
#Twitterati Becoming is better than Being.
Joined March 2011
- Tweets85K
- Following636
- Followers17.8K
- Likes30.9K
Аниа нь Ганган Стайл retweeted
📷Үзэгч танд "Унаач хүүхэд" баримтат нэвтрүүлгийг бүрэн эхээр нь хүргэж байна. 📷"Том болоод уяач болно гэж боддог байсан. Хичээл үзээд өөрчлөгдсөн. Одоо багш болно", "Замын хажуугаар гүйж байсан чинь машинтай хүн намайг морь унах уу гээд аваад явсан", "5-р анги хүртлээ сургуульд яваагүй. Намайг битгий яв л гэсэн". Энэ бол хөлсөөр морь унаж, ар гэрийнхээ амьжиргааг залгуулдаг хүүхдүүдийн сэтгэлээс гарч буй үгс юм. Хүүхэд өөрөө дур сонирхолтой учраас хурдан морь унах нь зөв гэх хандалга байдаг ч ядуурал, боолчлолоос болж ирээдүйгээ морины уяанаас холоор сэтгэх боломжгүй болсон үед төр хүүхдээ хамгаалах үүргээ биелүүлэх шаардлагатай. Мөн морь, уяач, хүүхэд гурвын шүтэн барилдлагаар бий болсон өв соёл цаг хугацааны шалгуураар өөрчлөгдөн БОСС ойлголт бий болжээ. Босс бол уяач биш бөгөөд мөнгө ихтэй морины эзэн юм. Мөнгөний урсгалын хөлд уралдаанч хүүхдийн эрх гишгэхдэх эрсдэл үүсээд удсныг харуулж буй аж.
📷Бид 2026 онд болсон Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдааны үеийн уралдаанч хүүхдийн эрхийн нөхцөл байдлыг элдэв чимэггүй, дүгнэлтгүйгээр баримтжууллаа. Ингэхдээ Улаанбаатар Хүй долоон худаг, Налайх дүүрэг, Дундговь, Төв, Булган, Сүхбаатар аймаг буюу нийт 6 газраас өнөө цагийн морины хүүхдүүд наадмын өдөр ямар нөхцөл байдалд өдрийг өнгөрүүлдэг, хүүхэд төвтэй зохион байгуулалт, хүүхэд хамгааллын тогтолцоо хэрхэн ажиллаж байгаа зураглалыг бичлэгт мөнхөлсөн юм.
Аниа нь Ганган Стайл retweeted
НҮБ
Европын холбоо
Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл
Хүний эрхийн үндэсний комисс
Хүний эрхийн форум (50 ТББ багтдаг)
Гэр бүл хүүхэд хамгаалын газар
Дэлхийн зөн
Эмнэсти интэрнэшнл
МОНФЕМНЭТ
Кристнина Ноблийн сан
Японы Хүүхдийг Ивээх сан
Бүгд эсэргүүцэж тус бүр мэдэгдэл гаргаад байна
Хөдөөний залуус хийх юмгүй уйдаад байдаг болохоор хөхөө өвлийн хүйтэнд хүүхэд унуулж морь уралдуулах нь зөв гээд л өмөөрцгөөгөөд. Хүүхэд нь ч өөрсдөө дуртай байдаг ч гэх шиг. Дуртай байлаа гээд хүмүүс хүүхдээ аюултай зүйл хийхийг нь зөвшөөрдөггүй л биз дээ? 😏
Аниа нь Ганган Стайл retweeted
2016-2024 оны хооронд 130 хүүхэд мориноос унаж нас барсан гэж бнашд🥺 арай юу, өвчин зовлон ч биш, эрүүл саруул хүүхдүүдээ ингэж алж болохгүйшд
Аниа нь Ганган Стайл retweeted
Хүүхдийн эрх ашиг бол хамгийн дээд эрх ашиг!!! Хууль тогтоогчдоо
Хаврын уралдаан хийнэ гэж зүтгэхдээ хүүхдийг уралдуулахаа больчих!
Нөгөө талд хүүхдийн бүртгэлийн асуудал ноцтой хэвээр байгаа. Ах эгчийнх нь төрснийг гэрчилгээг ашиглаж жоохон хүүхэд уралдуулдаг асуудал хэвээр бн
Аниа нь Ганган Стайл retweeted
Ийм хөгийн!!!
Хүн бүр улс төрийн сандал суудал, бензиний үнэ гэж шуугилдаж байх үед айлын хүүхдүүдийг хахир өвлөөр морь үнэтэй морьдоо унуулж бооцоо тавьж зугаацах хуулиа гялс хэлэлцээд байнгын хороогоороо дэмжчихдэг байна шд. gogo.mn/r/0wwg9o?fbclid=IwZn…
Аниа нь Ганган Стайл retweeted
Гуйж байна шдээ та нар наад улс төрийн хов хэрүүлээ болиод хүүхдийг хамгаалах, илүү олон хүүхэд насаараа үе мөч нуруу нугасны гэмтэлтэй болох амь насаа алдах энэ хуулийн төслийг эсэргүүцэхэд анхаарлаа хандуулаад өг л дөө!!!
