Ард Аюуш retweeted
Replying to @110Orgio @Tsogtgerel_O
Намайг АН-ын дарга байхад 65-н суудалтай МАН-ын Эрдэнэбатын ЗГ-ыг огцруулж, Хүрэлсүхийн ЗГ-ыг огцруулах асуудалд АН-ын 3-н урвагч Болд, Зандан, Мурат нар Женкогийн тушаалаар эсрэг санал өгч 2-хон саналаар үлдээж байлаа?!! Миний үед АН-сөрөг хүчин шиг байсан юм шүү Жонхуу нохдоо!!
Ард Аюуш retweeted
Нямбаатар та Хууль зүйн сайд байхдаа ингэж дугарсан бил үү? Таныг сайд байхад өөрийн чинь доорх бичсэн зүйлс жинхэнэ утгаараа зөрчигдөж байсан шүү дэ. Биднийг анх ковидын үед хууль хүн бүрд тэгш үйлчлэх тухай #Nodoublestandard, #NoNaadam, хүний эрх, эрх чөлөөг хамгаалах үндсэн үүргээ хэрэгжүүлэхийг шаардаж #YesPoliceReform хөдөлгөөн өрнүүлж, үг, үзэл бодлоо илэрхийлэх жам ёсны эрхээ эдэлж байхад яг таны наад ярьж байгаачлан хорьж цагдаж, шүүх, прокурорын ямар ч зөвшөөрөлгүй цагдан хорьчихоод хуулийнхан хорих шийдвэрээ араас нь нөхөж гүйцэтгэж байв. Үзэл бодлоо илэрхийлсэн иргэнээ 30 хоногоор цагдан хорьдог жишиг таныг сайд байх үеэс хавтгайрч одоог хүртэл хор уршиг нь үргэлжилж байна. Мэргэжлийн ажлаа хийж байсан өмгөөлөгч намайг хүртэл яллах оролдлого хийж өмгөөлөгчийн мэргэжлийн үйл ажиллагааны баталгаанд хүртэл ноцтойгоор халдаж байлаа. Биднийг өөрийн тролл Зариг Өнөрөө, хон хрэйд Энхбат гэх мэт сэтгүүлч, хүн амины хэргийн ялтангуудаар хүртэл дамжуулж гадны тусгай албадын захиалгатай, мөнгө авсан гэж ноцтойгоор гүжирдэж, тэр ч битгий хэл та өөрийн амаар өнгөт хувьсгал хийх гэж байгаа гэж үзэл бодлоо илэрхийлсэн иргэдээ увайгүй гүтгэж байсан. Харин та өнөөдөр зөвхөн өөрийнх нь эрх ашиг хөндөгдөх болонгуут бидний анх өрнүүлж байсан, өөрөө жадлан эсэргүүцэж байсан Даблстандарт гэдэг үгийг хэдэнтээ амнаасаа унагаж, дэглэм, дарангуйллын эсрэг шударга хүн болж жүжиглээд яахав дэ. Ялгаатай нь бид бүгд нийт эргэдийн эрх ашиг, хүний эрхийн төлөө тэмцэж байсан бол харин та зөвхөн өөрийнхөө эрх ашиг л хөндөгдөгхөд хүний эрх, шударга гэдэг үгээр лоозогнон гангарч байна. Үнэхээр танд энэ бүхэн шударга биш байсан бол сайд байхдаа, эрх мэдэлтэй байхдаа иргэд чинь энэ бүхнийг эсэргүүцэж байхад хамт хамгаалж дугарах байсан юм. Тийм болхоор таны амнаасаа унагаж буй үгс, бичиж буй зүйлс чинь ямар ч үнэ цэнэгүй харагдаад байна. Аан тийм биднийг шалгаж мөрдөж байх үед бидэнд тань шиг гадагшаа гараад зугтах, аль нэг оронд очоод орогнол хүсэх хүсэл байгаагүй юм шүү. Учир нь зөв зүйлийн төлөө тэмцэж байсан болхоор үнэн ялна гэдэгт бардам итгэж, үнэт зүйл үзэл бодолдоо үнэнчээр туулаад өнгөрсөн юм. Ер нь буруу зүйл хийсэн, айсан хүнд л аргал хөдөлдөг юм. Та үнэхээр айх зүйлгүй, хийсэн хууль бус зүйлгүй юм бол эх орондоо ирээд шалгуулчих зоригтой бай Нямбаатараа! Бас та нийслэлийн иргэдийг төлөөлж сонгогдсон төлөөлөгчийн ажил чинь хэвээр халгалагдаж байгаа санагдана, ирж иргэдийнхээ төлөө ажиллана гэж итгэлийг нь авсан бол ирж ажлаа хий!! Эсвэл ажлаа хийхгүй хаяад явсан энэ хүнээ эргүүлэн татаач Нийслэлийн төлөөлөгчдийн хурал!!!!
