#ops Төрөө 😇😈 retweeted
Доргиход бэлэн үү? Бид бэлэн. 😎
10-р сарын 10-нд 18:00 цагт Revo-д уулзацгаая. ✌️
#BandA_10th_Anniversary
Такс: 50к
13001500 1105126189
Банк: Голомт банк
Хүлээн авагч: Кермен.Н
Гүйлгээний утга: Нэр, утас, ширээний дугаар/Утсаар захиалах/
Дэлгэрэнгүй мэдээлэл авах утас: 99990862
#ops Төрөө 😇😈 retweeted
Тоглолтын ширээ хамаг голоороо захиалаад дүүрч байгаа юм байна. Удаан уулзалдаагүй хүмүүс тайзнаас жаахан зайтай байх бас зүгээр байдаг шүү. Юм ярихад тохиромжтой байдаг байхгүй юу даа. 😊😊 Бас тэйкэндээ ойр зүгээр ш дээ.. 🤪🤪
#ops Төрөө 😇😈 retweeted
Энэ үдэш сэтгэл хөглөх хитүүд хөгжмийн утсанд эгшиглэж, инээд, хайр, итгэл, нөхөрлөлийн дурсамж хөвөрч,
Хэн нэгний залуу нас,
Хэн нэгний анхны хайр,
Хэн нэгний нөхөрлөлийн үнэ цэн,
Хэн нэгний сэтгэлд үлдсэн тэр л мөчийн мэдрэмж байх болно.
#ops Төрөө 😇😈 retweeted
Манай “гал тогоо” буцалж байгаа шөө. Үргэлжлэлийг 10 сарын 10-нд Revo-д 18:00 цагаас.. 🤗🤗
#ops Төрөө 😇😈 retweeted
"Тэнгэр лүү хуруугаараа заахад
Тэнэгүүд хуруу руу хардаг." 📖
~ Эртний Хятадын зүйр цэцэн үг
Хэрвээ хэн нэгэн чамд чухал зүйлийг тайлбарлаж байхад чи тэр хүний хувцас, ярианы өнгө эсвэл гадаад төрхийг нь шүүмжлээд суувал чи хуруу руу харж буй тэнэг л болно гэсэн үг.
Мөн энэ хэллэгийг нэрт тулаанч Брюс Ли Enter the Dragon кинонд ашигласнаар энэ үг алдартай болсон. Тэрээр шавьдаа хандан
"Сар руу зааж буй хуруу руу битгий хараарай, тэгвэл чи тэнгэрийн үзэсгэлэнг олж харахгүй" гэж хэлдэг.
#ops Төрөө 😇😈 retweeted
10 сарын 10-нд Маршалын гүүрний зүүн хойно “Рево”-д эвентээ хийхээр бэлдээд л байгаа шөө. Өмнөх тоглолт дээр ирсэн бас ирж амжаагүй найзууд ирээрэй. 🤗🤗🤗🥰🥰🥰
#ops Төрөө 😇😈 retweeted
Маргааш "Mining week", "Санаачилга" танхимд "Төрийн мэдээлэл харилцаа vs Хувь хүний PR" сэдвээр илтгэл, "Итгэлцлийг нэмэгдүүлэхэд олон нийттэй харилцах үйл ажиллагааны үүрэг" сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлнэ.
Play time болдог газар тул унааны хуваарь, бүртгэл линк дор орууллаа. 👇
#ops Төрөө 😇😈 retweeted
Чингэлтэй дүүргийн ЗЦХ-ээс чанга дуу чимээтэй машин мотоциклийн яндангаас гарах дууг хэмжин гарсан зөрчлийг арилгах ажлыг зохион байгууллаа.
#ops Төрөө 😇😈 retweeted
81 настай аавынхаа хамт «Одиссей»-г дахин уншингаа Эртний Грекийн домог туулсийн баатрын мөрөөр Газар дундын тэнгисээр аялж, тэрхүү бодит түүхээсээ дэлхийн бестселлер ном туурвисан зохиолч бол Дэниэл Мендельсон билээ. Түүний Кристофер Ноланы бүтээсэн Одиссей (2026) киноны тухай бичсэн гүн гүнзгий, маш сонирхолтой шүүмжийг орчуулан хүргэж байна.
Киног үзээгүй байгаа хүмүүс үүнийг уншчаад үзвэл илүү оюуны кайфтай байх болов уу. Харин уже үзсэн бол аяга нь дүүрэх биз ээ. Гэхдээ маш урт тул та хэд бараг уншихгүй ч энд байж байг кк. Уг нь хааяа болов иймэрхүү зүйл уншиж оюунаа цэнгүүлбэл зүгээр дээ.
Уран тансаг нэхээс
Аристотель лав Одиссейгийн адал явдлуудыг төдийлөн биширдэггүй байв. Тэрээр өөрийн Туурвил зүй (Poetics) бүтээлийнхээ арван долоодугаар бүлэгт түүхийн "үндсэн" утга санаа болон түүнийг бүрдүүлэгч хэсгүүдийн (эпизод) хоорондын харилцан хамаарлын талаар дурдахдаа:
"Одиссейгийн үйл явдлын шугам тийм ч урт биш. Нэгэн эр эх нутгаасаа олон жилийн турш хол байх ба түүнийг Посейдон үргэлж отож, тэрээр цор ганцаар үлдэнэ. Энэ зуур орон гэрт нь Горилогчид (Suitors) эд хөрөнгийг нь үрэн таран хийхийн сацуу хүүгийнх нь эсрэг хуйвалдаж байдаг.Гэвч тэрээр шуургат урт аяллын эцэст эргэн ирж, өөрийгөө хэн болохыг таниулан дайснууд руугаа довтлон ялж, тэднийг устгадаг. Энэ бол гол утга санаа бөгөөд бусад нь зүгээр л жижиг хэсгүүд юм."
