А.Билгүүн-Эрдэнэ: Эхнэр маань зургаан сартай жирэмсэн байхад надад цэргийн зарлан ирсэн. Ингээд гэр бүлээрээ ярилцаж байгаад цэргийн албаа хугацаанд нь хаах шийдэлд хүрсэн юм. Алба хааж байх хугацаанд охин минь төрж, аав болсон нь маш дурсамжтай. Одоо эхнэр, охин хоёроо маш их санадаг ч цаашдын амьдралынхаа төлөө хичээж байгаа.
Nimo retweeted
За за!Галзуурч байх юм даа!Дэлхийн технологийн хөгжил!Жнь:-USB залгуураар цэнэглэдэг батерей!Бүх түүхий эд нь бидэнд/Монголд хангалттай нөөц байдаг! Өнөөдрийн нийгэм хөгжлийн асуудлаа шийдэж чадахгүй л байна!Нүүдэлчид-бид!Гуйлгачин сэтгэлгээ улс сүйрүүлнэ!
Nimo retweeted
Та өөрийгөө Google-дэж чаддаг гэж бодож байна уу? Үгүй ээ та google-дэж чадахгүй. Та Google-ийг өдөр бүр ашигладаг ч бүх хайлтын аргуудыг мэдэхгүй. Тэгвэл дараах аргуудыг мэдээд авбал хайлт хийхэд илүү хялбар болно.
1. Үгийг тодорхойлох
Ямар нэгэн үгний толь бичгийн тодорхойлолтыг мэдэхийг хүсвэл “define:” гэж бичээд ард нь тухайн үгээ бичиж хайхад толь бичгийн тайлбар гарч ирнэ.
2. Зөв горимоор нь бичиж хайх
Хэрэв ишлэл үг, хэлцийн гарал үүсэл, хэн хэлснийг нь мэдэх хэрэгтэй болвол тухайн ишлэл үгээ хашилтан “” дотор бичиж хайна.
3. Ойролцоо утгатай үгээр хайх
Хэрэв хайлт хийх гэж байгаа зүйлийг олон үгээр илэрхийлж болдог бол, жишээ нь alternative energy гэж хайх гэж байвал үүнийг өөрөөр бас renewable energy гэж хэлж болдог. Тэгвэл энэ үгийг илтгэдэг бүх утгаар хайхыг хүсч байвал тухайн үгнийхээ урд (~) тэмдэг бичээд хайна.
4. Тодорхой үг ороогүй хайлт хийх
Та талх барих жор хайж байна гэж бодъё. Гэхдээ исгэгч ороогүй жор хайх хэрэгтэй боллоо. Ийм үед хайх гэж буй үгээ бичээд “bread recipes” ард нь (-) тэмдэг тавиад хасахыг хүссэн үгээ “yeast” буюу “исгэгч” гэж бичээд хайна. Ингэхээр исгэгч гэсэн үг ороогүй жорууд гарч ирнэ.
5. Тодорхой үнийн хэлбэлзэлд хайх
Тодорхой үнэд тохирсон зургийн аппарат хайж байна гэж бодъё. 500-1000 долларын хооронд үнэтэй аппарат авах гэж байлаа. Эхлээд хайх гэж буй зүйлийнхээ нэрийг бичнэ. Араас нь эхний үнийн дүнг бичээд (..) тэмдэг тавиад сүүлийн үнийн дүнг бичнэ. Жишээ нь: digital camera $500..$1000
6. Мэдээллээ вэб сайттай нь хайх
Та нэг вэб сайт дээрээс нэгэн сонирхолтой мэдээ уншчихаад дараа нь түүнийхээ URL, болон гарчигийг нь санахгүй байвал “site:” гэж бичээд вэб сайтны нэрийг бичээд уншсан мэдээнийхээ түлхүүр үгийг бичээд хайна.
7. Хоосон зураасан дахь үгийг олох
Pop Rocks with ______ would result in _____. Энэ өгүүлбэрийн зураасны оронд байх үгсийг олохыг хүсвэл өгүүлбэрээ бичихдээ зураасны оронд (*) гэж бичээд хайна.
8. Файлын төрлөөр хайх
Та PowerPoint дээрх илтгэлүүдийг хайлаа гэж бодъё. Тэгвэл хайх зүйлийнхээ гарчигийг бичээд араас нь “filetype:PPT” гэж бичээд хайна.