Аниа нь Ганган Стайл retweeted
Энэ бүх улс төрийн сандал суудал хулгайн хэрүүл дундуур хулгайч шиг шургуулдаг зангаараа эд нар юу хийж байгаад анхаарлаа хандуулаачээ эрхэм жиргээчид минь!!!!
Аниа нь Ганган Стайл retweeted
Хүүхэд хамгааллын мэргэжилтнүүд зөндөө ярьдаг, хэлдэг. Гэтэл энэ үнэтэй морьтой баячууд тэднийг огт сонсохгүй байна!!!!! Тэд зөвхөн эрлийз морьдоо уралдуулж бооцоо тавьж зугаацацгаахын төлөө хүүхдүүдийн аиар дэнчин тавьж байна
facebook.com/profile.php?id=…
Аниа нь Ганган Стайл retweeted
Отгонбаяр гишүүн Нөмрөгийг галдсан, одоо хүүхдүүдийг өвөл уралдуулж амь насаар нь дэнчин тавьж зугаацах гэж байна.
Энэ яг ямар учиртай хүн сүг юм?
Аниа нь Ганган Стайл retweeted
Усан борооноор осгох шахан давхиад ирэхэд нь нөмрүүлэх сэмэрхий бүтээлэг ч үгүй зогсдог энэрэх сэтгэл нь модоо барчихсан гуйлгачид. Бээлийн чинээ нялх хүүхэд ийм зовлон зүдгүүр тэсэж туулахыг хараад сэтгэлийн цэнгэл эдлэх ямар ч боломж алга. Энэ харгис, бурангуй явдлаа зогсоо !
Аниа нь Ганган Стайл retweeted
Унаач хүүхдүүд айдас, түгшүүрт өртөх гол шалтгаан нь зөвхөн мориноосоо унаж бэртэх биш уралдаанаасаа хоцрох вий, морио эргүүлж уралдаанд оруулж чадахгүй бол яана гэхээс айдаг. Алдаа гаргасан, уралдаанаас хоцорсон тохиолдолд морины эзэнд загнуулах, зодуулж шийтгүүлэхээс эмээдэг
Аниа нь Ганган Стайл retweeted
2018-1-15 Улсын дээд шүүхийн тогтоолоор ЗГ 2017 оны 63-р тогтоолын “Дүнжингарав” уралдаантай холбоотой заалт хууль бус байсан болохыг тогтоож, жил бүрийн 10/1-нээс 5/ 1 хүртэл бэлтгэлийн болон аливаа хэлбэрийн морин уралдаан зохион байгуулахыг хориглосон gogo.mn/r/177mx2
Аниа нь Ганган Стайл retweeted
ЕВРОПЫН ХОЛБООНООС
МОНГОЛ УЛСАД СУУГАА ЕВРОПЫН ХОЛБООНЫ ГИШҮҮН ОРНУУДЫН ДИПЛОМАТ ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗРЫН ТЭРГҮҮН НАРЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Үндэсний их баяр наадмын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийн эсрэг Монгол Улсын Их Хурлын даргад илгээсэн захидал eeas.europa.eu/delegations/m…
Аниа нь Ганган Стайл retweeted
ИНФОГРАФИК: Хаврын морин уралдааныг сэргээх хуулийн төсөл санаачилсан гишүүд хэдэн адуутай вэ? gogo.mn/r/0wwglo
Аниа нь Ганган Стайл retweeted
Тод манлай уяач Ц.Дуламсүрэн: Хаврын уралдааныг сэргээхээр жирийн малчны морь уралдаж байр эзэлнэ гэж бодож байна уу. Үгүй. Эрлийз морьдыг дэмждэг УИХ-ын хоёр гишүүн бий
Аниа нь Ганган Стайл retweeted
Хаврын морин уралдаанд хүүхэд оролцохыг зөвшөөрсөн хуулийн төсөл У.Отгонбаяр тэргүүтэй нэр бүхий гишүүд санаачилжээ. Дээд шүүхийн шийдвэрийг биелүүлж Засгийн газрын хориглосон тогтоолтой. Үүнийг давж хууль батлах лобби хийж эхэлжээ. Ингэж лоббидож буй хурдан морины эзэд өөрсдийн төрсөн хүүхэд, ач зээ нарыг хаврын уралдаанд уралдуулах уу? Үгүй шүү дээ. 🇲🇳 төр хүүхдийн эрхийг хамгаалах үүрэгтэй. Төр нь хамгаалахгүй бол өөр хэн хамгаалах билээ 🙏

















