Нийгмийн итгэлцлийг сэргээнэ.

Ulaanbaatar
Joined April 2012
🔵“TenGer Parliament” платформыг танилцуулж байна. TenGer TV парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү хүртээмжтэй, илүү ойлгомжтой, сонирхолтой бөгөөд олон нийтэд ойр байлгах үүднээс “TenGer Parliament” платформыг нэвтрүүллээ. TenGer Parliament гэж юу вэ? 126 гишүүний парламент дахь хэмжигдэхүйц үйл ажиллагааг нээлттэй мэдээлэлд тулгуурлан харьцуулан боловсруулсан индекс юм. Ирц, оролцоо, санаачилга, идэвх гэсэн дөрвөн үзүүлэлтээр нийт 100 хүртэлх оноог тооцно. Ингэснээр гишүүдийн гүйцэтгэлийг бодитоор үнэлэх, харьцуулах боломж бүрдэх юм. Мөн УИХ-ын гишүүдээс бүрдэх өөрийн фракцаа бүрдүүлж бусадтай өрсөлдөх боломжтой. Өгөгдсөн төсвийн хүрээнд 126 гишүүнээс 7-г сонгож өөрийн фракцаа бүрдүүлнэ. Таны сонгосон гишүүд бодит парламентын үйл ажиллагаанаасаа Fantasy Points цуглуулж, та бусад тоглогчтой нийт оноогоороо өрсөлдөнө. Яг одоо өөрийн фракцаа бүрдүүлэхийг хүсвэл parliament.tngr.tv/fantasy руу хандаарай. #TenGerTV #TenGerParliament
1
195
Дорнод аймгийн засаг дарга Ш.Ёл: Хохирлын үнэлгээ эхний ээлжид 1 их наяд орчим гэж гарсан. Үнэлгээний ажлын явцад энэ дүн нэмэгдэнэ. Ойн сангийн тал хувь нь шатсаныг тогтоосон. #TenGerTV #Мэдээ
46
Хайртай муураа алдсан 11 настай Х.Хувьзаяа охин хаяж, гээсэн эд зүйлсээ олоход туслах “АЗ АПП”-ыг санаачилжээ. Түүний санааг аав Э.Хишигбаяр нь ажил хэрэг болгон, аппликейшн бүтээж, оюуны өмчөөр баталгаажуулсан байна. Тус аппликейшнд зөвхөн тэжээвэр амьтан гэлтгүй, нийт 12 төрлийн хаяж, гээсэн эд зүйлийг бүртгүүлж, эрэн хайх боломжтой гэлээ. Апп-аар дамжуулан зар оруулахад үнэ төлбөргүй харин алдсан эд зүйлээ буцаан авсан тохиолдолд 3,000 төгрөгийн төлбөр төлнө. Үүнээс төвлөрсөн орлогыг үйл ажиллагааны зардалд зарцуулж, тодорхой хувийг мод тарих зорилготой байгаа талаар санаачлагчид онцоллоо #TenGerTV #ДолооАрав #Мэдээ #07:10
1
3
371
Хурлын яриаг 97 хувийн нарийвчлалтай бичвэр болгох хөрвүүлж, оролцогчдын яриаг ялган таних, хурлын дүгнэлтийг боловсруулан нэгтгэх хиймэл оюунд суурилсан “Чимэгэ Протокол”-ийг танилцууллаа. Мөн өдөр тутмын оффис ажлыг хиймэл оюунаар хөнгөвчлөх “AI OFFICE” багцыг танилцуулж, 55 хувийн хөнгөлөлттэйгөөр худалдан авах боломжтойг онцоллоо #TenGerTV #ДолооАрав #Мэдээ #07:10
118
Беларусь-Монголын бизнес форумаар 50 сая ам.долларын үнийн дүн бүхий гэрээ, санамж бичгүүд байгуулав TenGerTV #ДолооАрав #Мэдээ #07:10
83
Өнгөрсөн Пүрэв гарагт орсон цасны улмаас Нийслэл хот бүхэлдээ мөсөн коток боллоо. Нийтийн эзэмшлийн зам талбайг хариуцсан алба нэгж цэвэрлэж байгаа ч хүчрэхгүй байна. Уг нь энэ асуудлыг зохицуулсан хууль байдаг ч хэрэгжихгүй, хүмүүс мэдээлэлгүй байгаа нь өнөөдрийн ийм дүр төрхийг үүсгэлээ. Нөхцөл байдлын тухай М.Чинбилэг мэдээлэл өгнө #TenGerTV #ДолооАрав #Мэдээ #07:10
172
Манай улсад 111 мянга гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэд бий. Хэдий манай улс 2009 онд НҮБ-ын хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн конвенцод нэгдэн орсон ч, амьдрах орчин өнөөдрийн нийгэмд ихээр зөрчигдөж байгаа тул дуу хоолойгоо үнэн зөвөөр, хүчтэйгээр илэрхийлэхийн тулд “Түгээмэл хөгжил” ТББ хэвлэл мэдээллийн байгууллагуудтай өглөөний уулзалтыг зохион байгууллаа #TenGerTV #ДолооАрав #Мэдээ #07:10
