Bolormaa retweeted
Хүмүүс ээ өөрсдийнхөөрөө л хүлээж аваарай. Энэ миний бодол миний орон зай шүү хө.
С.Бямбацогт уу 7 хүүхэдтэй айлын том нь 18 нас хүрдэг жил нь аав нь бурханы оронд одож С.Бямбацогт аавын оронд аав болж бүхий ажлыг гололгүй хийж зүтгэсэн гэдэг. Ах дүү долоолуулаа их хөдөлмөрч хүмүүс байдаг юм.
2006 онд улс төрд анх орсон гэж бно. МАН-ын дэргэдэх Оюутны холбооны ерөнхийлөгчөөр тухайн үеийн намын дарга М.Энхболд дэмжиж оруулж ирсэн гэдэг.
Ховд аймгаас таван дахь удаагаа сонгогдсон ийм л нэгэн.
Холын цэнхэр Ховд нутгийнхан УИХ дээр том байгаа АН-аас сонгогдсон Пүрэвдорж гишүүн УИХ-ын дэд дарга хийж байгаа бол саяхан УИХ-ын даргаар Бямбацогт ажиллаж эхэлсэн. Ховд нутгаас 2 дахь УИХ-ын дарга юм уу даа. УИХ-ын дарга хэмээх нэр хүндтэй албанд очсон хүн чинь ажлаа амжуулингаа нутагтаа, ээждээ эхнэрээ дагуулаад очилгүй дээ. Хүний амьдрал ганцхан шүү дээ. Энэ агшин гоёхон агшин байна.
Сайн явах санааны юм даа хө.
Хүний амьдрал аа гэж...
Bolormaa retweeted
Өнөөдөр миний төрсөн өдөр 🥳
Тэнгэрт байгаа хайртай аавдаа, дэргэд суугаа ачтай ээждээ талархъя. Нэг гэрт тоглож өссөн түшигтэй эгч, ах нартаа талархъя. Халамжтай хань, хөөрхөн үрсдээ талархъя. Надад итгэж, намайг дэмжиж байдаг хүн бүхэнд талархлаа илэрхийлье 😊
Bolormaa retweeted
"Хүүхэд төрүүлэх амаргүй шүү ...
Арван сар тээнэ. Язарна, үс нь туг тугаараа унана. Шүд нь унана. Гоо сайхнаа хэмхэлж байгаа юм шүү дээ. 3, 4, 5 хүүхэд төрүүлж өсгөхөд гоо сайхан хөх нь сулбайгаад л явчихна. Үнэн тэр шүү дээ. Тэгж өөрийгөө элээж, хэмхэлж төрүүлчхээд, тэр хүүхдийг харахдаа ямар сэтгэгдэл төрдөг вэ гэхээр бурхны номд бичихдээ “Алтан уул олсон мэт” гэж байдаг. Бид сугалаагаар 100 сая, бүр тэрбум төгрөг хожлоо гэхэд яаж баярлахыг би төсөөлж болох юм. Гэтэл атгасан гарын чинээ алт түүнээс илүү үнэтэй байдаг. Тэгвэл уулын чинээ алт олсон хүн яаж баярладгийг би төсөөлж ч чадахгүй юм. Тэгж л баярладаг гэж байгаа юм. Таны ээж, миний ээж тэгж л баярладаг гэх ..."
~ Гавж Д. Нямсамбуу
Bolormaa retweeted
Үе үеийн экс дарга нар сошиалыг хувааж аваад “хэн нь бест хүн байсан бэ” гэдэг тролл тулаан олон жил явлаа.
Би бодоход бүх л ЕС, ЕРч нар сайн хүмүүс, магадгүй сайн найз, сайн аав нар байсан байх.
Гэхдээ муу менежер байсан. Бүгд шүү.
Сайхан сэтгэлтэй хүн байх vs Сайн менежер байх гэдэг тэс өөр ойлголт.
Стратегийн ухаан ойлгодог хүн яг хэд байсан юм бол 1-2-оос хэтрэхгүй. Цонхоор харахад харагдана. Яагаад гэвэл Стратеги зөвхөн Үр дүнгээр нотлогддог.
