УИХ ДАХЬ МОНГОЛ АРДЫН НАМЫН БҮЛЭГ (@manbulegmp) header
УИХ ДАХЬ МОНГОЛ АРДЫН НАМЫН БҮЛЭГ (@manbulegmp) profile picture

УИХ дахь МАН-ын бүлэг. Caucus of Mongolian Peoples Party in Mongolian Parliament.

Mongolia Ulaanbaatar
Joined March 2025
Photo by УИХ ДАХЬ МОНГОЛ АРДЫН НАМЫН БҮЛЭГ (@manbulegmp)Photo by УИХ ДАХЬ МОНГОЛ АРДЫН НАМЫН БҮЛЭГ (@manbulegmp)Photo by УИХ ДАХЬ МОНГОЛ АРДЫН НАМЫН БҮЛЭГ (@manbulegmp)Photo by УИХ ДАХЬ МОНГОЛ АРДЫН НАМЫН БҮЛЭГ (@manbulegmp)Photo by УИХ ДАХЬ МОНГОЛ АРДЫН НАМЫН БҮЛЭГ (@manbulegmp)Photo by УИХ ДАХЬ МОНГОЛ АРДЫН НАМЫН БҮЛЭГ (@manbulegmp)Photo by УИХ ДАХЬ МОНГОЛ АРДЫН НАМЫН БҮЛЭГ (@manbulegmp)Photo by УИХ ДАХЬ МОНГОЛ АРДЫН НАМЫН БҮЛЭГ (@manbulegmp)Photo by УИХ ДАХЬ МОНГОЛ АРДЫН НАМЫН БҮЛЭГ (@manbulegmp)Photo by УИХ ДАХЬ МОНГОЛ АРДЫН НАМЫН БҮЛЭГ (@manbulegmp)
ТӨРӨӨС МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ТАЛААР 2027 ОНД БАРИМТЛАХ ҮНДСЭН ЧИГЛЭЛД 17 ЗОРИЛТОТ АРГА ХЭМЖЭЭГ ТУСГАВ
14
ТӨСӨВ 2027 Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Увс, Ховд аймаг буюу БАРУУН БҮСЭД 2027 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 201 төсөл арга хэмжээг 663,9 тэрбум төгрөгөөр санхүүжүүлнэ.
39
✍🏻УИХ-ын гишүүдээс ИРГЭД асууж байна✅
15
ЧУУЛГАН: ТӨРӨӨС МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ТАЛААР 2027 ОНД БАРИМТЛАХ ҮНДСЭН ЧИГЛЭЛИЙГ БАТАЛЛАА✅ 📌 УИХ-ын чуулганы өнөөдөр /2026.11.20/-ийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжив. Өнгөрсөн 2016-2025 онд улсын төсөвт нийт 49.5 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт батлагдан хэрэгжжээ. Хуулийн төсөл батлагдсанаар төсвийн хөрөнгө оруулалтын нэгдсэн бодлого, зохицуулалтыг бүрдүүлж, төслүүдийг үр дүнтэй, амжилттай хэрэгжүүлэх замаар эдийн засгийн өсөлтийг дэмжих, ажлын байрыг нэмэгдүүлэх, дэд бүтцийн болон нийгмийн хөгжлийг эрчимжүүлэх хууль эрх зүйн нэгдмэл цогц таатай орчныг бүрдүүлэх томоохон ач холбогдолтой гэж хууль санаачлагчид тайлбарлав. 📌 Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг гишүүдийн олонх дэмжиж баталлаа. 📌 Мөн Усны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг гишүүдийн олонх дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд тус тус шилжүүллээ. 📌 Хуралдааны төгсгөлд Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийх үеэр УИХ дахь МАН-ын бүлэг тав хоногийн завсарлага авав.
