Арзгар Амараа retweeted
Дараах мэдээллийг Монгол Улсын Ерөнхий сайд асан С.Баяр өгүүлжээ. Тэрбээр,
1. 1991 онд Улс төрчидтэй сүлбэлдэн хувилдаж “Женко групп”-ын захирал Х.Баттулга нь Баянгол зочид буудлыг 44сая төгрөгөөр худалдаж авсан. Худалдаж авсны дараа дансыг нь шалгатал 600 сая төгрөг байсан ба оффисын сэйфүүдэд худалдаж авсан 44 сая төгрөгтэй тэнцэх бэлэн мөнгө байсан байна.
/ Эх сурвалж: Breakingnews.mn /
2. 1997 онд “Женко” Х.Баттулга 17 чингэлэг спиртийн хэрэгт холбогдож, интерполоор эрэн сурвалжлагдаж байсан. Тэрбээр энэ хэргээсээ зугтаж гадаадад олон сар амьдарсны эцэст ирээд хууль хяналтынханд шалгагдаж хэргийн баримтыг хуурамчаар үйлдэн 17 чингэлэг спиртийг 17 чингэлэг ус болгосон...
/ Эх сурвалж: Breakingnews.mn /
3. 1997 онд “Женко” компанийн захирал Х.Баттулгын холбогдсон 17 чингэлэг спиртын хэргийг илрүүлсэн цагдаа 6 сарын дараа постон дээрээ 27 удаа хутгалуулж, амь насаа алдсан байдаг...
/ Эх сурвалж: sonin.mn /
4. 1999 онд Х.Баттулга нь “Мах Импекс”-ийн төрийн өмчийн хэсгийг хувьчилж авахдаа, хууль зөрчин “Эрдэнэт” үйлдвэрээс ОХУ-ын цахилгааны төлбөрт өгөх ёстой байсан 3 сая ам.доллараар авсан.Үүнийг УИХ-аас томилогдсон ажлын хэсэг “Мах Импекс”-ийн хувьчлалыг шалгаад хууль бус гэж тогтоосон боловч УИХ-аар хэлэлцээгүй өнгөрсөн байдаг. Ерөнхийлөгч Х.Баттулга “Мах импекс”-ийг 20 гаруй тэрбум төгрөгөөр үнэлэгдэж байхад нь зориуд үнэгүйдүүлж, хоёр гаруй тэрбум төгрөгөөр хувьчилж авсан гэдэг юм билээ.
/Эх сурвалж: inews.mn/a/6033 /
5. 2008 оны 10 сард Зам тээвэр, Хот байгуулалтын сайд Х.Баттулга нь өөрийн эзэмшлийн төгрөг нуурыг түшиглэн улсын төсвөөс 1 тэрбум 200 саяыг гаргуулан “Утаагүй шахмал түлшний үйлдвэр” нээсэн байдаг. Энэ үйлдвэр нь 1кг шахмал түлш үйлдвэрлээгүй бөгөөд улсад 1 ч төгрөг эргүүлэн төлөөгүй байна.
/ Эх сурвалж: news.barilga.mn/
6. 2009 онд Женко Х.Баттулга нь төв аймгийн Баян суманд байрлах 13 тэрбум тоннын нөөцтэй “ТӨГРӨГ НУУРЫН ХҮРЭН НҮҮРСНИЙ ОРД”, мөн Завханы алт, зэсийн ордуудыг 255,000,000 доллароор хятадын “MING HING WATERWORKS” компанид зарсан.
/ Эх сурвалж: “Эх орончын багт наадам” эрэн сурвалжлах нэвтрүүлэг /
7. 2010 онд Тавантолгойгоос Гашуунсухайт боомт хүртэлх 270 км төмөр замыг "Энержи ресурс" ХК барих гэж байхад тухайн үеийн Барилга, зам тээврийн сайд Х.Баттулга гацаасан. Үүний улмаас 10 тэрбум ам.долларын хохирол учирч 698.8 сая ам.доллараар барих гэж байсан төмөр замын өртөг одоо нэг тэрбум 281 сая ам.доллар болсон.