Ард Аюуш retweeted
Нэг ийм юм болох гээд байгаан. Энэ ханан хэц гэдэг газрын зэрлэг ан амьтанг хамгаалахад 30 ширхэг усалгааны зөөврийн систем, 30 ширхэг камерны асуудал миний зүгээс болцон байгаа. Тэмцээндээ явж ирчээд усалгааны системүүдээ хийлгээд эхэлнэ. Таанууд дэмжээд оролцвол би нэмж хийлгээл хамт авч яваад аваачаад байгальд тавьчихна. 5н усалгааны систем 1.3 сая болно. 1ш камер нь 128520 төгрөг болж байгаа… Энэ жил хур тундас муу энэ намартаа энэ ажлаа амжуулнаа. Тэгэнгээ ханан хэцээ үзээд ирнэ ☺️🇲🇳
Ард Аюуш retweeted
сүүдэртэй талд хальт ороход сэрүү татаж байна. Газрын 40% нь ногоон байгууламж байна гэдэг заалттай. Байхгүй газраас хувьчилж тооцоод 1 га газрын 1% нь жилд 1 сая төгрөгний хураамжтай болгож болно. Цэцэрлэгжүүлээд төлөхгүй байх нь нээлттэй
Ард Аюуш retweeted
АНы гишүүн алагдахад Уянга #талбай дээр зул өргөсөн бол нэр дэвших эрхээ алдчихна гэж айсан нөхөд штаб дээрээ тэрүүхэндээ зул өргөсөн юмдаг.
Талбай дээр зул өргөгсөд болон сэтгүүлчид нэгэнтээ цуглачихсан хойно "БЭЛЭН ТАЙЗ" ашиглахаар АНы "поп старууд" (дандаа ЛУ-гийн далбаан дахь) ирсэн юм.
Ярилцлагаа сайхан өгчихөөд инээлдэж ханиалдаж асанг нь маш тод санаж бн. 2 нүүртэнгүүд.
Жүжигчид нь талбай дээр ярилцлага өгч шоудаж бх хооронд Лу.Гантөмөр Оюун-Эрдэнэтэй уулзаж байв.
АНы байр асар өндөр хамгаалалт гаргаж АНы гишүүн ч байрлуугаа орж чадахгүй бсан.
Тэмүүжин гишүүн УТЗ тулдаа бараг хэрэлдэж шахуу хамгаалалт давж орсонг санаж байна.
Ямартай ч шөнө 2,3 хүртэл хуралдсаны эцэст АНы бүх штаб тугаа буулгаж гашуудал илэрхийлхээр болсон.
Занданшатар өнөөдөр нэг л их гоё БРО имижтэй, ерөнхийлөгчид үзнэ гээд явж байгаа ч угтаа өөрийнх нь цуглаанд очсонгүй гээд хүн алуулж асан. Уучлаль гуйх байтугай "Миний ардын сэтгэл цагаан" гэж дуулаад ПР-даж яваа.
МАН ч АН ч олиггүйг 2 жилийн өмнөх энэ өдөр бэлээхэн сануулах биз.
Ард Аюуш retweeted
Зиак маргаашнаас баярын уур амьсгал ороод айраг цагаатай, хорхог, дугуй хуушууртай сууя да тэ...эрт онгойгоод оройхон хаагаад. РТ
Ард Аюуш retweeted
Хүнд өгөөтэй аваатай хоншоортой амьдар. Юу ч гаргахгүй хүнд мөн юу ч орж ирдэггүй юм. Мөн дандаа үнэгүй хямдыг харвал, өөрөө ч мөн үнэ цэнэгүй болно. Өгч байж авна. Энэ бол бичигдээгүй хууль...өглөөний мэнд
Ард Аюуш retweeted
Janibek Mauletkhan:
Монгол улсын иргэн бүр сонсож ойлгоосой.Миний бие Монгол Улсын иргэн бөгөөд Баян-Өлгий аймагт 20 жил аж төрж, амьдарсан хүн одоо европт хот тохжилт, зохион байгуулалтаар сурч давхар ажиллаж байгаа.Энийг хэлэх нь бодит үнэнийг ингэж тайлбарлаж ойлгомжтой хэлэх миний үүрэг гэж бодож байгаа.Монгол Улсын иргэн хүний хувьд нэг зүйлийг хэлмээр байна.
Хүн бүр юм уншиж сурч, утасны хэрэглээгээ багасгаж, өөрийгөө хөгжүүлэх хэрэгтэй. Тэгж байж бид боловсролтой, хөгжсөн, аж үйлдвэртэй, амьдрах орчин сайтай, эрүүл мэнд, аюулгүй байдлын өндөр түвшинд хүрсэн улс болно.
Ажлын нэг өдрөө зориулж тусгай цаг гарган та бүхэндээ ойлгомжтой хэлж байна. Үнэнийг хэлэхэд, миний энэ хэлснийг Монгол Улсын иргэн бүр сонсож, нэгийг бодоосой гэж хүсэж байна.
