Төрийн далбааны өдрийг угтсан парадын бэлтгэл сургуулилт өнөөдөр эх орныхоо тэнгэрт сүр жавхлантай өрнөж байна.
Байлдааны нисэх хүчний жагсаал, сургуулилт нь Монгол Улсын тусгаар тогтнол, агаарын орон зайн аюулгүй байдал, төрийн сүр хүчний илэрхийлэл юм.
Миний бие Улсын нисэхийн тухай хуулийн төслийн ажлын хэсгийг ахалж ажилласан. Энэхүү хууль батлагдсанаар иргэний нисэх, төрийн тусгай зориулалтын нислэг, агаарын орон зайн зохицуулалт, цэргийн нисгэгчгүй нисэх хэрэгсэл, нисэхийн салбарын хөгжлийн эрх зүйн шинэ суурь тавигдлаа.
Төрийн далбаа өндөрт мандаж, Монгол Улсын тэнгэр амгалан байх болтугай. 🇲🇳
Хүүхэд залуусын дунд цахилгаан тамхи, янжуур тамхи таталт хямд үнэ, зохицуулалтгүй байдлаас болоод ихсээд байхад зарим хэвлэл үүнийг зориудаар гуйвуулж, гаалийн ангилал руу чиглэсэн худал мэдээлэл тарааж байгаад харамсаж байна.
2015 оны дакар раллигын гарааны подиум дээр үнэгэн малгайтай миний бие гарч байсан бол яг 10 жилийн дараа ОУХМ Мөрөн дүү маань барианы подиум дээр иж бүрэн Монгол хувцастайгаа гарчээ!!!
Жич: Энэ бол подиум! Уралдахдаа зориулалтын иж бүрэн хамгаалалт хувцастай уралддагаа
Кибер аюулгүй байдал маш ноцтой алдагдсан… 10.23.2024 АБГББ Хорооны хурал. Ингээд ярихаар сүржигнэлээ л гэх байх
Монголын хиймэл оюуны ирээдүй гэрэлтэй харагдаж байна даа, манай хүүхдүүд анхдугаар олимпиадаас нийт 1 алт, 6 мөнгөн медаль эх орондоо авч ирээд байна.
Хиймэл оюун, их өгөгдөлд суурилсан хөгжлийг дэмжих лобби бүлэг өнөөдөр олимпиадад амжилттай оролцоод ирсэн багш, сурагчдыг хүлээн авч уулзлаа. @Lodoiravsal
@tuvsche @NominchimegO @Zoloo_Engineer @NyamUchral @undraa_mongolia @DGanmaa
Хиймэл оюун ашиглан Улаанбаатарын түгжрэлийг бууруулна! 🚦
Google Maps-н Green Light төслийн багтай уулзалт зохион байгуулж, түгжрэлийг бууруулах чиглэлээр хамтран ажиллах эхний алхмуудыг тавилаа. Энэхүү төсөл нь замын хөдөлгөөнийг илүү ухаалаг, үр дүнтэй зохицуулахад чиглэсэн бөгөөд дэлхийн 10 гаруй хотод амжилттай хэрэгжиж, үр дүнгээ өгсөн байна.
Улаанбаатар хот энэхүү технологийг нэвтрүүлснээр авто замын гэрлэн дохиог хиймэл оюунаар удирдаж, түгжрэлийг бууруулах боломжтой болно. Энэ нь иргэдийн амьдралын чанарт эерэг нөлөө үзүүлэх юм.
Улсын Их Хурал дахь Хиймэл оюун, их өгөгдөл суурилсан хөгжлийг дэмжих лобби бүлгээс төлөөлөн оролцож саналаа хуваалцлаа. @manduuln @KhNyambaatar @NominchimegO
Шинээр байгуулагдсан УИХ-ын гишүүдийн санаачилгаар Хиймэл оюун (AI), их өгөгдөл (Big Data)-д суурилсан хөгжлийг дэмжих лобби бүлэг байгуулж анхны уулзалтаа төрийн ордонд хийлээ.
АЖ ҮЙЛДВЭРИЙН 4-Р ХУВЬСГАЛААС МОНГОЛЧУУД ХОЦРОХГҮЙН тулд шинэ тутам үүсэж буй технологи ашиглалтын тухайд эрх зүйн орчныг бүрэн бүрдүүлж, цогц бодлого, төлөвлөгөөтэй болох ёстой. Иймд Лобби бүлгийн үйл ажиллагаа нэн тэргүүнд мэдлэгт суурилсан нийгэм, эдийн засгийг бий болгоход хиймэл оюун, их өгөгдөлд суурилах шийдлүүдэд шаардагдах бодлого боловсруулж түүнд нийцсэн эрх зүйн орчин бий болгоход чиглэх юм.
Хүн ам цөөн, жижиг эдийн засагтай бидний хувьд дутуу байдлаа технологийн оролцоотойгоор нөхөж нийт иргэдийн амьдралын чанарыг сайжруулах үйл явцыг хурдасгана гэдэгт итгэлтэй байна. @tuvsche @NominchimegO @NominChinbat @Zoloo_Engineer @naranbayarp @NyamUchral @Lodoisambuu @ByambasurenShi1 @NagiOtgonshar
















