Energy & Chemicals

Joined August 2013
Н.Гансүх, “Улс төрийн амьтан” ном замын хань болов. Төртэй ойр хэдэн компани өөртөө давуу байдал үүсгэчихээд чөлөөт зах зээл ярих нь зохимжгүй гэж. Төрийн алба намын заагийг онцолж. Орон нутгийн улс төржилтийг бас онцолж. Иргэн эзэн байх тухай бичиж. Би саяхан гаргасан жижиг номондоо “эрхчөлөө чинийх, эх орон чинийх, чи бол эзэн” гэж эхлэж, бас төгсгөсөн. Энэ хэдэн санаанууд дээр давхцал олон юм байна. Нам улс төрөө л хийг. Төрийн алба, төрийн компаниас хол байг.
1
37
“Парламент бол хүмүүсийнх. Улс төрчдийнх биш. Намуудынх биш. Улс төрчид, намууд хүмүүсийг төлөөлдөг учраас парламентыг хүмүүсээс тусгаарлаж, хаагдмал байлгаж болохгүй”. Энэ үг чих дэлсээд авав. Харийн улс ч хүний нийгмийн асуудал төстэй л юм. Тайланд улсын сенатор, Улстөр, иргэний оролцоо, хүний эрх, Эрх, Эрхчөлөө, хэрэглэгчийг хамгаалах Байнгын хорооны дарга Норасэт Прачякорн. “Парламентын нээлттэй байдлын Азийн сүлжээ”-ний уулзалт.
6
8
346
Жаргалсайханы ЗОЛЖАРГАЛ retweeted
Сүүлчийн 7 хоног. Хүн бүрийн оролцоо чухал байна. Нэгээс мянга, 100К бүрддэг. Та өөрөө л саналаа өгчих. petition.parliament.mn/Detai…
17
1
13
368
80:20 ХАЧИН ХАРЬЦАА. Монголд байна. 80:20 - 80% нь хүмүүсийн, ядуу буюу ядуувтар, 20% нь боломжийн орлоготой байна. 80:20 - 80% эдийн засаг нь намын мэдэлд, 20% нь чөлөөт эдийн засаг. Намын эдийн засгийн тал нь төсөв, тал нь төрийн компаниуд. 80:20 - 80% намын эдийн засгаас хүмүүсийн 20% нь ахиуц ашиг, халамж хүртэж, 80% нь хүрээллээс гадуур шоовдорлогдож байна. 80:20 - 80% нь, ажиллах хүчний, агшиж буй худалдаа үйлчилгээний салбарт, 20% нь барилга, уул уурхайд. 80:20 - тун ойролцоогоор баялгийн 80% нь иргэдийн 20%-д хүртээлтэй. 80% нь харин 20% -г хүртээж ядаж байна. 80:20 гэсэн харьцааг 75:25 гэж маргаж болно, гэхдээ чанарын ялгаагүй, ойлгоход хялбар нь 80:20. 80:20-г өөрчлөхгүй бол шударга бус байдал гаарна. Гаарвал иргэдийн бухимдал тэсэрнэ. Тэсэрвэл төр хямарна. Төр хямарвал Монгол маань хохирно. Тиймээс 80:20-г өөрчлөх хэрэгтэй. Намаас эдийн засгаа салгаж авах. Намаас төрийн албаа салгаж авах. Эдийн засгийн 80% намд байгаа учраас нам нь улс төрийн байгууллага биш эдийн засгийн корпорац хэлбэрийг олчихсон. Хуучны хатуу гишүүнчлэлтэй, масс бүтэцтэй намууд хэдэн арав зуун мянган гишүүдээ тогтоон барихын тулд ямар нэгэн давуу байдал олгохоос өөр аргагүй. Давуу байдал олгох эдийн засаг, мөнгөний нөөц боломж хязгаарлагдмал учраас хүн амын 20%-с цааш гарах боломжгүй. Ингээд 20%-д давуу байдал олгож 80%-г хаяж ард түмнээ ялгаварлан гадуурхараас өөр аргагүй. Тийм учраас намын хатуу гишүүнчлэл, масс бүтцийг хориглох юм бол 80:20 гэдэг шударга бус харьцааг байхгүй болгоход ихээхэн том алхам болно.