/ Эх сурвалж: Эдийн засагч Л.Наранбаатар /
8. 2011оны 08 сард ЗТЯ-ны сайд Х.Баттулга нь “Шинэ төмөр зам” төслийн ТЭЗҮ боловсруулах ажлыг өөрийн хамаарал бүхий 4 компаниар хийлгэж төлбөрт нь 7 тэрбум 300 саяыг улсаас гаргуулан өгсөн байдаг. 7 тэрбум 300 саяыг төлж хийлгүүлсэн ТЭЗҮ нь хэрэглэх боломжгүй, баталгаажуулаагүй зүгээр л цаас байсан нь хожим тодорхой болсон.
/ Эх сурвалж: Таны мэдэхгүй Женко №1 /
9. 2011 онд ЗТЯ-ны сайд Х.Баттулга Сүхбаатар аймагт төмөр замын газар шорооны ажил хийх тендер зарлаж “Кей эйч эн ар” ХХК хөрс хуулалтын ажил хийхээр шалгарчээ. Санхүүжилт ороогүйн улмаас “Кей эйч эн ар” ХХК-ын захирал З.Баасандорж 4 тэрбум төгрөгний өрөнд орсон байдаг. Өрийн дарамтанд орсон З.Баасандорж нь Х.Баттулгад гэрээслэл үлдээгээд амиа хорлосон байдаг.
/ Эх сурвалж: Таны мэдэхгүй Женко №3 /
10. 2011 онд Х.Баттулга нь зам тээврийн хөгжлийн сайдаар ажиллаж байхдаа Чойбалсан – Даланзадгадын 1100 км төмөр замын ажлыг хятадын “MORIC” LLC-д нууцаар өгсөн байдаг. Энэ нууц гэрээг хийснээс 1 жилийн дараа Х.Баттулгын “CAMEX”-ын дансанд 2,000,000$ орж ирсэн байдаг.
/ Эх сурвалж: “Эх орончын багт наадам” эрэн сурвалжлах нэвтрүүлэг /
11. Х.Баттулга нь 2012 онд эхэлсэн Ухаахудаг-Гашуунсухайт чиглэлийн 267 км төмөр зам барих төслийн 280 сая доллараас 658 тэрбум төгрөг хулгайлсан...
/ Эх сурвалж: Төмөр замын инженерүүдийн холбооны УЗ-ийн гишүүн Л.Даваапил /
12. Женко Х.Баттулгын эзэмшдэг “GENCO HOLDING” группын охин компани болох CAML компани нь 2012-2014 онуудад 6000 хятад ажилтанг "Оюу толгой" ХХК-д зуучилж Монголд оруулж ирсэн...
/ Эх сурвалж: “Эх орончын багт наадам” эрэн сурвалжлах нэвтрүүлэг /
13. 2012 онд Х.Баттулга нь ЗТБХБ-ын сайдаар ажиллаж байхдаа “Маккензи” гэдэг компанийг тендергүйгээр сонгож, 12 сая долларын нууц гэрээ байгуулсан нь гарын үсгээр нь баригдсан байдаг. Нууц гэрээний 12 сая долларын 2 сая ам.долларыг өөрийнхөө зөвлөх Ганбатын компанид өгсөн.
/ Эх сурвалж: Хууль зүйн сайд Ц.Нямдорж /
14. 2012-2013 онд Х.Баттулгыг Хүнс, хөдөө аж ахуй, Хөнгөн үйлвэрийн сайдаар ажиллаж байх хугацаанд “Тариалан эрхлэлтийг дэмжих сан”-гийн худалдан авах ажиллагаанд нийт 7 тэрбум гаруй төгрөгийн зөрчил илэрсэн байдаг. Учир мэдэх хүмүүс салбарын сайд Х.Баттулгын хамаарал бүхий этгээдүүдийн компаниудтай холбоотой учир энэ хэрэг нам дарагдсан гэдэг.
15. 2013 оны 3 сард ЗТЯ-ны сайд Х.Баттулга нь “Сайншанд аж үйлдвэрийн цогцолбор”-ын ажлыг эхлүүлэх засгийн газрын 76 дугаар тогтоолоор батлуулж 14 тэрбум 170 сая төгрөгийг хөгжлийн банкнаас гаргуулсан байдаг. ЗТЯ-ны сайд Х.Баттулга нь уг мөнгөнөөс байгаль орчны төлөв байдалд 6 тэрбум, Мастер төлөвлөгөөнд 2,5сая доллар, Зөвлөх үйлчилгээнд 5,8 тэрбумыг зарцуулсан ч бүх хийсэн ажил нь чанарын шаардлага хангаагүйн улмаас улс 14,1 тэрбумаар хохирсон...
