Энэ улсын ажил чинь албан өрөө, албан тушаалтны дунд явахаа байлаа шүү бүр. Нэг сайд нь хятадууд ингээд, оросууд тэгээд гэнэ. Нөгөө сайд нь нууцын зэрэглэлд ажилладаг төрийн тусгай албан хаагчдынхаа нэрсийг зарлана. Бүр нөгөө нь ерөнхий сайдаа эвгүй байдалд хийгээд л. Хэрэг алга.
94
mrboki retweeted
Ерөнхий сайдаа! Хуульзүйн сайд чинь зохион байгуулаад байгаа юм биш биз?! Үнэн л бичиж.
ВИА Энхзориг Эрдэнэчимэг
Хятадын ажилчдыг өмнөө сөхрүүлж, Монголын газар нутгаас хөөлөө.
Түүгээр яваа гайг үүгээр дуудав даа.
Хамгийн түрүүнд хэлчихье! Тэмцэж болохгүй гэж хэлээгүй шүү!
Үнэхээр Монголын газар нутаг дээр хууль зөрчсөн үйл ажиллагаа явуулсан гэж үзэж байгаа бол гэрээг нь үзүүл. Зөвшөөрлийг нь шалга. Төрийн байгууллагуудтай нь тэмц. Компанийн удирдлагатай нь уулз. Хууль зөрчсөн бол хариуцлага тооцуул. Баримт үзүүл.
Тэр бол тэмцэл.
Харин цалин аваад явж байгаа ажилчдыг нь дарамталж сөхрүүлж байгаад улсаар нь уурыг нь хүргэх вий дээ! Наадуул чинь бас иргэнээ хамгаална ш дээ.
Энэ бичлэг хятадын цахим орчинд тараад эргээд урд байгаа монголчуудтай яг адилхан харьцвал яах вэ?
Хариуцлагыг нь хэн хүлээх вэ?
Дээр нь:
Монголын экспортын бараг 90 хувь Хятад руу гардаг.
Монголын нүүрс, зэс зэрэг гол экспортын зах зээл Хятадаас асар өндөр хамааралтай.
Наадуул чинь бидний эсрэг бойкот хийвэл яах уу? Хилээ хаавал яах уу?
Нүүрс, Зэс гарахгүй.
Экспортын валютын орлого тасарна.
Уул уурхайн сүйрнэ
Бараг бүх салбар уналтад орно.
Төрийн албан хаагчдын цалин яах вэ?
Ахмадуудын тэтгэвэр яах вэ?
Эмнэлэг, сургууль, халамжийн мөнгө яах вэ?
2025 онд манайх
Нийт экспорт 15.7 тэрбум доллар
Үүний 89.4% нь Хятад руу
Нийт импорт $11.3 тэрбум доллар
Үүний 40.9% нь Хятадаас
Угаасаа алдагдалтай батлаад одоо тасарчихсан байгаа төсөв дээрээ нэмж хоригт орвол улсаараа маш хэцүү байдалд орно.
Би олон хэлж байгаа даа. Одоо үед тэмцэл гэдэг чинь хөгжил дэвшлээрээ уралдах юм.
Тэмцлийн зорилго нь
Монголыг хүчирхэг болгох болохоос
дайсан бэлдэх биш.
Түүний оронд үнэхээр авилга нөлөөлөл орсон юм бол наадуулд чинь зөвшөөрөл өгсөн яам салбарын дарга нараа эхлээд сөгдүүлж байгаад шалгуулсан нь зөв биз. Дараа нь гэрээг нь цуцлах амархан.
"Хятад ажилчин учраас өвдөг сөхрүүлж, дарамталсан" гэсэн мэдээнүүд дэлхийгээр тарвал НҮБ болон дэлхийн бусад улсад яаж харагдах бол?
ХЯТАДУУДЫГ ӨМӨӨРСӨНГҮЙ! ӨӨРСДИЙГӨӨ ХАЙРЛААД БИЧЛЭЭ! ОЙЛГОЖ ЧАДВАЛ ТЭР БИЗ!