73
УИХ-ын гишүүн, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням: Дэлхий нийтээр эрчим хүч, түлш шатахууны хямралд ороод байгаа энэ цаг үед төв банк ямар бодлого хэрэгжүүлэх вэ? Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт: Шатахууны үнэ өссөнтэй холбоотой өнгөрсөн жилээс 60 орчим хувиар илүү гадаад төлбөр тооцоог саадгүй явуулах боломжийг шатахууны компаниудад хангаж өгч байна.
191
УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга А.Ариунзаяа: Орон сууцжуулалт, ипотекийн зээлийн хөтөлбөрийг Монголбанк санхүүжүүлсээр байх уу? Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт: Ипотекийн хөтөлбөрийг 2028 онд Засгийн газарт бүрэн шилжүүлэх бэлтгэл ажил хийгдэж байна. @ariunzaya_a
112
ЧУУЛГАН: НӨХЦӨЛТ ЗЭЭЛИЙН ЕРӨНХИЙ ХЭЛЭЛЦЭЭРТ НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХАВСРАЛТЫГ СОЁРХОН БАТАЛЛАА✅ 📌 УИХ-ын чуулганы өнөөдөр /2026.11.20/-ийн үдээс өмнөх нэгдсэн хуралдааны эхэнд Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Польш Улсын Засгийн газар хоорондын нөхцөлт зээлийн ерөнхий хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хавсралтыг соёрхон баталлаа. Аймгуудын бохир ус цэвэрлэх байгууламжийг өргөтгөн шинэчлэх, шинээр барих, гал түймэртэй тэмцэх техник, тоног төхөөрөмжийг шинэчлэх, гамшиг, ослын үед үүрэг гүйцэтгэх хээрийн хөдөлгөөнт эмнэлэг, Эрдэнэт хотын хатуу хог боловсруулах үйлдвэр байгуулах, хог хаягдлыг татан зайлуулах менежментийг сайжруулах, орон нутагт явуулын эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх тусгай тоноглогдсон автомашин ханган нийлүүлэх төслүүдийг энэхүү хэлэлцээрийн санхүүжилтээр хийж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар 50.0 сая еврогийн нэн хөнгөлөлттэй зээлийн 71 хувийг зарцуулж, 14.5 сая еврогийн зээл ашиглах үлдэгдэлтэй байгаа бөгөөд төсөл хөтөлбөрийн гурав нь хэрэгжиж дууссан, үлдсэн хоёр нь 90-98 хувийн гүйцэтгэлтэй байгаа ажээ. 📌 Мөн хуралдаанаар Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг 80,5 хувиар баталж, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжин анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлэв. 📌 Санхүүгийн зохицуулах хорооны дарга Түндэвийн Жамбаажамцыг өөрийн хүсэлтээр албан тушаалаас чөлөөлөгдөх хүсэлтийг гишүүдийн олонх дэмжсэн тул үүрэгт ажлаас чөлөөлөх УИХ-ын тогтоол батлагдлаа. 📌 Үргэлжлүүлэн “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж эхэлсэн юм. Мөнгөний бодлогын үндсэн чиглэлийн төсөлд хэрэглээний үнийн индексээр хэмжигдэх инфляцыг дунд хугацаанд 5 хувь орчимд тогтворжуулах, гадаад валютын улсын нөөцийн хүрэлцээ, аюулгүй байдлыг хангах, төгрөгийн гадаад валюттай харьцах ханшийг макро эдийн засгийн суурь нөхцөлтэй нийцүүлэн уян хатан тогтох зарчмыг баримтлах, зээлийн мэдээллийн тогтолцоог сайжруулах, олон улсын сайн жишигт нийцсэн төлбөрийн шинэ технологи, стандарт нэвтрүүлэх зэрэг асуудлуудыг тусгажээ. 📌 УИХ-ын гишүүд төсвийн шинжтэй арга хэмжээг төв банкнаас санхүүжүүлэхгүй байх, ипотекийн зээлийг Засгийн газарт шилжүүлэх, ногоон зээлийг нэмэгдүүлэх, төсвийн бодлогыг мөнгөний бодлоготой уялдуулахад хэрхэн анхаарах талаар асуулт асууж, саналаа хэллээ. УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.
