BoldsSh retweeted
ЦАГИЙГ ЭРХШЭЭГЧ
Египет рүү хөлгийн жолоо заллаа. Мадрид клубыг төлөөлж уригдав. Лондонд "Мэргэд"-ийн зөвлөлийн хуралд орж, өглөө нь Санд газардаад, орой нь буцаад Кайр нислээ. Бизнес ангилал, сонирхолтой хөтөлбөр, чухал асуудал.
Улс орон бүр л өөрийн брэнд үүсгэх гэж чармайж байгаа цаг. "Egypt Forum" гэх хурлыг олон талын харилцаандаа нэрийн хуудсаа болгох гэж эртний энэ улс зорьж. "Ямар новш нь болоод байнаа, энэ дэлхийд. Танаас үг сонссоноо" гэж урьсан учраа тайлбарлаж инээд хагалж угтлаа.
Их түүх намайг татдаг. Миний хамгийн олон ирсэн улсын нэг бол Египет. Энэ удаагийнх найм дахь нь. Ирэх бүрд л өөр мэдрэмж төрдөг. "Man fears time, but time fears pyramids." Цаг хугацаа бүхнийг эрхшээдэг, харин пирамид цаг хугацааг эрхшээдэг гэж. Цаг хугацааг айлгагчийг бүтээх бол жир нэгний хийх ажил биш.
-Манай түүхээс та гурван нэр тогтоовол болох нь тэр. Ramses the second, Queen Hatchepsut, King Tutankhamun гэж Египетийн Их Музейн (GEM) тайлбарлагч өгүүлэв. Дээрх нэрстэй холбоотой мэдээлэл сонирхвол LLM-ээс нэмж асууна биз. Зарим түүхэн өгүүлэмж нь монгол хатад хаад, бие хүний бахархалт түүх, амьдралтай төстэй санагдаж байв.
Египет эрт цагийн түүхээ долоон зуун мянган жилийн өмнөөс эхэлж тоолох юм. -Бидний ихэнх нь тэр үед Африкийн шугуйд байсан байх. Арай эртүү танай түүхийн эхлэл гэж сөргөхөд, -Хүн төрөлтөн хөл тавьсан үеэс тэр газрын түүх эхэлдэг. Энэ нутгаас дөчин таван мянган жилийн өмнөх эртний хүний олдвор гарсан гэж надад хариу барьлаа.
Монголчууд түүхээ нутагтаа хөл тавьсан үеэсээ тооцвол чамгүй урт юм болно. Хүний эрт үеийн, овог аймаг үүссэний, төрт улс байгуулагдсны, Их Монгол улсын, орчин цагийн. Үе бүрийг олдвор судалгаа, шинжлэх ухааны аргачлал болон түүхэн баримтаар баталгаажуулах нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн зам юм. Тооны цуглуулга, ууж идэх шалтаг болгох нь үнэлэмж биш болжээ.
Төрт улсаа байгуулсны, Их Монгол улсын, тусгаар тогтнол, эрх чөлөөт байдлаа сэргээн тогтоосны түүхээ бид тоолж тэмдэглэдэг болоод удаагүй байна. Улсын баяр наадмаараа тэр бүхнийг зарлах хүртэл их зориг зүрх шаардсан ажил байсан. Түүхээ уртасгахын тулд баримт зохиох хэрэггүй. Харин байгаа баримтаа гүнзгий судлах хэрэгтэй. Монголын газар нутагт хүний үлдээсэн ул мөр бидний төсөөлж байгаагаас ч эртний байж мэднэ.
Египетчүүд бол эртний суурин соёл иргэншил, нэгдмэл төрт улсын бахархалт түүхтэй ард түмэн. Их түүхээс нь сонордоход Нил мөрний сав газар үүнд шийдвэрлэх нөлөөтэй байсан мэт. Халуун өлгийнөөсөө боссон эхний хүмүүс энэ л мөрний эрэг дагаж суурьшил үүсгэсэн бололтой. Тэр газар нутаг, хөрс шорооноос цагийг айлгагч, цагийг эрхшээсэн их соёл иргэншил соёолжээ.
