Үгүй ер...Даанч энэ хүсэл техникийн хувьд боломжгүй л дээ. Х нэг төхөөрөмжинд нэг дугаар имэйлээр 10, Facebook 5 аккаунт нээж болдог.
Эзнээ үнэн сэтгэлээсээ хайрладаг сармагчин эзнийхээ толгой дээрхи ялааг үргээх гэж байгаад эзнээ цохиж алдаг үлгэр бий.
Манайхан явган хэрүүлээр шуугиж бх зуур ажиглагдаж бгаа олон улсын бдлын дүр зураг ийм бн. Палестинчууд 10/7-нд Израильд халдсан. Израиль Хамасыг шавьж хорхой шиг устгаж эхэлсэн. Иран Хамасын талд гарч Израилийг заналхийлж пуужингаар харваж бсан. Иймээс Израиль Америкийг өөрийн дайндаа татан оролцуулж Ираны лидерүүдийг цөмийн хөтөлбөрүүд, цэргийн байгуулаижуудын хамт устгуулсан. Гэтэл Ираны цэргийн хүч төвлөрсөн биш тархсан удирдлагатай бсан тул тэсч үлдээд Хормузын хоолойг хаасан. Дэлхийн нефтийн үнэ өсөж Трампын засаг захиргааны эдийн засгийн бүх ололтыг арчиж хаясан. Эхлүүлсэн дайндаа зогсонги бдалд орсон бсан Путин Трампад Ираны дайны мухардлыг арилгаж Хормузыг нээж өгнө гэж амласан. Дундын сонгууль ойртож хоолойд тулсан үед Трамп ямар ч аргаар хамаагүй Хормузыг нээх хувилбарыг сонгох нь тодорхой бв. Иймд Украинд шахалт үзүүлж газар нутгаа алдсанаа хүлээн зөвшөөрөхийг шахах болсон. Зарим таамгаар Украин оросын дата төвүүдийг шатаасан нь АНУ сонгуульд Трампыг дэмжиж бсан бот арми устгагдсантай холбоотойгоор Украинд хатуурхаж бгаа ч гэж яригдаж бх шиг бн. Трамп эхлээд Оростой дизель түлшний гэрээ бгуулж сигнал өгөөд дараа нь цэрэг, тагнуулын тусламжаа зогсоож хэлэлцээр рүү хүчээр шахан оруулж бн. Ингээд Зеленский газар нутгийнхаа 25 хувийг алдсан хэвээрээ гал зогсоох буюу армистис нөхцлийг зөвшөөрч болохоо мэдэгдсэн. Армистис нь яг Солонгосын хойг шиг дайн нь technically дуусаагүй ч гал зогсоосон эмзэг энх тайвны бдал юм. Путин Донбассыг бүхлээр нь шаардсан. Трампын бие төлөөлөгчид болон Украины тал Украин Донбассын хүчитгэсэн хориглолтын байрлалаа хэлэлцээрээр өгвөл нутгийн гүн нь нээлттэй болох учир халдашгүй бдлаа хадгалахын тулд Украиныг НАТО-д элсүүлэх шаардлага тавьсан. Украин НАТО-д элсэх нь 2 талтай гэж бгаан бн. Нэгд тусгаар тогтнол нь одоогийн тогтоох хилээр баталгаажна. Хоёрт тодорхой хугацаанд сэргэж цэрэг эдийн засгийн хүчин чадлаа бүрдүүлснийхээ дараа магадгүй Путин бхгүй болох үед Орост булаагдсан нутгаа буцааж авахаар дайныг сэргээх боломжгүй болно. Нэгэнт НАТО-д элсчихвэл НАТО-г татан оролцуулах эрсдэлтэй дайн хийх боломжгүй болно гэсэн үг. Ийм учраас Украин НАТО-д элсэх нь Орост илүү ашигтай гэсэн яриа гарч бгаан бн. Украины хувьд бас ашигтай бж болно. НАТО-гийн хамгаалалтанд орчихвол Украин нийгэм, эдийн засгаа эрчимтэй реформ хийж европын жишигт хүргэн өндийлгөх боломж гарч ирнэ. Цаашид эзлэгдсэн бүс нутаг өөрсдөө референдум хийж хаана бхаа дарамт шахалтгүйгээр сонгох боломж гарах үед Европын хэмжээнд хүрч хөгжсөн Украин руу тэмүүлэх эрмэлзлэл илүү бх нөхцөл үүснэ. Өөрөөр хэлбэл хөгжсөн Украин яг НАТО гишүүн Баруун Герман Зөвлөлтөд эзлэгдэж хоцрогдсон Зүүн Германыг буцаан нэгтгэсэн шиг үйл явдал руу алсдаа хөтлөх боломж үүснэ гэсэн үг
Иймэрхүү л ээдрээтэй явдлууд, үйл явдлын өрнөлийн хувилбарууд энэ цаг үед цаагуур чинь урсаж бн даа
Төр ОТ-н ноогдол ашгаа иргэдтэй хуваалцахгүй бж болно. Иргэд ч сонгуулийн саналаа одоогийн төр баригчидтай хуваалцахгүй бж болно. Та нар ноогдол ашгаа харамла, иргэд саналаа харамлая. За ингээд тохирчих уу.
Угаасаа өндөр өвстэй нутаг дэвсгэрийг хилийн бүс гээд ашиглалтаас хасаад хадлан авхуулахгүй, мал амьтан ч оруулахгүй бгаад бхаар эзэнгүй зуслангийн хашаа шиг хатсан шар өвс нь жаахан халуун төмөр хүрэнгүүт л хөвд шиг асахад бэлэн бж бгаа шд. Тэнд мобиком, отгонбаяр 2 очоогүй бсан ч бүүр байгаль хамгаалагч нь өөрөө очсон ч түймэр гарахдаа л гарах бсан. Бусад улс орнууд хилийн бүсдээ бизнес, суурьшил зөвшөөрдөг. Гэтэл манайхан л гэж 20-30 км хэнийг ч оруулахгүй хаачихдаг. Үүнийгээ больж хадлан авдаг, мал бэлчдэг, оршин суудаг болгох цаг болоогүй юмуу. Хэдэн өвс яахав. Хойтон бүүр өтгөн ургачихна. Хүний амь үрэгдээгүй л бол болоо. Одоо хилийн бүсийн журмаа шинэчил. Иргэддээ тэр газруудаа эдлүүл л дээ. Дэмий шатааж бснаас л дээр шд.