143
2012 онд батлагдсан Хөрс хамгаалах, цөлжилтөөс сэргийлэх тухай хуульд дахин өөрчлөлт орох гэж байна. Тухайлбал, энэхүү шинэчлэлд хөрсний нөхөн сэргээлтийн стандартыг сайжруулах, бэлчээрийн менежментийг сайжруулах зэргийг нарийвчлан тусгажээ #TenGerTV #ДолооАрав #Мэдээ #07:10
3
1
273
Өнгөрсөн оны төсвийн хэмнэлтийн шуурганд цагдаагийн албан хаагчдын 6 хувь нь цомхотголд өртжээ. Гэмт хэргийн гаралт сүүлийн 2 жилд л гэхэд 32 хувиар нэмэгдсэн. Ийм хүнд нөхцөлд цомхотгол хийсэн нь анхан шатны цагдаагийн албан хаагчдын ажлын ачааллыг нэмэгдүүлэхээс гадна, мөрдөн шалгах ажиллагааг ч удаашруулж байна #TenGerTV #ДолооАрав #Мэдээ #07:10
1
1
1
465
Хууль зүй дотоод хэргийн сайд асан С.Амарсайхан, хар тамхи чимээгүй тахал болж хууль сахиулах байгууллагын удирдлагууд ч хамсаатан гэх ноцтой мэдэгдлийг гаргаж байсан. Энэ асуудалд шинэ сайд болон цагдаагийн байгууллагын зүгээс өнөөдөр тайлбар өглөө. Тухайлбал, хар тамхи залуу үеийнхний дунд газар авч, ноцтой анхаарах асуудал болсон гэдгийг тодотгож байна. Түүнчлэн энэ төрлийн гэмт хэрэгт төрийн албан хаагчид холбогдсон тохиолдлууд бий гэдгийг ч хэллээ #TenGerTV #ДолооАрав #Мэдээ #07:10
2
1
462
Нийслэлийн Засаг дарга асан Х.Нямбаатарын цахим орчинд цацсан мэдээллүүд бүгд ор үндэслэлгүй гүтгэлэг гэж ЕТГ-аас няцаалаа. Түүнчлэн түүний хэвлэлийн ажилтнаар ажиллаж байсан Г.Золзаяа гэх иргэн хотын дарга асангийнхаа захиалгаар худал мэдээлэл түгээснээ хүлээн зөвшөөрч, ЕТГ-т захидал ирүүлснийг онцлов #TenGerTV #ДолооАрав #Мэдээ #07:10
118
Олон жил төсвөөс мөнгө зулгааж, өртгөө нэмсээр байгаа дуусдаггүй төслүүдийг цэгцлэх боломжийг парламент ахиад л хаалаа. Гэтэл ирэх оны төсөвт үл мэдэгдэх том дүнтэй бүтээн байгуулалт, учир нь үл тайлагдах яг ижил төсвийн санхүүжилтийн зөрүү анхаарлын тэмдэг дагуулсан хэвээр байна. Ийм байхад төсвийн зарлага ганцхан жилийн дотор 10 их наядаар тэлж, шинээр 318 төсөл эхлүүлэхээр оруулж ирсэн нь 43,6 их наядын зарлагатай төсөвт маш том эрсдэлийг дагуулж байна гэж судлаачид дүгнэлээ #TenGerTV #ДолооАрав #Мэдээ #07:10
2
2
227
50 их наяд. Энэ бол манай улс сүүлийн 10 жилийн хугацаанд төсвийн хөрөнгө оруулалтад зарцуулсан татвар төлөгчдийн мөнгө юм. Гэвч энэ их мөнгө бүрэн утгаараа бүтээн байгуулалт болж чадсангүй. Сургууль, цэцэрлэг, дотуур байр, эмнэлэг барина гэсэн төслүүдийн зарим нь ухсан газар, царцсан барилга, балгас болж хувирлаа. Гэсэн хэрнээ эдгээр дуусдаггүй төслүүд жил бүр төсвөөс мөнгө авч, магадлал хийлгэн өртгөө нэмсээр байна. Энэ мэт гажуудлыг засаж, татвар төлөгчдийн мөнгийг хэмнэх зорилготой анхдагч хуулийн төслийг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо хэлэлцэхээс татгалзаж, унагалаа #TenGerTV #ДолооАрав #Мэдээ #07:10
2
1
334
В.Рэнцэнханд: НДЕГ-аас тэтгэвэр олголтын хуудсыг E-Mongolia цахим системд оруулах ажлыг хийж байгаа. Ингэснээр иргэн өөрийн суурь тэтгэврийн хэмжээ хэд байхыг харах боломжтой болно. Олон давхаргат тэтгэврийн тогтолцоонд шилжсэнээр нийт тэтгэвэр авагчдын 80 хувь буюу 435 мянган ахмад ирэх 11 дүгээр сарын 1-нээс эхлэн суурь тэтгэвэр авна. Энэ суурь тэтгэврийн дундаж хэмжээ 224 мянган төгрөг байна. "Өнөөдрийн сэдэв: Суурь тэтгэвэр" ярилцлагын хэсгээс... Бүтэн үзэх линк👇 Facebook: facebook.com/share/v/1Ps8hbi… YouTube: youtu.be/-qwVK7JP2hI?si=yjaE… #TenGerTV #ӨнөөдрийнСэдэв