Олон сэдэв ярьж танилцсан хурлын бүрэлдэхүүн Сивад буулаа. Бас л том орон юм. Цэргийн онгоцоор цаг, дөчин минут нисээд газардав. "Газрын диваажин энд анх үүссэн" гэж зочин илтгэгч ярьлаа. Тэр хүний ярианд хөглөгдсөн миний бодол ийн хөврөв. Улсын түүх бол хүний түүх юм. Хүний түүх нь хүрээлж байгаа орчинтойгоо, бусад хүнтэй уялдан бүтдэг аж.
Египетийн түүхийг ярихад элсийг онцолсон. Элс бол уул байсан, хад байсан чулууны ширхэг гэнэ. Амьд эрчмээр хөглөгдөн хөдөлж байдаг цагийн урсгал. Чулууг элс болоогүй байхад эргэж төрөх сэрэх гэсэн хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдсөн хүмүүс их түүх, соёл иргэншил, их пирамидыг бүтээж. Харь гаригийн биш, энэ гаригийн, энэ хөндийд амьдарч байсан хүний түүх гэдэгт эргэлзэхгүй итгэх үнэмшлийг эндээс авлаа.
-Таныг олон хүүхэд өсгөж өндийлгөсөн хүн гэж Мариа Еленагаас сонсоод их бахархсан шүү. Зургийг нь үзэж болох уу гэж хурал зохион байгуулагч бүсгүй асуулаа. Зураг үзүүлэнгээ -Манайд зарим нь улс төрждөг сэдэв гэхэд. -Энэ чинь гайхалтай түүх. Таныг ямар хүн болохыг тодруулж байгаа юм. Би сонсоод маш их бахархсан. Таныг шүтэж амьдардаг болсон гэж тэр эмэгтэй хариулав.
Утас дуугарч, Болороо ярилаа. -Гоё мэдээтэй. Нөгөө хүүгийн сураг гарлаа. Сайхан өндөр залуу болж гээд зургийг нь явуулжээ. Бидний өсгөж өндийлгөсөн хорин долоон хүүхэд бүгд эрүүл энх байгаа нь юутай сайхан. Уг нь хорин найман хүүхэд гэж ярих ёстой юм. Нэг хүү манайд ирээд сар орчим болоод л явсан. "Ээж нь бөө болж, хүүгээрээ түшээ хийлгэнэ гэсээр байгаад аваад явлаа" гэх яриатай үлдсэн. Хүү, ээж хоёрт бид гэр хүнсийг нь бэлдэж өгсөн.
Намайг таних амархан. Миний дайснууд юу руу дайрч байгааг хар. Юу тэдний хорсол хилэнг нь өдөөгөөд байна. Бидний бүтээсэн хүнлэг үйлс. Хүний мөр, хүний дурсгал хүнд л үлддэг. Болороо бид хоёр тэдний хүсээд ч хүрэхгүй, чадахгүй юмыг нь хийчихэж, бас үлдээж. Хамгийн эмзэг насанд нь өөрийн хүүхэд адилаар хүний олон хүүхдэд тусалж. Гарыг нь ганзаганд, хөлийг нь дөрөөнд хүртэл нь хамтдаа өсгөж өндийлгөж. Хайрын хариуд баталгаатай хайр өгдөг хүмүүс бол хүүхэд. Харин зарим хүн ингэж хорсоно ч гэж бодож байсангүй. Бас ингэж бахархах юм гэж ч санасангүй.
Хүний сайнд баярлах бол сайн хүний шинж юм гэнэ лээ. Надтай сайн хүн таарчээ. Сайн үйлс санаандгүй бүтдэг. Үүнд л хүний адгууд шатталаа уурсаж, муу ам гарган дайрдаг юм байна. Болороодоо талархая, хүүхдүүддээ талархая. Бас бүгдийнх нь хаана юу хийж явааг тодруулж, сайхан сэтгэлээр харьцаж, хамтарч ажиллаж байгаа цагдаадаа талархая. Хамгийн гол нь амьдралыг гэрэл гэгээтэй хардаг, уужуу сэтгэлт олонд, ойлгож дэмждэг хүмүүст бүр их талархая.
