Шинээ retweeted
‼️Туул голоо хамгаалан тэмцэж, шүгэл үлээсэн иргэн @hariad_uyanga -ын эсрэг төрийн өндөр албан тушаал хашиж байсан хүн 500 сая төгрөгийн нэхэмжлэл гаргасан нь SLAPP-ын сонгодог шинжтэй үйлдэл!
SLAPP гэдэг нь олон нийтийн оролцооны эсрэг стратегийн нэхэмжлэл буюу нийтийн эрх ашгийн төлөө дуугарсан иргэдийг шүүхээр дарамтлах, залхаах, дуугүй болгоход чиглэсэн ажиллагаа юм.
‼️Энэ бол иргэдийн үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, эвлэлдэн нэгдэх, жагсаж цуглах эрх чөлөөнд халтай, ардчилалд тун аюултай үзэгдэл юм! Ийм жишиг хэрхэвч тогтож болохгүй!
Худал удаан ч үнэнд гүйцэгддэг гэгчээр АТГ уг албан тушаалтныг эрх мэдлээ урвуулан ашигласан, хамаарал бүхий компаниуддаа төрийн 20 орчим тендерт давуу байдал олгосон байж болзошгүй зэрэг асуудлаар шалгаж байгаагаа мэдээллээ!
‼️Засгийн газар Шүгэл үлээгчийг хамгаалах тухай хуулийн төслөө УИХ-д яаралтай өргөн мэдүүлнэ үү! Түүндээ SLAPP буюу иргэдийг шүүхээр дарамтлах стратегийн нэхэмжлэлийг хориглох, түүнээс хамгаалах зохицуулалтыг заавал тусгана уу!
Шүгэл үлээсэн иргэнээ бус, шүгэл үлээхэд хүргэсэн зөрчлийг шалгадаг төртэй болъё!






