсаар Ерөнхйи сайд болох зам нь тавигдсан. 2021 онд тавчиктай ээжийн жагсаалаар ажлаа өгсөн. Энэ бол шалтаг байсан. Яагаад гэвэл ковидоор бүх хилээ хаагаад эдийн засгаа унагаачихсан. Төсөв хоосорсон, 15 хувийн инфляци бий болсон. Ингэж байж та нар ард түмэнд өргөсөн тангарагтаа үнэнч үлдэнэ. Би штаб байгуулж байгаагаа зарлаж байна. МАН-ын дарга Н.Учрал, УИХ-ын дарга, Ерөнхийлөгчийг түр орлогч С.Бямбацогт нарт штабын зүгээс шаардлага өгнө. У.Хүрэлсүхийн 10 жилийн бүх зүйлийг шалгах УИХ-ын ажлын хэсэг гарга. “Би огцорчихлоо, одоо ирж шалгуул” гээд хүүхэд шиг юм ярьж байна лээ. Хүрэлсүхээ арай л онигоотой буулаа даа. Иргэн Нямбаатартай мөчөөрхөөд өөрөө унаж байна. Одоо чи тэр нам дээр очихгүй шүү. Би үүний эсрэг тэмцэнэ. Намын долоон давхрын зүүн жигүүрийг бүтэн засч дакшари болгож байгаа гэсэн. Болдын Цэнгэл бүх зардлыг нь гаргаж байгаа гэнэ лээ. Хүрэлсүхийг зүүн жигүүрт очуулж болохгүй. Төрийн өндөр нууц мэдэж байгаа хүн намын ажил хийж болохгүй. Нам хоёр удирдлагатай байж болохгүй. Манай ахмадууд дуугараач. Хөвсгөлөөс Төмөрөө ах, Өмнөговиос Сүхбат ах ирж дуугараач. Олон шударга ахмадууд дуугарах ётсой. Даш-ёндон одоо дуугарах ёстиой. Даш-Ёндон ах таны хэлсж байсан үг одоо орой руу орж байна. Та одоо дугараач. У.Хүрэлсүхийн найз, нөхөд, найз хүүхнүүд бүгд цэнгэлийн манлайд хүрсэн. явж байсан гэдгийг баярбаатарт хэлж байсан. Намын нэрээр 36 жил туйллаа. Дэлхийн том хэвлэлүүдээр Монголын Ерөнхийлөгч авлигаар огцорлоо гээд битүү явсны дараа талбай дээр сүрт парад хийж ёслол төгөлдөр үдэж өглөө. Ингэж ард түмнийг элэглэж, басамжилж болохгүй. Дэлхийн түүхэнд анх удаа ийм ичмээр түүх манайд бичигдэнэ. Ийм кэйс дэлхий дээр байхгүй. Орлогоо нотлоогүй, авлигын сүлжээгээ тайлбарлаж чадаагүй огцорч байгаа хүнийг ингэж болохгүй. Батцэцэг ээ арай ч ямар элэнцгийн агуу Ерөнхийлөгч байдаг юм. 2017-2026 оны хоорондох гадаад айлчлалын зардлыг хүрсэн үр дүнтэй би дараа ярина. Чи ингэж долоож болохгүй. Энэ долоолт бол Содоогийн санаа л даа би мэдэж байна. Хүрэлсүх дэглэмийнхээ бусад хүнд миний сүр жавхлан буугаагүй шүү гэдгийг харуулах гэж ийм юм хийлээ. Одоо юу болох вэ гэхээр ирэх долоо хоногт нэр бүхий УИХ-ын гишүүдийг эргүүлэн татахаар оруулж ирнэ гээд дэглэмээрээ бүтэн базуулна.
Гишүүдийг эргүүлэн татдаг хуулийг батлуулна. Өөрийнх нь үгэнд ордоггүй жагсаалтаар орсон гишүүдийг татна. Хоёрдугаар сард өөрийнхөө бэлдсэн кандидатуудыг Ерөнхийлөгчид нэр дэвшүүлж дэглэмээ үргэлжлүүлнэ. Нам дээр очиж сууна. Н.Учрал, С.Бямбацогт хоёрыг үхтэл нь зовооно. Үдээс хойш нь архи ууна. Их тэнгэрээс Хүрэлсүхийг хурдан явуул. Өмнө нь Л.Оюун-Эрдэний гэрт өглөө өдөр шөнөгүй согтуу орж ирээд зовоодог байсан шүү дээ.
