Эрх чөлөөт Оргио retweeted
Монгол Улсад суугаа АНУ болон Европын холбоо, мөн бусад улсуудын элчин сайд нар, дипломат төлөөлөгчийн газрууд та бүхнийг анхаарлаа хандуулаасай гэж хүсэж байна.
Монгол Улсад үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөө сүүлийн жилүүдэд ноцтой зөрчигдөж, үзэл бодлоо илэрхийлсэн иргэд, сэтгүүлчдийг шүүхийн шийдвэргүйгээр шоронд цагдан хорьж байгааг манай улсад суугаа ЭСЯ-дууд, дипломат төлөөлөгчийн газрууд анхааралтай ажиглаж байгаа гэдэгт итгэлтэй байна.
Мөн Мета компаниас авсан тусгай эрхээ хууль бусаар ашиглан Монгол дахь нэр бүхий ТББ, Монголын төрийн Харилцаа Холбооны Зохицуулах хороогоор дамжуулан Монголын ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН захиалгаар Монголд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөнд ноцтойгоор халдаж байна.
Иргэн, нийтийн сүлжээнд МУ-ын Ерөнхийлөгчийг шүүмжилсэн пост, комент бичхэд ЕТГ-аас шууд хувь хүний утасруу залгаж тухайн пост, коментийг устга хэмээн тулган шаардаж, айлган сүрдүүлж, орой үдэш хар хувцастай хүчний байгууллагынхан тухайн хүний гэрт нэгжлэг хийж, шүүхийн шийдвэргүйгээр шоронд хорьж, хүний эрхийг ноцтой зөрчиж байгаа нь МУ-д хэвийн үзэгдэл болоод байгааг Олон услын байгууллагууд анхааралдаа авна гэж найдаж байна.
Meta компанийн Third-Party Fact-Checking Program, мөн TPP буюу Trusted Partner Program, Facebook shadowban service, banning-as-a-service, Facebook Shadowban Removal... гэх мэт нэршлүүдээр хайлт хийж үзхэд бусдын аккаунтыг төлбөртэйгөөр хаалгах, хандалтыг эзэмшигчид мэдэгдэхгүйгээр бууруулах үйлчилгээний тухай олон улсад бүртгэгдсэн шүүхийн баримт байна. Banning-as-a-service буюу аккаунт хаалгах, хандалт бууруулах үйлчилгээ гэх зах зээл байгаа тухай нилээдгүй баримт сэлт байна.
Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй нэр бүхий хувь хүн болон төрийн бус байгууллагыг Meta болон олон улсын холбогдох байгууллагуудад хандаж шалгуулах болно.
Эрх чөлөөт Оргио retweeted
Намайг Хятад улсын хөрөнгө оруулагчаас мөнгө авч Монголоо гутаасан тагнуулч урвагч хэмээн баахан цолложээ😞 Монгол, хятад хос хадмал орчуулгатай, өөрөөр хэлбэл энэ хоёр улсын аль ч иргэн үзээд шууд ойлгохоор нэвтрүүлэг хийсэн минь бусдад адлагдах үндэслэл болсон юм байхаа😅
Гэтэл би яг одоо Оросын хөрөнгө оруулагчийн Монголчуудад мулзлуулсан түүхээр мөн контент хийж байгаа. Тэгэхээр оросын тагнуулч урвагч хулгайч бас болох уу?
Ядаж байхад тэр нэвтрүүлэг минь монгол, орос хадмал орчуулгатайгаар гарах тул надад атаархан хорсогчдын шээс ёстой сад тавих бололтой. Орос нохой юу юу гэх болдоо😆
Хэдэн жилийн өмнө Герман Улсын хөрөнгө оруулагч Флориан гэдэг иргэн Монголчуудад 4,000,000+ еврогийн хөрөнгө оруулалтаа залилуулсан түүхээр мөн нэвтрүүлэг хийхэд олон зуун мянган хүн үзэцгээсэн.
Тэр үед би одоогийн туршлагаа олж аваагүй байсан учраас ганцхан Монгол үзэгчдэд зориулан уг нэвтрүүлгээ хийсэндээ одоо харамсдаг. Нэвтрүүлгээ шинэчилж англи, монгол хос хадмалтайгаар дахин түгээнэ ч гэж боддог.