4
44
1
82
2,053
#ХуулийнЦаана подкаст. Намыг яах гэж байгуулдаг, яах гэж намын гишүүн болдог юм бэ?
1
9
17
523
Чухал өдөр аж
Өнөөдөр 10 дугаар сарын 24 буюу НҮБ байгуулагдсан өдөр. 🇲🇳🇺🇳 1945 оны энэ өдөр НҮБ-ын Дүрэм хүчин төгөлдөр болж, хойч үеэ дайн дажны аюулаас хамгаалах, улс үндэстнүүдийн тэгш эрхийг хүндэтгэх, энх тайван, хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилготой тус байгууллага албан ёсоор байгуулагдсан түүхтэй. Анх 51 гишүүн улстай байгуулагдсан НҮБ өнөөдөр 193 улсыг эгнээндээ нэгтгэж байна. Манай улсын НҮБ-д элссэн зам шулуун дардан байгаагүй. Үе үеийн төрийн зүтгэлтэн, дипломатчдын уйгагүй хичээл зүтгэлийн үр дүнд Монгол Улс 1961 оны 10 дугаар сарын 27-нд НҮБ-ын 101 дэх гишүүн болсон билээ. Гурав хоногийн дараа энэхүү түүхэн үйл явдлын 65 жилийн ой тохионо. Монголчуудын хувьд НҮБ бол тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлаа олон улсын түвшинд бататгаж, дэлхийн улс орнуудтай эрх тэгш хамтран ажиллах онцгой чухал индэр билээ. Харилцан итгэлцэл, хамтын ажиллагаа бол бидний ирээдүйн баталгаа юм. НҮБ-ын өдрийн мэнд хүргэе! 🌏🕊️
2
4
289

3
29
1
59
1,609
ТӨРИЙН ЗОРИЛГО БОЛ ЭРХИЙГ ХАМГААЛАХ. ТЭЖЭЭХ БИШ. Суурь эрхийг хангахын тулд заримдаа халамж байдаг, гэхдээ энэ нь арга болохоос үндсэн зорилго нь биш. #ЭрхчөлөөЧИНИЙХ номоос. Zoljargal.com-с орж сонирхоорой. Фото түүх: #НээлттэйПарламент гэж оюутнууд дадлага хийдэг хөөрхөн хөтөлбөр байдаг юм, УИХ-ын гишүүн С.Цэнгүүн санаачилсан. 2025/02 сард эхний хөтөлбөрийн үеэр спорт өдөрлөгт болж байж.
2
12
16
453
Жаргалсайханы ЗОЛЖАРГАЛ retweeted
Ерөөс олон намын сонгодог тогтолцоо тийм шд. Аль нам сонгульд ялахыг э/з мөчлөг нь голчлон шийднэ. Тэрнээс хамаарч эсвэл “change”, үгүй бол “keep going” болно. Элдэв “изм”-ын ид шид ердөө энэ. Эгнээ эгнээгээ бариад сурвал авто-зам дээр ч, э/з-зам дээр ч аюул багатай.
Эдийн засгийг эрчимжүүлэхэд либерал демократ үзэл хэрэгтэй ч хөгжлөөс хоцорсон хэсэг эрх чөлөөгөө хязгаарлуулахгүйн тулд гарааны тэгш боломж олгох социал демократ үзэл бас хэрэгтэй. Аль нэг изм туйлын зөв, нөгөө нь огт буруу гэх нь өнөө цагт утгагүй болсон. Цаг үеийн онцлогоос хамаарч аль нэг нь давамгайлна. Бас хүмүүс өөрийн онцлогоос хамаарч арай ойр измыг дэмжинэ. Фанатизм бол эдгээр онол биежиж ахуй 20-р зуунд байсан. 21-р зуунд шашин мэт онолд хөдөлбөргүй итгэх нь өрөөсгөл гэж боддог. #ЭрхчөлөөЧИНИЙХ номонд измүүдийн иадаар дурдсан. Zoljargal.com -с сонирхоорой. Фото түүх: Herr @Uurtsaikh Dashdondog Berlin, die Bundeshauptstadt. Хуучин зураг, айлчлалд яваагүй.