Энэ нам Хүрэлсүхэд 36 жил ээл ивээлээ өглөө. Одоо зайлж туслаач, үгүй бол би ахмадуудтайгаа нийлж тэмцэнэ.
Ардчилсан намынхан Цогтгэрэлээ, та хэд ийм жижигхэн жүжиг тоглохоо болио. Би та нарт зөндөө хэлсэн. Та нар дуугараагүй шүү дээ.
Тэгсэн бүгд ээлжилж зогсоод Хүрэлсүхийг огцруулчлаа гэж жүжиг тоглож байна. Хүрэлсүх хамт ажилласан бүх хүний араас нь хутгалсан. Хутгалаагүй хүн байхгүй.
191
Х.Нямбаатар: Энэ нам У.Хүрэлсүхэд 36 жил ээл ивээлээ өглөө. Одоо зайлж туслаач, үгүй бол би ахмадуудтайгаа нийлж тэмцэнэ
У.Хүрэлсүх Л.Оюун—Эрдэнэ бид хэд дээр бадар барьж ирсэн. “М.Энхболд намайг шоронд хийх гэж байна” гээд. Ингээд бидэнтэй нийлж, “Баялгийг эзэнд нь өгье” гэж ярьж явсаар Ерөнхйи сайд болох зам нь тавигдсан. 2021 онд тавчиктай ээжийн жагсаалаар ажлаа өгсөн. Энэ бол шалтаг байсан. Яагаад гэвэл ковидоор бүх хилээ хаагаад эдийн засгаа унагаачихсан. Төсөв хоосорсон, 15 хувийн инфляци бий болсон. Тийм болохоор тэр шууд айгаад хаяад зугтсан. Бүх баасыг нь цэвэрлэх ажил Оюун-эрдэнэ бидэн дээр оногдсон. Хүрэлсүх мань хүн уран яруу үг хэллэгтэй. Миний сэтгэл дүүрэхгүй байна. Би женког барахгүй. Тэрийг МАН-аас дэвшүүлье гэж ярьсан хүн шүү дээ. “Юу гэсэн үг юм бэ, 100 жилийн түүхтэй нам юу гэж гаднаас хүн дэвшүүлдэг юм” гэж бид хэлсэн. Дараа нь өөрөө Цэц дээр Женког түгжилдэх ажлаа хийгээд бараг ганцаараа Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн. Харин одоо тав дахь удаагаа төрийн албыг хаяж, амиа хоохойлж зугтаж байна. Буцаж ирэхдээ бүр том мангас болж ирдэг. Энэ хүн 2 удаа Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-ын эсрэг ажилласан. Халхын их аварга Бат-Эрдэнэ ахынхаа эсрэг ажилласан. Олон жил нөхөрлөж явсан М.Энхболдыг 2017 онд нэр дэвшихэд “эрлийз морь уралдахгүй” гэдэг пропаганда хийж Женког гаргаж ирсэн. Баатар энэ хоёрын хоорондын яриа ч байдаг. Энэ санааг гаргасан фм-ийн хөтлөгч Үйлстөгөлдөрийг тэр үеэс машид их ойшоож хажуудаа татаж Тамгын газрын даргаараа тавьсан. Ингэж фм-ийн хөтлөгчөөс Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга болсон. Хүрэлсүх энэ цаг үед өөрийн эсрэг байсан олон хүнийг шоронд хийсэн. Хаянхярваа, Номтойбаяр, Баатарбилэг нарыг хорьсон. Номтойбаяр “Тагнуулч сүх” гэсэн утгатай үг хэлснийхээ төлөө шоронд орсон. У.Хүрэлсүх бүх автор сценарыг өөрөө бичээд Женкогоор хийлгэсэн шүү гэдэг. Женко нь болохоор “Танай Хүрэлсүх өөрөө л шүүгчидтэй уулзаад хийсэн” гэж хэлдэг. У.Хүрэлсүх орлогоо нотлох ётсой. АТГ нэн даруй дуудаж шалгаж, таслан сэргийлэх арга хэмжээ авч, хэргүүдийг нь шалгаж над дээр хийсэн ажлын хэсгээ энэ хүн дээр хийх хэрэгтэй. 