9. Цагийн хэмжүүр гаргах
Хэрэв хажууд чинь timer-тай утас эсвэл цаг байхгүй бол Google ашиглан гаргаж болно. Хайлтын хэсэгт “set timer for” гэж бичээд хайхад Google timer гарч ирнэ. Түүн дээр гүйлгэхийг хүссэн хугацаагаа бичнэ. Хугацаа дуусахад сэрүүлэг дуугарч мэдэгдэнэ.
10. Тоо бодно
Та шууд тэгшитгэл бичээд хайхад Google таньд бодоод өгнө. Эсвэл тооны хувь ч олж болно.
11. 2 өөр валютын харьцааг олно
Жишээ нь Америк долларыг Монгол төгрөгт шилжүүлэхэд хэд болох дүнг гаргана. Ингэхийн тулд 2 валютын дунд “to” гэж бичнэ.
12. Хөдөлгөөнт зураг хайх
Найзруугаа явуулах тохиромжтой хөдөлгөөнт зураг хайх гэж байна уу? Тэгвэл сэдвийнхээ нэрийг бичээд Google Images рүү ороод Search tool хэсэг дарна. Дараа нь Type гэсэн хэсгээс “Animated” хэсгийг сонгоно.
13. Гарчигаар нь хайх
Та хэн нэгэн алдартны зөвхөн ахлах сургуульд байсан үеийнх нь мэдээллийг хайх хэрэгтэй боллоо. Тэгвэл “intitle:” гэж бичээд араас нь хайх зүйлээ бичнэ.
14. Google дэмийрэл
Найзыгаа гайхшруулахыг хүсч байвал “do a barrel roll” гэж бичээд үзээрэй.
Nimo retweeted
➡️Нойр булчирхай нь өвддөг хүмүүс энэ аргыг хэрэглээд зүгээр болсон.
➡️Сүүлийн үед хүмүүсийн архины хэт хэрэглээ, буруу хооллолт, сэтгэл санааны тогтворгүй байдал, стресс зэргээс шалтгаалан нойр булчирхайн үрэвсэлт өвчнөөр өвчлөгсдийн тоо эрс нэмэгдэх болжээ.
➡️Нойр булчирхай гэдэг нь ходоодны доор байрлах нэгэн цул мах юм.Нойр булчирхай нь хоол боловсруулах эрхтэн тогтолцоо болон энергийн тогтмол солилцоонд чухал үүрэг гүйцэтгэдэг байна. Тодруулбал, нойр булчирхайн шүүрэл нь гэдсэнд уураг, өөх, нүүрс усыг боловсруулахад тусладаг бол даавар нь цусан дахь сахарын хэмжээг зохицуулдаг байна.
➡️Тэгвэл энэхүү үрэвсэлт аюулт өвчнийг эмчлэх уламжлалт аргыг танилцуулж байна. Энэ нь тун ч үр дүнтэй болоод тустай аж.
➡️Материал: Хонины салбант сархинаг 7 ширхэг (заавал хониных)
➡️Бэлдэх ажиллагаа: Баасыг жирийн аргаар цэвэрлэнэ. \зумлахгүй\ Нэг сархинагийг уртааш нь тэнцүү гурав хуваана. Нэг удаа хэрэглэхдээ 1\3 хэсэг сархинагийг 250гр усанд хийж 200гр болтол буцалгаж болгоно.
➡️Хэрэглэх арга: Болгосон сархинагийн шөлөө унтахын өмнө орондоо орж байгаад сархинагаа шөлтэй нь хамт халуунаар нь хүртээд унтана. Долоо хоног ингэж хэрэглэнэ. Дараа нь Долоо хоног завсарлана. Дараа нь 2 долоо хоног үлдсэн сархинагаа дээрхи аргаар 14 хоног алгасахгүй хэрэглэнэ.
➡️Дэг: Эмчилгээний хугацаанд усанд орж болохгүй. Норж даарч болохгүй. Эмчилгээний хугацаа дууссанаас хойш 2 долоо хоногт энэ дэгээ үргэлжлүүлнэ. Зөвхөн нойтон алчуураар хөлөө арчиж болно.
