Монгол Улсын орчин үеийн зэвсэгт хүчин байгуулагдсаны 105 жилийн ойн баярыг хүргэе! Арми нь хүчтэй, ард түмэн нь амар түвшин байхын ашид мөнхийн ерөөл дэвшүүлье!
Нарлаг сайхан өглөөний мэнд! Хэл утга зохиолын хүрээлэнгийн уугуул эрдэмтдийн нэг болох Ядамбатын Баатар ах Монголын Лин Гэсэрийг 50 гаруй жил судалж, мянга илүү хуудас энэхүү төгс бүтээлийг туурвисан, эгэл мөртөө эрдмээрээ эгэл бус нэгэн билээ. Гэсэр хааныг Копполад цэнгүүлэв.
Shirchin Baatar retweeted
Би хувьдаа хэзээ ч зөвшөөрөхгүй. Бусдаараа хятадуудтайгаа бууз хуушуур явсан нь зөв.
Хятадууд визгүй болж байснаас бид визтэй хятад руу зорчсон нь дээр байх.
Энэ олон хүн амд нөгөө бүтэхгүй их нь манайх руу орж ирвэл ч ёстой🙏🙏🙏
Shirchin Baatar retweeted
Replying to @shbaatar @batnara30116190
Мэнд-Ооёо гуай та 2 гайхалтай харагдана👏☺️
Гэгээн тунгалаг өглөөний мэнд. Чингис хааны одонт, нэрт яруу найрагч, соён гэгээрүүлэгч Г.Мэнд-Ооёо ахын англи хэлээр хэвлэгдсэн "Шилийн богд" романы дээжийг залав.
Сэрүүн тунгалаг өглөөний сэргэлэн цовоо мэнд хүргэе! Энд ажлын цаг шувтраад, дарсны хичээлдээ л сууж байна.
Өглөөний мэнд! Энэтхэгийн монгол эрдэмтэн Локеш Чандрагийн сайхан бүтээлийг монголчууд маань эх хэлэндээ хөрвүүлж, ийнхүү хэвлүүлсэн байна. Энэ гайхалтай бүтээлийг Монгол орноос тив далайг туулан зөөж ирсэн С.Цотбаяр анд, Юта мужаас хүргэж ирсэн Заяасайхан дүүд маш их баярлалаа.
Та нарт юу хэрэгтэй байна? Бүгдийг эрээлэлгүй хэлээрэй" гээд дун цагаан шүдээ ярьс хийлгэн инээмсгэлж билээ" гэж ярьдаг сан. Гэтэл энэхүү номд Локеш Чандрагийн эцэг, алдарт эрдэмтэн Раху Вера гуай Монголын бурханы шашныг Энэтхэг улсыг үндэслэгч Махтма Ганди гуайд танилцуулж
Түүнийг сонссон Локеш Чандра гуай орой нь тэдэнтэй таарахдаа "За манай Хайдавыг Индра Гандитайгаа сүй тавих гэнэ үү?" гэж наргиан болгосон гэдэг. "Индра Ганди ямар хүн байв?" гэхэд Лувсанхайдав гуай "Нас 18 хүрээд, гүмүда цэцэг шиг гунхсан сайхан бүсгүй биднийг инээмсгэлж угтаад,
Лувсанхайдав гуайн дурдатгал болох "Хайрхаан!" номд Локеш Чандра гуайн нэг сайхан яриа орсон доо. Шарма гуай нэг удаа Да лам Намжилдорж хувилгаан, шавь Лувсанхайдав гуайг Энэтхэгийн Ерөнхий Сайд Жавхрал Нерутай уулзуулж, Энэтхэгийн монгол айлуудад туслуулахаар болжээ.
Эрхэм ах, номын гүүш Ш.Чоймаа багшийн бүтээлийн дээжийг сайхан хэвлэжээ. Монголоос зөөж ирсэн С.Цогтбаяр андад , Юта мужаас хүргэж ирсэн Заяасайхан дүүд маш их баярлалаа. Ийм сайхан цувралыг бэлтгэн гаргасан Ч.Лодойравсал, Д.Заяабаатар дүүд талархаад баршгүй.
Өлзий хутаг орших өглөөний сайхан мэнд! Энэхүү асар нь Калифорний мужийн нийслэл Сакраменто хотноо орших Занабазар бурхан шашны төвийнх болмуй.
Алтаа бид Рoзевиллээс буцах замдаа Занабазар Бурхан номын төвөөр дайрч, Дамчаабазар хамбатай золгоод буцлаа. Хийдээр хурал номтой, хөл хөдөлгөөн тасрахгүй, сайхан байна. Гэвш маань нэн завгүй байсан ч үгийн солио хийгээд мордов. Та нар монгол хийдээрээ л сайн орж гарч байгаарай.
Хамаатны дүүгийнд очиход сансрын лего хөлгөө угсарч дууссан байна. Бас л их зай эзэлдэг эд байна шүү. Хүн хүний сонирхол мөнчиг өөр байх юм даа.
















