Mongolian National Olympic Committee (@Olympicmn) header
Mongolian National Olympic Committee (@Olympicmn) profile picture

Mongolian National Olympic Committee

Joined September 2022
"Айчи Нагояа-2026" Азийн паралимпын наадмаас алтан медаль хүртсэн У.Сүрэнжав, мөнгөн медаль хүртсэн Т.Сувд-Эрдэнэ, хүрэл медаль хүртсэн Х.Темирбек нартаа баяр хүргэе! #MNOC Фото: Ж.Адилбиш, Х.Мөнхбилэг
1
65
Өглөөний мэнд "Айчи Нагояа-2026" Азийн паралимпын наадам "хөшиг"-өө нээлээ. Монголын үндэсний паралимпын хорооны баг тамирчдадаа амжилт хүсье🇲🇳🥰 #TeamMongolia Фото: Ж.Адилбиш
20
"АЙЧИ НАГОЯА-2026" САГСЧИД ШИГШЭЭ 8-Д ШАЛГАРЛАА “Айчи Нагояа-2026" Азийн XX наадамд өрсөлдөж буй Монгол Улсын сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ баг Малайзын шигшээг 89:81-ээр хожиж шигшээ 8-д шалгарлаа. Шигшээд БНХАУ-ын багтай тоглох юм ! Баг тамирчдадаа амжилт🇲🇳 Фото: Д.Нямбилэг #AichiNagoya2026 #TeamMongolia #MNOC
40
ОЛИМПЫН ХӨДӨЛГӨӨНӨӨР ДАМЖУУЛАН МОНГОЛ СОЁЛЫГ СУРТАЛЧИЛЛАА Айчи–Нагояа 2026 Азийн наадмын хүрээнд Япон Улсын Нагояа хотын төвд байрлах Хисаяа-Одори цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулагдаж буй албан ёсны олон нийтэд зориулсан “ONE ASIA WORLD” хөтөлбөрийн есдүгээр сарын 21-22-ны өдрийн үйл ажиллагаанд МҮОХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга, Олимпын аварга Э.Бадар-Ууган, Дэд ерөнхийлөгч Г.Гантулга нар оролцож, Монголын түүх, соёл, өв уламжлал, үндэсний онцлогийг олон улсын зочид төлөөлөгчдөд сурталчлав. Монгол улсын газар нутаг, хүн ам, нүүдлийн соёл иргэншлийн онцлогийг танилцуулж, Азийн наадамд хүрэлцэн ирсэн олон улсын зочид, спорт сонирхогчидтой соёлын харилцаа, харилцан ойлголцлыг бэхжүүлэх танилцуулгын онцлох хэсэг нь Монгол Улсын Төрийн дууллыг тайзан дээр эгшиглүүлж, үзэгчдэд зааж сурган олон улсын зочдын хамт дуулсан нь харилцан хүндлэл, соёлын солилцоог бэлгэдсэн онцгой мөч болсон юм. “ONE ASIA WORLD” хөтөлбөрөөр дамжуулан Азийн 45 орны соёлын өв, онцлогийг танилцуулж, наадмын уур амьсгал, үнэт зүйлсийг тэмцээний талбайгаас хотын төвд хүргэж буйгаараа онцлог юм. Монголын Үндэсний Олимпын Хороо нь баг тамирчдаа олимпын болон тив, дэлхийн хэмжээний спортын наадамд оролцуулахын зэрэгцээ олимпын хөдөлгөөний үнэт зүйлсийг түгээн дэлгэрүүлэх, Монголын түүх, соёл, үндэсний өв уламжлалыг олон улсад сурталчлах чиглэлээр тогтмол ажиллаж байна. Спортын томоохон наадмууд нь улс орнуудын харилцан ойлголцол, найрамдлыг бэхжүүлэхээс гадна үндэсний соёл, үнэт зүйлсийг дэлхий дахинд таниулах чухал боломж болохыг энэхүү арга хэмжээ дахин батлан харууллаа. #AichiNagoya2026 #oneasiaworld #OAW