164
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Беларусь Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд Минск хотноо “Монголын соёлын өдрүүд”-ийг зохион байгуулж, Беларусь Улсын Дуурь, балетын их театрт Үндэсний урлагийн их театрын “Монголын сайхан орон” тоглолтыг толилууллаа. Тоглолтыг хоёр улсын төр, засгийн төлөөлөл, нийгэм, соёлын зүтгэлтнүүд, олон нийт үзэж сонирхов. Үндэсний урлагийн их театрын уран бүтээлчид үндэсний соёл, урлагийн сор болсон бүтээлүүдийг толилуулж, үзэгч олны сонорыг мялаалаа. “Монголын соёлын өдрүүд” арга хэмжээний хүрээнд гэрэл зураг, морин хуурын үзэсгэлэнг Минск хотноо эдгээр өдрүүдэд гаргаж, монголын өв соёл, зан заншлын талаар Беларусийн олон нийтэд мэдээлэл өгч, сурталчлан таниулах арга хэмжээ зохион байгууллаа. #TenGerTV
93
С.ОДОНЧИМЭГ: Хөгжлийн бэрхшээлтэй гэхээр хүмүүсийн харц, хоолойны өнгө өөрчлөгдөөд эхэлдэг. Тэгэхээр тухайн хүний ур чадвараас илүү энэ хүнтэй яаж харьцах вэ гэдэг айдас нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажил хөдөлмөр эрхлэхээс холдуулаад байдаг. 🔴"Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хүртээмж ба нийгмийн оролцоо" панел хэлэлцүүлгийн хэсгээс... Бүтэн үзэх линк👇 Facebook: facebook.com/share/v/19ZkymR… Youtube: youtube.com/live/CGM8aWqJ74Q… #TenGerTV #TenGerPanel
1
1
223
🔴АВЛИГЫН ЭСРЭГ ЖАГССАН ОЮУТНУУД 14 ЖИЛ ЭРХ БАРЬСАН НАМЫН ЭСРЭГ ТҮҮХЭН ЯЛАЛТ БАЙГУУЛАВ Сербийн парламентын сонгуулийн санал авах байрнуудын 97 хувийн дүнгээр “Оюутны жагсаалт” 2.25 сая буюу 52.7 хувийн санал авч, Александр Вучичийн Сербийн дэвшилтэт намыг 13.5 хувийн зөрүүгээр тэргүүлсэн. 2024 онд 16 хүний аминд хүрсэн төмөр замын буудлын ослоос үүдэлтэй, авлигын эсрэг бараг хоёр жил үргэлжилсэн эсэргүүцэл ийнхүү парламентын сонгуулийн ялалт болж хувирлаа. Оюутнууд шүүх, прокурор, хэвлэл мэдээллийн байгууллагын хараат бус байдлыг бэхжүүлэхийг зорьж байна. “Гадаад Мэдээ”-г ажлын өдөр бүрийн 19:50 цагаас ТэнГэр ТВ-ээр болон YouTube хуудсаар дамжуулан үзээрэй. YouTube Link: youtu.be/bM9cFAjSrp8 #TenGerTVмэдээ #Гадаад_Мэдээ
2
2
346
🔴 ХУТИЧУУДЫН ХАЛДЛАГА БОЛЖ БАЙХ ҮЕЭР САУДЫН АРАБЫН БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД ИРАНД АЙЛЧЛАВ Ираны дэмжлэгтэй гэгддэг Хутичууд Саудын Араб руу довтолгоогоо үргэлжлүүлж байхтай зэрэгцэн тус улсын Батлан хамгаалахын сайд Халид бин Салман Пакистаны армийн командлагч, Туркийн тагнуулын байгууллагын даргын хамт Иранд айлчилжээ. Гурван улс өнгөрсөн 8-рсард Меккагийн гэрээ гэх харилцан хамгаалалтын гэрээ байгуулсан. Саудын Арабад халдлага гарсантай холбогдуулан Турк, Пакистан хамтарсан цэргийн дэмжлэг үзүүлэхээ хэдийн мэдэгдсэн. Харин эдгээр 3 улсын төрийн өндөр албан тушаалтнууд ийм эгзэгтэй үед Иранд айлчилсан нь бүс нутгийн мөргөлдөөнийг намжаах дипломат оролдлого гэгдэж байна. “Гадаад Мэдээ”-г ажлын өдөр бүрийн 19:50 цагаас ТэнГэр ТВ-ээр болон YouTube хуудсаар дамжуулан үзээрэй. YouTube Link: youtu.be/bM9cFAjSrp8 #TenGerTVмэдээ #Гадаад_Мэдээ
1
512