Энэхүү дүгнэлт олон хүнд хачирхалтай санагдаж магадгүй. Гомерын баатрын Тройн дайнаас буцах арван жилийн аяллын туршид авхаалж самбаа, арга заль, эрэлхэг зоригийг харуулсан, агуу туулийн цөм гэж ихэнх хүмүүсийн боддог тэдгээр алдартай адал явдлууд хаачив аа? гэж та гайхах байх. "Ой санамж балартуулагч Лянхуа цэцгээр хооллогчид хаачив? Дур булаам дагина Калипсо яасан бэ? Тэрээр Одиссейг бүтэн долоон жилийн турш хорьж, дэргэдээ үүрд үлдвэл үхэшгүй мөнх амьдрал бэлэглэнэ хэмээн амладаг. Гэвч Одиссей хөгшрөн гундах жамтай, мөнх бус тавилант эхнэрээ илүүд үзэж, түүний энэхүү саналаас эелдгээр татгалздаг шүү дээ. Хөлгийн нөхдийг нь гахай болгон хувиргагч шидтэн Цирцетэй өнгөрүүлсэн бүтэн жилийн амьдрал? Эсхүл дуу хөгжим, бүжиг наадамд умбасан, гялбасан орд харш, асар их эд баялагтай феакичуудын дунд саатсан тэрхүү урт хугацааны явдал хаана байна вэ? Ая тав тухыг эрхэмлэгч хээнцэр феакичуудын арал нь төрөлх Итакаг нь орлохүйц сонирхол татам сонголт болж туульд дүрслэгддэг бөгөөд баатар эр алдарт уран үгийн хүчээ ашиглан өөрийг нь эх нутагт нь хүргэж өгөхийг тэднээр аргалан зөвшөөрүүлдэг билээ.
Түүнчлэн, туулийн хамгийн сэтгэл хөдөлгөм мөчүүдийн нэг болох Үхэгсдийн орон руу хийсэн аяллын тухай энд огт дурдсангүй. Тэнд Одиссей өөрийг нь эзгүйд нас эцэслэснийг нь ч мэдээгүй явсан эхийнхээ замхран одох сүүдэр мэт сүнсийг тэврэхээр оролдоод бүтэлгүйтдэг шүү дээ. Тэр ч байтугай хамгийн урт адал явдал болох ганц нүдэт аварга биет Циклоптой учирдаг хэсгийг ч орхигдуулжээ. Гомерын ямагт магтан дуулдаг polymêtis (үлэмж овсгоот), polyphrôn (уужим саруул ухаант), polymêkhanos (арга ухаан ихт), poikilomêtis (түмэн заль мэхт) ухаант Одиссей Циклоптой анх учрахдаа өөрийгөө «Хэн ч биш» хэмээн хуурамчаар нэрийдэж, уран үгээр наадан түүнийг мэхлэн ялдаг.
Энэ бүхэн Аристотелийн дүгнэлтэд ердөө л "шуургат аялал" болон хувирчээ.
Энэ нь нэг талаар тэрээр туулийн өөр нэгэн хавьгүй нүсэр хэсэг болох "орон гэр дэх нөхцөл байдал"-ын ач холбогдлыг зүй ёсоор онцлон тэмдэглэсэнтэй холбоотой юм. Баатар эр эзгүй урт удаан хугацаа өнгөрснөөр улс төрийн тогтолцоо нь ганхаж буй хот улс, Горилогчдод бүслэгдсэн гэргий Пенелопа, түүнчлэн хэзээ ч харж байгаагүй эцгийнхээ суу алдарт хүрэхийг чармайж буй залуу хүү Телемах нарт хүндхэн хямрал нүүрлэдэг. Үүнийг л кино зохиолын сургалтад «дэнчин» (stakes) хэмээн нэрлэдэг. Өөрөөр хэлбэл, баатар эргэн ирснээр л сая шийдвэрлэгдэх ёстой хямрал бөгөөд эс бөгөөс түүний гэртээ харих аялал ямар ч утга учиргүй болох байлаа. Туулийн хорин дөрвөн бүлгийн дөнгөж дөрөв нь л эдгээр адал явдалд зориулагдсан байдаг бөгөөд цуут уран үгт баатар маань феакичуудын хааны ордныхонд тэдгээр адал явдлаа өөрөө хүүрнэн өгүүлдэг нь түүний үгийн урлагийн хамгийн гайхамшигт ид хав юм.
Гэвч Аристотель туулийн адал явдлуудыг орхигдуулсан гол шалтгаан нь түүний өрнөл зохиомжтой нь холбоотой юм. Тэрээр "Туурвил зүй" бүтээлийнхээ Одиссейд зориулсан хэсэгт үйл явдлын зангилаа хийгээд түүний хөдөлгөгч хүчийг чухалчлан авч үзсэн байдаг. Аристотелийн бахархан тэмдэглэснээр, Одиссей туулийн өрнөл нь тун чиг нарийн нийлмэл (дүрүүдийн хувь заяаны олонтаа тохиох гэнэтийн эргэлтүүд болон бие биенээ таньж буй тайлал мөчүүдээс бүрдсэн) бүтэцтэй аж. Түүнчлэн, баатар эр нэр төрөө сэргээн эцсийн ялалтад хүрэх өгсөх шугам нь түүний дайснуудын сүйрэн унах уруудах шугамтай сүлжилдэн оршдог хос зангилаа (хос сэжимтэй) бүтэцтэй тул тэрээр үүнийг ийнхүү өндрөөр үнэлсэн хэрэг.