Одоо энэ уянгалалт, уралдаанаа зогсооё. Ард түмэн бидэнд амьсгалах орон зай өгөөч.
Бид ирээдүйд яахаа бодмоор байна. Нөхцөл байдлаа ухаармаар байна. Стратегиа гаргамаар байна.
Хэрэв хэн нэгэн улс төрч таныг их муу ЕС байсан мэтээр троллдоод эхэлбэл бүү тоо, хаячих. Тэртээ тэргүй та хоёр хоёулаа удахгүй үхэж, тун удалгүй ор тас мартагдана, надтай адил, жирийн бусад иргэдтэй адил.
Та онцгой эрхтэй, заавал түүхэнд баатар болж үлдэх эрхтэй гахай биш.
Хаячих.
Тэртээ тэргүй үр дүн гэж юм алга.
Уг нь стратегич хүн прагматик байдаг. Үр дүн суурьтай гэсэн үг л дээ.
Оноо ч үр дүн, алдаа ч үр дүн. Цэвэрхэн мултрах нэг ч хүн байхгүй.
Тэгэхээр гэгээрэл бол өөрийгөө магтуулахаас биш, харин алдаагаа ил тод зөвшөөрөхөөс эхлэнэ. “Би сайд, дарга, босс байхдаа харин энийг чадаагүй юмаа” гээд хэлчих юм болов уу гээд олон жил хүлээлээ. Бүүр маанагшаад солиорцгоогоод байх юм. Ичдэггүй юм уу.
Bolormaa retweeted
Бас юун солирол вэ? LGBT “тэгш эрх” гэж яг юу хүсээд, эрхэм гишүүн Саранчулуун юу хуульчлах гээд байна?
Bolormaa retweeted
Бүр нэг гуриа ард түмэн шүү, зогсоол олдохгүй бн зогсоолын асуудлаа шийдчээд ачаач гээд бдг. Төлбөртэй зогсоол бий болгохоор нэг иймэрхүү, тэгээд нэг л их машин унасан хүмүүс.
Bolormaa retweeted
ДУУТАЙ НЬ ЦУУТАЙ мэт харагдах болсон энэ цаг үед дуугарч явах бас хэрэгтэй санагдлаа. Сүүлийн хэдэн өдөр сошиалаар сэвэгдсэн бичлэг дээрх Мөнх-Эрдэнэд заамдуулсан хүн хэн бэ?
Шуурган Монголчууд минь сенсацаас сенсаацны хооронд амьдарсаар байгаа энэ үед сүүлийн хэдэн өдөр цахим орчинд “хоол” болсон нэг бичлэгний талаар дуугарья. Угтаа бол дурын хэн нэгэн гарт заамдуулах хэмжээний хүн биш юм. Та нар зүгээр бод. Төдий олон жилийн өмнөөс хүссэн мэргэжил боловсролоо эзэмшээд, хичээл зүтгэл хөдөлмөрөөрөө чадвараа нэмээд, эрхэлсэн ажлаа хийгээд цалингаа аваад явж байгаа зүв зүгээр ХҮН дурын гудманд таарсан хүнд цагдуулж асуугдах албатай юу ер нь? Намайг лав тэгж асуувал би “Май” байтугай л юм болно. “Май” гэх үгтэй “Салаавч” дагалддаг тул түмэн олноороо тэгж ойлгосон байх. Начир дээрээ салаавч байгаагүй бөгөөд бичлэг дээр ч үгүй гэдгийг нэхэж үзэх нэг нь хараарай...
Харин ч хэт хүлээцтэй, хэтэрхий уужим тайван хүн тулдаа энэ зэргийн харилцааны давшилтат бүдрэлгүй, элдэв зан үг унагаагүй. “Олон хавар нэгэндээ...” гэдэг шиг өвчтэй цөстэй нэг нь таарч Мөнх-Эрдэнэ та үрэгдэх вий. Үргэлж ийм тайван хүлээцтэй хүн таарахгүй л болов уу. Та шударга үнэний дуу хоолой болж яваа гэж өөртөө болон өөрийг тань дэмжих хэсэг бүлэг хүмүүст итгэж, итгүүлж явж болно. Хүн өөрөө өөрийгөө юу ч гэж бодож, бас зорьж болно. Гагцхүү чиний эрх миний эрхээр, миний эрх таны эрхээр хязгаарлагддаг гэдгийг санах хэрэгтэй! Шударга дуугарч дуутай явья гэсэн бодлыг нь үгүйсгэхгүй. ГЭХДЭЭ ТА БАЙГАА ЗӨВ ОНО!
