Batkhuu (@batkhuu_ed) header
Batkhuu (@batkhuu_ed) profile picture

Construction Engineering👷‍♂️. Усны ажил бүтвэл Улсын ажил бүтнэ🇲🇳🇲🇳🇲🇳

🇲🇳🇺🇸
Joined January 2020
Photo by Batkhuu (@batkhuu_ed)Photo by Batkhuu (@batkhuu_ed)Photo by Batkhuu (@batkhuu_ed)Photo by Batkhuu (@batkhuu_ed)Photo by Batkhuu (@batkhuu_ed)Photo by Batkhuu (@batkhuu_ed)Photo by Batkhuu (@batkhuu_ed)Photo by Batkhuu (@batkhuu_ed)Photo by Batkhuu (@batkhuu_ed)Photo by Batkhuu (@batkhuu_ed)
Одоо том хулгайн хэргүүдээр бүгдээр нь УИХ сонсгол зохион байгуулах ёстой. -ЭТТ-с Хүрэлсүх нарын бүлэглэн хулгайлсан 110 сая долларын хэрэг -Данх бүлэглэлийн Харбины гэрээ нэртэй хулгайн хэрэг -Нянбао нарын Туулын хурдны зам болон хотын төслүүд гэж нэрлэгддэг цуврал хулгайн хэргүүд... Үүний дараа Сонгогчид мэдэх эрхээ эдэлсний дараа Сонгуулиа хийнэ шүү!
8
78
2
133
2,557
🇲🇳 Монгол Улсын төлөөллийн ардчиллын институц буюу улстөрийн намуудын асуудал гүнзгий хямралын шинжтэй боллоо. Улс төрийн намуудын тогтолцоог "рестарт" хийх бодитой шаардлага үүсчихлээ. Улстөрийн тогтолцооны суурь намууд үзэл санааны нэгдэл байхаа нэгэнт больж гэмт хэргийн бүлэглэлийн шинжтэй болов. Эрх баригч МАН авлигад идэгдэн ялзарч институцын хувьд бүрэн дампуурлаа. Өөр нэг тулгуур нам болох АН дотооддоо эвлэрэшгүй өс хонзонт талуудад хуваагдаж, мөн институцын үүргээ гүйцэтгэх чадамжгүй болов. Хэдийгээр олон улсын улс төрийн намын зохицуулалтын удирдамжид намыг албадан тараахыг хамгийн эцсийн арга хэмжээ гэж үздэг ч бид энэ шатанд нэгэнт ирсэн гэж би бодож байна. Тиймээс "Улс төрийн намуудыг шинэчлэн байгуулах үндэсний хөтөлбөр" боловсруулан хэрэгжүүлж, одоогийн намуудыг тарааж, МАН, АН болон бусад бүх намыг нэгэн зэрэг татан буулгах, шинэ намын бүртгэлийг нэгэн ижил нөхцөлөөр эхлүүлэх, өмнөх намуудын улс төрийн болон санхүүгийн өв залгамжлалыг хориглож, үзэл санаад суурилсан цоо шинэ намуудыг шинэчлэн байгуулах үндэсний хэмжээний үйл явцыг эхлүүлэхэд санаа сэтгэл нэгдэцгээе!
3
47
3
79
2,262
#шударга_ёс ‼️Нүүрсний 44 их наядын болон бусад хулгайн цувралд хариуцлага хүлээлгээгүй байтал төмөр замын хулгайн асуудал дахин дэгдлээ! ‼️Ард түмний амьдралыг сайжруулах үүрэгтэй эрх баригч Монгол Ардын Нам эсрэгээрээ ард түмнээсээ хулгай хийсээр Монголын Авлигачдын Нам болсон нь бүх зүйлээр нотлогдлоо!
19
157
1
295
3,989
АТГ-ын дарга өнөөдөр бас огцрох өргөдлөө өгөх ёстой!