88
🇲🇳 “АЙЧИ-НАГОЯА-2026”: УСАНД СЭЛЭЛТИЙН ТЭМЦЭЭНИЙ ГУРАВ ДАХЬ ӨДӨР МОНГОЛ УЛСЫН РЕКОРД АМЖИЛТ ШИНЭЧЛЭГДЭВ “Айчи-Нагояа-2026” Азийн наадмын усанд сэлэлтийн тэмцээний гурав дахь өдрийн уралдаан үргэлжилж байна. 🔹 Эмэгтэйчүүдийн 100 метрийн чөлөөт сэлэлтэд ОУХМ Б.Энххүслэн 58.41 секундын амжилтаар 19 дүгээр байр, СМ Б.Оргилмаа 1:03.35 амжилтаар 33 дугаар байрт орлоо. 🔹 Эрэгтэйчүүдийн 400 метрийн холимог сэлэлтэд ОУХМ Х.Цэлмэг 5:24.93, СМ Д.Төрмөнх 5:06.67 амжилтаар уралдлаа. 🔹 Эмэгтэйчүүдийн 200 метрийн араар даллах сэлэлтийн төрөлд СМ Э.Анима 2:36.78, ОУХМ Э.Ариунтамир 2:20.58 амжилт үзүүллээ. Энэ төрөлд ОУХМ Э.Ариунтамир 2:20.58 секундын амжилтаар Монгол Улсын рекордыг шинэчлэн тогтоолоо. Тамирчдадаа амжилт хүсье! 💪🇲🇳 Фото :Ч.Ганбат #AichiNagoya2026 #AsianGames #TeamMongolia #Swimming #MNOC
28
🇲🇳🇰🇿 МОНГОЛ, КАЗАХСТАНЫ СПОРТЫН ХАМТЫН АЖИЛЛАГАА ӨРГӨЖНӨ "Айчи-Нагояа 2026"Азийн наадмын үеэр Нагояа хотноо Монголын Үндэсний Олимпын Хороо болон Бүгд Найрамдах Казахстан Улсын Үндэсний Олимпын Хороо хооронд Хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. Санамж бичигт МҮОХ-ны Ерөнхийлөгч, ОУОХ-ны гишүүн Б.Баттүшиг, Казахстаны ҮОХ-ны Ерөнхийлөгч Геннадий Головкин нар гарын үсэг зурлаа. Талууд бокс, чөлөөт бөх зэрэг спортын төрөлд хамтарсан бэлтгэл сургуулилт зохион байгуулах, тамирчин, дасгалжуулагчдын хамтын ажиллагааг өргөжүүлэхийн зэрэгцээ өвлийн спортын хөгжлийг дэмжих, туршлага, мэдлэг солилцох чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцов. 🤝 Энэхүү санамж бичиг нь Монгол, Казахстаны олимпын байгууллагуудын хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргаж, тамирчид, дасгалжуулагчдад хамтарч хөгжих шинэ боломжийг бүрдүүлж байна. #AichiNagoya2026 #TeamMongolia
57
🥉🇲🇳 “АЙЧИ–НАГОЯА 2026”: С.ЖАМБАЛЖАМЦ МОНГОЛЫН БАГИЙН МЕДАЛИЙН САЛХИЙГ ХАГАЛЖ, ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ facebook.com/share/p/1DDW5P9…
17
АЙЧИ-НАГОЯА-2026 АЗИЙН НААДАМ ХӨШГӨӨ НЭЭЛЭЭ Монголын шигшээ баг 1974 оны Тегераны Азийн наадмаас эхлэн “Ханжоу-2022” хүртэл нийт 184 медаль (26 алт, 53 мөнгө, 104 хүрэл) хүртжээ. “Айчи-Нагояа-2026” Азийн XX наадамд Монгол Улс 31 спортын төрөлд 300 гаруй тамирчнаа оролцуулж, медалийн буухиагаа үргэлжлүүлэхээр зорьж байна. Нээлтийн ёслолд Монголын багийн тугчаар 3х3 сагсан бөмбөгийн тамирчин Ч.Тэмүүлэн, волейболын тамирчин П.Энххүслэн нар жагсав. Монголын баг тамирчдадаа амжилт хүсье #aichinagoya2026 #teammongolia🇲🇳 #mnoc #oca
37