2016-2026 он хүртэлх Эрдэнэс Таван толгойн нүүрс тээвэр, борлуулалт, хөрс хуулалт, бараа материалын гэрээг шалгах ёстой. Нэг мөсөн дүн тавья. Энэ хүн 10 жил төрийн бүх эрх мэдлийг ганцаараа атгасан. Багын найз нараа бүгдийг нь албан тушаалд аваачсан. Миний ярьсан зургаан удаагийн лайв бол мөсөн уулын орой шүү. Мөсөн уулаа гаргаж ирье. Тэгэхгүй бол дараа дараагийн хүмүүс живж үхэх аюултай. Хүрэлсүх Сумьяабазар руу ярьсан байна лээ. “Нямбаа цус үзэхийг хүсч байгаа юм байна. Би цус үзнэ ээ” гэсэн байна лээ. Энэ бол аллага хийнэ гэсэн үг. Надад янз бүрийн юм болбол Хүрэлсүх шүү. Гэхдээ чамаас айхгүй, багаасаа л хэлэхээ хэлчихдэг байсан би. Монгол Улс сүүлийн 34 жил найман удаагийн Ерөнхйилөгчийн сонгуулиар зургаан хүн сонгосон. Энэ зургаан хүнээс дөрвөн хүнтэй нь би улс төрийн өстөн дайсан болоод явж байгаа. Эрх мэдэлд очсон хүмүүсийн нүдэнд хөшиг татаад шуналын дэв болдог. Н.Энхбаяр байна. Төрийн албыг хүүхэддээ өвлүүлнэ. Миний ой гутдаг юм ямар хүмүүсээр төрийн тэргүүнээ тавьдаг юм бэ. Ц.Элбэгдоржтой Таван толгойн гэрээ, Эрдэнэтийн 49 хувиас болж муудсан. Энэ хүний хонгилыг шүүмжилсэн. Хадгаламжиндаа тэрбумтай шүүгч нар байна гэж шүүмжлээд муудалцсан. Х.Баттулга Элбэгдоржоосоо хонгилын түлхүүрээ аваад мөнгөний эргэлтэд оруулж, дургүйгээ шоронд хийсэн. Үүнээс болж муудалцсан. Одоо Хүрэлсүхийн гүн бат дарангуйллыг нураах ажлыг эхлүүлснийхээ төлөө тэр намайг чуулганы танхимаас яллаж байна лээ. Чиний дүү зугаацаж явж байгаад Нөмрөгийг шатаачихсан. Хариуцлагыг нь хэн хүлээх юм. Чиний хүргэн хотын дарга байгаа ш дээ. Хүрэлсүх үндэсний эв нэгдлийг хагалан бутаргасан гэдэг зүйл анги над дээр нэмж байна лээ. Хол очиж хуцна биз. Чиний хулгайг ярихаар үндэсний эв нэгдлийг бутаргадаг юм уу. Та хэдээс айЖ ичээд байгаа юм байхгүй. Би та хэдэд нөхөрсөг зөвлөгөө өгье. Одоо наад хүндээ эрүү үүсгээд 10 жилийнх нь бүх зүйлийг шалгах том ажлын хэсэг гарга.
200
гэмт хэргийн сэжигтэн болоод огцорсон этгээдийг үдэн гаргана гэдэг чинь солиорол шд !!!
🔴ШУУД: Монгол Улсын 6 дахь Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг төв талбайгаас үдэж байна teapawt.net/i/broadcasts/2QnekMObX…
29
У.Хүрэлсүх Мао Зэдун болжээ!!
Өчигдөр огцорч буй Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын чуулганы индэр дээрээс Х.Нямбаатарын тухай “Төрийн тэргүүний нэр хүндэд халдаж байгаа нь үндэсний эв нэгдлийг хагалан бутаргах гэсэн гэмт хэрэг”, “төрийн эсрэг маш ноцтой гэмт хэрэг үйлдсэн”, “500 тэрбум төгрөг хууль бусаар бусдад олгож, завсраас нь нь авлига авсан, асар том гэмт хэрэг хийгээд зугсан нөхөр ” гэж мэдэгдлээ. Х. Нямбаатарыг авлигын хэргээр АТГ-аас яллагдагчаар татсан нь үнэн бөгөөд түүнийг хуулийн дагуу шалгах ёстой. Гэвч Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-т “шүүхээр гэм буруутай нь тогтоогдох хүртэл хэнийг ч гэм буруутайд тооцохгүй” гэж заасан байдаг. Гэмт хэрэг үйлдсэн эсэхийг шүүх эцэслэн тогтоох ёстой болохоос төрийн тэргүүн чуулганы индэр дээрээс зарлах ёсгүй.