Дэлгэцийн бүтээл болгох сорилт ба өмнөх оролдлогууд
Аристотельд хичнээн хангалттай санагдсан байлаа ч, Одиссей туулийн өнгөрсөн ба одоо, дурсамж ба үйлдэл, Итака хийгээд тэртээх холын аяллуудын хооронд тасралтгүй шилждэг хүүрнэл бүтцийн асар нарийн төвөгтэй байдал нь түүнийг дэлгэцийн бүтээл болгоход хүндхэн даваа болгодог нь дамжиггүй. Хэдийгээр туулийн адал явдлууд нь тусгай эффект бүхий бүрэн хэмжээний кино болохыг өөрийн эрхгүй шаардах мэт санагддаг ч гэлээ шүү дээ. Асуудлын гол нь зөвхөн багтааж харуулах шаардлагатай асар их үйл явдалдаа ч биш юм. Гомер нарийн төвөгтэй хүүрнэлүүдийг өөр нэг хүүрнэл дотор давхарлан суулгах өвөрмөц арга барилтай билээ. Түүх дотроос өөр нэг түүх урган гарч, урт ярианууд өөр бусад урт яриа дотор иш татагддаг.
Энэхүү техникийн хамгийн алдартай жишээ 19-р бүлэгт гардаг. Зүсээ хувилгасан Одиссейгийн хөлийг угааж байсан өндөр настан зарц эмэгтэй, баатар эрийг залуудаа зэрлэг гахайн анд явж байхдаа олсон, хэн болохыг нь гарцаагүй илтгэх сорвиор нь таньдаг хэсэг юм. Өмнө нь сууж буй гуйлгачин бол олон жил сураг алдарсан эзэн нь мөн болохыг тэрээр ойлгох яг тэр мөчид үйл явдал гэнэт тасалдаж, нэг бус бүр хоёр ч давхарласан флашбэк (хуучин дурсамж) руу ухардаг. Эхлээд гахайн ан руу, дараа нь баатрыг дөнгөж төрж байсан үе рүү шилжээд, сая нэг буцаж одоо цагт ирдэг билээ.
Энэ бүхнийг... түүний бүтэц, арга барил хийгээд асар нүсэр түүхийг өөрийг нь... ердөө хоёр, гуравхан цагт багтаан хэрхэн дэлгэцнээ буулгах билээ?
Үүний нэг хариулт нь -Та хэзээ ч чадахгүй.
Одиссей туулийн эх зохиолд хамгийн үнэнч хийгээд нягт нямбай хандсан дэлгэцийн бүтээл нь бүрэн хэмжээний кино биш, харин Франко Россигийн найруулсан, Франц-Италийн хамтарсан найман ангит "L’Odissea" (1968) хэмээх телевизийн цуврал байдаг нь тохиолдлын хэрэг биш юм. Өөрөө анги хэсгүүдээс бүрддэг цуврал шинжтэй энэхүү мини сериал нь олон жижиг үйл явдлыг Аристотелийн зөвлөсний дагуу туулийн "үндсэн" сэдэв болох Одиссейгийн эх нутагтаа буцах аялал, түүний мөн чанар, үүсэл хийгээд үр дагавраас огтхон ч хазайхгүйгээр илүү том хээ угалз мэт цогц хүүрнэлд хэрхэн сүлжин оруулах вэ гэдэг асуудлыг бүрэн шийдэж чадсан. Телевизийн урлаг гэх энэхүү форматын олгодог уужим цаг хугацаа нь цувралыг бүтээгчдэд хамгийн жижиг дүрүүд, нарийн ширийн үйл явдлуудыг хүртэл дэлгэцнээ нарийвчлан амилуулах боломжийг олгосон байдаг.
Гэвч бүрэн хэмжээний киноны хувьд... хэчнээн урт хугацаатай байлаа ч... тэр олон салаа сэжмийг хооронд нь уялдуулан сүлжиж, үйл явдлуудыг зүгээр л нэг салангид «эпизод» мэт санагдуулахгүйгээр зохиомжилно гэдэг гарцаагүй маш хүнд даваа юм (үүнийг л хийж чадах нь жинхэнэ ур чадвар билээ). Одиссей туулиас сэдэвлэн бүтээгдсэн хуруу дарам цөөн кинонуудаас хоёр нь эх зохиолоосоо асар их зүйлийг хасаж товчилсон байдаг нь олон зүйлийг хэлж өгнө. Эдгээр бүтээлүүдэд Кирк Дуглас, Силвана Мангано нар хаан, хатны дүрийг бүтээж, Энтони Куинн Горилогчдын зэвүүн ахлагч Антиноод тоглосон, үзүүштэй бөгөөд хөнгөн агуулгатай Италийн Ulysses (1954) болон саяхан Ральф Файнс, Жюльет Бинош нар гол дүрийг нь амилуулсан The Return (2024) кинонууд багтана.
Эхний бүтээл нь орон гэр дэх нөхцөл байдлыг хамгийн бага хэмжээнд хүртэл базаж шахахын зэрэгцээ адал явдлуудынх нь ихэнхийг орхигдуулдаг (Одиссей феакичуудын арал дээр далай руу ширтэн зогсох үед заримыг нь флашбэк буюу хуучин дурсамж маягаар үзүүлээд өнгөрдөг).
Харин "The Return" кино нь туулийн эхний хагасыг бүхэлд нь алгасч, баатар эр шууд л эх нутагтаа хөл тавьж буйгаар эхэлдэг. Энэ нь мэдээжийн хэрэг бурхад, дагинууд, мангасууд, тэнгэрлэг учралууд хийгээд айдас хүрэм үйл явдлууд зэрэг ер бусын элементүүдийг тэр чигт нь үгүй хийгээд зогсохгүй, Гомерын туулийн гол хямралыг өдөөж өгдөг "дэнчин"-гийн бүхий л нөхцөл байдлыг устгаж орхидог. Уг кино нь Гомерын туулийг Гэмтлийн дараах стрессийн хамшинжийн (PTSD) анхны тохиолдол хэмээн тайлбарлах орчин цагийн шүүмж, хандлагаас санаа авсан нь илт бөгөөд... Аристотелийн олж харсан баатарлаг ялалтын чиг шугамыг сэтгэцийн гүн хямралд орсон ахмад дайчны баргар түүх болгон хувиргажээ.