Сэтгүүлч хүний хувьд өөрийн мэргэжлээрээ уул уурхайн сэтгүүл зүйгээр дагнан нэвтрүүлэг сурвалжилга хийж 10 гаруй жил ажиллахдаа жинхэнэ уурхайчидтай ойр ажиллаж байсны хувьд эдгээр жилүүдэд мэдэхийн хувьд мэддэггүй улсуудад мэдүүлэхээр бичиж буй нь энэ юм.
“Чиний аавыг”, “чиний хүүг”, “чиний бас таны ахыг”, “нөхөр”-ийг дурын нэг хүн мөрөөрөө явж байхад нь гудманд заамдаад байвал энэ нийгэм ЗҮГЭЭР үү? Ийм нийгэм үр хүүхэддээ үлдээхэд та бэлэн үү? Бодоод үзээрэй. Мөнх-Эрдэнэ та ч тэр өөрийнхөө гарт хүрснийг яаж биед халдлаа гэж ярьж бичдэг билээ. Тэгээд та өөрөө хүнд ИНГЭЖ хүрэх нь хэвийн үйлдэл үү? Нийтээрээ бидэнд жаахан ЭМПАТИ буюу энэрэх сэтгэл дутаад байнаа. Огт танихгүй улс хүртэл дөвчигнөн, олон таван үг хаяглан шейр хийснийг хараад бас гутлаа. Яагаад бид ийм зэрлэгдүү болоод байгаа юм бэ? Паралель ертөнцөд заамдсан хүний аав заамдуулсан бол юу болох байсан бол…
Хүн бүр гэр бүлдээ, хайртай дотны хүмүүстээ ЭРХЭМ агаад НАНДИН. Цагтаа энэ бичлэг лайвны эзэн “хоригдох” үед ч гэр бүлийнхэн, дотны найзуудынх нь сошиал дээрх бичвэрүүд одоо ч санаа бодлоос тийм ч арилчихаагүй байна. Ийм байж боломгүй.
“Заамдуулсан хүн”-ий эрүүл мэнд их муу, хүнд хэлбэрийн сахартай, дөнгөж саяхан зүрхний маш хүнд нээлттэй хагалгаанд орсон “цээж нь хадаатай” хүн, хамт олны хийсэн бүтээсэн ажлын амжилт-шагналаа салбарын сайдаас хүртээд харьж явсан юм. Уурхайчдын баяр гээд хүн ууж болно. Гэхдээ эрүүл мэндийн ноцтой шалтгаантай тул ОГТ уугаагүй байсныг хамт байсан хүмүүс нь, биед нь суулгасан сахарын хэмжилтын төхөөрөмж нь хүртэл гэрчилнэ. Тэгж дураараа хүний нэр хүндэд халдаж сэвж болохгүй. Бичлэг дээрээ гүтгэсэн та уучлал гуйвал зохилтой. Үнэхээр та шударга ёс жинхнээсээ ярьдаг хүн бол!
