Pinned Tweet
If you rely on others to make you happy, you will never be happy. Happiness is something only you are responsible for.
Эрхэт retweeted
Туулын хурдны замын бүтээн байгуулалт гэдгээс хэдэн тэрбумыг хуссан гар “Би тэр мөнгөөр орон сууц авсан, 700 сая төгрөгөөр. Одоо хурааж авах бол өнөөдөр ханш нь 1 тэрбум төгрөг болсон. Энэ 300 саяын зөрүүгээ авна. Мөн байрандаа өчнөөн засвар хийсэн, тэрийгээ тооцуулна” гэдгийг сонсоод өөрийгөө зүүдлээд байна гэж бодлоошд.
Тэгсэн прокурор нь “Хулгайн мөнгөөр ашиг хийвэл мөнгө угаасан гэж үздэг тул тэрийг тооцох боломжгүй” гэсэн утгатай тайлбар өгөв.
Би жинхнээсээ зүүдэлчихэв үү, эсвэл яг тийм зүйл үзчихэв үү? Энэ хулгайчууд бүр цайрчихсан юмуу?
Чапак нь тэрбум тэрбумаар шаагаад, эхнэрээ интерполоор хайлгаж байхад тэрний “эзэн” нь хэдийг хуссан болоод Канадад бүгээд байгааг ойлгож эхэлж байна шүү. Өчүүхэн муу цүнх баригч нь миний 7 хойд насандаа хэрэглээд барахгүй мөнгийг ердөө ганцхан төслөөс хусчихсан ч байх шиг. Гэтэл цаана нь мянган мянган төсөл байсан гэж бодохоор бачуурч үхэх нь ээ яг.
Энэ хэд үнэхээр галзуурч байгаа юм байна. Гэтэл энэ хэдээс том хулгайч попроод ширээ шаагаад сууж байгаа гэхээр аймшиг.
Тэр Номин гээд хулгайчийн хэргийг Англи улстай хамтарч шалгаж байгаа ч гэх шиг. Бүр тив дамнасан гэмт хэрэг үйлдчихээд байхад л өнөөдөр бас л сайд….
Орвонгоороо эргэчихсэн дампуу улс болжээ.
Гэхдээ ганц юм хэлье. Энэ бүхний цаана Ардын нам л байгаа шүү. Бусад чапак намыг зүгээр март. Урьд өмнө байсан чапак улстөрчдийг ч март. Үзэн ядагдаад байгаа хувийн хэвшлүүдээ ч март. Жинхэнэ их гарын хулгайчууд өөрсдийн хулгайгаа булзааруулах гээд анхаарлыг тэдэнрүү хандуулаад байна.
Хулгайчид нь Ардын намынхан шүү!
Энэ бол нам биш гэмт бүлэглэлийн үүр. Та Ардын намын гишүүн бол энэ пост таалагдахгүй. Гэхдээ тэр чинь бидэнд хамаагүй. Танай нам эх орныг үнэхээр сөхрүүлж байна. Шатаад үнс болсныхоо дараа улам хүчтэй болоод буцаад амилдаг галт шувууны хорон санаат хувилбар юмуу хаашаа юм.
Ямар ч сургамж аваагүй. Иргэд ганц л удаа тэсвэр алдаад хүчирхийлэлд бие биенийгээ уриалахад Засгийн газрын ордон руу биш танай намын байр руу дайрч байсан юм шүү дээ. Үүнээс сургамж авах нь бүү хэл одооны тэргүүн хулгайч нь намынхаа шатсан тугийг толгойдоо ороогоод мэдрэлтэж байлаашд. Иргэд яагаад тэгтлээ дургүйцсэнд танай нам нэг ч удаа эрүүл ухаанаар дүгнэлт хийгээгүй. Учир нь хулгайчуудад Ардын нам гэдэг нь манай нам гэсэн сэтгэл төрүүлдэггүй тул ацаа дүгнэхэв дээ. Манай нам яана уу ийнэ үү гэж тэд хэзээ ч бодохгүй. Харин энэ намаар дамжиж хулгай зэлгийгээ хийгээд энэ намын гар хөл болсон шүүх засаглалаар өөрсдийгөө хамгаалуулчихна гэж боддог.