Киноны нэгэн хэсэгт, хэн нэгэн дайны тухай асуухад Одиссей өөрөө "баатар" гэх ойлголтыг илтэд басамжлан үгүйсгэдэг. Файнсын бүтээсэн эцэнхий бөгөөд ширүүн догшин дүр төрхтэй энэхүү Одиссейгийн эргэн ирж буй төрөлх Итака нь түүний сэтгэл гутралын толь гэлтэй... ноорхой хувцастай тариачид амьдрах тархай бутархай саарал овоохойнууд хийгээд дүнсгэр чулуун овоолго мэт орд харшаар дүрслэгдэнэ. Үүнийг үзсэн хэн ч түүнийг яах гэж эх нутаг руугаа тэгтлээ яарсан юм бол оо хэмээн өөрийн эрхгүй гайхширахад хүрнэ.
Кристофер Ноланы "Одиссей" ба түүний хүүрнэлийн арга барил
Одиссей туулийг бүхэлд нь... агуулга төдийгүй бүтцийг нь ч мөн төгс гаргаж чадахын тулд дүрслэлийн хувьд сүр жавхлантай бүтээл туурвих чадвартай төдийгүй, нарийн төвөгтэй, олон давхаргат хүүрнэлийг чадварлаг зангиддаг найруулагч шаардлагатай нь тодорхой. Тийм ч учраас «The Return» кино гарсны дараахан Их Британи-Америкийн найруулагч Кристофер Нолан энэхүү туулиар кино хийх гэж байгаагаа зарлахад зарим хүмүүс, тэр дундаа би ч гэсэн баяртайгаар уулга алдсан билээ.
Эцсийн эцэст, Нолан бол хүүрнэлийн олон салаа сэжмийг хэн ч эргэлзэхгүйгээр "полиметис" хэмээн нэрийдүүштэй тийм нарийн арга ухаанаар сүлжин зангидаж алдаршсан найруулагч шүү дээ.
Түүний анхны бүрэн хэмжээний уран сайхны кино болох Following (1998) нь үл таних хүмүүсийг санамсаргүйгээр дагаж мөшгих зуршилтай нэгэн зорилгогүй залуугийн тухай өгүүлдэг. Түүний энэхүү үйлдэл эхэндээ гэм хоргүй сониуч зан мэт харагдах боловч, дагаж байсан хүмүүс нь зальт хулгайч байж таарснаар өнөөх мөрдөгч залууг худал хуурмагийн ээдрээт хийгээд эцсийн дүндээ үхэлд хүргэх аюулт тор руу татан оруулдаг.
Түүнд алдар хүнд авчирсан Memento (2000) кино нь Ноланы цаашдын уран бүтээлийн салшгүй нэг хэсэг болсон ой санамж хийгээд гэм буруугийн хоорондын уялдаа холбоог тод томруунаар харуулсан юм. Эхнэрийнхээ алуурчныг олж устгах зорилготой, ой санамжаа алдах өвчтэй нэгэн эр (Guy Pearce) хүмүүсийг таних, өөрөө хаана байснаа санах, цаашлаад сэжүүр хайх эрлийн замдаа юу олж мэдсэнээ мартахгүйн тулд Полароид зураг болон тэмдэглэлүүдээс бүрдсэн маш нарийн системд найдахад хүрдэг бөгөөд үүнийхээ заримыг нь бүр өөрийн бие дээрээ шивүүлсэн байдаг. Энэхүү бүтээлд ч мөн адил гол баатар маань нарийн төлөвлөсөн заль мэхний золиос байсан нь эцэстээ тодорхой болдог билээ.
Memento (2000) киноны хамгийн гайхалтай нь Леонардын ой санамж хуваагдмал, сэтгэл зүйн ээдрээтэй байдлыг үзэгчдэд тултал нь мэдрүүлэхийн тулд Ноланы ашигласан найруулгын уран арга барил байв. Уг кино нь хүүрнэлийн хоёр давхар шугамтай: он цагийн дарааллаар урагшлах хар-цагаан хэсгүүд болон цаг хугацааг ухруулан харуулах өнгөт хэсгүүдээс бүрдэнэ. Хоёр өрнөл хоёул гүнзгийрэх тусам үзэгчид энэхүү эвлүүлдэг тоглоом мэт ээдрээт сүлжээний учрыг Леонардын хэзээ ч чадаагүй тэр аргаар нэгтгэн тайлах боломжтой болдог.
Он цагийн дарааллаар ингэж наадах нь Ноланы бүтээлүүдийн нэрийн хуудас болсон билээ. Үүний нэг тод жишээ нь мөхөж буй эх дэлхийн оршин суугчдыг аврахаар одод руу тэмүүлэх сансрын нисгэгчдийн тухай өгүүлэх шинжлэх ухааны уран зөгнөлт Interstellar (2014) кино юм. Уг бүтээлд хар нүхний нөлөөгөөр цаг хугацаа яг утгаараа нугаран гажиж, дүр тус бүрийн хувьд өөр өөр хурдаар урсах бөгөөд энэ нь сэтгэл өвдөм, сэтгэл догдлом үр дагаварт хүргэдэг. Киноны төгсгөл хэсэгт залуугаараа үлдсэн гол дүр (Мэттью Макконахи) болон түүний өндөр настан болсон охин хоёр эргэн уулздаг хэсэгт кино танхимд нулимс дуслуулж суусан ганц хүн нь би биш байсан гэдэгт эргэлзэх зүйлгүй.