Пирамидыг чулуугаар босгож. Харин хүний үлдээх хамгийн том дурсгалыг бусдын амьдралаар бүтээдэг. Элсний ширхэг бүр адилгүй байдаг гэнэ. Хүний мөр, хувь заяа ч адилгүй. Харин тэр бүхэн сайн эрчмээр бие биенээ хөглөж явах. Египетчүүд мөнгийг алтнаас илүү үнэлдэг байжээ. Мөнгө нь ховор, алт нь олдоц ихтэй байж. Алтаар пирамидын орой, бунхан шүтээн, хөшөө дурсгалаа бүрж үлдээдэг байж. Алтыг газар тунасан гэрэл гэж оновчтой тодорхойлж. Хүн хүндээ туслах бол сэтгэлийн гэрэл дулаанаа хувааж байгаа хэлбэр.
Америкт хөх шуурга дэгджээ. Ардчилсан намынхан бишрэм ялалт байгуулж. Сонгогчид нэг л шөнө түүх эргүүлснийг Египетийн гүнд нар мандахтай зэрэгцэн сонслоо. Би ч санал бодлоо хэллээ. Эрх мэдэлтнүүдийн хулгай худлыг хаа сайгүй тэвчихээ больжээ. Сербид оюутнууд нь салхи эргүүлсэн. Унгарчууд засаг төрийг нь жорлон болгосон этгээдэд үгүй гэж хэлсэн. Олон улсад хаялга нь улам мэдрэгдэх бас нэг чухал сонгуулийн дүн ийн гарлаа. Маргааш манай сургууль дээр энэ тухай хэлэлцүүлэг өрнөнө.
Би урилга заллагын дагуу хуримын генерал гэдэг шиг л тоосоо гөвөн нэг газраас нөгөө газар хар нүд хамхих завгүй шахам ажиллаж яваа хүн. Хийдэг ажилтай, хөдөлмөрийн гэрээтэй, цалин урамшилтай. Хаанаас ч зугтаагүй, хэнээс ч нуугдаагүй. Түмний нүдэн дээр л ил яваа. "Египетэд хамгийн сүүлд хэзээ ирлээ" гэж бодож, толгойгоо маажиж, Кайрт газардсан. Одоо эртний элсэн цөл дэх баян бүрдийн шумуулд хазуулсан биеэ маажсаар Сан Францискод бууж байна. Хаа сайгүй хазжээ, муусайн шумуул...
2026 оны 11 дүгээр сарын 05.
BoldsSh retweeted
Дэлхий дээр либерал ардчилал, эдийн засгийн зарчмыг баримталдаг 40 орчим улс бий бөгөөд бүгд өндөр хөгжилтэй орнууд байдаг. Харин либертариан үзлийг төрийн байгууллынхаа үндсэн зарчим болгон бүрэн хэрэгжүүлсэн улс өнөөдөр дэлхий дээр байхгүй. Аргентины ерөнхийлөгч Хавьер Милей өөрийгөө либертари үзэл баримтлалтай гэдэг ч бодит байдал дээр зах зээлийг чөлөөлөх, төрийн оролцоог бууруулах, төсвийн сахилга батыг тогтоох зэрэг сонгодог либерал эдийн засгийн шинэтгэлүүдийг хэрэгжүүлж бна. Либерализмын гол мөн чанар бол бүтээх эрх чөлөө, хувийн өмчийн халдашгүй байдал, чөлөөт худалдаа, эдийн засаг, санхүүгийн эрх чөлөө, шударга өрсөлдөөн, хууль дээдлэх ёс юм. Өөрөөр хэлбэл, хувь хүний эрх чөлөөг хуулийн засаглал, хариуцлагатай төрийн тогтолцоотой хослуулдаг үзэл санаа. Харин либертарианизм нь хувь хүний эрх чөлөөг туйлын дээд үнэт зүйл болгож, төрийн эрх мэдэл, оролцоог хамгийн бага түвшинд хүргэхийг эрмэлздэг. Түүний радикал урсгал болох анархо-капитализм бүр төрийг үгүйсгэдэг. Миний хувьд энэ нь либерализмын үндсэн зарчмуудыг хэт туйлшруулж, бодит амьдралд хэрэгжих боломжийг нь алдагдуулсан үзэл санааны гажуудал юм. Цаашлаад либерализмыг сулруулж, утга агуулгыг нь гажуудуулахад ийм радикал үзэл санааг ашиглах боломжтой гэж би хардаг. Оросын зүгээс өрнөдийн улс орнууд дахь радикал улстөрийн намуудыг санхүүжүүлдэг нь ч нууц биш болсон. Либерализм бол төргүй нийгмийн тухай мөрөөдөл биш. Харин эрх чөлөөтэй иргэн, чөлөөт зах зээл, хүчтэй институц, шударга хууль дээр тулгуурлан хөгжин дэвших тухай үзэл санаа юм.