ОУОХ-НЫ ГИШҮҮН, МҮОХ-НЫ ЕРӨНХИЙЛӨГЧ Б.БАТТҮШИГ АЛБАНЫ ЗОЧДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА Олон улсын Олимпын хорооны гишүүн, Монголын Үндэсний Олимпын Хорооны ерөнхийлөгч Б.Баттүшиг өнөөдөр Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны сайд Ж.Алдаржавхлан тэргүүтэй албаны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр МҮОХ-ны үйл ажиллагаа, хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөр, цаашдын зорилтын талаар танилцуулж, Монголын спортын салбарт тулгамдаж буй асуудал, тэдгээрийг шийдвэрлэх гарцын талаар санал солилцов. Түүнчлэн “Айчи–Нагояа 2026” Азийн XX наадамд эх орноо төлөөлөн оролцож буй Монголын баг, тамирчдын бэлтгэл, төрөөс үзүүлж буй дэмжлэгийн талаар ярилцлаа. Уулзалтын үеэр спортын салбарын бодлого, хөгжлийг дэмжих, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, Монголын баг, тамирчдыг тив, бүсийн болон олимпын наадамд амжилттай оролцох нөхцөл, боломжийг бүрдүүлэх чиглэлээр цаашид нягт хамтран ажиллахаар санал нэгдлээ. #MNOC
55
🇲🇳 МОНГОЛЫН БАГ НАГОЯА ХОТНОО ХҮРЭЛЦЭН ИРЛЭЭ Азийн олимпын зөвлөлийн ивээл дор зохион байгуулагдаж буй ХХ Азийн наадамд эх орноо төлөөлөн оролцох Монголын баг тамирчид Япон улсын Айчи мужийн Нагояа хотноо хүрэлцэн ирж, тэмцээний өмнөх бэлтгэлээ эхлүүлээд байна. 🥊 Боксын баг тамирчид Нишио хотноо 12 орны тамирчидтай хамтарсан бэлтгэлд хамрагдаж байгаа бол 🏹 байт харвааны тамирчид Нагояа хотын Накамүра дүүрэгт тэмцээний өмнөх бэлтгэлээ хангахаар өнөөдөр хүрэлцэн ирлээ. Мөн пентатлоны тамирчны бэлтгэл Зохион байгуулах хорооны хуваарь, журмын дагуу эхэлсэн бөгөөд 🏐 волейбол, тэкболын баг тамирчид Нагояа хотноо тэмцээний бэлтгэлдээ ороход бэлэн болоод байна. 🌏 НЭГ НААДАМ — ОЛОН БАЙРШИЛ Энэ удаагийн Азийн наадмын нэг онцлог нь тэмцээнүүд нэг хотод төвлөрөхгүй, Токио хот, Айчи муж болон бусад бүс нутаг дахь олон спортын байгууламжид зэрэг зохион байгуулагдаж буй явдал юм. Үүний дагуу Монголын баг тамирчид зочид буудал, усан онгоц болон наадмын түр байранд байрлан бэлтгэлээ хангаж, спортын төрөл тус бүрийн тэмцээний хуваарийн дагуу өрсөлдөнө. 🇲🇳 Эх орныхоо нэрийг дуурсгаж, Монгол улсынхаа Төрийн далбааг Нагояагийн тэнгэрт өндөрт өргөхөөр зорьж буй нийт баг тамирчдадаа амжилт хүсье! Монголын баг — амжилтын төлөө! 🇲🇳 Жич: Өнөөдрийн байдлаар 39 ҮОХ-ны баг тамирчид ЗБХ-ны албан ёсны бүртгэлд хамрагдаад байна. #TeamMongolia #AichiNagoya2026 #AsianGames #МҮОХ
🤖 Made with AI
34
