Orgio retweeted
Гоё сайхан НОМНООСОО уншсан юмаа яриад л суух нэгэн, улс төрд яагаад ч амжилт олохгүй🤔🫣
учир нь тэр ХУЛГАЙЧ БИШ
Orgio retweeted
Байгаль орчин эсвэл Биологи гэдгийг ямар чөөгий нь амархан гэдэг шааал буруу ойлголтыг хүмүүст түгээсэн бнаө 🤦♀️ хамгийн их тооцохыг & уншихыг шаарддаг, тэгснээ өгөгдөл бнга дутуу, нэмээд физик, хими этэр ашигласан нуль загварчлал, үнэн комплекс системийг…
Германд миний ажилладаг их сургуулийн эмнэлгийн дотрын тасагт саяхан нэг монгол сувилагч ажилд оржээ.
Хэсэг хугацааны өмнө Хамбургийн нэгэн хувийн эмнэлэгт донороос эрхтэн авах мэс засалд дуудагдан очиход мэс заслын сувилагч нь мөн л монгол хүн байв. Тэрээр өмнө нь Монголын эрхтэн шилжүүлэн суулгах багт ажиллаж байсан бөгөөд одоо тус эмнэлэгт арав гаруй монгол сувилагч ажилладаг гэж ярьсан юм.
Жил ирэх тусам Монголд бэлтгэгдсэн эмч, сувилагчид гадаадад ажиллах нь нэмэгдэж байна.
Шалтгаан нь энгийн: мэдлэг, ур чадвар, хөдөлмөрийг нэг газар үнэлэхгүй бол илүү үнэлдэг газар руу хүмүүс явна. Энэ бол хөдөлмөрийн зах зээлийн наад захын зарчим.
Гэтэл эмч, сувилагчдаа эх оронд нь тогтоон барих бодлого боловсруулах ёстой Эрүүл мэндийн сайд салбарынхаа мэргэжилтнүүдийг “кофе ууж суудаг”, “Ghost Doctor -сүнс эмч” гэх мэтээр тодорхойлон ярьж байна. Ийм үг олон нийтийн аманд ормогц эмч нарыг шоолох, доромжлох хэрэгсэл болдог.
Улс төрийн өндөр албан тушаалтны үг зүгээр нэг үг биш. Тэр үг нийгмийн хандлагыг бий болгодог. Тиймээс сайд хүн салбарынхаа мэргэжилтнүүдийн нэр хүндэд халтай, олон нийтэд буруу ойлголт төрүүлэх нэр томьёог хариуцлагагүй хэрэглэх ёсгүй. “Улныхан” гэх үг улс төрийн ямар үр дагаварт хүргэснийг бид мартаагүй.
Эрүүл мэндийн сайд Э. Батшугарын ярилцлагуудыг эхэндээ шинэ хүн учраас алдаа гаргаж байна, цаашдаа салбараа ойлгоно гэж хүлээцтэй хандаж ирсэн. Гэвч хугацаа өнгөрөх тусам салбарын бодит асуудлыг өөрийн ойлголтоор бус, хагас дутуу мэдээлэл өгсөн зөвлөхүүдийн үгээр тайлбарлаж байгаа мэт сэтгэгдэл төрөх боллоо.
Эрүүл мэндийн салбар бол сайд дадлага хийдэг газар биш.
Эмч, сувилагчид бол бодлогын туршилтын объект биш.
Өвчтөнүүд бүр ч биш.
Хэрэв эмчийн хөдөлмөрийг үнэхээр ярья гэвэл нэг удаа өрөөндөө кофе ууж сууснаар нь дүгнэж болохгүй. Эмчийн ажил зөвхөн мэс заслын өрөөнд харагддаггүй.
Онош тавих, шинжилгээний хариу дүгнэх, ар гэрийнхэнтэй ярилцах, эмчилгээ төлөвлөх, мэс заслын заалт гаргах, мэс засал хийхгүй байх шийдвэр гаргах, өвчтөнийг хагалгааны өмнө болон дараа хянах, хүндрэл эмчлэх, жижүүрлэх, яаралтай тусламжид бэлэн байх, залуу эмч нарыг сургах, баримт бичиг хөтлөх — энэ бүхэн эмчийн ажил.
Заримдаа эмчийн хамгийн зөв, хамгийн үнэ цэнтэй шийдвэр нь мэс засал хийхгүй байх байдаг.
Тиймээс эмчийн цалинг зөвхөн хийсэн хагалгааны тоотой холбох нь аюултай. Эрүүл мэндийн эдийн засаг, мэс заслын төлбөр тооцоонд зөвхөн хагалгааны тоо бус, тухайн ажилбарын төвөгшил, эрсдэл, зарцуулсан цаг, хариуцлага, эмчилгээний үр дүнг харгалздаг олон улсын аргачлал бий. Үүнийг судлахгүйгээр “олон хагалгаа хийсэн нь илүү ажилласан” гэж дүгнэх нь мэргэжлийн бус хялбаршуулалт.