Утасны цаанаас талцаж, хэрэлдэж суусаар 3-4 хоног өнгөрлөө. Бүр хэрээс хэтэрч байна. Ямар ч үндэслэлгүйгээр эмч нар өвчтөнд халдсан, монгол хүмүүсийг дарамталсан, монгол хэл сурдаггүй гэх мэт зүйл ярьж байна. Бодит зүйлийг яг байгаагаар нь, казах хүний хувьд ойлгуулж хэлэх хэрэгтэй.
Баян-Өлгийн казахууд ч, монголчууд ч бүгдээрээ Монгол Улсын иргэд. Бид бүгд адилхан эрхтэй, бас адилхан үүрэгтэй.
Одоогийн бидний нөхцөл байдал ямар байна вэ? Монгол Улсад юмны үнэ хэт өссөн, аюулгүй байдал, барилга байгууламжийн чанар, зам тээврийн осол, гэмт хэрэг, насанд хүрээгүй хүүхдүүдийн жирэмслэлт,эмэгтэйчүүдтэй холбоотой асуудлууд, архидалт зэрэг олон асуудал өдрөөс өдөрт нэмэгдэж байна.
Анхаарах өөр маш олон тулгамдсан асуудал бидэнд байна.
Хөгжил бол боловсролтой шууд холбоотой. Гэтэл ихэнх хүмүүс, ард иргэд ном уншиж, өөрийгөө хөгжүүлэхийн оронд өдөр шөнөгүй утасны цаанаас маргаж, талцаж суудаг болсон. Яг энэ цаг үед бид завгүй хөдөлмөрлөж, боловсорч, улс орноо хөгжүүлэх ёстой.
Түүний оронд казах, монгол гэж талцаж суувал ямар сайн зүйл гарах вэ? Өөр улсууд энэ талаар сонсвол бүр ичмээр зүйл болно. Доод тал нь бид ядаж нэг томоохон цахилгаан станц, бензин, нефтийн үйлдвэрээ бүрэн шийдэж чадаагүй байж хоорондоо талцаж, хагаралдаж байгаа нь харамсалтай.
Нараа гишүүний хувьд ч гэсэн зүгээр л соёлтой байх хэрэгтэй гэж бодож байна. Энэ бол XXI зуун. Хэн ч арьс өнгө, яс үндэс, хэл соёлоор нь хүнийг доромжлох эрхгүй.
Дашрамд хэлэхэд, монгол хүн ч бай, казах хүн ч бай ардчилсан Монгол Улсын иргэн бүр адилхан тэгш эрхтэй, бас адилхан үүрэгтэй.
Муу хүн гэж байдаг болохоос муу үндэстэн гэж байдаггүй.
Монгол Улс минь хөгжөөсэй. Иргэд нь боловсролтой, соёлтой байгаасай. Худлаа хуурмаг баримтгүй мэдээлэлээс болоод казак монгол хүмүүс мудалцахгүй байхыг уриалж байна. Бид нар шиг залуус Монгол Улсынхаа төлөө үргэлж зүтгэх болно.🇲🇳✊🏽🤝/билэгийг дустал нь үзээрэй сүүлд нь 2 бичлэг нэмсэн ажилаас тархын өмнө ойлгуулж тайлбарлаж/ Бас нэг зүйл хэлэхийг мартсан байна казак монгол гэрлэсэн гэр бүлүүд зөндөө байдаг шүү. Казакууд монголд дургүй юмуу яагаад гэрлэдэггүй хориглодог вэ ? гэж хүмүүс асууж байсан. Яс үндэслэлээр нь хориглосон зүйл бишээ хүн бүр өөрийн итгэл үнэмшил шашинтай шашин нь таарж нэг ойлголцож байвал хэнтэй ч гэрлэхийг зөвшөөрдөг. / яс үндэслэлээр хориглосон зүйл огт байдаггүй.
Ард Аюуш retweeted
Replying to @ZolooTeddy @eagleburged
"Том дарга нарыг нь хорьсонгүй, залуучуудыг хэлмэгдүүллээ, доогуурх хэдэн дарга нарыг нь хорьлоо" гэж зарим хүн ярьдаг.
Тэр тусам нь тэднийг хорих хэрэгтэй шүү. Ингэж болохгүй юм байна гэдгийг тэд биеэрээ мэдэх ёстой, мөн бусад харж байгаа хүмүүс нь "дараа нь би л энүүний өмнөөс шоронд орно" гэдгээ мэдэж ажиллах учиртай.
Та нарыг залуу болохоор, туршлагагүй болохоор, тэгсэн мөртлөө шуналтай болохоор чинь золиосонд явуулах гэж зориуд доороо ажиллуулж байгаа юм. Тэгэхээр хэний доор ажиллаж, юун дээр гарын үсэг зурахаа боддог байх хэрэгтэй.
Ялангуяа МАН-ын залуучууд!
Том даргыг нь ч мэдээж хорь.