Ер нь Ардын намыг, Хүрэлсүхийг хулгайч гэж үнэнийг нь хэлэхээс эрх чөлөөт иргэд нь хүртэл айдаг болчихсон байхад тэр хуулийн байгууллагынхан бол хялбархаан төмсөгдүүлсэн нь ойлгомжтой.
Шившигийн үүр уурхай шүү Ардын намынхаан. Танай нам бүх бузар булайн үндэс. Энэ бүх сэжгийн зүйлийн үндэс. Улс даяар сөхөрч унаж байгаагийн шалтгаан. Хамаг шударга бус зүйлсийн цорын ганц эх булаг!!!
@ZandaaGoosh
Эрхэт retweeted
Их хааны төрсөн өдрийг ‘ЗУНЫ ТЭРГҮҮН САРЫН 16 буюу 1162.05.31-нд’ гэж их эрдэмтэд маань онцолж, энэ хөшөөний ард 5.31 гэж бичсэн байгаа. Улс төрчид, эрх мэдэлтнүүд эрдэм шинжилгээ-судалгааны ажлын бүтээлд л оролцож болохгүй!!!
Ингэж тавьсан машиныг ачдаг болох хэрэгтэй.
Үнэтэй ганган машин унасан ч зогсоолын төлбөрөө төлж чаддаггүй бусдыг хохироож байгаа жолооч нар…
AI parking авто зогсоолын 50 хувь нь зориулалтын бусаар ашиглагдаж байна. Үүний цаана мөнгөө төлөөд машинаа зогсоолд байрлуулах хүсэлтэй иргэд хохирч байна...
55
Эрхэт retweeted
Танилтай нь л ногоон дугаар зүүдэг болжээ. Ийм дабл стандарттай байснаас зөвхөн 100% цахилгаандаа л ногоон дугаар өгөөч! @NyamUchral
Эрхэт retweeted
Оросын сэтгүүлч, хөтлөгч Сергей Асланян хүүхэд ахуйдаа Монголд амьдарч байсан тухайгаа өөрийн юутюб сувгаараа ярьжээ. Түүний аав нь “Новости Монголии” сонины зөвлөх редактор байсан ба тэдний гэр бүл 1975-1981 хооронд манайд амьдарч байжээ. Тэрээр Монголын тухай дандаа л гэгээлэг дурсамж тээж явдаг аж. Балгас болоод удаж байгаа “Хангай” зочид буудлын 15 давхарт амьдардаг байсан юм байна. Улаанбаатарт зөвлөлтийн дунд сургуульд сурдаг байсан, ангид нь сурдаг байсан монголчуудтай одоо ч холбоотой байдаг тухайгаа хуучилж. Манай цаг агаар эрс тэс учир байгаль нь өвөрмөц, гэхдээ гайхамшигтай сайхан гэж шагшихын зэрэгцээ, энд байх хугацаандаа зөвлөлтийн сансрын нисгэгчид, алдартнууд Монголд ирэх үеэр нь уулзаж байснаа дурсаж ээ. Тухайлбал Сталины зурагчин С.Гурарий (Ялтад Сталин, Чэрчиль, Рүзвельт гурвын алдарт зургийг дарсан) Улаанбаатар дахь гэрээр нь зочилдог байсан гэнэ. Тухайн үед ЗХУ-д олдодгүй номуудыг эндээс худалдан авч болдог байсан тухай, манай төгрөг хорийн талх маш амттай байсан тухай дурссан нь сонирхолтой байв. Мөн тэр үед Чех, Болгар, Унгар зэрэг соц орнуудын мэргэжилтнүүд манайд ихээр ирж ажилдаг байсан тул тэдний хүүхдүүд нь ч зөвлөлтийн сургууль сурдаг байсан нь мань эрд ихээхэн гүн дурсамжууд үлдээжээ. Монголчуудыг ер нь ихээхэн чийрэг, гадаад хэл сурахдаа хурдан, оюуны потенциал сайтай гэж тодорхойлсон байна. Мөн монголчуудыг тухайн үед ЗХУ-д эсэргүү шахууд тооцогддог байсан маршал Жуковыг ихээхэн хүндэтгэж, музей нь хүртэл байдаг, түүгээр ч зогсохгүй бүр Барон Унгерныг хүртэл сайнаар дурсаж явдаг өнгөрснөө мартдаггүй, улсынх нь түүхэнд хэрэгтэй зүйлс хийсэн хүмүүст талархалтай ханддаг ард түмэн гэж тодорхойлжээ. Төгсгөлд нь Монгол Улс хэнээс ч хараат бус бодлого явуулж, өөрийн замналаар хөгжиж байгааг онцолсон байна. Монголд ирэх мөрөөдөлтэй ба удахгүй ирнэ гэж хэлнэ лээ.