🇲🇳 АЙЧИ–НАГОЯА 2026 АЗИЙН НААДАМ ЭХЛЭХЭД 6 ХОНОГ ҮЛДЛЭЭ Энэ удаагийн Азийн наадамд Азийн 45 улс оролцоно. Баруун Азиас 12, Зүүн Өмнөд Азиас 11, Төв болон Өмнөд Азиас тус бүр 7 улс оролцох бол Зүүн Азийн хүчирхэг багуудын хамт Монгол Улс медалийн төлөө өрсөлдөнө. 🇲🇳🏆 Мөн өнөөдөр Монголын багийн штабын төлөөлөл Япон улсын Айчи–Нагоя хотод хүрэлцэн очиж, баг тамирчдаа хүлээн авах болон наадмын үеийн зохион байгуулалт, бэлтгэл ажлыг хангаж эхэллээ. Монголын баг тамирчдадаа амжилт хүсье! 🇲🇳💪 #AichiNagoya2026 #AsianGames2026 #TeamMongolia #МонголынБаг
🤖 Made with AI
36
Айчи нагояа-2026 Азийн наадам эхлэхэд 7 хоног үлдлээ! Ази тивийн шилдэг тамирчид нэгэн дор чуулж, спортын гайхамшигт мөчүүдийг бүтээхэд тун ойртож байна. 🇲🇳 Монгол Улсын баг тамирчдаа дэмжиж, хамтдаа Азийн наадмын догдлолыг мэдэрцгээе! Imagine One Asia. 🌏 #AichiNagoya2026 #AsianGames #AsianGames2026 #АзиТивийнНаадам #АйчиНагоя2026 MongolianNationalOlympicCommittee Teammongolia 🇲🇳
1
40
2028 ОНЫ ЛОС-АНЖЕЛЕСИЙН ОЛИМПЫН НААДМЫН БЭЛТГЭЛ ХАНГАХ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ Олимп, паралимпын наадамд оролцох үндэсний шигшээ багийн бэлтгэл ажлыг удирдлага, зохион байгуулалтаар хангах Үндэсний хорооны 2026 оны анхдугаар хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар үндэсний шигшээ багийн үйл ажиллагааны тухай болон “Лос-Анжелес 2028” олимпын наадмын тухай мэдээллийг сонсож хэлэлцлээ. Үндэсний шигшээ багийн тамирчдын 2028 оны Лос-Анжелесийн олимп, паралимпын наадмын эрх авах тэмцээнд оролцох, бэлтгэл сургалтыг хангахад зарцуулагдах зардал, тамирчид, дасгалжуулагчдын цалин хөлсийг төсвийн тодотгол, 2027 оны улсын төсвийг хэлэлцүүлэх үеэр нэмэгдүүлэн тусгаж санхүүжүүлэх чиглэлээр холбогдох арга хэмжээ авахыг Сангийн сайд З.Мэндсайхан, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ж.Алдаржавхлан нарт даалгалаа. Мөн Японы Айчи Нагоя хотноо 2026 оны 9 болон 10 дугаар сард болох Азийн XX наадам болон Азийн пара V наадамд оролцох Монголын баг тамирчдын тус улсад байх үеийн хоол, байрны зардалд санхүүгийн дэмжлэг үзүүлэх асуудлыг Засгийн газрын нөөц сангаас гаргуулах ажлыг зохион байгуулахыг үүрэг болголоо. Эх сурвалж: Монгол Улсын Засгийн газар
95
"ADIDAS" ДҮРВЭГСДИЙН ОЛИМПЫН БАГИЙН АЛБАН ЁСНЫ ХУВЦАС НИЙЛҮҮЛЭГЧ БОЛЛОО Олимпын дүрвэгсдийн сан болон спортын хувцасны ADIDAS компани олон жилийн хамтын ажиллагааны гэрээ байгуулж, ADIDAS брэнд Дүрвэгсдийн олимпын багийн албан ёсны хувцас нийлүүлэгч боллоо. Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд ADIDAS нь Дүрвэгсдийн олимпын багийн тамирчдыг бэлтгэл болон тэмцээний үеийн спорт хувцсаар хангана. Мөн зөвхөн олимпын багт багтсан тамирчдаар хязгаарлагдахгүй, Дүрвэгсдийн тамирчдыг дэмжих хөтөлбөрт хамрагдаж буй тамирчдад ч спортын хувцас, хэрэглэл нийлүүлэх юм. Хамтын ажиллагаа "Лос Анжелес -2028" Олимпын наадам хүртэл үргэлжлэхээр төлөвлөгдсөн байна. Талууд энэхүү гэрээг спортоор дамжуулан хямрал, мөргөлдөөн, дүрвэлтэд өртсөн хүмүүст боломж, урам зориг, дэмжлэг үзүүлэх зорилготой гэж тодорхойлжээ. ОУОХ-ны дүрвэгсдийн багийг дэмжих бодлого зөвхөн олимпын оролцоогоор хязгаарлагдахгүй, тамирчдын бэлтгэл, хөгжлийн орчин, олон улсын спортын оролцоог илүү тогтвортой болгоход чиглэж байгааг харуулж байна. Ташрамд сонирхуулахад дайн, мөргөлдөөн, хавчлага болон бусад шалтгаанаар эх орноосоо дүрвэсэн боловч спортын өндөр амжилттай тамирчдад Олимпод оролцох боломж "Рио-2016" олимпын наадамд нээгдэж байв. Тухайн цаг үеэс хойш * 🇧🇷 Рио 2016 — 10 тамирчин * 🇯🇵 Токио 2020 — 29 тамирчин * 🇫🇷 Парис 2024 — 37 тамирчин тус тус олимпын наадамд оролцсон түүхтэй! #MNOC
17
“АЙЧИ НАГОЯА 2026” АЗИЙН НААДАМД ОРОЛЦОХ БАГУУДАД НЭГДСЭН ХУВЦАС ХЭРЭГЛЭЛ ГАРДУУЛЛАА “Айчи–Нагояа 2026” Азийн наадамд оролцох Монголын баг тамирчдад нэгдсэн хувцас хэрэглэл гардуулах ажиллагаа Олимпик хауст үргэлжилж байна. Өнөөдөр байт харваа, софт теннис, брейкинг, и-спорт, гольф, сагсан бөмбөгийн 5х5 болон 3х3 төрлийн баг тамирчдыг хүлээн авч, тэмцээн уралдаанд өмсөх 361 спортын нэгдсэн хувцас хэрэглэл болон санхүүгийн дэмжлэгийг гардууллаа. Арга хэмжээнд ОУОХ-ны гишүүн, МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг, Тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар нар оролцож, тамирчид болон дасгалжуулагчдад амжилт хүсэв. МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг хэлсэн үгэндээ: Азийн наадам нь тивийн хэмжээний хамгийн том спортын наадам болохыг онцолж, тамирчид бэлтгэл сургуулилалтынхаа үр дүнг бүрэн дайчлан, эх орныхоо нэрийг өндөрт өргөхийг хүслээ. Мөн багийн эв нэгдэл, спортын ёс зүй, хариуцлагыг эрхэмлэн өрсөлдөж, Монголын спортын амжилтын түүхийг үргэлжлүүлэхийг захив. Түүнчлэн МҮОХ-ны удирдлагууд тамирчдад хандан Азийн наадам бол зөвхөн спортын өрсөлдөөн төдийгүй улс орноо төлөөлөн оролцож буй нэр хүндтэй үүрэг гэдгийг онцолж, Монгол Улсын төрийн далбааг олонтаа мандуулж, ард түмнийхээ итгэлийг амжилтаар хариулахыг ерөөлөө. “Айчи–Нагояа 2026” Азийн наадамд Монголын баг тамирчид спортын 31 төрөлд өрсөлдөхөөр бэлтгэлээ хангаж байгаа бөгөөд МҮОХ-ноос баг тамирчдыг тэмцээний өмнөх бэлтгэл, зохион байгуулалтын дэмжлэгээр ханган ажиллаж байна. #mnoc #AichiNagoya2026 #TeamMongolia
96