Харанхуй өнгөрсөн түүхтэй, гэм буруугийн мэдрэмжид шаналсан дүрүүд Ноланы бусад кинонуудад ч мөн дахин гарч ирдэг. Үүний хамгийн алдартай жишээ бол The Dark Knight цурвал юм. Уг цувралын эхний анги болох Batman Begins (2005) кинонд Брюс Уэйн буюу Бэтмений (Кристиан Бэйл) дүрийг бага балчир насандаа эцэг эхийнхээ аллагыг зогсоож чадаагүйдээ шаналж, улмаар өөрийнх нь тасралтгүй тэмцдэг гаж донт гэмт хэрэгтнүүдээс дутахгүй гэм буруутай хэмээн өөрийгөө үздэг нэгнээр дүрсэлдэг.
Ноланы сэтгэл зүйн хувьд баргар, дүнсгэр энэхүү Бэтмений кинонуудыг хуучин франчайзыг цоо шинээр, орчин үеийн өнгө аястайгаар сэргээн төсөөлсөн (reimagining) бүтээл хэмээн үзэгчид маш таатай хүлээн авч, олон улсад ч асар их амжилт дагуулсан билээ. Гэвч поп шинж чанар нь давамгайлснаас үүдэн, түүний бусад кинонуудад байдаг бүтэц, зохиомжийн тэрхүү сонирхол татам нарийн ур ухаан эдгээр бүтээлд дутмаг байсан мэт надад санагддаг.
Харин The Prestige (2006) кинонд зууны эхэн үеийн Лондонгийн хоёр илбэчний хоорондын улайрсан, эцэстээ үхэлд хүргэх өрсөлдөөнийг харуулдаг (тэдний нэг нь нөгөөгийнхөө эхнэрийн үхэлд буруутай байдаг). Энэ нь найруулагчид гэм буруу хийгээд гэм зэмгүй байдал, хуурмаг үзэгдэл ба бодит байдал, мөн хүний үйлдэл хийгээд түүний урьдчилан таамаглах аргагүй үр дагаврын тухай өөрийн дуртай сэдвээр чөлөөтэй наадах боломжийг олгосон бөгөөд нэг өрнөл дотроос нөгөө нь урган гардаг (plots-within-plots) гайхамшигтай уран сэтгэмжит зохиомжийг бий болгосон юм.
Харин Оскарын шагналт Oppenheimer (2023) киноны хувьд гэм буруугийн мэдрэмжид шаналсан бас нэгэн баатар (Манхэттэн төслийн удирдагчийн ёс суртахууны гүн шаналлыг жүжигчин Киллиан Мерфи гайхалтайгаар амилуулсан) өөрийн хийгээд бусдын бий болгосон эгзэгтэй ээдрээний яг голд нь унадаг. Энд Нолан хүүрнэлийн хоёр биш, харин бүр гурван тусдаа шугамыг хооронд нь уран сүлжиж, үүгээрээ Аристотелийн [зохиомжийн] дүрмийг ч давж гарсан байдаг. Үүнд:
Нэг дэх шугам: Атомын бөмбөг бүтээх үйл хэрэгт Оппенхаймер хэрхэн гар бие оролцсон явдал;
Хоёр дахь шугам: Коммунист намтай эртнээс холбоотой байсных нь улмаас аюулгүй байдлын зөвшөөрлийг нь цуцлах аюул нүүрлэсэн Оппенхаймерийг шалгасан 1954 оны Засгийн газрын мөрдөн байцаалт (яг л "Оддын танхим" гэлтэй хууль бус, хаалттай шүүх);
Гурав дахь шугам: 1959 онд Льюис Штрауссыг Худалдааны сайдаар томилох эсэхийг хэлэлцэх Сенатын сонсгол болон тэрээр 1954 онд Оппенхаймерийн зөвшөөрлийг цуцлах ажилд хэрхэн далд хуйвалдаанаар оролцсон тухай асуудлууд тус тус төвлөрдөг."
Гэвч Ноланы нарийн ээдрээт зохиомжид хэт татагдах хандлага нь заримдаа үзэгчдийг төөрөгдөлд оруулах ч талтай. Ирээдүйн гэмт хэргийн ертөнцийн мэдээлэл хулгайлагчид (extractors) байныхаа оюун санаанд өндөр технологийн тусламжтайгаар үймээн тарьж, хүнээс хамгийн нандин бодлыг нь сугалан авах эсвэл цоо шинэ бодол суулгадаг тухай өгүүлэх загварлаг, шинжлэх ухааны уран зөгнөлт Inception (2010) кинонд яг юу болоод өнгөрдгийг би хэзээ ч бүрэн дүүрэн ойлгож байгаагүй (Тэд үүнийгээ хохирогчийнхоо зүүдэнд нэвтрэх замаар хийдэг ч гэх юм уу, нэг тиймэрхүү зүйл гардаг). Гэсэн хэдий ч, зүүдний ертөнцийг дэлгэцнээ амилуулсан байдал нь дүрслэлийн хувьд дэндүү гайхамшигтай тул зохиолынх нь учрыг олоогүйдээ би нэг их санаа зовдоггүй.
Мөн найруулагчийн бараг л харилцан яриагүй шахам өрнөх Дэлхийн 2-р дайны сэдэвт бүтээл болох Dunkirk (2017) кино нь үзэгчдийг тэрхүү түүхэн эмгэнэлт явдлын талаар ямар ч ойлголтгүй үлдээж мэдэх хэдий ч, нүд (бас чих) орой дээр гарам гайхалтай сүрлэг бүтээл болж чадсан юм.
