Ийм гаруудтай 5 жил учирч. Тэд 5 гол онцлогтой: 1.Ихэнх нь нэр нүүргүй, хэдхэн дагагчтай. 2. Чиний тухай чамаас илүү мэднэ, тэр нь найгүй сөрөг талаас. 3. Шүүмжилж мэтгэлцэж мэдэхгүй, шууд л доромж гүтгэлэг залгадаг ганцхан араатай. 4.Чамтай харилцах, чиний пост унших зовлонгоос нь салгаж "бай, блок" хийхэд таньдаг хүнээр яриулна, "блокоо аваач" гэж гуйна. 5.Өөрийнх нь амьдрал бүтэл муутай тул, бусдын амьдралыг тийм болгох, тэгж харагдуулах чин хүсэл нь тувт оргилно.
Хонгорхон минь retweeted
Шүүмжилсэн хүнийг блоколж байгаад галзуурдаг бсн хүн эрх чөлөө чихшиг, яасан ичдэггүй юм бэ 🤮
Хонгорхон минь retweeted
МАН-ын өнөөгийн зөрчил Оросын эрүүгийн ертөнцийн «понятия»-тай төстэй юу?
Оросын эрүүгийн ертөнцөд «Воры в законе» буюу хулгайчдын дээд зиндаа, «авторитет» буюу бүлэглэлийн толгойлогч, «блатные» буюу ойрын хүрээлэл гэсэн шатлал бий. Тэдний харилцааг албан ёсны хуулиас илүү «понятия» хэмээх бичигдээгүй дүрэм зохицуулдаг.
Энэ бүтцийг өнөөгийн МАН-ын дотоод тэмцэлтэй харьцуулахад маш төстэй дүр төрх ажиглагдана.
- «Воры в законе» - Дархлагдсан эрх мэдэлтнүүд(Нүүрсний хулгайчид өнө хүртэл шийтгүүлсэнгүй)
- «Авторитет» - Фракцын толгойлогчид(МАН-д бий)
- «Блатные» - Ойрын хүрээллийнхэн. Эрх мэдэлд ойр байснаараа давуу боломж эдэлнэ(Цүнх баригчид)
- «Суки» - Бүлгийн дүрмийг зөрчигчид. Оросын эрүүгийн ертөнцөд хуучин дүрмээс урвасан гэж үзсэн хүмүүсийг ингэж нэрлэдэг байв. Харин нам дотор авлига, нүүрсний хэрэгтэй тэмцэхээр дуугарсан нэгнээ дайсан мэт үзэж, шахан зайлуулж байгаа.
- «Сходка» - Бүлэглэлийн зөвлөгөөн. Хэнтэй эвсэх, хэнийг зайлуулах, эрх мэдлийг хэрхэн хуваарилахыг тохиролцдог. Саяхан Булганд ийм уулзалт болж хэвлэлээр нэг бичсэн.
Гэхдээ намын дүрэм Үндсэн хуулиас, бүлгийн үнэнч байдал шударга ёсноос, даргын эрх ашиг нийтийн эрх ашгаас дээгүүр тавигдаж эхэлбэл тэр байгууллагын үйл ажиллагааны зарчим эрүүгийн ертөнцийн бичигдээгүй дүрэмтэй улам төстэй болно.
Монгол Улсыг хууль удирдах ёстой болохоос Бүлэглэлийн тохиролцоо огт биш!
Хонгорхон минь retweeted
ЕРӨНХИЙЛӨГЧ БОЛ ХААН БИШ! МОНГОЛ УЛС ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАСАГЛАЛТАЙ Ч УЛС БИШ!
Ерөнхийлөгчөө шүүмжилж болохгүй юм бол Монгол Улсыг ардчилсан улс гэж нэрлэх хэрэг байна уу? Ерөнхийлөгчийн халдашгүй дархан байдал гэдэг нь түүнийг шүүмжлэлээс хамгаалсан хуяг, ард түмний дуу хоолойг боомилох эрх биш! Халдашгүй дархан байдал бол хариуцлагаас чөлөөлөгдөх эрх биш. Ерөнхийлөгч бол ард түмний дээр заларсан хаан биш, Үндсэн хуулийн хүрээнд ажиллах ёстой төрийн албан тушаалтан!