Сүүлийн жилүүдэд гадаадын хөрөнгө оруулагчдын Монголчуудад хуу дээрэмдүүлсэн асуудлаар маш олон контент хийсэн учраас энэ сэдвээрээ би бараг мэргэшээд байгаа😅 Гадны янз бүрийн улсын хүмүүс надтай уулзах хүсэлт тогтмол тавьдаг боловч би тэр бүр уулзаж чадахгүй л байгаа. Хүлээлгийн жагсаалтад бүр англи улсын иргэн ч байгаа. Би бас английн тагнуул хочтой болох биз😝
Надад атаархаад үхэлдээд байгаа хүмүүст хэлэхэд хэрвээ чамд авьяас чадвар, нэр хүнд, хил давсан эрэн сурвалжлах нэвтрүүлгийг амжилттай хийгээд ирэх эр зориг, оюуны чадамж байгаа бол үзээд алд л даа. Надтай бүтээлээрээ сайхан өрсөлд.
Би сайхан сэтгэлтэй ард иргэдийнхээ хандив тусламжаар өнгөрсөн жил Филиппин Улсыг зорьж Боолчлогч нэвтрүүлгийг хийх үедээ энэ нүсэр контентыг зөвхөн Монголчуудад зориулан хийж болохгүй юм байна. Филиппин болон Монголын аль ч хүн үзсэн шууд ойлгохоор хийх ёстойг ухаарсан юм.
Тэрнээс хойш гадаадын иргэний эрх ашиг хөндөгдсөн асуудлыг сурвалжлахдаа тухайн улсын иргэд нь ямар ч хэлний бэрхшээлгүйгээр ойлгохуйцаар хийх болсон билээ.
Мэдээж ингэж хийх нь хүч хөдөлмөр, цаг хугацаа их шаарддаг боловч нэвтрүүлгийн цар хүрээ далайцыг илүү хүчтэй болгодог.
Би Монголын төрийн байшууллагуудаас хоногийн хоол, сарын цалинг гуйлгачилж, дарга долоож амьдрах аргыг сонгоогүй. Харин даян дэлхийгээс шударга хандив босгож шударга ёс, хуулийн тэгш үйлчлэлийг би болгохоор зорьж яваа л хүн.
Хөлийнхөө өлмийгөөс урагш газрыг харж чаддаггүй хөгийн амьтад над руу шүлсээ үсчүүлж байхад би хөхрөн цэнхэртэх алс хязгаар руу хараа бэлчээн том зорилго тээж хөдөлмөрлөж яваа жирийн нэгэн эр хүн.
Би монголын сэтгүүлчидтэй дахин ямар ч төрөлд өрсөлдөхгүй. Ямар ч уралдаан тэмцээнд нь бүтээлээ сойхгүй. Харин олон улсад танигдсан ядаж ганц бүтээлтэй болох гэж л хичээж яваа.
Хятадын тик ток дээр миний нэвтрүүлгүүд сүүлийн үед маш их үзэлт авдаг болсон. Хэрвээ би хятад хадмал орчуулгатайгаар контентоо хийгээгүйсэн бол яаж танигдаж чадах вэ дээ. Өвөрмонголчуудын дунд би сүүлийн үед маш эрчтэй танигдаж яваа. Олон улсад муу муухайгаараа бус харин бүтээлээрээ танигдах гэж хичээж байгаагийн минь шагнал нь энэ.
Яагаад чи өөр улсын хэлээр нэвтрүүлгээ хийсэн бэ гэх зэрэг ядаргаатай тэнэг зүйл асууж буй хүмүүст энэхүү постоороо хариуг нь өглөө. Дахин би энэ тухай юу ч хэлэхгүй.
Асуугаад байгаа тул хариулж цэг тавья. Зурган дээрх гурван хаусыг Грийн ресурс гэх барилгын компанитай үеэл дүү нар барьсан. Тэд надаас мөнгө аваагүй. Хэдэн тэрбумын хаусууд болохыг нь мэдэхгүй. Чанар сайн, стандарт "ногоон" тул үнэтэй байж таарна. Надад ямар нэгэн бизнес үгүй.
