Чингэлтэй дүүргийн ерөнхий боловсролын 149 дүгээр сургуулийн нүүрсний хэрэглээг халж, шингэрүүлсэн хийгээр халаалтыг нь шийджээ.
Ингэснээр агаарын бохирдол буурахад нэмэр болох төдийгүй хүүхэд эрүүл, аюулгүй орчинд суралцах нөхцөл бүрдэж байна.
Тус сургууль хоёр зуух галлаж, жилд дунджаар 420 тонн нүүрс түлдэг байжээ.
Ерөнхий сайд Н.Учрал “149-р сургууль дахиж нүүрс түлэхгүй. Энэ бол зөвхөн нэг сургуулийн жижиг асуудал биш.
Үүний цаана уурын зуух, яндан, агаарын бохирдлоос салах том зорилт, өргөн агуулга бий. Төсвөөс мөнгө гаргахгүйгээр татварын бодлогоор асуудал шийдэж болдог сайн жишиг нүдээ олсон нь сургуулиудын уурын зуухыг халж буй энэ санаачилга юм” хэмээн үйл ажиллагаатай нь танилцах үедээ ярьжээ.
Чингэлтэй дүүргийн ерөнхий боловсролын 149 дүгээр сургуулийн халаалтыг хийгээр шийдэхэд юу зарцуулсан бэ?
-800 гаруй сая төгрөг
-Хоёр сарын хугацаа
Үр дүнд нь жил бүр 420 тонн нүүрсийг халж, 100 гаруй айлын яндан буулгасантай тэнцүү бохирдуулагчаас чөлөөлжээ.
Эх сурвалж: Засгийн газар
Politiko сонин retweeted
Солонгосын хөрөнгө оруулалтаар бараг 47 хувь нь хийгдчихсэн ажил шүү дээ. Тийм учраас дуусгахын тулд хэн хямдхан хөрөнгө оруулалтаар хийх нь вэ гэдэг өрсөлдөөнийг бий болгох ёстой. Тэгээд хэдэн жил ямар хямд үнээр эрчим хүчээ нийлүүлэх вэ гэсэн шалгуураар сонгон шалгаруулах хэрэгтэй
УИХ-ын гишүүн М.Энхцэцэг, Эрчим хүчний сайд Б.Найдалаагийн туслах эмэгтэй нар өнөөдөр Төрийн ордонд маргалдав. Энэ маргаан сайтууд болон сошиалын сэдэв боллоо.
Гэхдээ маргаанаас давж харья. Эрчим хүчний салбарт юу болоод байна вэ?
УИХ-ын гишүүн М.Энхцэцэгийн ярьснаар, ЭХ-ний сайд Б.Найдалаа салбарын мэргэжлийн хүмүүсийг халж, ХҮН намын мэргэжлийн бус, тэр бүү хэл багш, жолооч гэсэн хүмүүсээр сольж байгаа гэнэ. Энэ мэт олон асуудлын улмаас УИХ-ын гишүүн Б.Энхцэцэг ЭХ-ний сайд Б.Найдалааг огцруулахаар гарын үсэг цуглуулж байгаа бөгөөд 10 орчим гишүүн гарын үсэг зурсан гэлээ.
Дараа нь Эрчим хүчний сайд Б.Найдалаа салбартаа халаа сэлгээ олноор хийж байгаагаа хүлээн зөвшөөрч ярилцлага өгчээ.
Маргаанаас давж харья, М.Энхцэцэг гишүүн юу ярив? politiko.mn/news/435
УИХ-ын гишүүн М.Энхцэцэг, Эрчим хүчний сайд Б.Найдалаагийн туслах эмэгтэй нар өнөөдөр Төрийн ордонд маргалдав. Энэ маргаан сайтууд болон сошиалын сэдэв боллоо.
Гэхдээ маргаанаас давж харья. Эрчим хүчний салбарт юу болоод байна вэ?
УИХ-ын гишүүн М.Энхцэцэгийн ярьснаар, ЭХ-ний сайд Б.Найдалаа салбарын мэргэжлийн хүмүүсийг халж, ХҮН намын мэргэжлийн бус, тэр бүү хэл багш, жолооч гэсэн хүмүүсээр сольж байгаа гэнэ. Энэ мэт олон асуудлын улмаас УИХ-ын гишүүн Б.Энхцэцэг ЭХ-ний сайд Б.Найдалааг огцруулахаар гарын үсэг цуглуулж байгаа бөгөөд 10 орчим гишүүн гарын үсэг зурсан гэлээ.
Дараа нь Эрчим хүчний сайд Б.Найдалаа салбартаа халаа сэлгээ олноор хийж байгаагаа хүлээн зөвшөөрч ярилцлага өгчээ.