Хэрэв хийсэн хагалгаа бүр эмчийн орлогыг нэмэгдүүлдэг бол эмч “Энэ өвчтөнд хагалгаа үнэхээр хэрэгтэй юу?” гэж бус, “Энэ хагалгааг хийвэл миний цалин нэмэгдэх үү?” гэж бодох эрсдэлтэй. Анагаах ухаанд ийм ашиг сонирхлын зөрчил бий болгож болохгүй.
Мэдээж ажлаа хийдэггүй, үүргээ биелүүлдэггүй эмч байвал шалгаж, хариуцлага тооцох ёстой. Гэхдээ ажил хийдэггүй цөөн хүнийг илрүүлэхийн тулд бүх эмчийг доромжлох шаардлагагүй.
Олон хагалгаа хийдэг, илүү нарийн ур чадвар шаардсан ажил гүйцэтгэдэг, өндөр хариуцлага үүрдэг эмчийн хөдөлмөрийг зохих ёсоор үнэлэх нь зөв. Гэхдээ эмчийн ажлыг зөвхөн “хэдэн хагалгаа хийв?” гэсэн ганц тоогоор хэмжих нь анагаах ухааныг үйлдвэрийн конвейертэй андуурсантай адил.
Монголд бэлтгэгдсэн эмч, сувилагчид Герман, Япон, Солонгос болон бусад оронд ажиллаж байна. Тэднийг хэн ч хүчээр авч яваагүй. Мэдлэг, ур чадвар, хөдөлмөрөө хаана илүү үнэлүүлж, хаана мэргэжлээрээ тогтвортой ажиллаж болох боломж байна, тийшээ явж байна.
Тиймээс асуух ёстой асуулт нь “Яагаад кофе уув?” биш, “Яагаад явчихав?” байх ёстой.
Эмч, сувилагчдаа гадагш алдаж байж үлдсэн хэдийгээ “Ghost Doctor” гэж цоллох нь хүний нөөцийн бодлого биш. Энэ бол асуудлын шалтгаантай тэмцэхийн оронд асуудалд өртөж буй хүмүүсээ буруутгаж байгаа хэрэг!
Эрүүл мэндийн салбарыг шинэчлэх гэж байгаа бол эмчийн кофены аягыг тоолохоосоо өмнө ажлын цагийг нь тоол. Хэдэн шөнө жижүүрлэснийг
Orgio retweeted
Энэ марафонуудыг хотоос гаргамаар байна аа!!! Гүйх хүмүүс нь зорьж очоод гүйнэ биз. Жилд гэртээ хэд хэд түгжигдээд лайтай юм. Гүйхгүй хүмүүст гүйх хүмүүс саад гэж. Нийгмийн эрүүл мэндийг дэмжиж байгаа ч бусдад гай болохгүй хиймээр байна.
Orgio retweeted
-30 хэмийн хүйтэнд цэнэглэхэд ердөө 9 минутын дотор 97%-д хүрнэ! Монгол Улс шинэ эрчим хүчний автомашинд шилжихэд 🇨🇳 BYD-ийн энэхүү батарейн технологи илүү их дэмжлэг болно гэж найдаж байна.🚗🔋🇲🇳
Charging from -30°C to 97% in just 9 minutes!
Hope 🇨🇳 BYD's battery technology can further supercharge Mongolia's #NEV transition. 🚗🔋🇲🇳
Orgio retweeted
Тавь гарсан эхнэр
Тарлан бух хоёр юунд ч дийлдэхгүй гэдэг ямар аймаар үнэн үг вэ 🙏🙏🙏🤣🤪
Orgio retweeted
Энэ хүн зөвхөн ҮГ ХЭЛЭЭГҮЙ.Тогтмол үйл ажиллагаа, кампанит ажил маягийн юм хийсээр ирсэн. Кампанит ажлыг субъект хуулийн этгээдээс тодорхой зорилго, санхүүжилттэйгээр хийдэг. Эрдэмтэд академик орчинд илтгэл лекц тавьж хэлэлцүүлж бдг болохоос ганцаараа олон нийтэд зориулж ухуулга
С.Молор-Эрдэнэ хэргийн ул мөрөө нуун далдалж болзошгүй байсан тул цагдан хорьжээ
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны шүүхэд Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос яллагдагч С.Молор-Эрдэнэд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай санал ирүүлснийг 2026 оны есдүгээр сарын 02-ны өдөр хянан хэлэлцжээ.
Шүүх хэргийн материалд цугларсан нотлох баримтууд, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан прокурорын санал, яллагдагчийн тайлбар зэрэгтэй танилцаад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэг буюу хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулах, эсхүл оргон зайлах, эсхүл хэргийн ул мөр, эд мөрийн баримт, нотлох баримтыг устгах, өөрчлөх, зөөвөрлөх, нуун далдлах, үрэгдүүлэх, хуурамчаар үйлдэх, гэмт хэрэг үйлдэх, гэмт хэргээ төгсгөх үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа гэж заасан үндэслэл тогтоогдож байх тул прокурорын саналыг хүлээн авч, яллагдагч С.Молор-Эрдэнэд 2026 оны есдүгээр сарын 2-ны өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч шийдвэрлэсэн байна.