➡️Үр дүн: Энэ эмчилгээгээр нойр булчирхайн өвчний асуудал бүрэн шийдэгдэнэ. Юуг яаж идэх, ууж байсан , тэрнийгээ айлтгүй идэж ууж байж болно. Тэгэхдээ мэдээжийн хэрэг жор дэгээ яг баримталсан тохиолдолд шүү дээ.copy
Nimo retweeted
ХОНИН ЗЭЭРГЭНЭ.
3-6 чимхийг 500мл усанд хийж 5-10 минут буцалгаад шөнөжин идээшүүлж шүүнэ.
Өдөрт 1аягаар хоолноос 30минутын өмнө 2удаа ууна.
Нэг удаагийн сувилгаа: 14 хоноод 7 хоног завсарлана.
Амьсгалын зам
*Бронхит
***Улирлын чанартай амьсгалын замын харшил
*Уушигны архаг бөглөрөлт/уушиг цэвэршүүлэх/
***Уушигны сүрьеэ
***Ханиад томуу
Арьсны өвчин
*Чонын хөртөс
Ауто дархлааны өвчин
***Астма/Мөгөөрсөн хоолойн багтраа/
*Үе мөч өвдөх мойнийх /үе мөчний хэрлэгт үрэвсэл/
Дотоод шүүрлийн өвчин
***Үс унах
***үс халцрах
Зүрх судас, цусны тогтолцоо
*Цусны даралт багасах
Мэдрэлийн тогтолцоо
*Тулай
Нөхөн үржихүй /хориглох заалт/
Жирэмсэн эх
Хөхүүл эх
Хүүхэд/3-12нас/
Хоол боловсруулах эрхтэн
***Бөөрний дутагдал
***Бөөрний үрэвсэл
***Бөөрний түүдгэнцэрийн үрэвсэл
**Бөөрний тэвшинцэрийн үрэвсэл
*Ходоодны үрэвсэл
*Цөсний хүүдийн үрэвсэл
*Цусан суулга
*Шөнө орондоо шээх
***Шээс задгайрах, алдах
***Шээс бэлгийн замын халдварт өвчин
***Элэгний уйланхай
Яс булчин, шөрмөсний тогтолцоо
***Бруцеллёз
Тэмдэглэгээний утга
*** Ийм тэмдэг нь эмчилгээний өндөр үр дүнтэй бөгөөд эрдэм шинжилгээний туршилт судалгаагаар нотлогдсон болохыг илэрэхийлнэ.
**Ийм тэмдэг нь хүний биед сайн нөлөөтэй гэдэг нь судалгаагаар нотлогдсон. Гэхдээ бүхэл ургамлын хувьд авч үзвэл 3одтойг арай гүйцэхгүй.
*Ийм тэмдэг нь шим тэжээлийн эерэг үр дүнтэй болохыг илэрхийлнэ. Голдуу ардын удамжлалт практикт олон зуун жилийн турш өргөн хэрэглэгддэг туршлагатай. Туршилтын амьтан дээр судлагдаж сайн нь тогтоогдсон. Өчигдрийн ардын эмчилгээнд хэрэглэдэг байсан эмийн ургамал өнөөдөр шинжлэх ухаанаар нотлогдсон эмчилгээ болдог гэдгийг санаандаа авбал зохино.
Nimo retweeted
40 насандаа ухаарсан 10 зүйлээ хуваалцъя.
1. Сайн хань бол амьдралдаа гаргаж болох хамгийн чухал шийдвэрийн нэг. Амьдралын туршлагаас харахад хамдтаа асуудлыг даван туулж, шийдэж бие биенээ ойлгож сурсан хосууд илүү амжилттай яваа харагддаг. Салъя гэдэг үгийг толгойноосоо авч хая. Бүү дурьд, цээрлэ.
2. Чамд заавал олон найз, том хүрээлэл хэрэггүй. Харин цөөн чанартай найзууд, хайр дүүрэн гэр бүл байхад л хангалттай. Хүрээлэл чинь том байх тусмаа хуурамч байдаг гэж үг байдаг.
3. Эрүүл мэнддээ анхаар. Эрүүл мэнд бол хөрөнгө, эрүүл байвал мөнгө олно, аялна, амьдрана. Эрүүл амьдралын хэв маягтай, эрүүл жинтэй, хөдөлгөөнтэй бай. Хэрэггүй хог, хорноос татгалз.