Маргаанаас давж харья, М.Энхцэцэг гишүүн юу ярив? politiko.mn/news/435
Politiko сонин retweeted
Replying to @PolitikoMN
Үеэлүүд, ах дүүс ккк... хэрээ данх, нянбахтээр 3 = непо.
Politiko сонин retweeted
Replying to @PolitikoMN
Улстөрч дарга нар өөрийн удирддаг байгууллагад өөрийн хамаарлын ах дүүсээ ажиллуулах зөв үү. Хаасан хязгаарласан хууль байх хэрэгтэй. За даа хууль ч гууль болсон доо
Politiko сонин retweeted
Replying to @PolitikoMN @TargudaiA
Непотиүм угаасаа Монголд газар авсан. Тиймээс ч авилга дагаад газар авсан. Бараг мафи мэт болсон
ЕТГ-ын Хэвлэлийн албаны дарга Ц.Ганзориг: Ерөнхийлөгч хадгаламжаасаа 1.2 тэрбум төгрөгийг 2022-2025 онуудад цувруулан авч, Бага тэнгэр орчимд хаус авсан. Гэхдээ олон тооны хаус аваагүй. Энэ мэдээлэл Ерөнхийлөгчийн ХОМ-д бичигдсэн байгаа
Хотын дарга асан Х.Нямбаатар Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Бага тэнгэрийн аманд 120-140 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх олон тооны хаус, өндөр зэрэглэлийн хорооллуудтай гэж мэдээлсэн. Үүнд Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг уг мэдээлэлд няцаалт өглөө
Хотын дарга асан Х.Нямбаатар лайв хийхдээ Ерөнхийлөгчийн ахын хүүхэд Г.Гандөлийг Ерөнхийлөгчийн Тамгын газарт ажилладаг гэв.
Нээлттэй эх сурвалжуудаас хайвал, Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ахыг үнэхээр У.Ганболд гэдэг бөгөөд түүний хүү Г.Гандөл Ерөнхийлөгчийн Тамгын газрын Зохион байгуулалт, үйл ажиллагааны газрын даргаар ажилладаг ажээ.
Удирдагчид ах дүү, хамаатан садан, ойрын хүмүүсээ төрийн албан тушаалд давуу байдлаар томилох үзэгдэл нь авторитар, эрх мэдэл төвлөрсөн газар нийтлэг тохиолддог үзэгдэл бөгөөд улс төр судлалд непотизм гэж нэрлэдэг.
Дэлгэрэнгүй:
politiko.mn/news/428
Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Ж.Энхжаргалангийн хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлжээ politiko.mn/news/433
🤖 Made with AI
Дизель түлшний үнэ өссөнтэй холбоотойгоор хот ,хоорондын нийтийн зорчигч тээврийн үнэ тарифыг ирэх 11 дүгээр сарын 5-ны өдрөөс эхлэн нэмэгдүүлэх болсноо Авто тээврийн үндэсний төвөөс мэдээллээ.
Хэдэн хувиар нэмэгдүүлэхээ хараахан зарлаагүй байна.
Орон нутгийн автобусны тасалбарын үнийг Авто тээврийн үндэсний төвөөс хамгийн сүүлд 2022 оны 6 дугаар сарын 1-нээс буюу дөрвөн жилийн өмнө нэмэгдүүлжээ.
Энэ үнэ тарифаар бол Улаанбаатараас хамгийн ойрхон Төв аймгийн Зуунмод ороход том хүн 3000 төгрөг, хамгийн алс аймгуудын нэг Увс аймгийн Улаангом ороход том хүн 103 мянган төгрөгөөр зорчиж байна.
Дизель түлшний үнэ өссөнтэй холбоотойгоор орон нутгийн автобусны тасалбарын үнийг нэмэхээр болжээ politiko.mn/news/432
Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан түймэртэй холбогдуулан Хилийн боомтын захиргааны дарга Э.Гантулга,
Хилийн цэргийн ангийн захирагч Б.Гантөгс нарт хариуцлага тооцож, ажлаас нь чөлөөлөхийг Ерөнхий сайд үүрэг болгожээ
Хилийн боомтын захиргааны дарга, Хилийн цэргийн ангийн захирагч нарыг ажлаас нь чөлөөлөхийг Ерөнхий сайд үүрэг болгожээ politiko.mn/news/431
АТГ-аас Нийслэлийн Засаг дарга асан Х.Нямбаатарт холбогдох эрүүгийн хэргийн заалтыг зарлав.
Түүнийг Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 22-ын нэгийн 3-д холбогдуулан яллагдагчээр татжээ.
1. Эрүүгийн хариуцлага:
Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг:
"Энэ гэмт хэргийг улс төрд нөлөө бүхий этгээд... үйлдсэн бол нийтийн албанд ажиллах эрхийг бүх насаар хасаж 12 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр заасан байна.