Ард Аюуш retweeted
2026.06.07-ны өдөр Оросууд дэлхий дахинд Удаконы зэсийн ордоо бүрэн хүчин чадлаар нь ашиглаж эхэлснээ зарлан тунхагласан. Тухайн үед нь Оросуудын үйлдлийг хараад Монголчууддаа гол өрсөлдөгч Оюутолгойг зайлуулах ажиллагаа эрс идэвхижих байх хэмээн таамаглан хэлж байж. Ердөө 11 хоногийн дараа Монгол дахь Орос агентууд Оюутолгойг шууд хүчээр зогсоов.
Ард Аюуш retweeted
Газар хөдлөлийн идэвхтэй бүсэд байрладаг, хөрсний хөлдөлтийн гүн ихтэй, жилийн хагаст нь шахуу хөлддөг манайх шиг газарт шон сууриудыг дор хаяж багаар бодоход 25-30 м гүнд суулгана.
Тэгэхээр 6 эгнээтэй зам барихын тулд энэ доорх зурган дээр байгаагаас ч нүсэр байгууламж барих ёстой.
2600 орчим шон зоочихоод, гүний усанд нөлөөлөхгүй гэж яааааж хэлж чадаж байнаа??? Хөл гарны чинь бүх хялгасан судсыг тасалчихья, зүрхнээс хол юм чинь зүгээр биз дээ гэвэл Та зөвшөөрөх үү?
Тэжээдэг хялгасан судлуудыг нь тасалбал Туул ширгэнэ, тэгвэл Улаанбаатар хотыг тэр чигээр нь нүүлгэх хэрэг гарна шүүдээ.
Хэлж байгаа бүх тоо нь худлаа.
Аялал үүсэх, шингэх цэг нь юу билээ? Хөдөлгөөний эрчимээ шал буруу тооцсон. Тендер шалгаруулалт, худалдан авалтууд нь дандаа хууль зөрччихсөн. Зураг төслийн иж бүрдлүүд нь бүгд дутуу.
Өдөрт 180.000 машин яваад, 5.000 төгрөг төлөөд өртөгөө нөхнө гэнээ. Ёооо, өөрсдөөс нь өөр хүн итгэхээргүй худлаа тоонууд.
Америкын алдарт Golden Gate гүүрээр Сан-Франциско хот болон Marin бүс хооронд өдөрт 100-110 мянган машин явж байхад очиж очиж Налайх-Эмээлт 2-ын хооронд 180 мянган машин явлаа юу 📷📷📷
Автобусандаа 500 төлдөггүй, зогсоолын 1.000 төг төлдөггүй хүмүүс 5.000 төг төллөө юу?
Бүтэн 11 км урт гүүрэн доор байнгын харанхуй нөхцөл үүснэ. Нөгөө ургамал, замаг бүгд байхгүй болно. Загас магас нь дайжна.
Бүтэн 11 км зайд 2600 шон зооход гүний усны судлууд тасарна.
Гадаадын далай тэнгис, гол дээрх гүүрэн замтай барьцаад байх юм. Тэр чинь ундны ус биш, тэгээд ч далайн чийглэг, бороо хур ихтэй улсуудын том гол мөрөнг, өндөрлөг газрын хуурай монголынхоо ундны усны голтой харьцуулж болохгүй шдээ.
Тэгээд ч тэд чинь гол нь ширгэлээ ч далайн усаа цэвэршүүлээд шүүгээд уучихна. Манайд юу үлдэх юм бэ?
Дахиад хэлье, Туул ширгэвэл 1.8 сая хүнийг бөөнд нь нүүлгэх хэрэг гарна. Бүх ажил амьдралаа хаяад, хуруу хумсаа хуйхалж байж олж авсан байр сав чинь ямар ч үнэ цэнэгүй хаягдана.
Тэр зам дээр машин тэрэг байнга явна, дугуйны хөдөлгөөнөөр тоос шороо доошоо гол руу байнга асгарна, түлш шатахууны дуслууд бас орно, цас хайлуулах янз бүрийн бодис цацаад, бүгд гол руу орно. Тэр бүх муу бодисууд нь Туулаар тэжээгддэг ундны усны 174 худгаар дамжаад бидний ходоодонд орно.
Хамгийн гол нь нянгар энэ замыг барихгүй. Явган замаа ч аятайхан хйилгээд, бүрэн дуусгаад, зөв зохион байгуулж чадахгүй хэвтэж юуун хурдны зам. Хүн чадлаа мэддэг байх хэрэгтэй.
Хэдэн жилийн дараа зам ч үгүй, гол ч үгүй, мөнгө ч үгүй, бөөөн өр, УБ-г хаашаа нүүлгэх вэ гээд суужийх байх хэдүүлээ.
Зам тавихын тулд суурийг бэлдэж ул хөрсийг зайлуулахын тулд, 32 км замын даланд тохирох материалыг зөөж тээвэрлэж, үе үеэр нь нягтруулж бэлдэх гэж, 11 км бетонон гүүрийн бетон зуурмагыг зөөх гэх мэт ажилд ачааны том тэрэгнүүд хэдэн зуун мянган рейсээр голын ай савыг там болтол сүйтгэнэ. Тэнд юу ч үлдэхгүй. Яг алтны уурхайн хаягдал газар шиг орвонгоор нь эргүүлсэн онгилсон шороо л үлдэнэ.