4. Мөнгө олдог арга ол. Ямар нэгэн юманд мэрэгш, бусдын хошуурч байгаа юмруу бүү дагаж хошуур. Хүнд хэрэгтэй хүн бол. Мөнгө аяндаа дагана.
5. Уучлах хүмүүсээ уучил, тавьж явуулахыг нь явуул. Заримдаа бид бусдад гомддог, хорсдог, үзэн яддаг. Хэний буруу байх нь хамаагүй, ийм юм сэтгэлдээ тээж явах нь хамгийн хүнд ачаа байдаг. Өөрийгөө сулла, хөнгөн яв. Хөнгөн байж л хол явна. Хүнд ачаа битгий үүр.
6. Дахин эхлэхэд хэзээ ч оройтохгүй. Гэхдээ цаг хугацаа бага болсныг ойлго. 40 хүртэл амьдрал бидэнд их юм үнэгүй бэлэглэдэг. Эрүүл мэнд, эрч хүч, залуу нас гээд харин 40-оос хойш бид ухаан зарж, зөв төлөвлөж байж үнэгүй байсан зүйлсээ олж авдаг.
7. Төлөв түвшин амьдралыг сонго. Их мөнгө, их эрх мэдэлтэй байлаа гээд амар тайван биш бол тэр ямар ч хэрэггүй. Харин өөрийнхөө хэмжээнд өөрийн амьдралдаа сэтгэл хангалуун амар тайван орчинг бий болго. Урт хугацаандаа энэ хамгийн чухал.
8. Амьдралынхаа 80 хувийг өөрийгөө хөгжүүлэхэд, хайртай хүмүүстээ, санхүүгээ сайжруулахад зарцуул. Үлдсэн 20 хувьд нь хобби болон бусад хэрэгтэй хэрэггүй юманд зарцуул. Тэгвэл балансаа алдахгүй явна.
9. Аз жаргалын үндэс бол бусдаас юм хүлээхгүй байхад оршино. Харин өөрийнхөө хийж чадахыг бүх чадлаараа хий. Азгүйтэл, зовлонгийн эх бол бусдаас их юм хүлээдэг атлаа өөрийн чадах юмаа огт хийдэггүйд байгаа юм.
Өөрийгөө бүх юмны гол дүр гэж битгий бод. Чи бол амьдралынхаа гол дүр гэхдээ бусдын амьдралын туслах дүр гэдгээ ойлго.
10. Өдөр бүр сайхан байхгүй ч, өдөр бүрт сайхан зүйл бий. Амттай хоол, хэн нэгний инээмсэглэл, хүүхдүүдийн чинь инээдтэй яриа, өглөөний нар, сэвэлзэх салхи, шиврэх бороог мэдэр. Жижиг зүйлсээс аз жаргалыг мэдэрч сур. Аз жаргалыг бусдаас хайх биш өөрөө бүтээдэг бай.
Enkhsanaa Jambalsuren FB-с авав.
Nimo retweeted
Японы хамгийн ухаалаг хүмүүс ажилладаг гэх Дэнцү компаний 7 дүрэм гэнэ. Ихэд таалагдав.
1) Ажлыг даргын даалгавраар биш өөрийн санаачлагаар хий. Санаачлагагүйгээр, бусдын үгээр ажилладаг хүн хэзээ ч амжилтад хүрэхгүй. Өөрийн санаачлагаар хийсэн ажил бүхэн таныг манлайлагч болгоно.
2) Аль болох хурдан хий. Өрсөлдөгчөөсөө түрүүлж хий. Хэн нэгнийг хүлээдэг байр сууриа орхи.
3) Том ажил хий. Том төсөлд өөрийгөө сорь. Жижиг ажил хийдэг хүн жижиг хэвээр байсаар байх болно.
4) Амархан биш хэцүү ажлыг хий. Ийм ажил биелүүлсний дараа та илүү хөгжсөн, өөртөө итгэлтэй болсон байх болно. Бас бусад хүмүүс таныг илүү үнэлэх болно.
5) Хэзээ ч битгий бууж өг. Зорилгоо биелүүлэх хүртлээ тэмц. Амархан бизнес гэж хаана ч байхгүй болохоор хэн тууштай ажиллана, тэр л амжилтанд хүрдэг
6) Олон хүнийг манлайлж, хөдөлгөж, уриалж ажилла.
