
Director at @meforum2024 , CPRO at @ardholdings , COO at @tengerleague #ApprenticeMongolia, Past President @MongolRotaract, Global Shaper @WEF
Ulaanbaatar, Mongolia
Joined November 2011
- Tweets36.2K
- Following2K
- Followers12.3K
- Likes22.2K
Altangunii retweeted
Хөрөнгө Оруулагч Үндэстэнд хэрхэн бүртгүүлэх вэ?
👉Ард Апп дахь Хөрөнгө Оруулагч Үндэстэн баннераар
👉 investornation.mn вэбсайтаар дамжуулан бүртгүүлэх 2 сонголттой.
12 сарын 5-нд Блю Скай Тауэрт уулзацгаая.
#ХөрөнгөОруулагчҮндэстэн #ХүчтэйХамтдаа
Altangunii retweeted
Энэ сахаргүй ZERO ундааг уусан чинь сахар өссөнгүй шүү. Хүмүүс сахаргүй ундаа гэж байдаггүй худлаа гээд байсан чинь энэ лав сахар өсөгсөнгүй
Урт удаан үргэлжилсэн тамхины хяналтын тухай хууль батлагджээ. 👏👏👏 Хуулийнхаа төлөө уйгагүй зүтгэсэн @NominchimegO гишүүндээ ард иргэдийнхээ өмнөөс талархал илэрхийлье 🤩🤩🤩
2
221
Altangunii retweeted
Нөгөөх нь Fantasy Parliament.
Спорт сонирхдог залууст фантази тоглоом тийм ч шинэ зүйл биш. Тэгвэл улс төрийг яагаад тоглоомтой холбож болохгүй гэж?
Тоглоомын дүрэм маш энгийн. 126 гишүүнээс 7-г сонгож фракцаа бүрдүүлнэ. Гишүүдийнхээ бодит үйл ажиллагаанаас оноо цуглуулж, бусадтай өрсөлдөнө.
Сонгосон гишүүн тань яагаад оноо цуглуулахгүй байгааг гайхаж, хэн идэвхтэй ажиллаж байгааг сонирхож эхлэх нь энэ тоглоомын гол санаа. Өөрөөр хэлбэл, тоглоомоор дамжуулж залуусын улс төрийн идэвх, оролцоо, боловсролыг нэмэгдүүлэхийг зорьж байгаа нь хэрэг.
10.26-нд эхний улирал эхэлнэ. Тэр хүртэл фракцаа бүрдүүлээрэй.
Мэдээж энэ бол эхлэл. Санал шүүмжлэл, шинэ санааг дуртайяа хүлээн авна шүү :)
Яг одоо фракцаа бүрдүүлэх: parliament.tngr.tv/fantasy
Altangunii retweeted
Эхлээд TenGer Power Ranking-ийг танилцуулъя.
Бид УИХ-ын 126 гишүүний ирц, оролцоо, санаачилга, идэвхийг парламентын албан ёсны, нээлттэй өгөгдөлд тулгуурлан нэгтгэж, харьцуулах боломж бүрдүүллээ.
“Гишүүн юу ярив?” гэдгээс гадна “Гишүүн юу хийв?” гэдгийг харах нэг боломж гэсэн үг.
Гишүүдийн парламент дахь үйл ажиллагааг дөрвөн үзүүлэлтээр харьцуулж, хэн нь ирцээрээ, хэн нь санаачилгаараа, хэн нь оролцоогоороо ялгарч байгааг харах боломжтой.
Манай багийн боловсруулсан аргачлалаар дараах гишүүд топ 10-т багтжээ.
1. А.Ариунзаяа @ariunzaya_a
2. Д.Цогтбаатар
3. С.Эрдэнэболд @erdenebold
4. Х.Тэмүүжин @Temuujin_Kh
5. О.Цогтгэрэл @Tsogtgerel_O
6. Л.Мөнхбаясгалан @mglbayas
7. Р.Сэддорж @seddorj_r
8. П.Сайнзориг @Sainzorig_P
9. Г.Очирбат @Ochirbat2020
10. Б.Мөнхсоёл @Munkhsoyol_Econ
Бүтэн жагсаалтыг parliament.tngr.tv/leaderboa…
Аргачлалын дэлгэрэнгүйг parliament.tngr.tv/rules
Altangunii retweeted
ШИНЭ: TenGer Parliament-д тавтай морил!
parliament.tngr.tv
“Нийгмийн итгэлцлийг сэргээнэ” уриатай @TenGerTV парламентын үйл ажиллагааг илүү ойлгомжтой, сонирхолтой, олон нийтэд ойр болгох зорилготой шинэ платформоо нээлээ.