Яг үүнтэй төстэй үйл явдал 60 жилийн өмнө Хятадад болж байлаа. 1966 онд эхэлсэн Соёлын хувьсгалын үеэр Мао Зэдун нам доторх хамгийн том өрсөлдөгчөө зайлуулахын тулд БНХАУ-ын дарга Лю Шаоцийг “капитализмын замаар явагч”, “Хятадын Хрущёв” хэмээн олон нийтийн өмнө гутаан доромжилжээ. Хаалттай улсаас гарах ямар ч боломжгүй байсан Лю Шаоци өөрийг нь юу хүлээж байгааг мэдээд 1967 оны нэгдүгээр сард Мао Зэдунд хандаж, бүх албан тушаалаа өгч, Яньань эсвэл төрсөн нутагтаа очиж тариа тарихыг гуйсан ч Мао зөвшөөрөөгүй.
1967 оны наймдугаар сарын 5-нд Жуннаньхайд болсон тэмцлийн хурал дээр Лю Шаоцийг хүчээр бөхийлгөж, гарыг нь арагш мушгин доромжилж зоджээ. 1968 оны аравдугаар сард Маогийн даргалсан намын бүгд хурал түүнийг “урвагч, дотоод тагнуул, ажилчдын урвагч” гэж зарлаж, намаас бүрмөсөн хөөн, бүх албан тушаалаас нь чөлөөлсөн. Лю 1969 оны арваннэгдүгээр сарын 12-нд Кайфэн хотод нууцаар хоригдож байхдаа зохих эмчилгээ авч чадалгүй нас баржээ.
Маогийн залгамжлагчаар тооцогдож явсан хүнийг хэлмэгдүүлсэн энэ бүх үйл явдал нэг ч удаа шүүх хурал хийлгүйгээр, шүүхийн ямар ч шийдвэргүйгээр өрнөсөн. 1980 онд Хятадын коммунист нам өөрөө Лю Шаоцийг хэлмэгдүүлсэн болохыг хүлээн зөвшөөрч, цагаатгасан юм. Энэ бол шүүхээр гэм буруу нь тогтоогдоогүй хүнийг улс төрийн зорилгоор “гэм буруутан” болгосны хамгийн тод жишээ.
Мэдээж өнөөдрийн Монгол бол 1960-аад оны Хятад биш. Тиймээс Х.Нямбаатар Канадад гарч, тэндээсээ шүгэл үлээж буй. У.Хүрэлсүх огцорсон, манайд шүүх, хэвлэл, парламент ажиллаж байна. Гэвч төрийн тэргүүн асан хүн хуулийн процесс дуусаагүй байхад өрсөлдөгчөө индэр дээрээс “төрийн эсрэг гэмт хэрэгтэн” болгож байгаа нь аюултай жишиг. Өчигдрийн чуулганаар уншигдсан энэ “ялын тогтоол” Х. Нямбаатарыг Монголд ирэхэд юу хүлээж болзошгүйг харуулж байна.
Ерөнхийлөгч нь үндсэн хуулийн зарчимаа илт зөрчиж байхад үүний талаар дуугардаг цэцийн гишүүн байтугай нэг ч хуульч Монголд байхгүй нь даан ч харамсалтай. Бэртэгчин нийгмийнхээ золиос болж бүгдээрээ зовж буйгаа ойлгооч!!
Сэтгүүлч Б.Отгон 2026.11.20
83
авлига хулгай үндэслэлгүй хөрөнгөжих гэмт хэргийн сэжигтэн байж болох баримт нотолгоо гарсны улмаас огцорсон Хүрэлсүгийг дахиж УТ-д эргэн ирэх замыг хуулиар хаах хэрэгтэй
22
Надад орон шоронгоор явсан найзууд олон бий. Мунзуй Нямдорж гэж сонссон уу? Чамайг яавал ч яана шүү!” гэж сүрдүүллээ.