Replying to @SBayar12
Хэдэн тэрбумын хаус вэ? Яаж, юугаар авсан бэ? Танд ямар нэг бизнес байхгүй байлтай!!!
Эрх чөлөөт Оргио retweeted
Б.Пүрэвдагва: МОННИС компани бизнесийн жижиг эрх ашгаа хойш нь тавь, гомдлоо татаж ав‼️
Оны өмнө 60 цахилгаан автобус авахаар тендер зарласан ч доогуур үнийн санал өгчихөөд шалгарахгүй болохоороо гомдол гаргаад байна
Эх сурвалжийн мэдээлснээр өчигдөр орой 19 цагаас хойш хаагаад байсан Хангийн боомтыг өнөөдөр Ерөнхий сайд шуурхай арга хэмжээ авч нээсэн байна. Мөн өнөөдөр ЭЗХЯ, Зам, тээврийн яам, тээвэрлэгч аж ахуйн нэгж, байгууллага болон тээвэрчдийн төлөөлөлтэй уулзалт хийж “Тавантолгой–Манлай–Ханги чиглэлийн авто замын төсөл”-ийн концессын гэрээнд заасан авто зам ашигласны төлбөр, хураамжтай холбоотой нөхцөл байдал, үндэслэл, үр нөлөө, талуудын санал, байр суурийг хэлэлцжээ
Эрх чөлөөт Оргио retweeted
Replying to @110Orgio
Эвлэрэл зөвшилцөл хийгдэхээр хэлэлцэж бгаа. Хөрсөөр яваад байгаа юм байхгүй угаасаа одоо тээвэр муу бүгд зогссон. 8.15наас хойш нүүрс экспорт ч эрс муудсандаа.тэр төмөр замыг хямд нүүрсээрээ төлж л байгаа даа.гэхдээ төмөр зам нь өөрөө тээвэрлэж чадахгүй нөгөө л хэдэн шаланз л явж
Эрх чөлөөт Оргио retweeted
Хотын дарга Б.Пүрэвдагва Хөх хотод албан айлчлал хийх үеэрээ ховор төрлийн хорт хавдартай 2 хүүхдийг нарийн шинжилгээ, эмчилгээнд хамруулахаар болжээ.
Мөн Хөх хотоос Улаанбаатар хотод хавдрын эмчилгээнд ашиглах иж бүрэн төхөөрөмж бэлэглэсэн гэнэ шүү!
Цаашид хамтын ажиллагаатай хотуудад хийх албан айлчлал бүрдээ хорт хавдартай хүүхдүүдийг эмчилгээнд хамруулахад анхаарч ажиллахаа хотын дарга Б.Пүрэвдагва мөн мэдэгджээ...👏👍
4 хүний амь, 400 хүртэл сая төгрөг...
Сэрэмжлүүлэг болгох үүднээс Сэлэнгэ аймгийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж, анхан шатны шүүхээр шийдвэрлүүлсэн зам тээврийн ослын хэргийг тоймлон хүргэж байна.
prosecutor.mn/post/113642
Сангийн сайд цэмцгэр хариуллаа. Харин Ханги боомт бас өчигдрөөс хаагдсан байх юм?! @NyamUchral Юу болсон юм бол?
ЗГ: Төрийн үйлчилгээний албан хаагчдын албан тушаалын цалинг нэмж, ижил албан тушаалд ижил цалин хөлс олгох тогтоолыг баталлаа. Ирэх сарын 1-нээс нэмэгдэх бөгөөд Төрийн үйлчилгээний болон Боловсролын салбарын ТҮ албан хаагчид хамаарахгүй. Эрүүл мэнд, Соёл урлаг, спорт, ШУ, төрийн үйлчилгээний бусад салбарын нийт 16 мянган албан хаагчийн цалингийн нэмэгдэлд 170 тэрбум төгрөгийг тодотголоор баталсан.
Боомтын тухай хууль өгөөч гээд салбарынхан гуйгаад байна аа, сайд нар аа! УИХ-ын гишүүд ээ! Томилогдсон ганц хоёр хүн нь хууль байхгүй, хийх ажилгүй, хэцүү байна гээд байна
ШУУРХАЙ: Хилийн боомтын захиргааны газрын дарга Э.Гантулгыг чөлөөлөхөөр болжээ
Засгийн газар хуралдаж байна. Сангийн сайд З.Мэндсайхан Хилийн боомтын захиргааны газрын дарга Э.Гантулгыг чөлөөлөх асуудлыг хуралдаанд танилцуулжээ. Нөмрөгийн дархан цаазат газар шатсантай холбогдуулан холбогдох албан тушаалтнуудад хариуцлага тооцож байгаа юм.