2024 оны УИХ-ын сонгуулиар мэтгэлцээн зохион байгуулах үедээ сонгогчдод улс төрчдийн үйл ажиллагааг харьцуулж харах, мэдээлэлд тулгуурлан сонголт хийхэд туслах хэрэгсэл ямар их хэрэгтэйг анзаарсан юм. Сонгуулийн дараа юу хийж болох талаар ч нэлээд нухацтай бодсон.
Үр дүн нь TenGer Parliament.
Сонгууль дөрвөн жилд нэг удаа болдог ч биднийг төлөөлж, нийгмийн амьдралын дүрмийг тодорхойлдог парламентын ажил өдөр бүр үргэлжилдэг. Тиймээс бид сонгуулийн дараах парламентын амьдралыг илүү ойроос харуулахыг хүссэн нь энэ.
Altangunii retweeted
Баавгайтай холбоотой AI-аар бүтээсэн зураг, бичлэг тараахаа зогсооё. Хиймэл оюунаар бүтээсэн зураг, бичлэгийг бодит мэтээр түгээснээс болж иргэд төөрөгдөж, төрийн байгууллагууд худал мэдээллийн дагуу шалгалт хийж, цаг хугацаа, хүн хүчээ үрж байна. Бодит нөхцөл байдлыг улам хүндрүүлэхгүй байцгаая.
Монгол Шуудан ХК Улаанбаатар хотод Easy Box нэртэй ухаалаг шуудангийн хайрцгийг нэвтрүүллээ.
Уг үйлчилгээний тусламжтайгаар хүргэлт ирсэн тохиолдолд хэрэглэгчид сонордуулга ирэх, найдвартай аюулгүй тээшээ хадгалах, хүссэн үедээ шуудангаа авах боломжуудыг олгох юм.
Одоогийн байдлаар 200 гаруй байгууллага, орон сууцад Easy Box-ийг суурилуулжээ. Энэ ондоо багтаан 500 хайрцгийг байршуулна.
Ажлын эхэнд бизнес шоуд Монгол Шуудан ХК-ийн дэд захирал Н.Хосбаяр оролцлоо.
#TenGerTV #ajliin_ekhend
🇲🇳🇲🇳🇲🇳
The @OrlandoMagic have signed free agent Mike Sharavjamts, President of Basketball Operations Jeff Weltman has announced.
Per team policy, terms of the deal are not disclosed.
211
За ёстой том ажлын ард гарлаа.
7н том эмч ирж лекц уншлаа нэмээд эмч нартай уулзалтууд хийлээ.
Одоо эхлүүлсэн хамтын ажиллагааны уулзалтуудаа хойноос нь базаад базаад явах хэрэгтэй байна 😇
Тяньжин хотын хамаг томчуудыг авчраад хэд хоног л гүйлээ ккк
Altangunii retweeted
Хийх ёстой юмаа л бүгд сайн хийдэг болцгооё
Улсын сайд нар нь гадагшаа ажлаар явахаар араас нь матарладаг муухай жишиг тогтжээ. Энэ нь Монголыг хөмөрсөн тогоон дотроо, гадагшаа ямар ч харилцаа холбоогүй байлгах зорилготой ч юм шиг...
Сүүлдээ бүр төрийн сайд, дарга нар нь гадагшаа нуугдаж явдаг болжээ. Нью-Йоркт байхад НҮБ-н янз бүрийн чуулганд ирдэг дарга нар Монголруу ямар ч мэдээлэл өгдөггүй, мэдээ ч гардаггүйг хараад гайхаж байлаа.
Сүүлдээ бүр сэтгүүлчид нь чимээгүйхэн явдаг болжээ. Айлчлал бүрээр тэр явсан байна, би явсангүй гэх хэрүүл... Явсан бол чанартай мэдээ, дүн шинжилгээгээ хий л дээ. Зарим нь бараг явсан даа гэмшингүй ч байх шиг. Нүүр бардам хараат бусаар мэдээгээ бэлтгэлдээ.