7) Урт хугацааны төлөвлөгөө гарга. Түүндээ тууштай бай. Амаргүй байсан ч тэмц.
Nimo retweeted
Сард 2-3 хоног усан мацаг
7-10 хоног нүүрс усаа хасах
Гурил болон будаа, давс чихрийн хэрэглээг хасдаг гээд хоолны дэглэмүүд үр дүнгээ өгсөн байнаа.
Турах гэхээс илүүтэйгээр элэгний өөхлөлт алга болсон байна.
Биохими цусны дэлгэрэнгүй шинжилгээнүүд сайн гарч. Бас эхо тун давгүй
Nimo retweeted
Хятад Улсруу аялахаасаа өмнө энэ 6 аппликэшн-г заавал татаарай. – at Inner Mongolia, People's Republic of China
Nimo retweeted
Ямар гоё зүйлс уншчихав аа😍
1) Өдөрт дор хаяж гурван хүнд сайхан үг хэлж баярлуулж бай
2) Нар ургахыг жилдээ дор хаяж нэг удаа харж бай
3) Хүмүүсийн төрсөн өдрийг санаж бай
4) Баярлалаа гэдэг үгийг олон удаа хэлж бай
5) Ямар нэгэн хөгжим тоглож сур
6) Усанд орохдоо дуу дуулж бай
7) Хавар болгон цэцэг тарьж бай
😎 Сайн байна уу гэж түрүүлж мэндэлж бай
9) Үнэтэй машин битгий уна, гэхдээ хамгийн сайн байшин худалдаж авч бай
10) Өөрийгөө болон бусдыг уучилж бай
11) Гурван соёлтой онигоо мэддэг бай
12) Зээлсэн юмаа буцааж заавал өгч бай
13) Чамтай яаж харьцахыг хүсдэг шигээ хүмүүстэй тэгж харьц
14) Шинэ найзуудтай бол гэхдээ хуучнаа бүү орхи
15) Нууц хадгалж бай
16) Бусдад бурууг өгөх хэрэггүй, өөрийнхөө амьдралын бүхий л хэсэгт өөрөө хариуцлага хүлээж бай
17) Тусалъя гэсэн сайхан сэтгэлийг хүлээж авч бай
18) Чанартай юм авч, хэрэглэж бай
19) Хүүхдээ загнасан бол дараа нь тэвэрч бай
20) Дугуй унаж бай
21) Эрүүл байхын баталгаа байхгүй гэдгийг үргэлж санаж бай
22) Хар тамхи болон түүнтэй нөхөрлөгсдөөс хол бай
23) Бизнес болон гэр бүлийн харилцаанд хамгийн чухал нь итгэл гэдгийг сана
24) Та мөнгөтэй байж болно гэлээ ч хүүхдүүдээ мөнгө олдог болгож сурга. Тэдэнд мөнгө зүгээр битгий өгч бай
25) Амьдралын ханиа маш зөв сонго. Энэ сонголтоос таны амьдралын сайн сайхан саар муугийн 90 хувь хамаарна гэдгийг санаж яв
26) Том юм мөрөөдөж, жижиг зүйлд ч баярлаж бай
27) Хүүхдүүддээ тэдэнд итгэдэг гэдгээ хэлж бай
28) Өдөр бүр 30 минут түргэн алхалт хийж бай
29) Хэзээ ч битгий хулхидаж бай
30) Бусдыг сонсож сур
31) Хүүхдүүдийнхээ өрөөнд орохдоо хаалгыг нь тогшиж бай
32) Хүмүүсийн нэрийг бүү март
33) Хямд багаж битгий худалдаж авч бай
34) Шүдээ цагаан болго
35) Гадаад хэл сур
36) Хэн нэгний итгэлийг бүү мохоо. Түүний сүүлийн итгэл ч байж магад
37) Банкны менежертэй биечлэн танилцаж бай
38) Таныг хүн өдөх юм бол хариу үйлдэл хийхээсээ өмнө дор хаяж нэг цаг өөрийгөө тайвшруулж бай
39) Хүүхдүүдтэйгээ тоглохдоо тэдэнд ялагдаж бай
40) Хоол идэж байхдаа телевизэрээ унтрааж бай
41) Сайн хуульч, ня-бо, сантехникчтэй танил бай
42) Сарнай үнэрлэх цаг өөртөө гаргаж бай
43) Төрийн дуулал эгшиглэхэд сонсож бай