Бидний тухай, манай улсын тухай гэгээлэг сайхан зүйлс ярьж байгаа нь их таалагдав.
Советское влияние в Монголии: от революции до распада СССР // Сергей Асл... youtu.be/4qvWsip4h9A?si=VM82… via @YouTube
Эрхэт retweeted
Х.Нямбаатар нээрээ адтай бацаан шүү...30-40 сая $ гэчихээр 3 сая $ ч хүрэхгүй гээд орилоод гараад ирнэ гэж мэдэж байгаа юм. Тэгээгүй бол Багатэнгэрт огт байхгүй юм шиг л мэлзээд байсан...
Эрхэт retweeted
МЭДЭЭЛЭЛ:
Японы ЗГХЭГазрын дарга доорх мэдэгдэлийг гаргажээ. Би зүгээр л мэдэгдлийг орчуулан сошиал хэрэглэгч Та бүхэнд хүргэж байна. Тэрнээс Монгол улсын жирийн иргэн миний хувьд энэ асуудалд оролцох, өөрийн байр суурийн илэрхийлэх нь зохимжгүй юм.
МЭДЭГДЭЛ
Монголын байгалийн нөөц газарт гарсан томоохон хэмжээний түймрийн талаар Япон улсын зөвлөхүүдийн тэнхимийн гишүүн( 7 удаа сонгогдсон)ЗГХЭГазрын дарга Кихара Минору гуай “KDDI-ийн охин компан(Мобиком ххк)-ийн үйл ажиллагаатай холбоотой болохыг харгалзан үзэж Японы ЗГ Монголын ЗГ-тай тай нягт холбоотой байхын зэрэгцээ түмэрт өртсөн бүс нутгийг нөхөн сэргээхэд хамтран ажиллах бодолтой байгаагаа мэдэгдэв.
Энэ сарын 8-нд Монголын зүүн бүсд орших байгалийн нөөц газарт гарсан томоохон хэмжээний түмэрт тус оронд харилцаа холбооны бизнес эрхэлдэг KDDI-ийн охин компан( Мобиком ххк)-ийн үйл ажиллагаатай холбон үзэж байна.
Үүнтэй холбогдуулан Засгийн газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Кихара өнөө өглөө болсон хэвлэлийн бага хурлын үеэр "Японы засгийн газар уг түймрийн хохирлын хэмжээг маш нухацтай авч үзэж байна. Бид Монголын ард түмэнд чин сэтгэлээсээ эмгэнэл илэрхийлье" гэж мэдэгдэв.
Тэрээр Монголын холбогдох байгууллага түймрийн шалтгааныг мөрдөн шалгаж байгаа бөгөөд,тус компани бүрэн хамтран ажиллахаа мэдэгдсэн. Дараа нь тэрээр "Японы засгийн газар мөн түймэрт өртсөн бүс нутгийг нөхөн сэргээхэд хувь нэмэр оруулахын тулд Монголын засгийн газартай нягт хамтран ажиллах болно" гэж мэдэгдэв.
モンゴルの自然保護区で発生した大規模な火災について、木原官房長官は、KDDIの子会社の活動が関係していたことを踏まえ、モンゴル政府と緊密に意思疎通しながら被害地域の回復に協力したいという考えを示しました。
モンゴル東部にある自然保護区で今月8日に発生した大規模な火災をめぐっては、現地で通信事業を行っているKDDIの子会社の活動が関係していたことがわかっています。
これについて、木原官房長官は午前の記者会見で「日本政府としても、被害の大きさを深刻に受け止めている。モンゴル国民に心からお見舞いを申し上げる」と述べました。
そして、火災の原因などについてモンゴル当局による調査が行われ、会社側も全面的に協力することなどを発表しているとしたうえで「日本政府としてもモンゴル政府とも緊密に意思疎通しつつ、被害地域の回復に資するよう協力していきたい」と述べました。
モンゴル大規模火災“地域の回復に協力したい” 木原官房長官
news.web.nhk/newsweb/na/nd-2… #nhk_news
Гадаад улсын буцалтгүй тусламжаар барьж өгсөн байрыг нэг бол өндөр үнэ хэлээд эсвэл үнэ буулгаж байгаа буянтны дүрээр хуваарилах, сонгон шалгаруулах ажлаа удаашруулаад байх шиг.