BoldsSh retweeted
Гэрбүлээрээ өвлийн амралтаараа очиж амрахад Шри Ланка их тохиромжтой санагдсан. Үйлчилгээ их сайн хөгжсөн, түүх соёл нь гоё, байгаль нь тасархай, хамгийн гол нь асар хямдхан юм билээ.
BoldsSh retweeted
Replying to @BoldsSh
Тэр зөвхөн зээлийн үүргийн маргааны тухай шүүхийн шийдвэр бсан. Зээлийг Дэлгэрсайхан гэж хүн биш Хятадын компани авсан учраас та нар өөрсдөө л зээлээ төлөх үүрэгтэй гэсэн утгатай.
BoldsSh retweeted
Replying to @hariad_uyanga
Уянгаагаа өрөвдөөд бх юмаа! Энэ олон хүмүүс ганц эмэгтэйд хамаг хэцүүгээ үүрүүлээд холоос ажаад сууцгааж бх гэж😞! Уг нь сөрөг хүчний хийх ёстой ажил шүү дээ, энэ шудрага бус улс төрчид болон тэдний гар хөл бологсодтой тэмцэх ажил!!!
Өөрсдийгөө яая гэж бж.
⚡️Орос улс Монголын шатахууны асуудлыг шийдвэрлэхэд туслахад бэлэн⚡️
Алексей Евсиков: Түлшний нөөцийг зөөврийн цистернүүдэд хадгалах боломжтой. Үүний тулд ердөө 200 ширхэг цистерн худалдан авч, Улаанбаатар төмөр замын дагуу байрлуулахад хангалттай. Тухайлбал, Сүхбаатараас эхлээд Дархан, Улаанбаатар, Чойр, Сайншанд хүртэл байрлуулж болно. Ингэснээр Монголын хэрэглэгчид түлшний нэмэлт нөөцөөр байнга хангагдах боломж бүрдэнэ. Манай улсын томоохон компаниудын нэг болох «РМ Рейл» нь «Газпром нефть», «Роснефть» компаниудыг цистернээр хангадаг. Тус компани Монголын талд ийм санал тавьсан. Одоо энэ саналыг ажил хэрэг болгох шаардлагатай байна.
94
Засварын ажлаас болж боомтын нэвтрүүлэх хэмжээ багассан гэнэ. Тийм шалтаг хэлээд л манай орлогыг хаачихдаг шүү дээ. Жинхэнэ шалтгаан нь юу вэ?.....
...Монгол Улсын талхны мөнгийг залгуулдаг нүүрсний экспорт өнгөрөгч зуны 8 сарын дунд үеэс хойш тасарсан. Энэхүү мэдээлэл намар турш сонсдсон.
Гашуунсухайтын боомтод хөдөлгөөн зогсож, нүүрсний цуваа хилээр гарахаа больсон гэж. Энэ нь дээрдээгүй байтал Оюу толгойн баяжмалыг ч саявтраас эрс багасгаж. Оюу толгой компани энийгээ мэдээлж. Сангийн сайд З.Мэндсайхан ч эдгээрийг баталж:
Өнгөрөгч 8 сараас хойш Гашуунсухайтаар гарч байгаа нүүрсний экспорт 40 хувь буурсан. Хятадын талаас Гашуунсухайтын цаад талын боомтод нэг сарын хугацаатай засварын ажил эхлүүллээ гэсэн. Гэтэл засварын ажил нь хойшилж 12 сарын 31 гэхэд дуусгахаа мэдэгдлээ. Энэ долоо хоногоос эхлэн тухайн боомтоор гардаг Оюу толгойн зэсийн экспорт гурав дахин буураад байна гэж. Хүндрэх нь тодорхой болж. Гэвчиг энийг Хятадын талаас хэлсэн: Гашуунсухайтын цаад талын боомтод нэг сарын хугацаатай засварын ажил эхлүүллээ гэсэн. Гэтэл засварын ажил нь хойшилж 12 сарын 31 гэхэд дуусгана гэдгээс өөр тайлбарууд чих урттай хүмүүсийн дунд гарч...
dnn.mn/article/6ae728482ea03…
Ямар шийдвэр гэнэвээ. Юу ч ойлгосонгүй. Шуурхай штабаа хат гэж. Эд нар бүтэхгүй ээ 😩😩😩
ШАТАХУУНЫ ШУУРХАЙ ШТАБААС ДАРААХ ШИЙДВЭРҮҮДИЙГ ГАРГАЛАА shuud.mn/a/562768
285
Новш. Ичих нүүр алга.