-Тэгээд та хууль хяналтын байгууллагад хандсан уу?
-Аргаа барсан би Нямтайширын Номтойбаярыг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтэст гомдол гаргаж өгсөн. Цагдаагийн хэлтсийн эрүүгийн төлөөлөгч залуу миний гомдлын дагуу Н.Номтойбаярыг шалгаад зогсохгүй, түүнээс хоёр хаус худалдан авах гэрээ ч хуурамч болохыг тогтоосон. Нэг үгээр Н.Номтойбаярт ямар ч хаус байгаагүй бөгөөд хэн нэг хүний барьж байсан хаусны зургийг надад үзүүлээд, эцэг болон МАК компанийхаа нэрээр залилсан болохыг нь тогтоосон. Ингээд Н.Номтойбайрт ЭХ-ийн 148 дугаар зүйлийн 4-өөр эрүүгийн хэрэг үүсгэж эрэн сурвалжилж, баривчилсан байдаг. Энэ үед Н.Номтойбаярын өмгөөлөгч Мандах гэдэг хүн хүрч ирээд “Н.Номтойбаярыг одоо Ганцхудаг руу ачих гээд байна. Өргөдлөө татаад авчих. Мөнгийг чинь өгье” гэж байсан. Би түүнд итгээгүй. Маргааш нь Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэс дээр намайг очиж мэдүүлэг өгөхөд нөгөө “МАК”-ийн захирлын хүү хачин царайлчихсан, гавлуулчихсан мөрдөн байцаагчийн өрөөнд урвайгаад сууж байлаа. Бид хоёр нүүрэлдэн байцаалт хийсэн. Нүүрэлдэж байхад Н.Номтойбаяр уурлаж, над руу босч ирээд цохих гэж байсан гээд бод. Уураа барьж чаддаггүй, өөрийгөө хянадаггүй залуу юм байна даа гэж бодож байлаа. Мөрдөн байцаагч байгаагүй бол тэр намайг цохиод авахаас сийхгүй байсан даа. Ингээд түүний найз “Мунзуй” Нямдорж болсон явдлыг аавд нь дуулгаж, аав нь над руу утсаар ярьж “Мөнгийг чинь өгье” гэсэн. Би мөнгөө авсан ч надад харамсалтай байлаа. Хэрвээ 400 мянган доллараар хоёр жилийн хугацаанд бизнес хийсэн бол. Зүгээр л хүнд зээлүүлэх, банкинд хийхэд л хүү нь өсөх байсан нь ойлгомжтой. Харин Н.Номтойбаярыг цааш нь эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байсан боловч энэ хэрэг яаж дууссан нь тодорхойгүй үлдсэн. Мөрдөн байцаагч “Таны мөнгийг төлж, хохиролгүй болгосон ч гэсэн Н.Номтойбаяр шүүхээс ял сонсоно. Энэ чинь их хэмжээний мөнгө санаатай залилсан, хуурамч бичиг баримт бүрдүүлж, урьдаас төлөвлөсөн гээд хэрэг нь хүндэрнэ” гэж байсан. Гэтэл энэ хэрэгт шалгагдаж байсан Н.Номтойбаяр хэдэн сарын дараа Герман луу зугтаасан сураг сонсогдсон. Мөн Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтэс дээр намайг гомдол гаргахад хэрэг бүртгэгч, Н.Номтойбаярыг шалгаж байсан мөрдөн байцаагчийг хэдхэн хоногийн дараа өөр газар луу тушаал дэвшүүлэн шилжүүлсэн. Ийм л зүйл болсон юм даа.
