"Багийн бага сургууль" санаачилга үргэлжилж, @KHAN_BANK-ны санхүүжилтээр ирэх жил дахин 3 байршилд бага сургууль байгуулна.
Тус банкны удирдлага, хамт олонд чин сэтгэлийн талархал илэрхийлье. Монголд хувийн хэвшлийн нийгмийн хариуцлагын шинэ жишиг тогтож бна.
“One Bagh, One School” initiative continues! With @KHAN_BANK finding, three more primary schools will be established next year.
My sincere gratitude to the bank’s leadership and team for their commitment to children’s education. A new standard for CSR is being set in Mongolia.
2
61
НҮБ-ын Хүүхдийн Сангаас хүүхдийн эрүүл мэндийг агаарын бохирдлоос хамгаалах ажлыг тасралтгүй хэрэгжүүлж бна.
Энэ хүрээнд гэр хорооллын 10,000 өрхийг гэр, сууцны дулаалга, эрчим хүчний хэмнэлттэй цахилгаан халаалтын иж бүрэн шийдэлд шилжүүлэх ажлыг Нийслэлтэй хамтран хэрэгжүүлнэ.
Had a pleasure to speak with Korea’s Aju Press about UNICEF’s work to improve children’s lives in Mongolia and how stronger Korea–Mongolia partnerships can help us achieve even greater results #ForEveryChild.
ajupress.com/view/2026102012…
I am grateful for the warm welcome and hospitality. Great things happen when we come together for children!
🇲🇳🇰🇷 Strengthening Mongolia–Korea partnerships in education and health to create brighter opportunities and a better future for every child and young person in Mongolia.
Building stronger bridges for children.🇲🇳🇰🇷
During her visit to Korea, UNICEF Mongolia Representative Beate Dastel engaged with Korean government counterparts to explore collaboration in education and health, strengthen partnerships, and advance shared priorities for children and young people in Mongolia.
#UNICEFthxKOREA #ForEveryChild
1
123
Би энэ авьяаслаг, мундаг залуутай анх Лаост 2019 онд танилцаж байлаа. Тэр үед Сивоныг НҮБ-ын Хүүхдийн Сангийн Ази, Номхон далайн бүсийн элчээр томилсон юм.
Олон жилийн дараа Монголд эргэн уулзах байж. Хүүхдийн төлөө гэсэн чин сэтгэлтэй залуу. Монголд заавал эргэж ирнээ гэж бна.
Солонгосын НҮБ-ын Хүүхдийн Сангийн элч, дуучин, жүжигчин @siwonchoi Монгол дах НҮБ-ын Хүүхдийн Сангаар зочилж, манай баг хамт олон, UNICEF клубын хүүхэд, залуучуудтай уулзлаа.
Тэрээр Монголд хүүхдийн төлөө хамтарсан ажил, хөтөлбөр хэрэгжүүлнэ гэдгээ илэрхийллээ.
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ж.Алдаржавхлантай уулзаж, хамтын ажиллагааны хүрээнд соёл, урлаг, спортоор дамжуулан хүүхэд, залуучуудын авьяас, бүтээлч чадавхыг хөгжүүлэх, мөн хүүхдийн эрхийн талаарх мэдлэг ойлголтыг дэлгэрүүлэх боломжийн талаар санал солилцлоо.
Honored to meet H.E. Ambassador Edwin Samuel of @UKinMongolia. 🇬🇧 @UNICEF_Mongolia is grateful for UK’s continued support to our work on water, sanitation and education. Looking forward to deepening this fruitful partnership to reach more children and communities across Mongolia.
@UKinMongolia Эрхэм Элчин сайд Эдвин Самуэлтэй уулзсандаа баяртай байлаа. Их Британийн дэмжлэгээр НҮБ-ын Хүүхдийн Сангаас ус, ариун цэвэр, мөн боловсролын төслүүдийг хэрэгжүүлж байна. Бидний хамтын ажиллагаа улам өргөжиж, Монголын илүү олон хүүхдэд хүрнэ гэдэгт итгэлтэй байна.
Цагааннуур сумын цаатан иргэдтэй уулзаж, амьдрал ахуйнх нь талаар яриа дэлгэж суулаа.
Суманд хүүхдийн төлөө хийж байгаа ажлаа ч танилцууллаа. "Боловсрол бидэнд чухал. Сумын сургууль, дотуур байрын нөхцлийг сайжруулж өгөөрэй" гэж зүүн тайгын ээж, аавууд ярилаа.
Хорьдол Сарьдагийн нурууг давж, Рэнчинлхүмбэ суманд ирлээ. Дархадын нутгийн намар үнэхээр үзэсгэлэнтэй юм.
Энд багийн бага сургууль барих бэлтгэлийг ханган ажиллаж байгаа Засаг дарга Х.Бүрэнжаргал болон нутгийн удирдлагуудад баярлалаа.
Сургуулиар орж хүүхдүүдтэй бас уулзлаа.
Булганы Уньт багт удахгүй баригдах бага сургуулийн газраа боловсролын багийнхантайгаа ирж үзлээ.
Одоо бага сургуулийн хүүхдүүд дотуур байрныхаа нэг хэсэгт хичээллэдэг. Энд дан малчин өрхийн хүүхдүүд сурч бна. Хүүхдүүд, багш нар шинэ сургуулиа тэсэн ядан хүлээж байгаагаа ярилаа.
Боловсрол, эрүүл мэнд болон гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд нар хамтран “Бага насны хүүхэдтэй эцэг эх, асран хамгаалагчийг чадавхжуулах хөтөлбөр”-ийг баталж, нээлтээ хийсэнд талархаж байна.
Энэ нь бага насны хүүхдийн эрүүл хөгжил, хамгааллыг дэмжих тун чухал ажил юм.