Э.Бат-Амгалан сайд зорилтот бүлгийн орон сууцны төслүүдийг зориуд гацааж байна уу⁉️
“Солонго 1,2” хорооллын сонгон шалгаруулалтыг ХББОСЯ-наас шалтгаангүйгээр хойшлуулсан. Мөн БНХАУ-ын бэлэглэсэн “1008” айлын орон сууц ашиглалтад ороод, өнгөрсөн хэдэн жилийн турш хоосон байна.
Дэлгэрэнгүй: shugeluleegch.mn/n/12545
Эрхэт retweeted
Монгол сүйрч мөхөж бна гэж ярьдаг золбин тахал оркууд их болж. Хэзээ ч тийм биш! Энэ бол Женко-Данх харийн картелын хийж буй хуурамч тархи угаалт пропаганда, Монголчуудыг дотор нь бужигнуулж гацааж сүйрүүлэх технологи юм! Монгол Улс асар их хөгжиж урагшилж бгаа. 90онд 1 хүнд ногдох ДНБ 100$ бсан, албан ёсоор дэлхийн хамгийн ядуу улс бсан бол өнөөдөр 8000$ болсон. Монголчууд 80 дахин хөгжиж урагшилсан. 10 жилийн дараа Орос, Хятадыг ч гүйцсэн бна. Бүх боломжит төслүүд хөдлөж эхэлсэн. Уран маань урагшилсан, Тавантолгой маань бүрэн хүчин чадлаараа урагшилж эхэлж бна, газрын ховор маань ч урагшилна, байгалийн хий, газрын тос маань ч урагшилж бна. Эрчим хүчээ дотооддоо 100% үйлдвэрлэж бүрэн тусгаар тогтнол, бүрэн эрхэт байдлаа баталгаажуулна. Сүхбаатарт Монгол улсын бүх үйлдвэрийг нийлүүлснээс 10 дахин том үйлдвэр хөдлөж эхэлсэн. Монголын ирээдүй үргэлж гэрэлтэй бгаа. Ирэх жилүүдэд Монгол Улсын эдийн засаг тэлж их тэсрэлт болно! Залуусаа эх орондоо ир, одоо бгаа асуудлууд бүгд түр зуурынх! Ирэх жилээс Монголын нар мандана!
Эрхэт retweeted
Монголчууд байгаагүй бол бид төрөх ч үгүй буюу Монголыг өмөөрсөн Оросын сэтгэгдэл.
Камила Валиева зэрэг Оросын уран гулгалтын одод ирэх хавар ирж, “Степпе Арена”-д гулгах тухай мэдээлэл Монголын хэвлэлүүдээр тарсан. Тэгвэл энэ талаар Оросын нэгэн цахим хуудаснаа мэдээлжээ. Гэхдээ мэдээнд ихэвчлэн хөдөө нутгийн зураг шигтгэж, мөн 2021 онд л анхны битүү дээвэртэй өвлийн спортын ордонтой болсон, үүнээс өмнө дандаа задгай талбайд өвлийн цас, мөсний уралдаан тэмцээн нь болж байсан гэх мэтээр бичжээ. Нэг талаасаа үнэн боловч нөгөө талаасаа Монголыг нүүдэлчин, бүдүүлэг түмэн гэх утга нийтлэлдээ шингээж, анхаарал татах гэсэн нь илт.
Гэвч тэрхүү нийтлэлийн доорхи сэтгэгдлүүдэд Монголыг өмөөрсөн хандлага их байх аж. “Зохиогч нийтлэлдээ монголчуудыг одоо хүртэл тал нутагтаа гэрт амьдарч, морь унаж, шонхор шувуугаар ан хийж яваа мэт зургууд оруулжээ. Юун эзэрхэг ихэмсэг маягийн хандлага вэ? Монгол бол аялал жуулчлал сайн хөгжсөн, хөгжилтэй орон. Албадан дайчилгааны үед Оросын ард иргэдэд хэрхэн тусалсныг нь бүр хэлэх ч юм биш! Гэвч оросууд дандаа ингэж байх юм ****” гэж Дамир Дугаров гэх хэрэглэгч сэтгэгдэлдээ тэмдэглэжээ.