442
ТӨСӨВ 2027 Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймаг буюу ХАНГАЙН БҮСЭД 2027 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 121 төсөл арга хэмжээг 309,2 тэрбум төгрөгөөр санхүүжүүлнэ.
44
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өнөөдөр /2026.11.20/ хэлэлцэх асуудлууд
12
УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн: Уламжлалт анагаах ухааныг дэмжих 9 зүйлтэй зарлиг баталсан явдал нь эрүүл мэндийн салбарт хийсэн томоохон шийдвэрийн нэг байлаа.
76
УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Д.Батлут: Монгол Улсын Ерөнхийлөгчийн манлайлал дор батлан хамгаалах салбарын гадаад хамтын ажиллагаа шинэ түвшинд хүрсэн.
64
УИХ-ын гишүүн О.Батнайрамдал: Монголбанк ипотекийн зээлээ Засгийн газарт шилжүүлж байгаа хэр нь яагаад нийслэл болон орон нутагт орон сууцны зээл олгох заалт оруулснаа тайлбарлана уу? УИХ-ын гишүүн Л.Соронзонболд: Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах зорилгоор амины орон сууцанд зээл олгох заалт оруулсан.
226
УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц: Ипотекийн зээлээр нийслэл болон орон нутагт амины орон сууцны зээл олгох бодлогыг дэмжиж байна
104
ЭЗБХ: ТӨРӨӨС МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ТАЛААР 2027 ОНД БАРИМТЛАХ ҮНДСЭН ЧИГЛЭЛ БАТЛАХ ТУХАЙ ТОГТООЛЫН ТӨСЛИЙГ ДЭМЖИВ✅ 📌 Эдийн засгийн байнгын хорооны өнөөдөр /2026.11.19/-ийн хуралдаанаар Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 оны баримтлах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж, дэмжив. 📌 Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт “Монголбанкны үнэт цаасны үлдэгдэл 15.5 их наяд төгрөг, 2012-2025 оны хуримтлагдсан алдагдал 6.9 их наяд төгрөгт хүрсэн. Өөрийн хөрөнгийн дутагдал 4.8 их наяд төгрөг болсон нь тус банкнаас хэрэгжүүлсэн төсвийн шинжтэй хөтөлбөрүүд байсан. Иймд үндсэн чиглэлийн төсөлд үнийн тогтвортой байдал болон банкны салбарын тогтвортой байдлыг хангах хүрээнд нийт 17 бодлогын арга хэмжээг авахаар тусгалаа. Энэ оны эхний 10 сарын байдлаар геополитикоос үүдэлтэй шатахуун, махны нийлүүлэлттэй холбоотой инфляц 13.4 хувьд хүрсэн. Үндсэн чиглэлд хэрэглээний үнийн индексээр хэмжигдэх инфляцыг дунд хугацаанд 5 орчим хувьд тогтворжуулахад чиглэсэн мөнгөний бодлогыг хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна” гэв. 📌 Үргэлжлүүлэн Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болон байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн танилцуулгыг ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Л.Соронзонболд танилцуулав. Ажлын хэсэг мөнгөний бодлогыг төсвийн бодлоготой уялдуулах, цаашид төсвийн шинжтэй арга хэмжээг төв банкнаас санхүүжүүлэхгүй байх, Монголбанкны үнэт цаасыг зохистой түвшинд хадгалах, иргэдийн амьжиргааг сайжруулах, агаар, хөрсний бохирдлыг бууруулахад чиглэсэн дэд заалтуудыг тогтоолын төсөлд шинээр тусгасан гэв. 📌 Байнгын хорооны гишүүд Монголбанк инфляцыг барихад чиглэсэн мөнгөний бодлого хэрэгжүүлэхээс гадна бизнес, хувийн хэвшлийг дэмжих замаар ажлын байр нэмэгдүүлэх, төсвийн бодлогыг мөнгөний бодлоготой уялдуулах, ипотекийн зээлийг Засгийн газарт шилжүүлэх, ногоон зээлийг нэмэгдүүлэх зэрэг асуудлыг тодруулж, саналаа хэлсэн юм.