Мөн АТГ-аас ЦЕГ-т хүсэлт гарган Х.Нямбаатарыг Интерполын хөх буланд зарлуулахаар хүсэлтээ өгчээ.
Ерөнхийлөгчийн гадаад айлчлал ба дотоод улс төрийн хямрал politiko.mn/news/428
Өнгөрсөн баасан гарагт Засгийн газар Оюутолгойн ногдол ашгаар бүтээн байгуулалтын төслүүдийг санхүүжүүлэхээр тусгасан хуулийн төслөө татан авлаа.
Ингэснээр Дулааны цахилгаан станц-VI, 10 аймгийн дулааны станц, Кембрижийн хөтөлбөртэй сургуулиуд, аймгуудад барихаар төлөвлөсөн дотуур байр зэрэг төслүүдийг 2027 онд хэрэгжүүлэх үү? Хэрэгжүүлбэл ямар эх үүсвэрээр санхүүжүүлэх вэ? гэсэн асуулт нээлттэй үлдэж байна.
Энэ бол өнгөрсөн долоо хоногт өрнөсөн олон үйл явдлын зөвхөн нэг нь.
Politiko долоо хоногийн гол үйл явдлуудыг задлан шинжилж, баримт мэдээллийг нягтлан хүргэж байна.
Ерөнхийлөгчийн гадаад айлчлал ба дотоод улс төрийн хямрал politiko.mn/news/428
Ирэх жил нүүрснээс 6 их наяд төгрөгийн орлого олохоор тооцжээ.
Гэхдээ дэлхийн зах зээлийн савлагаа, урд хөршийн эрэлт зэргээс болж,үнэ, хэмжээ өөрчлөгдөх эрсдэлтэй гэж шинжээчид сануулж байна.
#Politiko #Тоон шинжилгээ
Төсвийн хамгийн эмзэг цэг: Нүүрсний үнэ politiko.mn/news/427
Аравдугаар сард орж ирсэн дизель түлшний үнэ 800-900 төгрөгөөр нэмэгдэнэ politiko.mn/news/426
Оюутолгойн ногдол ашгийг 2037 оноос нааш авахааргүй байсан Монгол Улс 2027 онд гурван их наяд төгрөг авах боломжтой болсон.
Энэ амжилтаа Ерөнхий сайд Н.Учрал мэдээлж, хоёр их наядаар нь цахилгаан станц, сургууль, зам, боомт зэрэг нийгмийн дэд бүтцийн төслүүд санхүүжүүлнэ.
Харин нэг их наядыг нь иргэдийн хуримтлалын санд төвлөрүүлэхээр төлөвлөж, ирэх оны төсвийн төсөлд тусгасан.
Гэхдээ нэгэнт авах нь тодорхой болсон ногдол ашгийг юунд зарцуулах вэ гэсэн улс төрийн маргаан үргэлжилсээр байна.
УИХ өнөө, маргааш хэлэлцэн энэ бүх маргаанд цэг тавьж, эцсийн хариуг гаргах юм.
Засгийн газрын төлөвлөгөө, Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн зохицуулалт, улс төрийн маргааны цаана ямар асуудал байна вэ?
Өмнө нь Оюутолгой төслөөс Монгол Улс ашиг авна гэдэг хэцүү ажил байв. Гэтэл өнөөдөр зарцуулах нь түүнээс ч хэцүү ажил болов.
Оюутолгойн ногдол ашиг тойрсон дэлгэрэнгүй мэдээллийг politiko.mn/news/425 холбоосоор орж уншина уу.
Ирэх онд төрийн албан хаагчдын цалинг 10-20 хувиар нэмэхэд 887, 1 тэрбум төгрөг төсөвлөжээ
#төсөв2027
Дэлгэрэнгүй: politiko.mn/news/424
Нөмрөгийн дархан цаазат газрын гол хэсэгт ходоод шиг хэлбэртэй 26 мянган га талбай шаталгүй үлджээ.
Түймрээс зугатсан ан амьтад тийшээ дүрвэсэн байх магадлалтай гэнэ. Гэхдээ идэш, тэжээлийн хувьд энэ өвөл онд ороход хүндрэлтэй гэж мэргэжилтнүүд ярьжээ.
2013 онд гарсан Засгийн газрын журам болон Байгаль орчны сайд, Хууль зүйн сайдын хамтарсан хохирол тооцох аргачлалын хүрэээнд ой, хээрийн түймрийн улмаас байгаль орчинд учирсан хохирлыг үнэлэх ажлыг 30 хоногийн дотор гаргах ажээ.
Уг дархан цаазат газарт гарсан түймэр нийт 528,765.5 га талбайг хамарч, тусгай хамгаалалттай газар нутгийн нийт талбайн 79.8 хувь нь өртжээ.
Эх сурвалж: БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очирын фэйсбүүк хуудас