Редакцууд тойргийн зарчим гэдэг балай юмаа болиод хэн чадвартай, хэн хэлтэй, хэн тухайн улсын асуудлыг мэддэг хүнээ явуул л даа.
Хааяа хувийн хэвшлийн хэдэн компаниуд нь явна. Очоод юу болов гэхээр зугаалж байгаад ирлээ л гэдэг.
Гадаад айлчлалыг бэлтгэлээ сайн хангаад, сайн хийхгүй бол сөрөг үр дагавартай шүү. Гадаад айлчлал бол зөвхөн ПР-н ажил биш.
Гадаад айлчлал, томилолтыг нуугдаж биш нүүр бардам, итгэлтэй, бэлтгэлтэй хийдэг болцгооё.
Хүн бүр хийх ёстой ажлаа л сайн хийхэд болно. Сэтгүүлч нь сэтгүүлчийнхээ ажлыг л сайн хийх. Бэлтгэл ажлыг хангаж буй яамд нь институцын ой санамжтай байж чанартай сайн уулзалт, хэлэлцээрүүдийг явуулах...
Нуугаад байхаар улам дорддог шүү.
Бүхэл бүтэн улс байна даа гадаад айлчал, томилолтыг хийдэг байлгүй л яахав.
Сүүлдээ явахаасаа айдаг, санаа зовдог болчихсон ч байх шиг. Тэгээд явах ёстой, гадаад харилцаа үүсгэх ёстой, гадаадын хөрөнгө оруулалтын татах ёстой байгууллагуудынхаа томилолтын зардлыг хаачихсан ч байх шиг...
Бүгд жүжиг үзүүлж амьдраад яахав дээ. Хаа хаанаа хийх ажлаа хийсэн шиг хийгээд явцгаая..
Altangunii retweeted
Бохирын танкаа холболт хийлгээд булуулчихлаа. Манай сумын 20 айл энэ жил нүхэн жорлонгоос салж гэртээ нойл душтэй болж байна даа. Энэ бол бага ч гэсэн дэвшил биз дэа
Altangunii retweeted
Мандуул аа тайлбар авъя гэж байна. Зөв өө тайлбар өгье.
Ухаалаг хогийн сав хэмээх мөсөн уулын оройг тайлбарлая. Сүүлийн хоёр хоног сошиал сүлжээнд Чингэлтэй дүүрэг 56 саяын үнэтэй хогийн бункер тавьсан тухай хэлэлцэж, олныг ундууцууллаа.
Өнгөн дээр нь харагдах хогийн сав тус бүрийн дор хөрсөнд 3.0 м³ багтаамжтай хог цуглуулах сав бий. Үүнийг бид хөрсний гүнд бохирдол оруулахгүй байлгах үүднээс маш зузаан зэвэрдэггүй ган төмрөөр хийлгэсэн. Ёстой нөгөө насан туршийн баталгаа гэдэг шиг. Зарим талаараа шалгарсан стандарт үнэтэй байдаг.
Хэдэн зуун айлын ууттай хог нийлсэн зундаа ялаа шавж өт цацчихсан, өмхий үнэртэй хогийн цэг нэртэй сараалжин хашааны дэргэд хүүхдүүд тоглож, ахмадууд салхилдаг. Энэ бол өнөөдрийн байшин хорооллын дүр зураг. Үүнээс салъя, халъя гэсэн зорилгоор ухаалаг хогийн савыг зоригтойгоор байршуулж эхэлсэн.
Дараагийн асуудал хүн цаг, хөдөлмөрийн орчин, процессоос үүдэлтэй урсгал зардал. Ний нуугүй хэлэхэд бээлий угласан гараараа хог самардаж, хүрздэж, үнэр танарт нь дасах шахуу болсон ТҮК, тохижилтын ажилчдаа бид бодсон. Нэг хотхоны хогийг ачихад өмнө нь 40 орчим минут зарцуулдаг байв. Одоо ердөө 10-15 минут. Ажилтан гар удирдлагаар краныг ажиллуулж, газар доорх савыг бүхлээр нь өргөөд хогийг шууд машин руу юүлдэг. Гар оролцоо бага.