8
17
4,326
Жаргалсайханы ЗОЛЖАРГАЛ retweeted
Replying to @Zoloo_Engineer
Ажилд нь амжилт хүсье ээ.Манай БГД - с гарсан гишүүн . Үргэлж дэмжих болноо .гурван угсармалын 5 давхарын эгчээс нь😊
3
3
81
Жаргалсайханы ЗОЛЖАРГАЛ retweeted
Replying to @Zoloo_Engineer
Уулньхууль нь бол байгаад байдаг хэрэгждэггүй
1
82
Жаргалсайханы ЗОЛЖАРГАЛ retweeted
Replying to @Zoloo_Engineer
Өнөөдөр ТВ блүүмберг сувгаар: залуу бхдаа либерал биш бол-зүрх сэтгэлгүй , хөгширсөн хойноо либерал бол-тархигүй..,гээд ийм хэлц бдаг гэнэ, хэн нь хэлчив дээ?
2
145
Жаргалсайханы ЗОЛЖАРГАЛ retweeted
Баахан изм ярьж өөрсдийгөө хайрцаглаж байхаар зүгэар л өөрсдөө юу хүсээд байгаагаа хэлэх хэрэгтэй дээ.
Улс төрийн талаар мэдлэгтэй залуучуудтай ярилцлаа. Либерализм, коммунизм, консеравтизм. Сонирхолтой.
1
2
88
Жаргалсайханы ЗОЛЖАРГАЛ retweeted
“Эрх чөлөө чинийх” их энгийн, сонирхолтой бичвэрүүдтэй, хөнгөхөн атлаа өгөөжтэй сайхан ном болжээ. Хүүхэд, залуучууд заавал авч уншаасай гэж бодогдлоо. @Zoloo_Engineer 👏👏👏
1
586
Жаргалсайханы ЗОЛЖАРГАЛ retweeted
Дэлхий даяар инфляц өндөр бгаа гж худлаа бх шиг... Кк
6
11
633
МЭДЭГДЭЛ Би өөрөө нам байгуулахын тулд Үндсэн хуулийг өөрчлүүлье гэж боддог өөртөө итгэчихсэн тэнэг хүн биш. Улс төрд цаашид явахаар болвол аль нэгэн олонлогт нэгдэх л байлгүй. Би монгол хүний хувьд намууд эдийн засгийг эзэлж авчихаад, ирээдүйн залуучуудыг улс төрөөс холдуулж, өөрсдөө эзэн суух гэсэн хэсэг бүлгийн оролдлогыг тэвчиж чадахгүй. Би хариуцлага хүлээж УИХ-ын гишүүнээр сонгогдсон хүний хувьд Монголын ирээдүйд санаа тавих үүрэгтэй. Залуу үе, за ер нь хүмүүс эвлэлдэн нэгдэх эрхийг хаасан, дэлхийд байхгүй жишгээр сонгуулийн насны 1%-с дээш тооны иргэд нийлж нам байгуулна гэдэг заалтыг Үндсэн хуульдаа нэмж оруулсныг зөвшөөрч болохгүй гэж би үзэж байгаа. Хүний заяагдмал эрх - хоорондоо нийлээд намаа байгуулна уу, хоршоо байгуулна уу, юугаа байгуулна өөрсдийнх нь асуудал. Тавуулаа нийлнэ үү, таван мянгуулаа нийлнэ үү. Үүнийг хуулиар хаах нь байж боломгүй үйлдэл. Бас дэлхийд байхгүй үйлдэл. Тэр нам нь жижиг байна уу, том байна уу өөрсдийнх нь эрхийн асуудал. Иргэд дэмжих эсэх нь бас өөрсдийнх нь хэрэг. Яс юман дээр жижиг намууд төрийн өмчийн компаниас хулгай хийгээд байгаа юм уу? Тэд нар төсвөөс хулгай хийгээд байгаа юм уу? Үгүй л байхгүй юу! Зарим нэг нам болж тоглож сонгуулиар санал хувааж мөнгө хийдэг хүмүүсийн араншингаас болж хүмүүсийн эвлэлдэн нэгдэх эрхийг бүхлээр нь хуулиар хязгаарлаж, өөрсдөө л эзэн суучихаад байж байя гэж бодох нь буруу бөгөөд бүтэхгүй. Ирээдүйн залуу үе орчин үеийн бодлогын намыг дэмжиж, итгэл эвдвэл хаяад өөрийг дэмжээд явдаг байх хандлагатай байхад “үгүй та нар хуучны масс намд л батлах өвөртөлж гишүүн болж ор” гэж болохгүй бөгөөд бүтэхгүй. Нам нь улс төрөө хийж, төрийн алба нь мэргэжлийн ажлаа хийж, компани нь бизнесээ хийж, иргэдийн төлөөлөгчид нь төлөөлөгчөө хийхийг монголчууд хүсэж байна. Энэ балай намчирхлаас залхаж байгаа. Хамаг шударга бус, хаацайлсан, хулгайлсан, хуувилдсан, заваарсан юмс намчирхлаас үүдэлтэй. Нам бол улс төрийн институц, парламентын ардчиллын чухал бүрэлдэхүүн. Нам харин төрийн алба биш, бизнес бүр биш. Хол бай. Жаргалсайханы Золжаргал
4
34
96
1,635
Улс төрийн талаар мэдлэгтэй залуучуудтай ярилцлаа. Либерализм, коммунизм, консеравтизм. Сонирхолтой.