14
171
5
377
8,583
#шударга_ёс ‼️Ардчилсан нам Ерөнхийлөгчийг огцруулах, асуудалд орооцоолдсон бүх хүндээ хариуцлага тооцохыг Ерөнхий сайдаас өчигдөр шаардсан. ‼️Эхнээсээ огцорч, чөлөөлөгдөхөө мэдэгдлээ. Энэ бол АН-ын гишүүд, дэмжигчид, иргэд сонгогчдын хүсэл, шаардлага. Цаашид энэ явдал жишиг, улс төрийн соёл болох учиртай! ‼️Одоо татвар төлөгчдийн мөнгөөр цалинждаг хууль сахиулах байгууллагууд ажлаа үнэн голоосоо хийж, бүгдийг мохол мушгилгүй болгох хэрэгтэй! Улс орныг тоносон хулгайчууд бүгд шалгуул, бүгд хариуцлагаа хүлээ!
9
57
2
136
3,007
Batkhuu retweeted
Нямбагийн лайвыг бүр эхнээс нь үзлээ,нийт 5 бх шиг бн…🙏 Уур хүрэх,хэн нэгнийг зүхэхээс илүү айдас төрлөө…,манай улсын ерөнхийлөгч бүрэн барьцаанд орсым бн,хууль хүчнийхэн өөрсдөө хулгайн дөнгөнд,хууль тогтоогч УИХ-ын гишүүд нь айдаст хүлүүлцэн бгаам бн…🙏😓 Тэгэхээр яг одоо манай улсыг хэн,хаанаас удирдаж бн вэ гэдэг маш энгийн эрүүл асуулт гарч иржийн…,төрийн эрх мэдлээ элдэв барьцаанаас чөлөөлж,улс эх орныхоо тусгаар тогтнол бүрэн эрхт байдалд нэг томоохон шинэчлэл хийхгүй бол цаашаа явкү болцым бн шүү…🙏 Энэ ах дүү нарын угсарсан авлигын схем хэт томроод өөрсдийг нь залгиж бгаам бн…,эрүүл ухаанаар улсаа бодох цаг хаа хаанаа иржээ ирж…🙏 Эрхэм УИХ-ын гишүүд нэг юм бодож,өргөсөн тангарагынхаа төлөө хөдөлж эхлэхгүй бол энэ улс удаан тэскү болж бгаам бн шүү…‼️
Дэглэмийн эсрэг : Бодь 110 сая ам.доллар
7
117
5
187
13,892
Зөв хэлж ярина шүү, нийтээрээ. Бодийн 110 сая доллар гэж юм байхгүй. Харин бид бүгдийн хувьцааг нь эзэмшдэг Эрдэнэс Таван Толгой ХК-аас Бодийн дансаар дамжуулж, хулгайлж хувааж авсан 110 сая доллар л гэж байгаа. Тиймээс ЭТТ-н 110 сая гэж цаашид ярина!
11
180
9
296
7,938
#шударга_ёс_хариуцлага ‼️ Монголд бус, гадаадын хөлбөмбөгийн багт ашигтай гэх гэрээний улмаас татвар төлөгчдийн 6 тэрбум төгрөгийг төлөх болсонд буруутай бөгөөд хариуцлага хүлээх улс төрч байгаа юу? ‼️Албан тушаалтнууд буруу шийдвэрийнхээ төлөөсийг ард түмэнд үүрүүлэх бус, өөрсдөө хариуцдаг тогтолцоотой болох ёстой! Улс орон маань үнэхээр дампуу явж иржээ…😰 @NyamUchral
24
155
10
233
5,702
👏Ашгүй, ЗГ-аас Шүгэл үлээгчийг хамгаалах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэхээр болжээ! Нийлж шахаж, шаардахад үр дүн гарч байна. ‼️ Одоо гол нь хуулийн агуулга! @hariad_uyanga Уянга зэрэг шүгэл үлээгчдийн амыг боох зорилгоор олон зуун сая төгрөг нэхэмжлэн, шүүхээр дарамталдаг (SLAPP) эрх баригчдын бузар үйлдлийг таслан зогсоож, үнэнийг илчлэх зоригийг хамгаалдаг хууль болох ёстой! @BYAMBATSOGT_S @NyamUchral
8
123
2
281
3,429
#нийтийн_төсөв_2027 ‼️Ази, Номхон далайн бүсийн хүний эрхийн сургалт, судалгааны төв барихад 24 тэрбум ₮, бүр баригдаагүй барилгын урсгал зардалд 900 сая ₮ тус тус төсөвлөснийг хасуулах санал гаргасан ч дэмжигдээгүй! ‼️Хүний эрхийг хамгаалах ажлын үр дүнг барьсан барилгаар бус, хүний эрхийн зөрчлөөс хэр үр дүнтэй урьдчилан сэргийлж, зөрчигдсөн эрхийг хэр шуурхай сэргээж байгаагаар л хэмжих ёстой! ‼️Хэрээ галууг дуурайж хөлөө хөлдөөв гэгчээр, татвар төлөгчдийн мөнгөөр олон улсын нэртэй элдэв барилга, байшин барих гэж хөөрцөглөдгөө болих хэрэгтэй!