Хүнсний үнийн өсөлт, хомсдлын эсрэг хүнсний нөөцлөлт, ургац хураалтын асуудал, за тэгээд годрон, вакцин бүх асуудлаа эсийн түвшинд мэдэж байгаа, удирдаж чадаж байгаа энэ сайдыг харахад ёстой нэг нүдээ олсон томилгоо болж. Төсөөллөөс давж байна аа...
С.Одонтуяа: Хэт их чихэр агуулсан ундаанд онцгой албан татвар ногдуулах хууль 2027 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжинэ
Сүүлийн долоон жилийн хугацаанд 7-14 насны хүүхдийн таргалалт 7 дахин нэмэгдсэн гэсэн судалгаа гарсан. Энэ бол ноцтой тоо ‼️⁉️
Энэ хууль татвар цуглуулах зорилгоор батлагдсан хууль биш, ирээдүйгээ хамгаалах эрүүл мэндийн асуудалд анхаарсан хууль юм.
👏👏👏🥰🤗
С.Одонтуяа: Хэт их чихэр агуулсан ундаанд онцгой албан татвар ногдуулах хууль 2027 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжинэ
Сүүлийн долоон жилийн хугацаанд 7-14 насны хүүхдийн таргалалт 7 дахин нэмэгдсэн гэсэн судалгаа гарсан. Энэ бол ноцтой тоо ‼️⁉️
Энэ хууль татвар цуглуулах зорилгоор батлагдсан хууль биш, ирээдүйгээ хамгаалах эрүүл мэндийн асуудалд анхаарсан хууль юм.
Түр тайвширч болох уу: ОХУ-ын Батлан хамгаалах яам 27-ны өглөө мэдэгдэл гаргахдаа, Олешки бүсэд хүмүүнлэгийн ажиллагаа явуулахад бэлтгэх хүрээнд Оросын зэвсэгт хүчин Херсоны чиглэлд гал зогсоож, Москвагийн цагаар 27-ны өдрийн 04:00 цагаас эхлэн "чимээгүй горим" буюу гал зогсоох дэглэм тогтоосон гэж мэдээллээ.
Украины парламентын Хүний эрхийн комиссар Дмитрий Лубинец мөн өдөр мэдэгдэхдээ, Орос, Украины хооронд байгуулсан тохиролцооны дагуу хүмүүнлэгийн үйл ажиллагаа явуулахын тулд Херсон мужийн Олешки хотод Киевийн цагаар 27-ны өдрийн 03:00 цагаас эхлэн гал зогсоосон гэв.
Би ч буцаад кофешоп руугаа явж байгаа байх өө....дальчига хөдлөөд л, (аугаа их эрэн сурвалжлагчдын дэргэд бол дальчигнасантай л адил) хэн нэгнийг ёворчих гээд л байдаг боллоо😝
Аливааг эхлээд "9" гэж хараад, кофегоо нэг балгаж нэг тамхилаад дахиад харахаар "6" шиг харагдаад байдаг болж🤔
Эрх чөлөөт Оргио retweeted
Replying to @Igged
Хар тамхитай тэмцэх бодлого, үйл ажиллагаа идэвхжиж, чангарч байгаа. Урьдчилан сэргийлэх, аюул, заналыг ойлгуулах, донтох эмгэгийг эмчлэх, Хар тамхитай тэмцэх албыг бэхжүүлэх чиглэлээр олон ажлууд хийж байна. Хууль, эрх зүйн орчныг шинэчлэхээр хуулийн төслүүдийг ч УИХ-д өргөн мэдүүлсэн, Ажлын хэсэг гаран ажиллаж байна. Хар тамхи худалдан борлуулсан, уг гэмт хэргийг зохион байгуулж байгаа этгээдүүдэд хүлээлгэх хариуцлага, ялын бодлого чангарна!



