Алдаа дутагдлыг нь үл харгалзан үзвэл, Ноланы өмнөх бүтээлүүд нь түүнийг бахархам овсгоо самбааг хар бараан үйлдэлтэй хослуулсан олон талт баатар Одиссей төдийгүй, цаг хугацааны үсрэлт хийгээд хүүрнэлийн нарийн ээдрээ бүхий "Одиссей" туулийг бүхэлд нь дэлгэцнээ амилуулах хамгийн төгс найруулагч байж магадгүйг нотлон харуулдаг. 250 сая ам.долларын өртгөөр бүтсэн, гурван цаг үргэлжлэх энэхүү нүсэр кино нь бүхэлдээ IMAX камераар зураг авалт хийсэн анхны бүрэн хэмжээний бүтээл бөгөөд Batman Begins (2005) киноны адилаар сонгодог зохиолын сэтгэл зүйн баргар шинэчлэл (reimagining) болж чаджээ. Түүнчлэн энэхүү бүтээл Memento (2000) киноны нэгэн адилаар санах хийгээд мартах сэдэвтэй наадаж, Oppenheimer (2023)-ийн адилаар хүүрнэлийн болон цаг хугацааны олон шугамыг уран мушгин сүлжсэн байна.
Эцсийн дүндээ, энэ нь салхины бурхан Эолоос /10-р бүлэг/ Одиссейд итгэж үлдээсэн боловч атаархаж хардсан багийнхан нь дур мэдэн онгойлгосноор гамшиг дагуулдаг тэрхүү хуйсганасан салхины шуудайтай яг ижил «сайн муу холилдсон бүтээл» (mixed bag) болжээ. Өөрөөр хэлбэл, уг бүтээл нэг талаар найруулагчийн давуу талыг илтгэн харуулах боловч, нөгөөтэйгүүр The Return (2024) киноны нэгэн адилаар, мөнхийн үнэ цэнтэй хэдий ч зөрүүд гэмээр хуучинсаг хэв шинжээ хадгалсан уг бүтээлийг орчин үеийнх болгон өөрчлөх гэсэн оролдлого нь өөртөө ямархан эрсдэл, сул тал дагуулдгийн тод жишээ болжээ.
Энэ нь Нолан эх зохиолын үнэ цэнийг ухамсарлахгүй байна гэсэн үг огт биш юм. Кино нээлтээ хийхээс сарын өмнө The New York Times сонинд өгсөн ярилцлагадаа тэрээр Лондонд сурагч байх үедээ анх тайзны бүтээл хэлбэрээр үзэж байсан «Одиссей» туульд бага насандаа хэрхэн шимтэн дурлаж байсан тухайгаа дурссан байдаг. Түүний сэтгэлд хамгийн ихээр хоногшин үлдсэн зүйлс бол Грекчүүдэд Трой руу нэвтрэх боломжийг олгосон Одиссейгийн уран заль мэх болох Тройн морины дүр дүрслэл (энэ нь Гомерын эх зохиолд хэд хэдэн удаа дурдагддаг бөгөөд Феакичуудын ордны дуучны дуулдаг дууны гол сэдэв юм), түүнчлэн Сиренүүд хийгээд тэдний дууны тухай хэсгүүд байжээ.
Иймээс ч уг кино IMAX форматын бүхий л сүр жавхлангаараа дүрслэлийн хувьд үнэхээр нүд баясгам гайхалтай болж чадсан төдийгүй, түүнээс ч илүү сонирхол татам нэгэн зүйл нь: тууль гэдэг угтаа "дуу"-ны нэгэн төрөл байсан бөгөөд эрт цагийн анхны хүлээн авагчид нь түүнийг харахаас илүүтэй сонсож мэдэрдэг байсан гэдгийг бидэнд эхнээс нь дуустал сануулах уран аргыг олж чадсанд оршино.
Ноланы кино Одиссейгийн ордны дуучин Фемиус гартаа барьсан саваагаараа шал хэмнэлтэйгээр цохиж, Тройн түүхтэй холбогдох бидний сайн мэдэх тэр л сэжмээр «нэгэн царай [буюу Хелений], нэгэн эр, нэгэн дуу» хэмээн дуулж эхэлснээр нээгддэг нь тун ч оновчтой шийдэл болжээ. Түүнчлэн Фемиусын дүрийг реппер Трэвис Скотт (Travis Scott) бүтээсэн нь эртний туулийн аман хийгээд шууд зохион дуулах (improvisational) язгуур шинж чанарт найруулагчийн зүгээс үзүүлж буй тун ч ухаалаг, хүндэтгэл (clever homage) болсон байна.
Таамаглаж байсанчлан, Ноланы өөрийнх нь зохиосон "дуу" эх зохиолын тэрхүү сүлжилдсэн бүтцийг тун чиг чадварлагаар дэлгэцнээ буулгажээ. Туульсын хүүрнэлийн онцлогоос үүдэн, цаг хугацааны өргөн уудам цар хүрээнд гарах олон алдартай тайлалууд нь тэдгээрийн уг сурвалж болсон өнгөрсөн цагийн түүхтэйгээ салшгүй зэрэгцэн оршдог.
Туулийн 17 дугаар бүлэгт Одиссей хорин жилийн дараа анх удаа ордныхоо үүдэнд ирэхдээ, өөрийнх нь нэгэн адил хөгширч доройтсон, өдгөө өтөг бууцны овоон дээр хачиг бөөсөндөө баригдан хэвтэж буй үнэнч анд, анч нохой Аргосоо харах үед туульч хүүрнэлээ түр зогсоож, Одиссей түүнийг хэрхэн гөлөг байхад нь олж сургасан хийгээд Аргос ямархан гарамгай мөрч нохой байсан тухай өнгөрсөн түүхийг эргэн дурсдаг.