Яллагдагч С.Молор-Эрдэнийг 2026 оны есдүгээр сарын 01-ний өдрийн 02 цаг 40 минутаас баривчилсан хугацааг түүний яллагдагчаар цагдан хоригдсон хугацаанд оруулан тооцох аж.
Orgio retweeted
3500м2 талбайтай пассив стандартын бясалгалын төвийн суурь бэлэн болжээ.
Сууриасаа өлгийдөж дулаална.
Пассив солар дизайн буюу нарны дулаан цахилгааныг бүрэн авах загвартай.
200 бясалгагч өөрөө 20кв халаагуур🙏
Удахгүй суваргын ажил эхлэх нь.
Юув гээч?
Суварга бол агааржуулалтын системийн үндсэн эд анги юм.🤣
Эрэгтэй хүн ч бас нэг шийдсэн бол хэдэн хүүхэдтэй хичнээн асуудал байлаа ч бүгдийг хаяад эргэж харахгүй явж чаддаг..! Манайхан бүх зүйлийг эмэгтэй талаас нь хараад байдаг ч амьдрал дээр бүх зүйл хоёр талтай, эмэгтэйчүүдийн хэт дэврүүн зан эрх дураар өссөн хүмүүжил хэт аминч хайр халамж шаардах байдал нь гэр бүлгийн харилцааг төвөгтэй болгож олон залуусын салах шалтгаан болдог юм шиг.. Би ч гэлтгүй олон эрчүүд л тийм мэдрэмжийг авч байсан байх, зүгээр л бүхнийг хаяад явчихмаар тийм үе амьдралд байдаг л юм, харин үр хүүхэд л энэ бүхний уучлал тэвчээрийн шалтгаан нь юм билээ.. Гэр бүл салсан найз нөхөд, дүү нарын үгийг сонсохоор зарим нь яг энэ шиг одоо ч хайртай гэхдээ л хамт амьдрахгүй гэдэг, сонсхоор бас л тарамаа авдаг юм шиг байгаан, үнэхээр болж бүтэхгүй бол хүний өсөж хүмүүжсэн хүмүүжил зан чанар өөрчлөх боломжгүй зүйлийг өөрчлөх гэж биесээ зовоож амьдарлаа үрж байхаар эртхэн салаад учраа олсон нь зөв юм шиг.. Зандаа игэж хүндлүүлж сайнаар дурсагдаж байна гэдэг сайн аав сайн л хань байж..
Orgio retweeted
Надаа ингэж бодогдоод байхын 🤭 Олоон жилийн өмнө АСЕМ гээд нэг юмыг АН давгүй хийчихсэн чинь МАН уурлаад СОР гээд нэг юм хийх гээд үйлээ үзэж байна даа гэж 🤭
Replying to @orgio_s
Тэр нэг шар жижиг юмаа маш их уудээн бна лээ, химийн найрлага нь хор2
Ай даа, наадахыг чинь л шүүмжлэх гэсэн санаатай.) 😅👍
Жич, тэлэх бодлогын тухайд зөвтгөх гэсэн бус, хүссэн хүсээгүй ч Монгол шиг жижиг Э/З-тай улсад тэгж таарна. Энэ нь төрийн оролцооны тухай санаа биш шүү.) Эсрэгээр бид хувийн хэвшил, гадаад дотоодын Х/О-аа дэмжиж л цааш явна.
Orgio retweeted
Replying to @orgio_s
Яг тийм. Тэр долларын ханш зөвхөн баячуудын асуудал гэж ухаантахаа болино. 😜
Orgio retweeted
Буддын их хөлгөн сударт бичигдсэн 4 төрлийн муу найз:
1. Ашиг хайгч найз
Өөрийн хэрэг бүтэх үед л ойртож, ашиг дуусахад холддог.
Шинж:
Чамаас илүү ихийг авна, бага өгнө
Ашигтай үед л найзархаж нөхөрлөнө
Ажил бүтэхэд л чамайг магтана
2. Амны найз
Үгээрээ сайхан боловч үйлдлээрээ туслахгүй.
Шинж:
“Би чиний төлөө” гэж ярьдаг
Гэвч хэрэгтэй цагт алга болдог
Өмнө магтана, ард муулна
3. Бялдууч найз
Чиний буруу байсан ч зөв гэж магтдаг.
Шинж:
Бурууг чинь зөв гэж өмгөөлнө
Буруу үйлдэлд чинь саад болохгүй
Чамайг сүйрүүлэх зам руу түлхэнэ
4. Сүйтгэгч найз
Амьдралыг чинь доройтуулах нөхөр.
Шинж:
Архидалт, зугаа цэнгэл рүү татна
Хий дэмий цаг үрэхэд хүргэнэ
Ёс суртахууныг улам доройтуулна
Бурхан багш:
“Муу нөхөр бол илднээс хурц хорлол.”
Copy



