Иван Петров гэх хэрэглэгчийн бичсэн сэтгэгдэл харин нэлээн урт. Тэр ингэж бичжээ. “Монголд битүү дээвэртэй ганц мөсөн ордон байдаг гэв үү? Тэглээ гээд яадаг юм? Энэ нийтлэлийг бичигч хэрвээ монголчууд байгаагүйсэн бол өөрөө, зөвхөн өөрөө ч бус бид бүгдээрээ энэ хорвоод мэндлэх ч үгүй байсныг яагаад дурссангүй вэ? Бидний энэ амьдрал, эрх чөлөөг чинь монголчууд өгсөн юм шүү.
1941 оны зургаадугаар сарын 22-нд Монголын тал ЗХУ-д туслах шийдвэр гаргасан юм. Аугаа эх орны дайнд бид ялалт байгуулсанд Бүгд Найрамдах Монгол Ард Улсын ард түмний ач тус маш их.
Эх орны дайны туршид Монголоос фронт руу хүнсний бүтээгдэхүүн, морь илгээж, танк, онгоц хийх мөнгийг өгч байлаа. ЗХУ-д 500 мянган монгол морио өгсөн юм. Монголын жирийн иргэд малчид сайн дурын тусламж болгон 32 мянган морио бэлэглэж байлаа. Улаан армийн таван морь тутмын нэг нь монгол морь байсан юм шүү.
1941 оны аравдугаар сард Зөвлөлтөд Монголын хүнсний бүтээгдэхүүн, хувцас хунарын эхний шатны тусламж ирсэн. Дайны он жилүүдэд Монголоос 500 мянган тонн мах нийлүүлсэн юм. 1941 онд л гэхэд 140 вагон янз бүрийн бэлэг, тусламж Зөвлөлийн байлдагчдад ирж байлаа.
Мэргэжилтнүүдийн тогтоосноор АНУ-аас олгосон лэнд-лизээс ч илүү их арьс үс, махыг Монгол нийлүүлсэн байдаг. 1942 онд Монголын талаас илгээсэн тусламжийн жагсаалтыг харуулья.
“Үстэй цув – 30 115 ширхэг, эсгий гутал – 30 500 хос, үстэй бээлий – 31 357 хос, үстэй хантааз – 31 090 ширхэг, цэргийн бүс – 33 300 ширхэг, ноосон цамц – 2 290 ширхэг, зузаан хөнжил 2 011 ширхэг, жимсний чанамал – 12 954 ширхэг, мах 316 000 кг, тусдаа илгээмж – 22 176 ширхэг, хиам 84 800 кг, масло – 92 000 кг” гэж 1971 онд нийтлэгдсэн Монгол Ардын Эскадриль номд тэмдэглэсэн байна. Энэ бол тусламжийн нэг л цувааны дүн. Гэтэл ийм тусламжийн цуваа хэдэн арваараа ирсэн юм шүү! 1944 онд манай улсын хэд хэдэн бүс нутагт өлсгөлөн нүүрлэхэд монголчууд л хүнсний бүтээгдэхүүнээрээ тусалж байлаа.
Америкийн нөөшилсөн мах фронтод маш ховор үзэгддэг байсан болохоор хүмүүс их сайн тогтоож авсанаас биш өдөр тутмын махны хэрэглээгээ бид монгол малын махаар болгож байлаа. Хэрвээ Монголын ард түмний энэ тусламж байгаагүйсэн бол ЗХУ иргэдээ яаж өл залгуулах байсныг хэлж ч мэдэхгүй юм.
Монголын илгээсэн мөнгөөр 53 танк хийсэн байдаг. Үүний 32 нь Т-34 шүү. Энэ танк дээр Сүхбаатар болон Монголын бусад баатруудын нэрс бичээстэй байлаа. Энэ танкны ихэнх нь Берлин хүрч чадсан. Зөвлөлтийн агаарын цэргийн хүчинд “Монгол ард” агаарын нисэх онгоцны эскадриль өгч байлаа.