Үүнтэй нэгэн адилаар, 21 дүгээр бүлгийн төгсгөлд Одиссей зөвхөн өөрөө л хөвчилж дийлэх тэрхүү гайхамшигт нумаараа жинхэнэ хэн болохоо эцэст нь батлан харуулдаг гайхалтай мөч гардаг. —Гомер энэ хэсэгт түүнийг мэргэжлийн дуучин хүн ятгынхаа утсыг хэрхэн татдаг шиг нумныхаа хөвчийг татаж дуугаргасан хэмээн ихэд утга учиртайгаар дүрсэлсэн байдаг— улмаар цувруулан зоосон арван хоёр сүхний сүвээр нэвт харвадаг бөгөөд чухам энэ л үзүүлбэрийг тэрээр өнгөрсөн цагт хийдэг байсан тухай туульч бидэнд саяхан хүүрнэсэн байдаг билээ.
Нолан дэлгэцийн бүтээлийн хүүрнэлд тохируулан өнгөрсөн цагийн түүхүүд хийгээд зангилаа тайлагдах мөчүүдийн (reveals) хооронд зохистой зай гаргаж, өнгөрсөн ба одоо цагийн хоорондох зөрчил, хурцадмал байдлыг дүрслэлийн хувьд нэн сонирхолтойгоор илэрхийлэх уран аргуудыг олж чаджээ.
Тухайлбал, киноны эхэн хэсэгт эдүгээ доройтон хөгширсөн Аргосыг ихэмсэг Горилогчид (бага зэрэг овор суусан, царайлаг эрийн дүрээр Роберт Паттинсоны бүтээсэн зэвүүн Антиноогоор удирдуулсан) басамжлан доромжилж буй дүрслэл уусан арилж, залуу баатар маань дэггүй гөлөгтэйгөө тоглож буй өнгөрсөн үеийн эргэн дурсамж (flashback) руу шилждэг. Удалгүй бид залуу цагийн Одиссей (өтгөн сахалтай Мэтт Дэймон) сүхний сүвээр нэвт харвах чадвараа гайхуулж байхад Пенелопа түүнийг хайр гэрэлтсэн харцаар инээмсэглэн ширтэж зогсохыг хардаг.
Түүнчлэн, Нолан нумын хөвчний тэрхүү жингэнэх дууг киноныхоо эхэнд хангалттай эрт шигтгэж өгсөн бөгөөд киноны төгсгөл буюу Горилогчдыг хядах оргил хэсгийн өмнөхөн эргэн ирсэн баатар маань нумын хөвчийг татан дуугаргахад энэ нь яг л хүйт оргим, айдас төрүүлэм хүчирхэг мэдрэмжийг өгдөг.
Нолан киноныхоо анхны трейлерийг цацаж эхэлснээс хойш цахим орчинд хувцас хэрэглэл, усан онгоц, хуяг дуулга хийгээд хэл ярианы «түүхэн үнэн зөв» байдлын талаарх маргаан ид өрнөсөөр байгаа ч, энэхүү Одиссей киноны хамгийн үнэмшилтэй бөгөөд эх зохиолдоо үнэнч үлдэж чадсан зүйл нь Гомерын уран сүлжээг амжилттайгаар дэлгэцнээ буулгасан түүний тэрхүү нягт сүлжилдсэн хүүрнэлийн бүтэц нь байж болох юм.
Одиссей туульд нэхмэл нэхэх үйл тун чиг чухал үүрэгтэй. Энэхүү туулийг огт уншиж үзээгүй хүмүүс хүртэл Пенелопа хатны түүхийг бүдэг бадаг ч атугай мэддэг байх нь бий. Туулийн 2 дугаар бүлэгт тэвчээр нь тасарсан нэгэн Горилогчийн дурсан ярьснаар, нөхрөөсөө дутахгүй арга мэхтэй, хурц ухаант Пенелопа хадам эцэг Лаэртэстээ зориулан оршуулгын нөмрөг нэхэж дуусгаад тэдний хэн нэгэнтэй нь гэрлэнэ хэмээн амласан ч, өдөр нь нэхсэнээ шөнө нь задалсаар Горилогчдыг бүтэн гурван жилийн турш мэхлэн аргацаадаг билээ.
Нолан харин энэхүү үйл явдлыг баатар гэртээ эргэн ирж буй одоо цагийн өрнөлд шигтгэж өгчээ: Пенелопа (эрхэмсэг хатуу оршихуй хийгээд гүн гүнзгий шаналлын заагийг гайхалтайгаар тэнцвэржүүлэн дүр бүтээсэн Энн Хэтэуэй) нэхэх үйл явцынхаа учрыг Телемахт тайлбарлахдаа, ордон хийгээд түүний цаана орших хот руу, яг л энэхүү соёл иргэншил бүхэлдээ нэгэн асар том урлагийн бүтээл гэлтэй заан дохингоо, хэлбэр ба агуулгын шүтэлцээний талаар Аристотель хүртэл дуу алдан зөвшөөрөхөөр нэгэн үгийг хэлдэг:
"Аливаа бүтэц нь түүний утга санааг хүндэтгэн дээдлэх хүмүүсийн сэтгэлгүйгээр юу ч биш билээ."
Одиссей туульд туульчид өөрсдийн ур чадварыг уран далд, егөөтэйгээр шигтгэсэн мета-дохиосууд олонтаа тохиодгийн адил, хатны хэлсэн энэхүү үгээс Ноланы киноны ээдрээт хүүрнэлт бүтэц нь түүний эртнээс хөндөж ирсэн гүн сэдвүүдэд хэрхэн үйлчлэх учиртайг илтгэсэн найруулагчийн өөрийнх нь «уран бүтээлийн тунхаг» мэт сэтэгдэл төрүүлнэ.