106
ШАДАР САЙД Н.НОМТОЙБАЯР 400 МЯНГАН ДОЛЛАР ЗАЛИЛСАН ХЭРГИЙН ХОХИРОГЧ ЯРЬЖ БАЙНА
“Үндэсний эвсэл”-ээс нэр дэвшиж сонгогдсон Н.Номтойбаяр өдгөө шударга үнэний дүрд тоглож, шоронд орж хэлмэгдсэн хэмээн ярьдаг. Тэрбээр УИХ-ын гишүүн болсныхоо дараа 2013 онд хүн хутгалсан хэрэгт холбогдож байсан бол жилийн дараа авто ослын хэрэгт бас л нэт холбогдсон. Амьдрал дээр өөрийгөө аваад явж чадахгүй, суурь хүмүүжил хийгээд ёс зүйгүй Н.Номтойбаяр шадар сайд хийж, Монголын улстөрд гол дүрд тоглож байгаа нь эмгэнэл гэлтэй. “Хэрэг хэзээ ч хуучрахгүй” цуврал нийтлэлдээ “Мунзуй” Г.Нямдоржийн ярьсан Н.Номтойбаяр бусдаас 400 мянган доллар залилан мэхэлсэн хэргийг хүргэж байна.
2023 онд “Мунзай” Г.Нямдорж “Н.Номтойбаяр 2010 онд бусдын үл хөдлөх хөрөнгийг луйвардаад яг мөрдөн рүү ачигдахын даваан дээр аав нь хуулийнхныг аргалаад суллагдаж байсан. Номтой Зайсанд хоёр хаус ганжиндаад /залилах/ тэрнээсээ болж Ганцхудаг руу ачигдаж байлаа. Би аавд нь очиж хэлээд Нямтайшир нь Ганцхудагийн гаднаас хүүгээ дээшээ яриад суллуулсан. Баярааг /Номтойбаяр/ гавлаад цагдаагийн машины хонины хонхорт хийчихсэн. Би нөгөө машиных нь араас дагаад явж байлаа” гэж ТV-8 телевизээр ярьж байлаа. Тухайн үед шоронгийн рецедив гэмт хэрэгтэн худлаа ярьж байна хэмээн нийгмийн ихэнх хэсэг хүлээж авсан. “Мунзуй” Г.Нямдоржийн ярьсан кино шиг зүйл үнэн байсан юм.
Бид эх сурвалжийн дагуу УИХ-ын гишүүн, экс сайд Н.Номтойбаярт “ганжиндуулж” хохирогч болсон эмэгтэйтэй уулзсан юм. Түүнийг Б.Майцэцэг гэдэг. Тэрбээр 1990 оны дунд үед Хөрөнгийн Биржийн захирал хийж явсан, Москвад Гадаад харилцааны дээд сургууль дүүргэсэн орос, англи, франц хэлтэй дээд боловсролтой нэртэй дипломатчийн гэр бүл төрсөн гэдгийг онцлох хэрэгтэй. Мөн Б.Майцэцэг нь бизнесмэний хүрээнд шударга зарчимч нэгэн. Ингээд түүнтэй ярилцсанаа хүргэе.
-Та Н.Номтойбаярыг яаж таньдаг байсан юм бэ. Яагаад түүнд залилуулах болов?
-Миний хувьд өөрийн гэсэн бизнес эрхэлдэг жирийн нэгэн эмэгтэй. Тухайн үед буюу 2008 онд УИД-ийн хажуугийн үл хөдлөх хөрөнгө, зуучлалын “Монголиан пропертс” компанид Зайсан хавьд канад загварын хаус авахаар санал тавьсан. Удалгүй тус үл хөдлөх хөрөнгө, зуучлалын компаниас нэг хүнтэй холбож өгөв. Төдөлгүй “Таны гар утасны дугаарыг Монголиан пропертсоос авлаа, надад зарах гоё хаус байна” гээд нэгэн залуу холбогдсон юм. Тэр залуу өөрийгөө “МАК” компанийн захирал Г.Нямтайширын хүү Н.Номтойбаяр гэж танилцуулсан. Бид хоёр 13 дугаар хороолол дахь тэдний оффис дээр уулзсан. Н.Номтойбаяр надад Зайсан, Туул голын эрэг дээр дээврийг нь барьж дуусгасан, дотор ажил нь эхэлж байгаа канад загварын хоёр хаусны зураг үзүүллээ. Надад тэр хаус таалагдсанаас гадна үнэ өртөг нь боломжийн санагдсан тул бид хоёр худалдаж авах, худалдах гэрээ хийхээр болсон. Миний хувьд “МАК” компаний захирал Г.