8
104
8
209
3,290
Batkhuu retweeted
Том даргын сэкс дуулианыг цацсан охин хэрэгт орж, зодуулсан шарх сорвитой би худлаа ярьсан гэж лаяв хийж. Уг нь энэ охиныг хамгаалж тэр том даргыг олох ёстой биздээ. Яагаад том дарга сураггүй болж энэ охин шоронд орж буллидүүлэх болчив. Кино цаашаа л далдалж бна
Жен зи үе гэдэг чинь энэшдээ. Амьдрал юм чинь алдаа оноо дэнсэлж л таараа. Бусдад төвөг удсандаа энэ охин үнэхээр гэмшиж байгаа бололтой. Манай зөнжи үе буюу бяд нар бол би ямар яасы гээл дайраад байна шүү дай.
18
57
2
142
11,156
#ХУЛГАЙЛАГДСАН_ХАРИУЦЛАГА ‼️Ам алдвал барьж болдоггүй, агт алдвал барьж болдог! 👉Эх орныг минь шулж мөлжсөн авлигачид, тонуулчдаасаа сална гэж Ардын намын дарга амласан. 👉Амлалтаа биелүүлэхийн тулд юу хийв? Хэнд хариуцлага тооцов? Ямар үр дүнд хүрэв? 👉Цалин багатай, цаг наргүй зүтгэдэг цагдаа залууг 500 мянган төгрөгийн хэрэгт торны цаана суулгаж байгаа юм бол татвар төлөгчдийн мөнгийг их наядаар нь залгиж, бэрд шиг гэдсээ дүүргэсэн тонуулчдад хэзээ, ямар шийтгэл ногдуулах вэ? 👉Хариуцлага зөвхөн эрх мэдэлгүй, ар талгүй хүмүүст үйлчлээд, эрх мэдэлтэй, ар талдаа намтай хүмүүст үйлчилдэггүй юм уу? ‼️ Авлигачидтай нялуурч суух цаг биш. Хулгайлагдсан хариуцлагыг нэхсээр байх болно!
10
133
1
233
3,904
‼️ ТӨРИЙН МӨНГӨӨР ХЭВЛЭЛИЙГ ХАРААТ БОЛГОХОО ЗОГСОО! 👉1990 оны Ардчилсан хувьсгалын нэг том ололт бол хэвлэл мэдээллийг төрийн хяналтаас чөлөөлсөн явдал! 👉1998 оны Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулиар төр өөрийн мэдэлд хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй байх, мэдээллийн агуулгад цензур тогтоох, хяналтын үйл ажиллагааг санхүүжүүлэхийг хориглосон. 👉Гэтэл өнөөдөр том, жижиггүй төрийн байгууллагууд дэргэдээ хэвлэлийн албатай болж, татвар төлөгчдийн мөнгөөр дарга нараа магтуулж, алдаа завхралыг нь хаацайлдаг болсон нь эхнээсээ ил болж байна! 👉Хэвлэл мэдээлэл бол эрх баригчдын сурталчилгааны алба биш, эсрэгээрээ тэдэнд хяналт тавих дөрөв дэх засаглал! 👉Тиймээс УИХ дахь АН-ын бүлэг энэ хуулийн хэрэгжилтийг хянаж шалгах, шаардлагатай тохиолдолд нэмэлт, өөрчлөлтийн төсөл боловсруулах ажлын хэсэг байгуулж ажиллахаар боллоо.
13
158
3
333
5,256
Казахстан яагаад манайхаас хурдан хөгжих болсон шалтгаан бол ердөө энэ! Казахстанд авлигын хэрэгт холбогдсон өндөр албан тушаалтнуудаа парламентийн ордон, Байнгын хорооны хурал дээрээс нь шууд баривчилж байхад Монголд халдашгүй эрх гэдэг халдашгүй дархан цайзад тансаглаж байна. Хулгай нь илэрсэн улстөрчид нь гадаад руу «шувуу» болон нисэж, тэндээсээ эх орон, ард түмнээ талцуулан шударга ёс ярин нийгмээ талцуулж байна.