ОЛОН УЛСЫН ОЛИМПЫН ХОРООНЫ 146-ЭЭР ЧУУЛГАН АМЖИЛТТАЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА Олон Улсын Олимпын Хорооны (ОУОХ) 146 дугаар чуулган Швейцар улсын Лозанн хотноо хоёр дахь өдрөө амжилттай зохион байгуулагдаж байна. Чуулганы үеэр ОУОХ-ны Ерөнхийлөгч Кирсти Ковентри ОУОХ-ны гишүүн, МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшигийг 2026-2030 оны циклд Монголын Үндэсний Олимпын Хороо (МҮОХ)-ны Ерөнхийлөгчөөр дахин сонгогдсоныг онцлон дурдаж, баяр хүргэв.🇲🇳🌍 #MNOC
85
ОУОХ-НЫ 146 ДУГААР ЧУУЛГАН ШВЕЙЦАРЬ УЛСЫН ЛОЗАНН ХОТНОО ЭХЭЛЛЭЭ Швейцарын Лозанн хотноо эхэлж буй Олон улсын олимпын хороо (ОУОХ) -ны 146 дугаар ээлжит чуулганд ОУОХ-ны гишүүн, МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг оролцож байна. ОУОХ-ны чуулган нь дэлхийн олимпын хөдөлгөөний бодлого, хөгжлийн чиг хандлага, олимпын үнэт зүйлсийг түгээн дэлгэрүүлэх, Үндэсний олимпын хороодын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чиглэсэн хамгийн чухал арга хэмжээнүүдийн нэг юм. Чуулганы үеэр олимпын хөдөлгөөний үйл ажиллагаа, ирэх олимпын наадмуудын бэлтгэл, засаглал, тогтвортой хөгжил болон бусад стратегийн асуудлуудыг хэлэлцэнэ. МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг ОУОХ-ны чуулган болон Лозанн дахь Олимпын музейд болсон хүлээн авалтын үеэр ОУОХ-ны гишүүд, хүндэт зочид, Олон улсын спорт холбоод, Үндэсний олимпын хороодын удирдлагуудтай уулзаж, хамтын ажиллагааг өргөжүүлэх, Монголын олимпын хөдөлгөөний хөгжил, олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх чиглэлээр санал солилцож байна.
62
🏅 М-СИ-ЭС КОКА-КОЛА ХХК БОЛОН Монголын Үндэсний Олимпын Хороо ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТҮНШЛЭЛИЙН ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА 🇲🇳 🌍 Олон улсын Олимпын өдрийг тохиолдуулан Монголын Үндэсний Олимпын Хороо болон "М-Си-Эс Кока-Кола" ХХК хамтын ажиллагааны “ТОП ОЛИМПЫН ТҮНШ” гэрээг албан ёсоор байгууллаа. Энэхүү түншлэлийн хүрээнд талууд олимпын хөдөлгөөн, түүний үнэт зүйлсийг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх, хүүхэд залуусыг спортоор хичээллэхийг дэмжих, эрүүл, идэвхтэй амьдралын хэв маягийг сурталчлахын зэрэгцээ ирэх “Лос Анжелес-2028” олимпын наадам болон олон улсын томоохон тэмцээнүүдэд оролцох Монголын баг, тамирчдыг хамтран дэмжиж, амжилтыг нь ахиулахаар зорин ажиллах юм. "М-Си-Эс Кока-Кола" ХХК нь 2004 оноос хойш буюу 20 гаруй жилийн турш олимпын хөдөлгөөн, Монголын баг тамирчдыг тууштай дэмжиж ирсэн баялаг түүхтэй бөгөөд энэхүү шинэ түвшний түншлэл нь Монголын спортын хөгжил, олимпын боловсрол, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна. ✨ 🏆 Хөдөлцгөөе. Хөгжье. Нэгдье. 🏅 #LetsMove #OlympicDay #MCSCocaCola #МҮОХ #TeamMongolia #LA2028 #Olympics #SportsMongolia
66