За одоо ГОЛ сэдэврүүгээ эргэн орьё. Энэ хүнийг геологич Дамдинсүрэн гэдэг. Тэрээр бүр хүүхэд байхаасаа 1-р ангиа төгсөөд 1976 онд Цагаан суваргын хайгуулын экспедицэд геологичид дагаж маршрутанд явж эхэлсэн бол 1982 оноос 7-р ангиа төгсөөд өрмийн туслахаар жил бүрийн зуны амралтаараа ажиллаж, Таван толгойн хайгуулд сурагч ахуй наснаасаа ажиллаж оролцож байснаар ирээдүйн мэргэжлээ сонгох эхлэл нь болсон юм. Монгол Улсыг олон жил эдийн засгийн хувьд чирж яваа гол үйлдвэр болох Эрдэнэт Үйлдвэрт хамаг сэтгэл оюун, чадвар мэдлэгээ зориулж яваа, 30 гаруй жил уул уурхайн салбартаа тасралтгүй ажиллаж яваа хүн билээ. ГОК-ийг нээх хайгуулд түүний аав нь оролцож явсан, ГОК-ийн насжилтыг уртасгах хайгуулыг өөрөө хийсэн 2, 3 үеэрээ энэ үйл хэргийг өвлөж, үргэлжлүүлж яваа ЧИМЭЭГҮЙ БААТАР юм. Даан ч даруухан
Bolormaa retweeted
Охиноо хичээлээс нь авчихаад алхаж явтал охины ангийн хүүхэд нь таарав. Чи хаашаа явах гэж байна, тийшээ юм уу хамт алхах уу гэснээ над руу зааснаа,
-Миний ээж шүү дээ, хөөрхөн байгаа биз гэнэ. /2 гараараа заав, яг бурхан руу зааж байгаа юм шиг алгаа дэлгээд/
Тэгсэн нөгөө охин намайг дээрээс доошоо, доороос дээшээ харснаа хөөрхөн юм аа гэнэ 🤭🤭
Би тэрхэн хооронд хоёр жаахан охины дунд жигтэйхэн ичээд, нүүр халуу дүүгнэ.
Хүнийг хөөрхөн гэж хардаг нүд нь л хөөрхөн юм шүү дээ гэж хэлээд бид 3 цааш алхлаа.
Хөөрхий миний охин, ээждээ загнуулсан ч хайртай хэвээрээ байдаг, ямар ч үед ээжийнхээ талд бат зогсохоос гадна ээж яаж ч дэлбэрсэн охины нүдэнд гүнжээ л байдаг. Яаж ийм хиргүй тунгалаг, цэв цэвэрхэн, цав цагаахан байдаг юм бол доо.
Bolormaa retweeted
МАН бүлгийн дэд дарга У.Отгонбаяр, бүлгийн хурал удирдах товлон хуралдуулах эрхтэй. Тэхээр эндээс гарсан шийдвэр хууль ёсных!
@manbulegmp
Bolormaa retweeted
Дэлхийд чансаагаараа 1т эрэмбэлэгдэж байгаа Vitality эсрэг MONGOLZ
Vitality нь 2018 онд байгуулагдсан 500 гаруй тулаан хийж 30 гаруй цомын эзэн болж байжээ. Хамгийн сүүлд болсон Major тэмцээний цомын эзэн. Дэлхийн шилдэг багийн эсрэг Ази тивийн хамгийн шилдэг баг MONGOLZ
Bolormaa retweeted
JUST IN: 🇵🇰🇮🇳 Pakistan's Defense Minister says they are ready to end the conflict if India stops its operations.
Bolormaa retweeted
🟠"Ноорог креатив"-ын захирал О.Уламсайхан: Гомдол гаргасан хүн зохиомол нэртэй. "Facebook"-ийн зохиомол нэртэй хүн чатаар гомдол гаргасны төлөө, шөнө байршлыг нь мэдэхгүй хүмүүст хойшлуулашгүй ажиллагааны журмаар барьсан.
Bolormaa retweeted
Зарим хүн 22 тойдоо их сургуулиа төгссөнч гоё ажил олтол 5 жил хүлээсэн.
Зарим хүн 25 настайдаа гүйцэтгэх захирал болсон ч 50 настайдаа таалал төгссөн байдаг бол өөр нэгэн хүн 50 настайдаа захирал болж 90 нас хүртэл амьдарсан байдаг
Ахлах сургуулийн нэг ангийн нөхөр нь аль хэдийнэ өвөө болчихсон байхад, хэн нэгэн одоо болтол ганц бие хэвээрээ л байх нь бий .
Обама 55 настайдаа тэтгэвэрт гарсан бол Трамп 70 настайдаа эхлэсэн.
Таны эргэн тойрны хүмүүсийн зарим нь таниас түрүүлж, зарим нь таниас хоцорч яваа мэт санагдаж болно.
Гэхдээ хүн бүр өөр өөрийн замаараа бас өөр өөрийн цаг хугацаандаа уралдаж яваа.
Хүмүүсд бүү атаарх. Тэд өөрсдийн цагийн бүст , харин та өөрийнхөө цагийн бүст яваа.