Бид нэг зүйлийг зоригтой хүлээн зөвшөөрөх цаг болсон. Монгол Улс парламентын засаглалтай гэж тунхаглачихаад, бүх ард түмнээс сонгогдсон Ерөнхийлөгчид улс төрийн асар их нөлөө, эрх мэдэл төвлөрөх боломжийг хадгалсаар байна. Энэ бол засаглалын тогтолцооны суурь зөрчил!
Үнэхээр сонгодог парламентын засаглалтай болъё гэвэл Ерөнхийлөгчийг ард түмнээс шууд сонгодог тогтолцоог халж, УИХ-аас эсвэл тусгай сонгуулийн байгууллагаар сонгодог, эрх мэдэл нь хатуу хязгаарлагдсан, үндсэндээ бэлгэдлийн шинжтэй институц болгох ёстой!
Харин гүйцэтгэх засаглалыг тэргүүлж, улс орны хөгжлийн бодлого, эдийн засаг, төсөв, хөрөнгө оруулалт, төрийн удирдлагын үр дүнг хариуцах Ерөнхий сайдын эрх мэдэл, бие даасан байдал, бодлого хэрэгжүүлэх чадавхыг эрс нэмэгдүүлэх шаардлагатай! Мэдээж эрх мэдлийн хамт УИХ-ын бодит хяналт, улс төрийн хариуцлага ч улам хүчтэй байх ёстой.
Хоёр толгойтой мэт ажилладаг гүйцэтгэх засаглал, эрх мэдлийн давхардал, улс төрийн байнгын сөргөлдөөнөөс бид хэзээ салах юм бэ?
2027 ОНД БИД ЧУХАМ ЮУНЫ ТӨЛӨӨ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬ ХИЙХ ГЭЭД БАЙНА ВЭ?
Дараагийн П.Очирбат, Н.Багабанди, Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж, Х.Баттулга, У.Хүрэлсүхийг тодруулахын төлөө юу? Эсвэл улс төрийн эрх мэдлийн дараагийн төвийг, төрийн бодлогод нөлөөлөх дараагийн «түлхүүр баригч»-ийг сонгохын төлөө юу?
Нэр нь өөрчлөгдөнө. Нам нь солигдоно. Нүүр царай нь шинэчлэгдэнэ. Харин тогтолцоо нь хэвээрээ үлдвэл улс төрийн хямралын үндэс хэвээрээ л байна!
Сонгууль бүр ардчиллыг бэхжүүлдэггүй. Зарим сонгууль буруу тогтолцоог дахин дахин хууль ёсны мэт баталгаажуулдаг. Ард түмний шууд санал авсан гэдэг шалтгаанаар улс төрийн давхар эрх мэдлийн төв бий болгох нь парламентын засаглалыг бэхжүүлэх биш, харин ч сулруулах эрсдэлтэй.
БИД ДАРААГИЙН ЕРӨНХИЙЛӨГЧ ХЭН БАЙХ ВЭ ГЭЖ МАРГАЛДАХААСАА ӨМНӨ ЕР НЬ ИЙМ ЭРХ МЭДЭЛТЭЙ ЕРӨНХИЙЛӨГЧ БАЙХ ШААРДЛАГАТАЙ ЮУ ГЭЖ АСУУХ ЁСТОЙ!
Асуудал хувь хүндээ биш, тогтолцоондоо байна!
Ардчилал гэдэг нь тав, зургаан жил тутам нэг хүнийг өргөмжлөх ёслол биш. Ардчилал гэдэг нь эрх мэдлийг хязгаарлаж, хариуцлагыг тодорхой болгож, төрийг институцээр нь удирдах тогтолцоо юм.
Монгол Улсад дараагийн хүчирхэг Ерөнхийлөгч хэрэггүй. Харин хүчирхэг парламент, хариуцлагатай бөгөөд эрх мэдэлтэй Ерөнхий сайд, тогтвортой Засгийн газар хэрэгтэй!
2027 оны сонгуулийн өмнө Үндсэн хуулийн энэ суурь асуудлыг хэлэлцэх улс төрийн зориг бидэнд байна уу?