105
УИХ-ын байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар өнөөдөр /2026.11.19/ хэлэлцэх асуудлууд
16
УИХ-ын гишүүн С.Эрдэнэбат: Орлогод нийцсэн орон сууц хөтөлбөрт хэдэн хүн хамрагдсан бэ? ХББОСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга М.Баяраа: Энэ хөтөлбөрт өнөөдрийн байдлаар дунд болон дундаас бага орлоготой 40 мянга орчим иргэдийг хамруулаад байна.
49
ТББХ: МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХИЙН ҮҮРЭГТ АЖЛААСАА ЧӨЛӨӨЛӨГДӨХ ХҮСЭЛТИЙГ ДЭМЖЛЭЭ✅ 📌 Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдөр /2026.11.18/-ийн хуралдааны эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх тухай асуудлыг хэлэлцэн гишүүдийн 77.8 хувийн саналаар чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжлээ. 📌 Үргэлжлүүлэн Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад ороогүй хууль, тогтоолын төслүүдийг чуулганаар хэлэлцүүлэх эсэх асуудлыг хэлэлцэн дэмжив. 📌 Мөн "Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, "Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай" хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийж үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг гишүүдийн олонх дэмжсэн юм. 📌 Хэлэлцэх асуудлын дарааллын дагуу Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг баталлаа. Ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Э.Болормаа ажиллана. 📌 Хуралдааны төгсгөлд Хууль, тогтоолоор үүрэг, чиглэл болгосон Улсын Их Хурлын шийдвэрийн биелэлтийн тайланг хэлэлцлээ. Хяналт шинжилгээний үнэлгээний дүнгээр 2026 оны эхний хагас жилийн байдлаар тус байнгын хороонд хамаарах 42 шийдвэрийн 161 зүйл, заалтын биелэлт дунджаар 86 хувьтай байна.
96
УИХ-ын гишүүн Х.Ганхуяг: Эдийн засгийн тусгай бүсийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төслийг баталснаар чөлөөт бүсүүдийн үйл ажиллагаа эрчимжихээс гадна Замын-Үүд чөлөөт бүс рүү хөрөнгө оруулалт шууд татах бүрэн боломж нээгдэнэ.
64
ХАМТАРСАН ХУРАЛДААН: ХУУЛЬ БУСААР ХӨРӨНГӨЖСӨН ТӨРИЙН АЛБА ХААГЧДЫН ХУУЛЬ БУСААР ОЛСОН ХӨРӨНГИЙГ ХУРААХ ИРГЭДИЙН ӨРГӨДЛИЙГ ХЭЛЭЛЦЭВ
17
ХАМТАРСАН ХУРАЛДААН: ХУУЛЬ БУСААР ОЛСОН ХӨРӨНГИЙГ ХУРААХ АСУУДАЛД ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТ ШААРДЛАГАТАЙ✅ 📌 Хууль зүйн болон Өргөдлийн байнгын хорооны өнөөдөр /2026.11.18/-ийн хамтарсан хуралдаанаар Хууль бусаар хөрөнгөжсөн төрийн албан хаагчдын хууль бусаар олсон хөрөнгийг хурааж 100 сая төгрөгөөс дээш бол бүх насаар нь хорих тухай асуудлаар хуулийн төсөл санаачлах Монгол Улсын иргэн Б.Болдбаатарын өргөдлийг хэлэлцлээ. УИХ-ын гишүүд хэлэлцэж буй асуудалтай холбоотой эрх зүйн шинэ зохицуулалт хийх, Засгийн газар хуулийн төсөл санаачлах шаардлагатай зэрэг саналыг хэлж, хамтарсан байнгын хорооноос Засгийн газарт санал хүргүүлэхээр тогтов.
32