/ Эх сурвалж: Таны мэдэхгүй Женко №5 /
16. 2014 онд Женко Х.Баттулгыг Хөдөө аж ахуй сайд байхад зүүн аймгуудаар гарсан гоц халдварт шүлхий өвчин гарсан.Гэтэл Женко Х.Баттулга нь яамны хүмүүстэй нийлж хятад улсаас гарал үүсэл нь тодорхойгүй хөлдүү вакцин авчир 1,6 сая малын удмын санг устгаж, их хэмжээний мөнгө угаасан...
/Эх сурвалж: Тод манлай уяач Дамбын Хишгээ/
17. 2014 онд Женко Х.Баттулгын санаачилсан “ИХ МАЙДАР” төсөлд Монголын ард түмэн 21 тэрбум төгрөг хандивласан. 7 жилийн дараа буюу өнөөдөр та бидний хандивласан 21 тэрбум төгрөг нэг хүний халаасанд орж, майдар хот мартагджээ...
18. 2015 оны 10 сард Х.Баттулгын хариуцаж байсан төмөр замын тухай “Алдагдсан төмөр замаа ард түмэн асуух эрхтэй” нэртэй нэвтрүүлэг бэлтгэн ард түмэнд хүргэсэн Сэтгүүлч Л.Болормаа нь нэвтрүүлэг гарснаас хойш гадны нөлөөтэй амиа алдсан байдаг. Тухайн үед энэ бол аллага байсан гэж Монголын ард түмэн үзэж байна.
/ Эх сурвалж: Сэтгүүлч Л.Болормаагийн амийг хэнээс нэхэх вэ? нэвтрүүлэг /
19. 2018 оны 1 сард “Оффшор Авилгын Эсрэг Үндэсний Хөдөлгөөн” зүгээс Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулга нь 49 оффшор данстай гэдгийг олон нийтэд ил болгосон...
/ Эх сурвалж: Оффшор Авилгын Эсрэг Үндэсний Хөдөлгөөн /
20. Олон улсын санхүүгийн үнэлгээний Wealth-x байгууллагаас Х.Баттулгын хөрөнгийг 1,1 тэрбум доллар гэж тогтоож гаргасан байдаг. Энэ бол Монгол улсын төсвийн 1/3 нэгтэй тэнцэх их хэмжээний мөнгө юм. Монголоор бол 3 их наяд 135тэрбум төгрөг болж байна. Энэ бол Х.Баттулгын оффшор бүс дэх хөрөнгө юм.
/ Эх сурвалж: “Эх орончын багт наадам” эрэн сурвалжлах нэвтрүүлэг /
21. Женко Х.Баттулга нь бизнесийн түншүүдтэйгээ нийлээд 43 Хариуцлагатай хувьцаат компани эзэмшдэг. Эдгээр ххк-ууд дээр нийт 240,000га газрыг хамарсан ашиглалтын болон хайгуулын 39 лецинз байдаг.
/ Эх сурвалж: УИХ-ын гишүүн Д.Гантулга /
22. 2021 оны 1 сард Хууль зүйн сайд Х.Нямбаатар их хурлын танхимд үг хэлэхдээ “Төрийн ордны зүүн жигүүрийн 3 давхраас шүүгч нар хэнд, хэдэн жилийн ял өгөх үүрэг даалгавар авдаг” тов тодорхой хэлсэн байдаг. Шууд утгаараа Ерөнхийлөгч Х.Баттулга нь шүүгч нарт хүн яллах үүрэг өгдөг болох ил болсон.
/ Эх сурвалж: Хууль зүйн сайд Х.Нямбаатар /
Арзгар Амараа retweeted
Өөрсдөө юу ч хийж чадахгүй муутгаад хаядаг байж зүгээр татвараа аваад гаргана л биздээ. Юу нь болохгүй байгаан. – at Mongolia
Арзгар Амараа retweeted
Шуурхай онигоо😂🤮
Мөнхтуяа гишүүн IVoice.mn сайтыг “Хуурамч дипломтой” гэж гүтгэлээ хэмээн Шүүхэд өгч
Гэтэл шүүхээс диплом нь хуурамч болохыг тогтоочихож
@enkhamgalanmp @NyamUchral
Шүүр ажиллагаа явна биз дээ?!