Удаах нь бензин тос эргэлтийн зардал. Дүүргийн ажил мөнхийн хөдөлгүүр шиг. Та гэртээ хогоо хонуулахгүй хаядаг шиг ачигч нар тухайн өдөртөө багтааж ачилтаа хийнэ. Нэг хогийн цэг дээр 40 минут зарцуулдаг гэж бодохоор нийт хогийн цэгийг дуусгана гэхээр хэр их сунаж, хугацаа шаарддаг нь ойлгомжтой. Энэ бүрийн ард зарцуулах бензин, ажиллах техникийн нөөц гээд урсгал зардал бодогдоно. Ачилтын хугацаа хэмнэгдэхийн хэрээр тухайн шөнө ачих хугацаа богиносно. Ачилтын машины эргэлтийн давтамж ч буурна. Усаа хэмнэе, тогоо унтраая гэдэг кампанит ажил явуулдаг. Тэр гэхдээ голын ус, цахилгаан станцын нүүрсийг хэмнүүлэх гээд байгаадаа биш, тэр ус, цахилгааныг авчирч байгаа хүн хүч, шугам сүлжээ, дэд бүтцийн зардлыг хэмнэх тухай яриад байгаа юм. Хог ч үүнтэй адил.
Нөгөө талдаа хүн бүр хардах эрхийн хүрээнд төсвийн асуудал яригдаж байна. Аливаа ажил, тендер худалдан авалтын үнэд Барилга хөгжлийн төвөөс магадлалын дүгнэлт эхэнд хийгддэг. Энэ ажлыг ийм зураг төслөөр, ийм материал ба ажлын хэмжээгээр хийхэд ойролцоогоор ийм өртөг шаардлагатай гэдгийг норм, стандарт, үнэ тооцоотой нь тулгаж шалгадаг. Ухаалаг хогийн сав магадлангаар орсон. Үүнд ил харагдах хогийн савнаас гадна суурилуулалтын зардал, угсралт, зураг төсөл, гадна тохижилт, ухаалаг контрол гээд цөм багтсан.
Хүн ам төвлөрсөн метрополитан энэ хотод хогон дунд амьдардаг, менежмент байхгүй гэх асуудлыг цэгцэлье, дүүрэгтээ шийдье гэж эхэлсэн энэ ажлаа ингэж тайлбарлалаа.
Өнөөдөр яриад маргааш шийдэгдэхгүйн адилаар асуудлыг системчилж, лего угсардаг шиг ажиллаж байна. Чингэлтэй дүүрэг хог хаягдлын менежментийн хувьд том амбицтай. Энийг болгочхоод тэрийг нь гэж хугацаа алдахыг хүсээгүй.
Эцэст нь хийсэн хүн шүүмжлүүлдэг, магтуулдаг хойно доо.
Altangunii retweeted
Хувийн сургуульд өгдөг хувьсах зардлыг зөвхөн тухай дүүрэгт оршин суугчид хуваарилдаг болчихвол өөр дүүргээс хүүхдээ зөөж түгжрэл үүсгэхээ болино. Өөр дүүргээс ирвэл хувьсах зардлаа өөрөө төлдөг болгох хэрэгтэй. Ингэвэл сайн сургуультай дүүрэгт ҮХХ үнэд орж эдийн засагт их тустай
Голомт банк агаарын бохирдолыг бууруулах, эрчим хүчний хэмнэлттэй шийдлүүдийг нэвтрүүлэх чиглэлээр Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар болон “Эко Сквер Энержи Дистрибюшнс" ХХК-тай хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх санамж бичиг байгууллаа.
#TenGerTV #ДолооАрав #Мэдээ #07:10
Altangunii retweeted
Анх удаа @euronews-тэй @TenGerTV хамтарч Олон улсын хэмжээний арга хэмжээг #COP17 сурвалжиллаа. Ямар ч гэсэн эх сурвалж: TenGerTV гэж бичүүлээд дэлхийн 166 улс оронд 19 хэлээр 10 гаруй мэдээ сурвалжлага, ярилцлага гаргачихлаа. Манай багийнханд том туршлага боллоо 🤩🤩
Mongolia positions itself as Asia's next data centre hub euronews.com/2026/08/25/mong…


