Язгуурын монголчууд хэдэн мянган жилээр 3 голын ай савд амьдарсаар ирсэн. Онон, Хэрлэн, Туул бол монгол улсын оршихуйн үндэс. Ийм үнэ цэнэтэй зүйл рүү халддаг яасан эрээгээ барсан, монголоо алдсан хүмүүс вэ?
Жамухыг "Гурван голын уснаас уух эрхгүй" гэж хэл ам хийдэг шиг нянгар болон түүний багынхан бол 3 голын усаар ундаалах эрхгүй хүмүүс шүү.
Гүйцэтгэгч нь сураггүй, туршлагагүй, арилжааны компани. 2.3 их наяд тэр чигээрээ тэр компанид очно. Арматур, цемент бүгдийг хятадаас зөөнө. Монгол компаниудад 5 төгрөг ч наалдахгүй.
Дайн дажин болоод, гал хөс алдчихаад юуны чинь 2.3 их наядын хэрэгжихгүй төсөл рүү мөнгө цацах вэ??? Элсэнд шингэсэн мэт алга болно тэр мөнгө. Нянгар тэр үед хаана байхий? Голгүй болчихоод, бүтэн хотоороо нүүх суух дээрээ тулчихвал өнөө нянгарыгаа маажиж малтаад ч тайвшрах юм уу?
Эх сурвалж: Gerel Su
Ард Аюуш retweeted
Нямбаагийн хиамчид аа!
Нямбаагийн нохойны иддэг хоолыг хар, тэгээд өөрийнхөө хиамыг хар
🤣🤣🤣
Ард Аюуш retweeted
#saveTuul
#мега_төсөл_мега_хулгай
“Бүх зам Ром хүрдэг” гэдэг шиг
булхай, луйвар болгон явсаар
эцэстээ 1–2 хүн дээр л очих юм!
Ард түмний мөнгөөр ах дүү, ураг төрлөөрөө аалзны тор шиг сүлжээ нэхэж, хэржээ.
Тансаглаж ханахгүйн дээр иргэдийг хагалган бутаргаж, оюун санааг нь бохирдуулж, үнэн хэлсэн болгоныг тролл армиар гүтгэн, харлуулж, дарж, дарамтална.
Гэхдээ, Үлгэрт гардаг Үхэшгүй мөнхийн Кащейг ч эцэст нь дардаг шиг, үнэн хэзээ нэгэн цагт
энэ бүхнийг гүйцнэ.
Гол нь, төр яаралтай цэвэршиж, шударга ёс тогтохгүй бол төрд итгэх итгэл 0 рүү ойртохын хэрээр эмх замбараагүй байдал 100 руу дөхнө.
@UKhurelsukh
@BYAMBATSOGT_S
@NyamUchral
Хурдны замд дээр гэр бүл худ ургийн найр болж!
-Хурдны замын тентерт шалгарсан “China Hyway group limited” компанийн Монгол талын хамтрагч Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн худ нь 🤣
-Хотын ордогч Даваадалай эхнэрийнхээ компани дээр 1-р тойрог замын ТЭЗҮ хийлгэхээр 20 тэрбумыг авчихсан ч байх шиг цадаарай гөлөгнүүдээ
"Урсгал ус бохиргүй" гэж монголчууд ярьдаг нь зүгээр нэг ам дамжсан яриа бус, байгаль эхийн өөрөө өөрийгөө цэвэршүүлэх агуу тогтолцоог олж харсан мэргэн дүгнэлт юм. Энэ нь ус өөрөө бус, түүнийг хөлөглөн амьдрах үй түмэн амьд биес л энэхүү "ариусгах" ид шидийг бүтээж байгаа хэрэг билээ.
Гидробиологийн шинжлэх ухааны үүднээс Туул голын асуудлыг авч үзвэл энэ нь зөвхөн усны түвшин бус, идэш тэжээлийн гинжин хэлхээ болон энерги шилжилтийн цогц хямрал юм.
Гол мөрөн бол зөвхөн урсгал ус биш, цогц амьд систем. Усан дахь амьд биетүүд усыг байнга цэвэршүүлдэг. Усны бичил замаг, бактериудыг хөвөгч хавчууд болон ёроолын сээр нуруугүйтэн амьтад идэж цэвэршүүлдэг бол голын ёроолд байгаа органик үлдэгдлийг зөөлөн биетэн, хорхойнууд задалж эрдэсжүүлдэг.
Туул голд бохирдол орсноор биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч эрс нэмэгдэж, усанд ууссан хүчилтөрөгчийн хэмжээ багасдаг. Энэхүү хүчилтөрөгчийн хомсдол нь эдгээр "амьд шүүлтүүрүүдийг" устгаснаар гол өөрөө цэвэрших чадвараа алддаг.