BoldsSh retweeted
Нөмрөгийн дархан цаазат газрын бүсэд гарсан ой, хээрийн түймрийн үеэр Хятадын гал сөнөөгчид зэрлэг амьтдыг аюулгүй газар руу чиглүүлэн гаргаж байгааг харахад бахархалтай байна. Гэвч эдгээр амьтад дассан нутаг орноо орхин явж буй нь сэтгэл эмзэглүүлэм юм. Тэднийг эх нутагтаа аль болох хурдан эргэн ирнэ гэж найдаж байна.
Proud to see Chinese firefighters has guided wildlife to safety amid the wildfires at Numrug Strictly Protected Area. But the sight of these animals walking away is heartbreaking. Hope they can return to their homes soon.
BoldsSh retweeted
Costco-ийн буцаалтын бодлого үнэхээр солиотой юм аа. Саяхан 2 жилийн өмнө авсан тоос сорогч маань сайн ажиллахгүй болохоор нь буцаасан чинь юу ч асуулгүй шууд мөнгийг нь өгчихлөө. Тэгэхээр нь тэр мөнгөөр нь арай өөр цоо шинэ тоос сорогч авчихлаа. 2-3 жилийн дараа ажиллахаа больчихвол дахиад л буцаадаг байх даа. 😝 Өмнө нь бүр хазсан алим хүртэл буцааж байвшт ккк
Хятадад компани байгуулахад НДШ хэр төлөх тухай нэг цэгээс нь асуусын. Гэтэл ерөөс ойлгодоггүй. Эрүүл мэнд тэтгэвэр гэх мэт тайлбарласан чинь "Тэр ажилчны хувийн асуудал. Төлнө үү бна уу компанид хамаагүй" гэж хариулж билээ. Гоё юм бээ гээд шүтээд, бас уур хүрээд ирж билээ. 🤔
99
BoldsSh retweeted
Милэй:
- Троллууд энд байна, авлигад идэгдсэн сэтгүүлчид! Тэд бол троллууд! Дугтуйтай мөнгөнүүд! Тэд бидэнд хэзээ ч бодит байдлыг харуулаагүй! Та нар микрофоныг дангаараа эзэмшдэг байсан. Одоо сонсоцгоо, авлигад идэгдсэн сэтгүүлчидээ! Хүмүүс та нарыг ингэж боддог болсон, нохойн гөлөгнүүдээ! .......
- Иргэд та нар энэ хөдөлгөөнийг амьдруулсан. Та бүхэн гар утсаараа үүнийг хийж, бид тэднийг амбаардаж чадсан. Троллууд биш, жинхэнэ мах цуснаас бүтсэн та бүхэндээ үүрд талархъя, новшнуудаа!
"Ерөнхийлөгч болсныхоо дараа намайг өөрчлөгдөнө гэнэ. Тэд намайг сайн мэдэхгүй л байна даа.."👇🏻
BoldsSh retweeted
ХААЛТЫН ГЭРЭЭГ ХОРИГЛО‼️
Гарамжав гуайг энэ гэрээг нь байгуулаагүйнх нь төлөө баахан гүтгэж дайраад сүүлдээ 3 шатны шүүхээр сэтгүүлч Өнөрцэцэг ялагдсан байдаг юм аа!
Эцэст нь Гарамжав гуай, уучлаарай гэж хальт нэг пост л хийсэн.
Хууль зүйн яам нь хүртэл 93 хэвлэл мэдээллийн сайттай 970 сая орчим төгрөгийн гэрээ хийсэн байх жишээтэй.
Энэ бол та нарын татварын мөнгө үр ашиггүй зарцуулагдаж байгаагийн нэг илрэл шүү дээ!!!
Энэ мөнгө иргэдийн амьдрах орчинг сайжруулахын тулд зарцуулагдах ёстой!!





