facebook.com/share/v/1EhNCMQ…
Арзгар Амараа retweeted
Гоймон бол зүгээр л амтлагчтай гурил шдэ тэрний оронд бууз авч идээч гэж хэлмээр санагддаг даа гоймон идээд сууж байгаа хүүхдүүдийн хажуугаар явахдаа. Манай энэ бүхээгтэй машин дотроос янз бүрийн халуун ногоотой амтлагчинд зуурсан юм зарж байгаа нөхдүүд онцгүй санагддаг. Fastfood гэхээрээ заавал ийм монгол хүний ходоодонд ээлгүй юм байх албагүй биздэ
Нээрээ миний yahoo email бас маш их удаж байгаа. Дэлгүүр хоршоо, тоглоомын апп нтр-т email шаардвал тэрүүгээрээ бүртгүүлдэг. Өчнөөн мянган спам, имэйл ирсэн байхад storage чинь дүүрсэн байна гэж сануулж байгаагүй л юм байна.
Их Наран улсын иргэдэд хонины зураг зарж залилан хийсэн гэх хэргээр Японы телевиз, хэвлэлээр Монголын нэрийг түлж явсан шившигтэй түүхийг чинь хүмүүс мартаагүй.
Мөн Японы монгол судлаач эрдэмтэн Кимура Аяако, Куланда чамайг Боловсролын дэд сайд байх үед уулзаж Токиогийн их сургуульд монгол хэлний тэнхим нээх санал тавихад: Харин чи “Та нар яагаад казах хэлний танхим нээдэггүй юм бэ? Монголын дэргэд Казахстан шиг улс” гэж хэлснийг чинь эрдэмтэн К.Аяако өөрөө гэрчилж, захидал илгээсэн байдаг.
Монгол хэл, соёлыг дэмжих санал тавьсан гаднын эрдэмтэнд ингэж хэлсэн чинь монгол төрийн сайдын үг байлаа.
Чиний бүх насаараа хийсэн “хамгийн том ажил” бол өөрөөсөө илүү чадвартай, ёс зүйтэй, оюунлаг, нэр хүндтэй эмэгтэйчүүдэд атаархаж хорсохдоо элдвээр гүтгэж, харлуулж явдагаа улс төр гэж андуурсан бололтой.
Атаархал гэдэг гал бусдыг шатаах гэж асдаг ч эцэстээ өөрийгөө л үнс болгодог.
Чамайг яг ямар гавьяагаар чинь Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх гавьяат цолоор шагнасан юм бол? Монголын төр атаа хорсол, гүтгэлгийг гавьяа гэж үнэлсэн хэрэг үү гэж хүмүүс гайхдаг.
Улс төр гэдэг атаа жөтөө, хар хорслын талбар биш. Энэ бол хариуцлага, ёс суртахууны шалгуур. Тэр шалгуурыг давж чадахгүй бол хэчнээн цол гуншинтай байгаад ч хоосон .
Бүх амьдралаа бусдад атаархан хорсож барж яваа чинь эмгэнэл.
Харин манай Аззаяа бол нэртэй хүний зүстэй охин. Монголын ардчилалд тод мөртэй хийсэн ажилтай хэлэх үгтэй нэгэн. Зовж зүдэрсэн олон түмний мянга мянган хүүхдийн амьдралд гэрэл асааж, авралын элч болсон эмэгтэй.
МоАХ, АН-ын түүхийг бичилцсэн, бидний бахархал болсон шилдэг эмэгтэй дээ.
Арзгар Амараа retweeted
2 дахь Иран киногоо үзлээ, Хамгийн алдартай нь байх.
Дуусаад бичиг нь гараад эхлэхэд дуугүй хараад хэсэг суудаг нэг тийм төрлийн кино
Иран кино нэг тийм хуучны Монгол кино шиг ч юм шиг
Арзгар Амараа retweeted
Дэлхийн хүмүүс яагаад хүүхэд төрүүлэхгүй байна вэ?