Дэд бүтцийн байгууламжууд болох гүүрний тулгуур, далангууд нь усны урсгалын хурд, чиглэлийг өөрчилж, ёроолын хурдас хуримтлагдах нөхцөлийг бүрдүүлдэг. Энэ нь загасны түрс шахах тохиромжтой хайргархаг ёроолыг элс, шавраар хучиж, нөхөн үржихүйг нь зогсооно. Загас, усны шавжууд амьдралынхаа мөчлөгт (үржих, хооллох, өвөлжих) тохируулан голын дагуу нүүдэллэдэг. Хурдны замын далан, ус тасралт нь энэхүү "биологийн коридорыг" тасалж, улмаар популяциудыг тусгаарлан генетик олон янз байдлыг бууруулах юм.
Туул голын ердийн тул, шөвгөр хоншоорт зэвэг, шивэр хадран зэрэг стенотерм (температурын нарийн хязгаарт амьдардаг, хүйтэн усны) болон оксифил (хүчилтөрөгч их шаарддаг) зүйлүүд нь улам бүр цөөрсөөр байна. Голын ус гүехэн болж, урсгал удаашрахад усны температур нэмэгддэг. Энэ нь хүйтэн усны загаснуудын бодисын солилцоог алдагдуулж, тэдгээрийн тоо толгой цөөрөх улмаар үхэхэд хүргэнэ. Голын ёроолд зөвхөн бохирдолд тэсвэртэй цөөн өргөст хорхой (Tubifex) үлдэж, цэвэр усны индикатор болох өдөрч, хаварч, хоовгон шавжууд болон олон зүйл хавч хэлбэртнүүд устах нь экосистемийн дээд эрэмбэ нурсны илрэл юм.
Туул голын асуудал нь зөвхөн "усны хомсдол" биш, харин биологийн олон янз байдал дээр тогтдог өөрийгөө цэвэршүүлэх амьд механизм зогсох тухай асуудал юм.
Шинжлэх ухаанч шийдэл нь усны физик урсцыг сэргээхээс гадна, түүний доторх амьд организмуудын "амьдрах коридор" болон "шүүх чадварыг" цогцоор нь хамгаалахад оршино.
#SaveTuulRiver #saveTUUL
Via Аюушсүрэн
Ард Аюуш retweeted
ЧИНИЙ АРД ХЭН БАЙНА?
Баларсаан. Залхуу зангаасаа болж дөнгөж 20 насандаа эрүүгийн гэмт хэрэгтэн болчих дѳхлѳѳ. Яасан гэхээр жоохон залхуураад адууны шаант цонхоор гаргаад шидчихсэн чинь нөгөө шаант нь манай цонхны дор хог шүүрдэж байсан төрийн түшээгийн толгой дээр буугаад "умаахан" болгочихож. Яасан бүтэлгүй охин гэхээрээ ийм байдаг байна аа. Ядаж байхад нөгөө төрийн түшээ нь дөрвөн жилд ганцхан удаа тойргоороо ирэхдээ очиж очиж манай цонхны дор хог шүүрдэж зогсдог нь ч юүвлэ. Санаатай, зохион байгуулалттай, урьдаас төлөвлөсөн гээд хэрэг маань хүндэрлээ, эрүү үүслээ. Уг нь хуулиндаа санамсар, болгоомжгүй, айж цочирдсоны улмаас хэрэг үйлдэхэд хөнгөлж үздэг гэнэ. Гэтэл Эрүүгийн хуулинд "залхуурснаас" гэдэг зүйл анги огт байдаггүйгээс үүдэн миний хувь заяа эвгүй тийшээ эргэчихлээ.
Мөрдөн байцаагч нь надаас асууж байна "Миний дүү харахад хүнд муу юм хийхээр охин биш байна. Ах нь тийм хүмүүсийг андахгүй. Харин чиний ард хэн байна?" гээд салдаггүй. Яг намайг цонхоор шаантны яс шидэж байхад миний ард 80 настай эмээ маань эрхээ эргүүлээд зүүрмэглэж суусан юм. Би тэгээд л нөгөө мөрдөн байцаагчид "Миний ард эмээ байсан" гээд л хэлэв үү, үгүй юу эмээг нөгөө хойно байдаг эвгүй газар аваачаад цоожилчихлоо. Бүдэрсэн дээрээ бүдрэнэ гэдэг шиг эмээгээ чирдэг нь юув дээ гээд манай гэрийнхэн бөөн юм болох нь тэр. Гэтэл хэд хоногоос манай тойргийн төрийн түшээ эмнэлгээс хагас эдгээд гарчээ. Би ч түүний өмнө өвдөг сөгдөн:
-Та бид хоёр бие биеэ танихгүй, энэ бол золгүй учрал байсан юм шүү гэж ирээд гуйвал төрийн түшээ:
-Миний дүү ахыгаа юу гэж хорлов гэж. Харин "Чиний ард хэн байсан бэ?" гээд түрүүчийн байцаагчийн асуултыг давтаж байна. Би "Хэн ч байгаагүй, эмээ маань эрхээ эргүүлээд сууж байсан. Харин одоо эмээ Ганц билүү Хоёрхудаг бил үү муухай газар хоригдож байгаа" гэвэл УИХ-ын эрхэм гишүүн:
-За яахав, би чамд хэн гэдгээ үзүүлээд өгнө өө хэмээн шазуур зуун гарч одов.Тэгээд хөөрхий муу эмээгээс минь ахин дахин байцаалт авч:
-Бид таныг ойлгож байна. Та бол харахад л хүн хорлох сэтгэлтэй хүн биш. Монголын мянга мянган эхчүүдийн нэг байна. Харин таны ард захиалагч нь хэн байв? Гээд баахан шахсан гэдэг.