Тиймээс тайван бай
Та хоцрооч гүй
Та түрүүлээчгүй
Та яг цагтаа яваа
Bolormaa retweeted
Манай аймаг улсынхаа нийслэл УБ хотоос 275-хан км, эдийн засаг, уул уурхайн гегант Өмнөговиос 295 км-т оршдог, 50000 хүрэхгүй хүн амтай, цөөн тооны ААН-тэйгээс төсвийн орлогоо бие даан бүрдүүлж чаддаггүй, улсын төсвөөс санхүүгийн дэмжлэг авдаг.
Үүнийг өөрчилж, хувийн хэвшилтэйгээ хамтран төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд дулааны эх үүсвэр, үйлдвэр, үйлчилгээгээ шийдье гэтэл ТХХТ-ийн тухай хуулийн 13.2...Улсын төсвөөс сүүлийн 3 жил дараалан санхүүгийн дэмжлэг аваагүй, эсхүл 100 000, түүнээс дээш хүн амтай аймаг дараах салбарт түншлэлийн төслийг хэрэгжүүлж болно: гэж заасан байх юм.
ТХХТ-ийн тухай хууль нь төсвийн ачааллыг бууруулж, хувийн хэвшил хэрэгжүүлэх боломжтой ажлыг төсвөөс бус хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар шийдэх зорилготой.
Тэгэхээр нь Хөдөөгийн сэргэлтийн бодлогын
4.2.Шинэ суурьшлын бүс, дагуул хот, эдийн засгийн чөлөөт бүсийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлж, Улаанбаатар хотоос орон нутагт шилжин суурьшсан иргэд, аж ахуйн нэгжүүдийг цогц бодлогоор дэмжих замаар төвлөрлийг сааруулна. гэх хүрээнд орон нутагт үйл ажиллагаа явуулах аж ахуйн нэгжүүдэд боломж олгож, дэмжлэг үзүүлье гээд урин залах гэтэл
ААНОАТ-ын тухай хуулийн 22.5.Дараах орлогод албан татварын хөнгөлөлт үзүүлнэ:
22.5.1.аймаг, хот, сумын төв нь нийслэл Улаанбаатар хотоос 500 км-ээс хол алслагдсан аймаг, хот, суманд байнгын үйл ажиллагаа явуулдаг, хуулийн этгээдийн ерөнхий захиргаа нь тухайн орон нутагт бүртгэлтэй, орон нутгийн татварын албатай харьцдаг, ажлын байр бий болгож байгаа энэ хуулийн 5.3.1-д заасан албан татвар төлөгчийн тухайн аймаг, хот, сумын нутаг дэвсгэр дээр явуулсан үйл ажиллагаанаас олсон энэ хуулийн 7.4.1-д заасан албан татвар ногдох орлогод ногдох албан татварыг аймаг, хот, сумын төв нь нийслэл Улаанбаатар хотоос 500 км-ээс хол алслагдсан аймаг, хот, суманд 50 хувиар, 1000 км-ээс хол алслагдсан аймаг, хот, суманд 90 хувиар; гэж заасан байх юм.
Бид нутгаа аваад 500-1000 км-т нүүж чадахгүй. Хүн ам, ААН, татварын орлогоо нэмье гэхээр хуулиар хаачихсан. Төсөл сонгон шалгаруулаад хувийн хэвшлээр хийлгэе гэхээр цөөн хүн амтай, ядуу учир хэрэгжүүлэхийг хязгаарлачихсан. Ингэхээр чинь бид яах юм бэ! Энэ хөнгөлөлтийг эдлэх гээд 500-1000 км-т шилжих ААН байхгүй, нэгэнт сүүлийн 3 жил татаас аваагүй, 100000-аас дээш хүн амтай аймаг бол ТХХТ харахгүй төсвийн хөрөнгөөрөө хөрөнгө оруулалт хийчихнэ шд. Хуулиудын агуулга нь үндсэн зорилгоосоо зөрөөд байнаа. Эрхэм УИХ-ын гишүүд энэ асуудлыг анхаарч хуулиндаа өөрчлөлт оруулж өгнө үү!




