Нямтайширын хүү гэдэг утгаар нь түүнд итгэсэн минь хожим том алдаа болсон. Ингээд бид хоёр 2008 оны хавар, дөрөвдүгээр сард худалдан авах, худалдах гэрээгээ хийж, гэрээний дагуу Н.Номтойбаяр надад “Есөн сард энэ хоёр хаусын барилгын бүх ажил, засал чимэглэлийг дуусгаад хүлээлгэж өгөх”-өөр болсон. Харин Н.Номтойбаяр “Та намайг мэдэж байгаа байх. Би бол МАК-ийн захирлын өв залгамжлагч ганц хүү. Бид удам угсаагаараа хүнд худлаа ярьж, муу зүйл хийж яваагүй улс. Намайг ч гэсэн бизнесийн хүрээнийхэн ямархуу хэлсэндээ хүрдэг, шулуун шударга залуу гэдгийг мэднэ. Тиймээс та хоёр хаусныхаа мөнгийг зуун хувь төлчих гээд надаас 400 мянган доллар бэлнээр тоолж авсан. Ингээд 2008 оны есөн сар болоод би Н.Номтойбаяр луу ярихад тэр урдаас “Барилгын ажил арай дуусаагүй байна. Би хаусаа бэлэн болохоор нь тань руу өөрөө ярья” гэлээ. Энэ маягаар Н.Номтойбаяр надаас бүтэн жил худлаа ярьж зугтаасан. Би аргаа бараад 2009 оны сүүлээр түүнтэй уулзах санал тавихад тэр уурлаж “Хэдхэн ногооны төлөө юун сүртэй авгай вэ. Чиний наад муу 400 мянган долларыг чинь тоож залилах хүн би биш. Хэрээ мэдээрэй. Би бол сая, сая долларын үл хөдлөх хөрөнгө зардаг, борлуулдаг хүн” гэж томорсон. Сүүлдээ намайг утсаар ярихад “Ална шүү муу авгай минь.
296
МАНай хулгайчуудад сануулга өгч # ::: Үг амьтай хэлсэн эзнээ дагадаг
Алт амьтай авсан эзнээ мэрдэг
Уул амьтай ухсан хүнээ шоглодог
Ус амьтай бузарласан хүнээ шийтгэдэг
Буудай үзүүргүй ч газар нүхлэн ургадаг
Буян биегүй ч эзнээ олж ирдэг
Бодолтой л амьдрах хэрэгтэй шүү ...🙏
Гавж Д.Нямсамбуу
16
Баттогтох Ганбат : # Хариад Уянга тэмцээгүй бол, МУИС-ийн багш Г.Мөнх-Эрдэнэ тэмцээгүй бол, улс төрч Цэдэвдамбын Оюунгэрэл тэмцээгүй бол, олон түмэн дуу хоолойгоо нэгтгээгүй бол хамаг юм бахь байдгаараа л байх байлаа.
500 тэрбумтай Нямбаатар хулгар таарсан болгоноо дарамталсаар, 6 тэрбумтай Даваадалай хүү харсан бүхэндээ томорсоор байх байв. Бүр барьж авч зодохдоо тулах байв.
Золоор бус, азаар ч бус, зоригтой хүмүүсийн тууштай тэмцлийн хүчээр хамаг булхай ил боллоо. Канадын латин хэлний курс монгол оюутантай болж, Анхтуяа АНУ руу дутаав. Сэтгүүл зүйн салбар ч тос усаараа ялгарч эхлэв. Эцэст нь Том ах огцров.
Үүрээ эвдүүлсэн шоргоолж шиг бужигнаж байна, улс төрчид. Энэ бол төгсгөл биш. Юм одоо дөнгөж эхэлж байна.
Тэмцсэн хүмүүсийг хулгайн багийнхан, хулгай худлыг өөгшүүлэгчид, хумсаа нуусан бэртэгчингүүд мөн ч их харааж зүхлээ дээ. Гэрийнх нь гадаа хүртэл очиж жагсаж байлаа шүү дээ. Гэвч тэд шантраагүй, зогсоогүй, бууж өгөөгүй.
Hariad Uyanga, Г.Мөнх-Эрдэнэ, Оюунгэрэл Цэдэвдамба Та бүхэн иргэний нийгмийн хүч ямар байдгийг бодитоор зурж үзүүллээ. Иргэдийн дуу хоолой өөрчлөлт авчирч чаддаг гэдэгт итгэх итгэлийг сэргээж, нийгэмд гэрэл гэгээ тусгалаа.