Хөөрхий эмээ минь бодож бодож "Миний ард хана байсан" гээд л гүрийсээр. Бүтэн зургаан cap өнгөрлөө. Төрийн түшээтэйгээ уулзах тоолонд "Чиний ард хэн байсан бэ? Тэр хүнээ гаргаж өгвөл эмээг чинь суллана" хэмээн гөжүүдлэнэ. Харин эмээ Мянганы өршөөлийн хуулиар саяхан суллагдлаа. Намайг тэр дуудан "Чи ч эвгүй гар юм даа. Би чамайг энэ хэргийг над руу бухна гэж даанч бодсонгүй. Хэрэг хам нь гэхдээ ядраагүй" гээд л хачин хачин яриагаар ярьж байна ... Би ч төрүүлсэн эцэг, эхээс минь өөрцгүй өсгөсөн эмээгийнхээ царайг нь харж чадсангүй. Эмээ тэр хавиар "Очиж очиж үхэх насан дээрээ ийм юм үзэх гэж. Хүн тэжээвэл толгой цусдана гэж яасан үнэн үг вэ" гээд л уйлагнаад салдаггүй. Ойрноос эмээ бид хоёр хэд гурван үг сольж эхэллээ.
Эмээ нулимсаа арчин "Эмээ нь яахав, хөгшин хонины насгүй болсон хѳѳн. Чамд гомдоод ч яах билээ. Чи тэр газар орсноос би тэр харанхуй нүхэнд үхсэн минь дээр" гэж байна. Тэгснээ эрхээ эргүүлэн мааниа уншиж дуусаад "Миний ач охион, ингэхэд чиний ард хэн байсан юм бэ?" гэж надаас нухацтай шивнэн асууж билээ... 🤣🤣🤣🤣
Ард Аюуш retweeted
Нутгаасаа өчнөөн алдаж байж, арай гэж тогтоосон демаркаци хилийг өөрчлөх тухай ярих ч хэрэггүй‼️Тийм боломж олговол бид хожихгүй, улам л алдана.
Харин Ховдын Булганы боомтоос 80–100 км-т ирчихсэн Торгоны замын төмөр замыг Хөшөөттэй нарийн (дэлхийн стандарт) царигтай холбочихвол бид жинхэнэ утгаараа Казахстан, Төв Ази, цаашлаад Европтой холбогдоно.
Хөшөөтийн ордыг “стратеги” гэж маргаж, 50–60% эзэмших тухай хийрхэхийн оронд нарийн царигийн ТЗ бариулья‼️
Үүнийг чадвал үргэлжлүүлээд Хөвсгөлийн Овоотын уурхайг мөн нарийн царигаар холбуулья. Энэ 2 уурхай томоор хөдлөөд дээрх ТЗ-н бүтээн байгуулалт хийж чадвал ХО, ҮА-ны зардал нь 50-60%-ийн ашгаас хэд дахин давж, МУ-д өгөөж авчирна!
Ингэж чадвал Монгол Улс бодитоор 3 дахь гарцтай болно.
Ард Аюуш retweeted
2032 ОНООС ИРСЭН ЗАХИДАЛ
Өнөөдөр 2032 оны 6 сарын 30
Манай хотын удирдлагууд Туулын хурдны замын төслийг эхлүүлээд 6 жил болж байна. Тухайн үед хотын дарга энэ төслийн талаар Хөгжилд хүрэх зам! хэмээн ярьж бүх телевиз веб сайтууд дуу нэгтэй магтан сайшааж байсан санагдана.
Олон эрдэмтэд, иргэд эсэргүүцсэн боловч бид тэдний үгийг төдийлөн тоогоогүй өнгөрсөн юм. Төсөл эхэлж мод бутыг том техникээр индүүдэж эхлэхэд Хануул дүүргийн иргэд эсэргүүцэж хятад ажилчидтай мөргөлдөөн болсон. Даанч бас л бид тоогоогүй. Холуур өнгөрөх гай л гэж бодсон хэрэг.