Бүх зүйл "нохой -руу эргэжээ. Өмнөд Солонгост гэрийн тэжээвэр амьтдад зориулсан тэрэгний борлуулалт хүүхдийн тэрэгний борлуулалтаас давсан байна. Японы сүм хийдүүдэд хүүхдээс илүү нохойнд ерөөл өргөх тохиолдол ч гардаг болжээ. Урьд нь хүмүүс хосуудыг гөлөг авбал эцэг эх болох тухай боддог, улмаар хүүхэдтэй болохоор хичээж эхэлнэ гэж үздэг байв. Гэвч гэрийн тэжээвэр амьтдыг "үр хүүхэд" мэт үздэг хүмүүс олширч, тэд дөрвөн хөлтэй амьтдыг хүний хүүхдийн байнгын орлуулагч гэж харах болжээ. Зарим компаниуд ажилтнууддаа дөнгөж тэжээж эхэлж байгаа тэжээвэр амьтантайгаа дасан зохицох, эсвэл өвдсөн үед нь асрах боломж олгох үүднээс "гэрийн тэжээвэр амьтны эцэг, эх болох чөлөө" (pawternity leave) олгож эхэлсэн байна.
Гэвч зарим хүн энэ хандлагад ямар ч хөөрхөн, эгдүүтэй зүйл олж харахгүй байна. Ромын Пап Франциск "хүн ам зүйн өвөл" (хүн амын огцом бууралт) ирж болзошгүйг анхааруулж, хүүхэд төрүүлэхгүй байх сонголтыг "аминч үзэл" хэмээн хатуу шүүмжилжээ. Илон Маск төрөлт буурч байгааг "соёл иргэншлийн өмнө тулгараад буй хамгийн том аюул" гэж тодорхойлсон байна.
ДНБ-ий хэмжээгээрээ тэргүүлдэг 15 улс (Америк, Хятад, Энэтхэг, Япон, Солонгос гм)-ын хүн амын өсөлт нь одоо хүн амаа нөхөн үйлдвэрлэх түвшингээс доогуур болжээ. Төрөлт буурсаар байвал энэ зууны сүүлчээр дэлхийн хүн ам цөөрч эхлэх магадлалтай бөгөөд ийм зүйл 14-р зуунд "Хар үхэл" (тахал) өвчин олон сая хүний амийг авч одсоноос хойш анх удаа тохиолдох гэж байна... гэжээ.
Бичсэн Есөн-Эрдэнэ Т.
Арзгар Амараа retweeted
Яагаад Монголын генерал КГБээс тэтгэвэр тогтоолгож, Москвад амьдраад, КГБээр тэжээлгэж, бас Хиро ийн нэвтрүүлгээр орсон юм болдо ... ?!
Арзгар Амараа retweeted
Энэ малын арьс шир, өлөн энэ тэр бараг малтайгаа адил шахуу үнэтэй байсан хэдэн жилийн өмнө. Энэ яг юунаас болоод үнэгүйдсэн билээ? Засгаас гаргахыг хориглосон билүү?
Арзгар Амараа retweeted
Орос хэзээ ч манайд ашигтай санадл тавихгүй ээ. Олиггүй хүмүүс шүү дээ үүний цаана нэг новшийн санаа л явж байна
⚡️Орос улс Монголын шатахууны асуудлыг шийдвэрлэхэд туслахад бэлэн⚡️
Алексей Евсиков: Түлшний нөөцийг зөөврийн цистернүүдэд хадгалах боломжтой. Үүний тулд ердөө 200 ширхэг цистерн худалдан авч, Улаанбаатар төмөр замын дагуу байрлуулахад хангалттай. Тухайлбал, Сүхбаатараас эхлээд Дархан, Улаанбаатар, Чойр, Сайншанд хүртэл байрлуулж болно. Ингэснээр Монголын хэрэглэгчид түлшний нэмэлт нөөцөөр байнга хангагдах боломж бүрдэнэ. Манай улсын томоохон компаниудын нэг болох «РМ Рейл» нь «Газпром нефть», «Роснефть» компаниудыг цистернээр хангадаг. Тус компани Монголын талд ийм санал тавьсан. Одоо энэ саналыг ажил хэрэг болгох шаардлагатай байна.
Арзгар Амараа retweeted
үндэсний шигшээ багийнхаа 7 дугаартай өмсгөлийг буцааж өгөх цаг ирлээ.
Энэ өмсгөлийг би хэзээ ч зөвхөн өөрийнхөө өмсгөл гэж бодож байгаагүй. Гэхдээ 23 жилийн турш түүнийг өмсөж, хамгаалж, дэлхийн өнцөг булан бүрд авч явах нэр төр, хариуцлага надад оногдсон...