2
3
2
20
2,055
Төрийн алба, компаниас намын ялгаварлан гадуурхалтад өртөж халагдсан хүмүүс өөрсдөө хохирно. Бас үр хүүхэд нь ирээдүйд боловсрол чадвар эзэмшсэн ч хэн нэгний намд харьяалагдаагүй, эсвэл хамрагдаагүй бол дахиад л ялгаварлан гадуурхагдах болно. Үүнийг яагаад тэвчих ёстой гэж?! Нам бол парламентын бодлогын баг. Нам төрийн албыг, төрийн өмчийн компанийг орхих ёстой. Та нэгдэж байгаа бол энэ асуумжид хариулж өөрийн түүхээ хуваалцана уу: forms.gle/15hMC8B5rgXtiUbr8 Хуваалцах боломжгүй бол бөглөх хэрэггүй, зүгээр зарыг түгээж өгөөрэй, баярлалаа. УИХ-ын гишүүн Ж.Золжаргалын Ажлын алба
1
17
1
24
761
Эдийн засгийг эрчимжүүлэхэд либерал демократ үзэл хэрэгтэй ч хөгжлөөс хоцорсон хэсэг эрх чөлөөгөө хязгаарлуулахгүйн тулд гарааны тэгш боломж олгох социал демократ үзэл бас хэрэгтэй. Аль нэг изм туйлын зөв, нөгөө нь огт буруу гэх нь өнөө цагт утгагүй болсон. Цаг үеийн онцлогоос хамаарч аль нэг нь давамгайлна. Бас хүмүүс өөрийн онцлогоос хамаарч арай ойр измыг дэмжинэ. Фанатизм бол эдгээр онол биежиж ахуй 20-р зуунд байсан. 21-р зуунд шашин мэт онолд хөдөлбөргүй итгэх нь өрөөсгөл гэж боддог. #ЭрхчөлөөЧИНИЙХ номонд измүүдийн иадаар дурдсан. Zoljargal.com -с сонирхоорой. Фото түүх: Herr @Uurtsaikh Dashdondog Berlin, die Bundeshauptstadt. Хуучин зураг, айлчлалд яваагүй.
1
7
1
33
4,541
Сонирхуулахад, Германд нам байгуулахад гишүүнчлэлийн тооны босго БАЙХГҮЙ гэнэ. Дэлхий масс гишүүнчлэлгүй бодлогын нам руу явж байхад Монголд Үндсэн хуульдаа босго нэмж оруулсан, тэр нь 25 мянга орчим гишүүнчлэлтэй байна гэсэн үг. Дэлхийд байхгүй жишиг. Нэмж хэлэхэд энэ асуудал миний хувь хүнд тийм хэрэгтэй зүйл биш, гагцхүү Монголын ирээдүй залуу үе 2028 оноос хойш эрхээ хязгаарлуулж, улс төрөөс тусгаарлагдах эрсдэл байгаад үнэхээр санаа зовж байна. Энэ Монголын ирээдүйтэй холбоотой асуудал юм. Фото: Platz der Republik.
5
40
1
89
1,762