Эсвэл дахиад л нэг хүний нэр тойрч талцан, таван жилээ үрж, дараагийн сонгуулийг хүлээх үү?
ОДОО БОЛСОН ЮМ БИШ ҮҮ?
ХҮНИЙГ НЬ СОЛИХ БИШ, ТОГТОЛЦООГ НЬ ӨӨРЧИЛЬЕ!
Хонгорхон минь retweeted
Ерөнхийлөгч Хүрэлсүхийн харшийн хиймэл оюун тооцоолсон барилгын өртөг 4.4 сая доллар. Төгрөгөөр бодвол 1 ам.долларыг 3,599₮ гэж тооцоход 15 тэрбум 835 сая 600 мянган төгрөг болно.
Хонгорхон минь retweeted
Халдахын халдах хар халзандаа гэгчээр нянбао цаглашгүй их мөнгө зувчуулсан. Одоо тэр живж байна. Живхээсээ өмнөх зуурсан сүрэл нь бага тэнгэрийн хаус. Бага тэнгэрт баян бизнесмэнээс авхуулаад нийгмийн салбар салбарын төлөөлөл хаустай. Ми С.Б З.Э г.м урт цуваа.
Хонгорхон минь retweeted
Та нар энэ тендерийн төсвийн зарцуулалтын задаргаад нээлттэй ил тод харахыг хүсэхгүй байгаа юм уу?
Хэдэн тэрбум тэрбумаараа үнэхээр үр ашигтай зарцуулагдсан уу үгй юуг иргэд харах эрхтэй биз дээ?!
Энхцэцэг гишүүн татгалзаж кноп дарсан!
Хулгай, луйвар биш бол юугаа нуугаад байгаа юм бэ⁉️
Төсвийн мөнгө үр ашигтай зарцуулагдах ёстой биз дээ??
ТЕНДЕР АВАХ АВАХГҮЙ ДЭЭ БИШ ЭЭ, ЭНХЦЭЦЭГ ГИШҮҮНЭЭ‼️
ЗАРЦУУЛАЛТАА ИЛ ТОД БОЛГО ГЭЭД БАЙНА‼️
БУУРАЛ АНЧНЫ ТЭМДЭГЛЭЛ e-nom.mn/book?bid=MzI2OA==en… Эртний хүний өгүүлсэн нь: Анчин хүн бол гэрээсээ гарахдаа эхнэрээ мартана, мориндоо мордон явахдаа гэрээ мартана, буугаа барин агнуурчлан явахдаа амиа мартана гэдэг гэжээ. Энэ нь анд яваа бүх бодол нь ганцхан анд зориулагдана гэсэн..
МОНГОЛ ЗОХИОЛЧДЫН ТӨВӨДӨӨР БИЧСЭН ЗОХИОЛЫН ОНОЛ e-nom.mn/book?bid=MzM4Mg==en… Дандин нь бас уран зохиолчдод юуны өмнө хэлний авиан зүйг нарийн сайн судалж мэдсэн байх хэрэгтэй ба хэл авианы тохиролцоо бол уран зохиол, яруу найргийн гүн өргөн далайг гатлах онгоц мэт маш чухал болохыг
Хонгорхон минь retweeted
Манай зуслан 60-д онд л бага тэнгэртийн аманд бсан юм бна лээ, одоо над нэг жуулчны отог өгчихөж яагаад болдоггүйн бэ та нар🙄 эс бөгөөс газраа авъя😑
Хонгорхон минь retweeted
БАРИМТ‼️
М.Энхцэцэг гишүүний нөхрийн “Бодит чадал” ХХК 2017 оноос хойш төсвийн 94 тендерт шалгарсан.
Ихэнх нь Эрдэнэт, ДЦС-3, ДЦС-4, цахилгаан дамжуулах сүлжээний тендер.
Зөвхөн Эрдэнэтээс гэхэд л 13 тендер, 1,3 тэрбум, 3,5 тэрбум гэх мэт дүнтэй байна.
2020 онд 23,3 тэрбум төгийн дулааны тоолуурын тендерт ганцаараа авсан байна‼️ Тэр 29,4тэрбум юу вэ, Энхцэцэг гишүүнээ???