Арзгар Амараа retweeted
Долоо хоногийн өмнө “Сод Монгол” компанийн нэг ШТС бэлэн нөөцтэй мөртлөө түгээхгүй хаачихсан байсныг нэг дарга нь өөрөө очиж шаардаж байж өгүүлж байх жишээтэй. Шатахууны “хомсдол”, урт дараалал яг ийм үйлдлээс л үүсч байгаа. Олны хөлийн газрын нэг ШТС “Шатахуун байхгүй ээ” гэж хэлээд ганц цаг хаахад л улс даяараа урт дараалал үүснэ. Яагаад?
1. Шатахуун тасалдаж байгаа мэдээлэл маш хурдан тархана. Шатахуунгүй болохоос өмнө банкаа дүүргэж авах эрэлт огцом үүснэ. Үүнийг “Panic buying” гэнэ.
2. Банкаа дүүргэх хүсэлтэй хүмүүсийн дараалал нэгэнт үүсчихвэл ШТС-уудын бэлэн нөөц жирийн үеийн төлөвлөгөөт хугацаанаас хамаагүй хурдан дуусч эхэлнэ. Ингээд ШТС нөөцөө цэнэглэх хурд нь түгээлтээ гүйцэхгүй болчихож байгаа юм.
3. Нэгэнт гаднаас орж ирж байгаа шатахуун тасалдаагүй тул удаан ч гэсэн нийлүүлсээр дараалал багасч эхэлнэ. Яг энэ үед нь дээрх шиг хэд гурав нь шалтгаангүй нэг цаг хаачихна. Ингээд дараалал дахиад өсч эхэлнэ. Нэг үүссэн дараалал яаж ч хурдаллаа гээд дор хаяж нэг сарын асуудал.
ОХУ-аас манай улсад суугаа Элчин сайд нь сүүлдээ өөрөө гайхаад гарч ирж ярилцлага өгч байна шүү дээ. “Манайх өөрсдөө хүнд байгаа ч Монгол руу нийлүүлэлтээ таслаагүй ээ. Танайхан улс төрийн зорилготой зохиомлоор хомсдуулаад байгаа юм биш үү” гээд.
Энэ хомсдлын үр дагавар хэмжээлшгүй. Өргөн хэрэглээний хүнсний үнэ хэдхэн сарын дотор 21%-аар өсөөд байна. Инфляци тогтмол 13%-тай. Үүний 45%-ийг хүнсний үнийн өсөлт эзэлж байгаа. Хүнсний үнийн өсөлтөд тээвэр, шатахууны үнэ онцгой нөлөөтэй.
Бид л бие биенээ хэмлээд бэлэн мөнгө тараана тараахгүй гээд муудалцаад байдаг. Гэтэл дарамт үүсгээд байгаа үнийн өсөлтийн энэ шокийг улстөрд нөлөөтэй нэг хоёр шатахуун импортлогч компани улстөрийн нөлөөгөө хадгалах зорилгоор үүсгээд байгаа бол яах вэ? Нөөцтэй мөртлөө даргыг очиж загнатал өгөхгүй дараад суугаад байна гэдэг чинь зохиомол хомсдол үүсгэж байгаа хэрэг биш үү? Стратегийн ач холбогдолтой бүтээгдэхүүн дээр дотооддоо зохиомол хомсдол үүсгэж байна гэдэг чинь зах зээл, эдийн засгийг санаатай хорлон сүйтгэх “халдлага” биш үү? Гэмт хэрэг биш үү? Засгийн газар үүн дээр онцгой анхаарч шийдвэртэй арга хэмжээ яаарлтай авах хэрэгтэй. Баримт нь ил байна шүү дээ. Яагаад одоо болтол хариуцлага ярихгүй байгаа юм?
Арзгар Амараа retweeted
Оросын шатахууны компани оруулах санал асуулга, Ерөнхийлөгчийн засаглалд орох, хийн хоолой нутаг дээгүүрээ явуулах, нийгмийн тогтолцоо өөрчлөх, цуст хувьсгал хийх гэх мэт Монгол улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын эсрэг эрээ цээргүй бичдэг болжээ.
Хэдийгээр бичих эрх нь байгаа ч
үүний эсрэг иргэд хана хэрэм мэт зогсоно гэдгийг ойлгох ёстой ! ! !
