Үргэлжлэл бий...
#ops Төрөө 😇😈 retweeted
“Тайга” фест дээр явж байгаад ийм гоё монгол брэндтэй таарлаа. Борооны цув гэж эхлээд харсан чинь дэвсгэр болдог, саравч болдог, цув болдог гээд олон үйлдэлтэй “Монгол хаан” гэдэг брэнд гэнэ. 200 гаран мянга гэнэ. Нэг авсан байхад болж байна тээ, ийм зүйл хийж байхад…
Грекүүд Тройг үнсэн товорго болгохдоо маш их харгислал үйлдсэн гэх домогтой ба Хекторын нялх хүүг Тройн хананаас шиддэг.Энэ бүхэнд уурссан бурхад грекүүдийн замд зовлон бэрхшээл аюулыг бий болгоно. Одиссей бурхадыг тэрсэлсэн эрийн түүх биш гэмээ үүрч зовлонг гэтэлсэн эрийн тухай.
#ops Төрөө 😇😈 retweeted
田中碧選手に声をかけに行く
クーニャ選手いいやつすぎるやろ
ブラジル🇧🇷優勝して
日本が強かったって証明してくれよ
This media is unavailable
#ops Төрөө 😇😈 retweeted
Миний арьс бүр усаар угаахад л улайгаад загатнадаг маааш эмзэг ш дээ. Таарах юм олдохгүй хэцүү байдаг байхгүй юу.
Энэ олон жилийн дараа өөртөө таарсан, үр дүн өгёөн бүтээгдэхүүн анх удаа олсондоо баяртай байна. Нүхжилт, хялгасан үрчлээ бүр эрс багасаж байгаа. 😊
Энэ жил уншсан номнуудаас сэтгэл ханамж өндөр бсан нь энэ. IG дээр уншсан номныхоо review товчхон оруулдаг шүү. Дагаарай 🤚
instagram.com/tuwshin.aa?igs…
#ops Төрөө 😇😈 retweeted
“Нисгэгчийн дуу”, “Орь залуу нас”, “Мичид шүргэх Алтай”, “Улаанбаатарын агаар”, “Хүмүүсээ хүүхэд байх сайхан" алдартай уран бүтээлүүдийг хийсэн МУУГЗ, хөгжмийн зохиолч Г.Насанбуянгийн 85 жилийн ойн үзэсгэлэн ”Монголын Театрын музей”-д 26-ыг дуустал олон нийтэд нээлттэй гарч бна.
👇
"Хүн хамгийн түрүүнд гэдэсний өөхөө хасах хэрэгтэй.”
Олон хүн өдөр бүр суулт, планк, гэдэсний таталт хийдэг. Гэхдээ гэдэс яагаад арилахгүй байна вэ?
Учир нь хэвлийн өөхийг зөвхөн дасгалаар биш, харин хооллолт болон дааврын тэнцвэрээр шатаадаг.
Ялангуяа инсулины түвшин өндөр байх үед бие өөхөө шатаахаа бараг зогсоодог. Тиймээс байнга юм идэх, шөнө орой хооллох, сахар их хэрэглэх нь хэвлийн өөхийг хадгалсаар байдаг.
Тэгвэл мацагтай үедээ алхах нь:
• Инсулины түвшинг бууруулна
• Биеийг нөөцлөгдсөн өөхөө энерги болгон ашиглахад хүргэнэ
• Хэвлийн өөхийг илүү үр дүнтэй шатаахад тусална
Тиймээс “хавтгай гэдэс” гэдэг нь зөвхөн хэвлийн дасгалын үр дүн биш.
Харин өөх шатаах системээ зөв ажиллуулж эхэлсний үр дүн юм.
#ops Төрөө 😇😈 retweeted
Хүнд юм өргөх үед нуруу яагаад өвддөг вэ?
Буруу байрлалаар өргөх үед нурууны диск болон булчинд их даралт очдог.
Ялангуяа бөхийж, нуруугаараа ачаа өргөхөд нуруу хамгийн их ачаалал авдаг.
Тиймээс:
✔ Өвдгөө нугалж өргөх
✔ Ачаагаа биедээ ойр барих
✔ Огцом мушгихгүй байх нь чухал.
Архинд орчихлоо гаргаад өгөөч
Мөрийтэй тоглоомонд донтчихлоо авраад өгөөч Хүүхэн шуухан хормой хотны асуудал нь дийлдэхгүй бна засаад өгөөч Ажилгүй анхиагүй залхуу бна ажилтай болгоод өгөөч.. гэх мэтийн үлгэр домгийн хүслээ лам хуврагаас шаарддаг. Гуйгаад ирж бхад нь мөнгө хийхээ лам ч л бодно.
Өөрсдөө хүмүүжүүлээгүй хүүхдийнхээ хүмүүжлийг гандангийн тагтаанаас нэхэж явдаг өрөвдөлтэй эмээ өвөө болохгүйн төлөө одооны залуус бид хэрсүү бх хэрэгтэй. #1 Гэр бүлдээ, үр хүүхэддээ цаг гаргах хэрэгтэй
#ops Төрөө 😇😈 retweeted
Туулыг дагнан судалсан, Германд доктор хамгаалсан, Усны судалгааны төвийн захирал хүн үг хэллээ.
"Туулын хурдны зам"-аас болж Улаанбаатар үерт автах, усны нөөцгүй болох, Богд уулын мод байхгүй болох гурван том аюул байгааг сануулж байна.
#saveTUUL




