Төсвийн зарцуулалтыг ил тод болгохыг эсэргүүцсэн атлаа өөрөө “хохирогч” болж тоглох нь хэр ёс зүйтэй вэ?
Хулгай, хууль бусаар тендер авчихаагүй бол юугаа нуух гээд эсэргүүцээд байгаа юм бэ?
Жагсаалтын гишүүн тендер түүгээд Эрчим хүчний салбар чинь 2017оноос хойш яаж тэгээд үсрэнгүй хөгжсөн юм бэ? Сайхан халаач дээ, өмөөрөөд байгаа хүмүүс…
Эх сурвалж: Баримтууд нь бүгд opendatalab дээр байгаа‼️ Өөрсдөө ороод шалгаад үз!
Ai гэж нааж байна!
Татвар төлөгч иргэн бүр мөнгөө хаашаа яаж явж байна, юунд зарцуулагдаж байгааг мэдэх эрхтэй‼️
Шүгэл үлээгчийг хамгаалах тухай хуулиа хурдан батлаач‼️
Маргааш бас дахиад энэ хүн намайг шүүх цагдаад өгөх үү?
Хонгорхон минь retweeted
"Матрын нулимс" хэллэгийн альтернатив хувилбараар "УИХ-ын гишүүний нулимс" үгийг дэвшүүлэх горимын санал байна.
Хонгорхон минь retweeted
Хуулийг нь гишүүн өөрөө баталдаг, тендерийг нь нөхөр нь авдаг.
Энэ ашиг сонирхлын зөрчил биш гэж үү?
Жишээ хэдэн баримтууд бичлэгт байгаа, эх сурвалж нь opendata-гаас авсан.
Хонгорхон минь retweeted
Бензинээ өгвөл 2-3 хошуугаараа зэрэг өгчиж болдоггүй юмуу? Ганц хошуугаар ганц хүн зогсоож нтр‼️Бензиний Оочер дараалал нь УБ-ыг 0 зогсолт болгож байнашд‼️Янаглаж ханахгүймаа‼️
Хонгорхон минь retweeted
Урд хөршид юу болоод байна вэ?
Оюу толгойн зэсийн баяжмалын экспорт Гашуунсухайт–Ганцмодны боомт дээр саатаж, сүүлийн хоёр долоо хоногт экспортын хэмжээ 70 хувиар буурсан гэх мэдээлэл байна.
Зөвхөн энэ хугацаанд 300 сая ам.долларын экспорт тасалдаж, нөхцөл байдал он дуустал үргэлжилбэл уг дүн 1.2 тэрбум ам.долларт хүрч болзошгүй гэсэн тооцоо гарчээ.
Энэ бол бидний олон жил ярьж ирсэн Оюу толгойн ногдол ашгийн хэмжээтэй дүйцэхүйц асар их мөнгө.
Гэтэл улсын экспорт, валютын орлого, төлбөрийн тэнцэлд ийм хэмжээний эрсдэл үүсэж байхад Засгийн газар яагаад чимээгүй байна вэ?
Урд хөршийн талд яг ямар асуудал үүссэн юм бэ? Экспортын саатлын бодит шалтгаан юу вэ? Хэзээ хэвийн болох вэ?
Энэ бол зөвхөн Оюу толгойн асуудал биш. Монгол Улсын эдийн засаг, экспортын орлого, валютын нөөцтэй шууд холбоотой асуудал.
Иймд Засгийн газар нөхцөл байдлыг тодорхой тайлбарлаж, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар олон нийтэд мэдээлэл өгөх шаардлагатай байна.
@NyamUchral
Хонгорхон минь retweeted
Өмнөх урьтахаас нь өчнөөн дордуулж элгээр хэвтүүлж мөлхүүлэх дөхуулж байгаад хийх ёстой байсан ажлаа хийнгүүтээ аврагчын дүрд тоглодог жишиг тогтлоо шүү. Уг нь улам сайжирч дэгжиж дээшилж байх ёстой биз дээ? Тог тасарч байгаад гэнэт ирэхээр хүүхдүүд хөөрөн баярлаж хашгиралддаг шиг бид ч бас энэнд нь дасаж даджээ чааваас...

