44) Хатуу бодолтой бай, гэвч зөөлөн төрхтэй бай
45) Жолоо барьж байх үедээ хамгаалалтын бүс байнга хийж бай
46) Жилд нэг удаа эрүүл мэнд болон шүдээ үзүүлж бай
47) Цаг барьж бай
48) Өөрийг чинь шүүмжилж буй хүмүүст хариу өгөх гэж битгий цаг үр
49) Негатив /гутранги/ хүмүүсээс зай барь
Байгаагаараа бай, даруухан бай
50) 16-аас дээш настай хүүхдийг цөөн цагаар ажил хийхийг дэмжиж бай
51) Хүмүүст хоёр дахь боломж олгож бай, харин гурав дахийг бүү өг
52) Гарын үсэг зурах бол маш болгоомжтой уншиж бай
53) Ууртай үедээ ямар нэгэн зүйл бүү хий
54) Амьдралын ханийхаа хамгийн сайн найз нь бай
55) Романтик бай
56) Шинээр ажил олохоос өмнө хуучин ажлаасаа бүү гар
57) Даргаа битгий шүүмжилж бай
58) Ажилдаа сэтгэл хангалуун биш бол ажлаасаа гарч чаддаг бай
60) Яагаад? гэж байнга асууж бай
61) Хүмүүсийг мөнгөнийх нь хэмжээгээр биш сэтгэлийнх нь сайхнаар үнэлж бай
62) Эерэг өөдрөг бодолтой аливаа зүйлийг хийх урам зориг эрч хүчтэй бай
63) Зөв тэгш явж сур
64) Өөртөө итгэлтэй бай
65) Хүүхдүүддээ юм бүхний дээдийг өгч чадахгүйдээ санаа бүү зов, өөрт байгаагийнхаа хамгийн сайныг өг
66) Давс бага хэрэглэ, мах бага ид
67) Хөршүүдээ өөрийнхөө хийсэн сайхан хоолоор дайлж баярлуулж бай
68) Өөрийг нь хүндэлэхэд хүмүүс хамгийн хамгийн их баярладаг гэдгийг бүү март
69) Хүчирхийлэлтэй нэвтрүүлэг битгий үзэж бай
70) Амьд амьтай бүхнийг хайрла
Ажилчиддаа өгч болох боломжтой бүх зүйлийг өгч бай
71) Хүмүүстэй харилцах харилцаанаас таны амжилтын 80 хувь шалтгаална гэдгийг санаж бай
72) Өөрийгөө байнга хөгжүүлж бай
73) Утас чинь утасдаж байгаа хүний биш, харин таны сайн сайхны төлөө зориулагдах ёстой
74) Өнгөрсөн алдаагаа бодож цаг бүү үр түүнээсээ суралц, тэгээд урагшил
75) Сайн ялагч бай, ялагдвал сайн ялагдагч бай
76) Жижиг зүйлийг бүү томруулж бай
77) Найздаа нууцаа ярихын өмнө хоёр дахин бод
78) Амласнаа биелүүлж бай
79) Том дайнд ялахын тулд жижиг мөргөлдөөнд ялагдахад бэлэн бай – at Guangdong, People's Republic of China
Nimo retweeted
Энэ хүнийг (УИХГ Ж.Мөнхбат) "Нүүрсний хулгайч" гэж боддог хүмүүс РТ хийдэг жиргээ 💁🏻♂️ @Munkhbat_UNEN
Nimo retweeted
Архи ууж тамхи татахаас гадна өчнөөн олон юм тархийг гэмтээдэг юм бн. 30 гараад тархины зарим хэсэг огт ажиллагаагүй болж судас илүү богино зайд шинээр гүйж эхэлдэг. Гэхдээ зуршилууаа хаяж идэвхитэй дасгал хийснээр тархи эргээд сэргэж цэл залуу болдог ганц эрхтэн гэнэ дээ
Nimo retweeted
Sharing is caring
Here are a few tricks to work faster with Excel.
Excel remains a useful tool for quick manipulation of datasets, checks of values, stats, and transformations
Credit: 7-Second Riddles
#automation #excel #maths #science




