Өнөөдөр харин Улаанбаатар хот эзэнгүй хот болсон. Боломжтой хүмүүс нь гадагшаа дүрвэж боломжгүй нь эрдэнэт дархан зэрэг хотуудад амьдрах болсон. Тэр хотууд ч бас тийм ч сайнгүй байгаа. Эдийн засаг 70% агшсан. Дархан хотын гэр хороолол 10 дахин нэмэгдсэн.
Яагаад?
Улаанбаатар хот усгүй болсон.
Хуучин ашиглаж байсан гүний худгууд бүгд хоосорч хотын удирдлагууд шинээр худаг гаргахаар ажиллаж байгаа. Түрүү жил шинэ худаг олдсон боловч 2 сарын дотор шавхагдаж дууссан. Одоо УБ хот 400мянган иргэнтэй шороо шуурсан эзэнгүй хот болсон. Гэхдээ тал нь Хятад иргэд.
Бүх үл хөдлөхүүд эзгүйрч ихэнх компаниуд хаалгаа барьсан.
Түгжирч түгжирч очоод гэр бүлтэйгээ инээлдэн суудаг байсан үеийг их санаж байна. Хотын хүн ам багасч өвөлдөө утаагүй болсон боловч өвөл зунгүй ханиалгадаг. НҮБ-ДЭМБаас түрүү жил хүмүүс ирж үзээд тоосжилттой холбоотой даруй нүү гэсэн зөвлөмж өгсөн.
Талхны үнэ 23000 төгрөг Махны үнэ 150.000₮ болсон. Одоо энэ хотод хамгийн мөнгөтэй хүмүүс нь хятадууд. Жил бүр төслийг дуусгах нэмэлт хүч нэрээр хэдэн мянган хятад ганц бие эрчүүд ирж суурьшдаг.
Залуу охид алга болсон тухай мэдээ үе үе гардаг ч тэдний араас хэн ч хөөцөлддөггүй. Хаяа нэг монгол хүнийг хятадууд зодлоо гэдэг ч цагдаа нар ирж шалгасан болоод явдаг.
Одоо болтол гүүрэн байгууламж дуусаагүй бөгөөд 2 эгнээ зам нь ашиглалтанд орсон. Гэхдээ тэр замаар хэн ч явдаггүй. Төслийн нийт өр төгрөгийн уналттай хавсарч 16 их наядыг давсан гэж ярьдаг. Яагаад ч юм хятадууд ухахаа огт зогсоохгүй байгаа. Зарим хүмүүс тэндээс алт гарч ирсэн гэлцдэг.
Улс төрийн байдал
2028 онд МАН ялагдаж АН төрийн эрхийг авсан боловч төдийлөн ялгаа гараагүй юм. Хуучин хотын удирдлагууд гадаадруу дүрвэж хаяа нэг лайв хийж дэлхийн эдийн засгийн байдалруу буруугаа чихдэг. Угаасаа ширгэж байсан гол шүү гэж мэлздэг.
Туул гол ширгэх үед гүний усны нөөц багасч байгааг эхний худаг ус биш агаар сорох үед л бид ойлгосон юм.
Бидний үзэн яддаг туулын эрэг дээрх баячууд хамгийн түрүүнд өөр улсруу дүрвэсэн. Улсын төсөв ундны устайгаа адил тасарч Хятад улсаас өөр зээл тусламж өгөх улс олдсонгүй. Оронд нь тэд хятад иргэдийн визийг чөлөөлж иргэдээ үлэмж хэмжээгээр оруулах болов.
Туул гол
2026 онд эрдэмтэд туул голын татамын гүнд олон мянган бетон шон зоосноор эрэг хавийн хөрс нягтарч гүний усны тэжээл багасна гэж анхааруулж байсан. Туул голын ихэнх хувь нь улаанбаатар хот хавьцаа ирээд ширгэж гүний устай нэгддэг байжээ.
2029 онд их хэмжээний үер болсноос хойш бороо бараг орохоо больсон. Учир нь их ус ширгэж гүний устайгаа нэгдэж чадахгүй хальж байгаа хэрэг нь тэр үер юм билээ. Тасарсан гол тэр үеэс хойш эргэж ирээгүй юм. Дунд сургуульд үздэг байсан ус дээш агаарт дэгдээд үүл болох процесс бүрэн явагдахаа байж хэсэг бүрхэж байснаа салхинд туугдаад явчихдаг болсон. Оронд нь шороо л шуурна. Хэнтийн нурууны эх дээр ус хуримтлуулах байгууламж барьсан ч амжилт олоогүй юм. Учир нь нэгэнт хоосорсон газрын хэвлийг дүүргэх боломж зуны 3хан сар. Бусад үед нь бид сорсоор байж. Гүүр барих үед их хэмжээний химийн бодис газрын гүнрүү цутгаснаар гүний ус ч уухад аюултай болсон.
Тэр үед л Хатан туулаа хамгаалахын төлөө юугаа ч үл хайхран тэмцэх минь яавдаа гэж боддог л юм.


