Тэмцсэн Та бүхэнд баярлалаа! Дуугүй өнгөрөөгүй, бууж өгөөгүй, шударга ёсны төлөө дуу хоолойгоо өргөсөн бүх хүнд маш их баярлалаа! 🇲🇳👏👏👏
99
Дашпүрэв Пүрэвбаатар ::: ХАЧИН...!
Төрийн ордны жигүүрт байх гонх өндөр нь 1,2 метр тавцангийн өргөн 90 см. 1м 80 см өндөр монгол хүний хөлийн урт 85-90 см гээд бодоход түүнийг өөр хүний механик хүчний хүчтэй түлхэлтээр ,эсвэл өөрөө амиа хорлох гээд авирч гараад доошоо унахаас өөрөөр унах боломжгүй!
Мөн унаад амиа алдсан тохиолдолд хүүрийн толбо гэж нэрлэдэг цус тунадас арьсан дээр гардаг хөхрөлт зөвхөн хүзүүнээс доош үүснэ.
( тодорхой хугацааны дараа)
Гэтэл талийгаач Г.Батхүү агсны биед 15 минут дотор авсан зурган дээр нэг нүд маш хүчтэй цохилтын нөлөөгөөр хөхөрч няцарсан байсан харагдсан .
Талийгаач хөхөрсөн нүдтэй ордноор тэнээд явах хүн биш !
Дэлхий дээр криминологийн Шинжлэх ухаан хөгжөөд хэдэн зуун жил болсон шүү НОМТОЙБАЯР АА!
Хуулийн системд 37 жил ажилласан ахмад хуульч би одоог хүртэл эргэлзэж харамсаж явдаг !
Хэрэг хуучирдаггүй юм даа!
52
УИХ-н гишүүн асан Г.Уянга :: ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ ХҮСЭЛТЭЭРЭЭ АЖЛАА ӨГӨХ БИШ ХУУЛИЙН ДАГУУ ОГЦРОХ ЁСТОЙ!
Өөрийн хүсэлтээр ажлаа өгнө гэдэг бол улстөрийн болон хуулийн хувьд огт өөр хоёр ойлголт. Хувь хүний уянгаар хууль ёсыг бүдгэрүүлж болохгүй.
1. МУ-ын Ерөнхийлөгчөөр 5 жил ажиллахдаа тэрээр МУИХ-ын чуулганы дэгийн тухай хуулийн 36.2, 36.3 дахь заалтыг зөрчиж УИХ-д жил бүр тайлангаа ирүүлээгүй.
2. МУ-ын Үндсэн хуулийн 1-р зүйлийн 2 дахь хэсэгт заасан “... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн...” заалтыг тус тус зөрчсөн.
3. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн мөрийн хөтөлбөрт үндэслэсэн “Бодлого, үйл ажиллагааны хөтөлбөр” өнөөдрийг хүртэл Эрхзүйн мэдээллийн нэгдсэн санд байршаагүй, олон нийтэд нээлттэй, тодорхой бус.
4. Ерөнхийлөгч У.Хүрэлсэх өмнөх 4 Ерөнхийлөгчийн төсвийг нийлүүлснээс 3 дахин их төсвийг буюу 143 тэрбум төгрөгийг 5 жилийн хугацаанд зарцуулсан. Өмнөх Ерөнхийлөгч Х.Баттулгатай харьцуулбал 9 дахин их төсөв зарцуулсан. Үүнийг ямар бодлого, ямар үйл ажилагаанд хэрхэн зарцуулсныг сонгогчид мэдэх эрхтэй.
Тиймээс түүнийг өөрийн нь хүсэлтээр явуулахаас өмнө дээрх хуулийн хариуцлагыг нэхэж тайланг тавиулах зайлшгүй шаардлагатай.
АН ямар тохироо, тохиролцоо хийгээгүй бол түүнийгээ баталж санаачилсан ажлаа гүйцэд гүйцэтгэж Ерөнхийлөгчөөр тайланг нь тавиулан хуулийн дагуу огцруулах асуудлыг оруулах ёстой гэж үзэж байна!
49