Монголчууд зөвхөн бараа бүтээгдэхүүнээр ч бус бас олон зүйлээр бидэнд тусалсан. Монголын хэдэн мянган сайн дурын цэргүүд Улаан армид албан хаан байлдсан юм. Морь унах, ан агнах чадвараа тэд тагнуул, мэргэн буучдын хороонд алба хааж ашиглаж байлаа. 1945 оны наймдугаар сард Улаан армитай Монголын арми нэгдэн Японыг бүрмөсөн үлдэн хөөх дайнд орсон. Алс Дорнод дахь дайнд оролцсон 10 байлдагч тутмын нэг нь монгол байсан юм шүү.
Дайнаас хойш ЗХУ 60 жилийн турш, дараа нь ОХУ болсныхоо дараа ч гэсэн АНУ-ын дайны үеэр өгсөн бараа бүтээгдэхүүний лэнд-лизийг төлсөөр ирсэн. Харин монголчууд тэр хэцүү цагт үнэгүй тусалсан юм аа!” хэмээн Иван Петров бичжээ.
Р.Гэгээ
Зардал танаад танаад ийм байхад өмнө нь гарын салаагаар урсгадаг байжээ.
Төсөв: Дарга нарын томилолтын зардалд 37.7 тэрбумыг зарцуулжээ📌📌📌
Сангийн яамны тайланд дурдсанаар Монголын төрийн сайд, дарга нарын гадаад, дотоод томилолт, зочин хүлээж авах зардал 82 тэрбумаар хэмжигдэж байна. Үүнээс эхний долоон сарын төлөвлөгөөгөөр 60 тэрбумыг тавьж, 37.7 тэрбумыг зарцуулсан гэж тайлагнажээ.
Дэлгэрэнгүй: shugeluleegch.mn/n/12392
Эрхэт retweeted
AI хөгжихийн хэрээр технологийн компаниуд зөвхөн инженер, программист биш, философичдыг олноор нь ажилд авах болсон гэнэ. Учир нь AI-ийн хамгийн хэцүү асуудлуудын зарим нь технолог гэхээсээ илүү, хүнд хэрхэн хандах, юуг зөв буруу гэж дүгнэх, ямар шийдвэр гаргах зэрэг нь ёс зүйн асуудал дагуулж байгаа.
Anthropic компани философичдын багтай. Google DeepMind компани Кембрижийн философич Henry Shevlin-ийг “Philosopher” гэсэн албан тушаалд томилсон гэнэ. OpenAI-ийн Sam Altman ч ChatGPT-ийн баримтлах зарчмуудыг боловсруулахдаа олон зуун ёс зүйн философичтой зөвлөлдсөн гэж ярьж байсан удаатай.
Жишээ нь, ганцаардсан хүн шөнө AI-тай яривал машин хэрхэн хариулах ёстой вэ? Хэрэглэгчтэй үргэлж санал нийлэх үү, эсвэл шаардлагатай үед эсэргүүцэх үү? AI өөрөө ухамсар, зовлон мэдэрч чадах уу?
Эдгээр асуудлыг их дата, хүчирхэг компьютерээр дангаар шийдэх боломжгүй. Бас дээр нь, хүн төрөлхтөн өөрөө ёс зүй, зөв буруугийн талаар нэгдсэн ойлголт байхгүй.
Эртний Грект бичиг үсэг дэлгэрч эхлэх үед, Сократ: “Хүмүүс өөрсдөө бодож, сэтгэхийн оронд бичсэн зүйлдээ хэт найдах вий!” гэж анхааруулж байсан нь, өнөөгийн AI-тай төстэй болгоомжлол байсан байж.
AI асар их мэдээллийг санаж чадна. Харин хүн юу чухал болохыг ялгаж чадна.
Мартах гэдэг нь сул тал биш. Хэрэггүй мэдээллийг орхиж, чухлыг нь сонгох нь өөрөө сэтгэх чадварын нэг хэсэг. Өөрөөр хэлбэл, ухаалаг байна гэдэг бүхнийг мэдэх биш, юу чухал болохыг ялгаж мэдэх явдал юм.
AI мэдээллийг хайж, нэгтгэж, шинэ зүйл маш хурдан бүтээж чадна. Харин юу зөв, юу үнэ цэнтэй, юуг хадгалж үлдээх ёстойг шийдэхэд хүний дүгнэлт хамгийн их хэрэгцээтэй болж байгаа гэнэ.
AI хөгжих тусам философийн хэрэгцээ улам л нэмэгдэх нь!

