11
154
6
265
9,263
Болиочээ.. 😕
Хагас жилийн тайлан дээр аж ахуйн нэгжийн орлогын албан татвар авдгаа болиочээээ! Ингэж хувийн хэвшлийг дарамтлахаа зогсоо!! Бизнестээ эргэлдэх ёстой мөнгийг нь наана нь авч төсвийн хулгайд оруулах нь уу? Дийлэнх улс оронд жилийн эцсийн тайлан дээр татвар тооцоолж авдаг бгаа шүү
200
Манай төрийн авлигачид ер нь ичиж нэрэлхэхээ ч больж дээ. Шийтгэл хүлээдэггүй болохоор намайг хэн хэлж, нохойг хэн саахав гэдэг болж бүр ил цагаандаа гарцгааж байна. Нэг босоод дүрэлзвэл авлигын байшин хаусууд чинь хамгийн түрүүнд шатна гэдгийг санацгаагаарай!
4
82
136
3,475
‼️Туул голоо хамгаалан тэмцэж, шүгэл үлээсэн иргэн @hariad_uyanga -ын эсрэг төрийн өндөр албан тушаал хашиж байсан хүн 500 сая төгрөгийн нэхэмжлэл гаргасан нь SLAPP-ын сонгодог шинжтэй үйлдэл! SLAPP гэдэг нь олон нийтийн оролцооны эсрэг стратегийн нэхэмжлэл буюу нийтийн эрх ашгийн төлөө дуугарсан иргэдийг шүүхээр дарамтлах, залхаах, дуугүй болгоход чиглэсэн ажиллагаа юм. ‼️Энэ бол иргэдийн үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, эвлэлдэн нэгдэх, жагсаж цуглах эрх чөлөөнд халтай, ардчилалд тун аюултай үзэгдэл юм! Ийм жишиг хэрхэвч тогтож болохгүй! Худал удаан ч үнэнд гүйцэгддэг гэгчээр АТГ уг албан тушаалтныг эрх мэдлээ урвуулан ашигласан, хамаарал бүхий компаниуддаа төрийн 20 орчим тендерт давуу байдал олгосон байж болзошгүй зэрэг асуудлаар шалгаж байгаагаа мэдээллээ! ‼️Засгийн газар Шүгэл үлээгчийг хамгаалах тухай хуулийн төслөө УИХ-д яаралтай өргөн мэдүүлнэ үү! Түүндээ SLAPP буюу иргэдийг шүүхээр дарамтлах стратегийн нэхэмжлэлийг хориглох, түүнээс хамгаалах зохицуулалтыг заавал тусгана уу! Шүгэл үлээсэн иргэнээ бус, шүгэл үлээхэд хүргэсэн зөрчлийг шалгадаг төртэй болъё!
10
204
4
384
6,661
True.. 😢
Реннее-д хэд хоноод, гудмаар нь явж бхад нэг зүйлийг ойлголоо. УБ-чууд бид бол үнэхээр биеийн болоод сэтгэцийн эрүүл мэндээрээ асар их хохирч бгаа хүмүүс юм байна. Бидэнд ямар ч ногоон орчин байхгүй, байгаагаас бүх төрлийн бохирдол л байна.
163
80:20 ХАЧИН ХАРЬЦАА. Монголд байна. 80:20 - 80% нь хүмүүсийн, ядуу буюу ядуувтар, 20% нь боломжийн орлоготой байна. 80:20 - 80% эдийн засаг нь намын мэдэлд, 20% нь чөлөөт эдийн засаг. Намын эдийн засгийн тал нь төсөв, тал нь төрийн компаниуд. 80:20 - 80% намын эдийн засгаас хүмүүсийн 20% нь ахиуц ашиг, халамж хүртэж, 80% нь хүрээллээс гадуур шоовдорлогдож байна. 80:20 - 80% нь, ажиллах хүчний, агшиж буй худалдаа үйлчилгээний салбарт, 20% нь барилга, уул уурхайд. 80:20 - тун ойролцоогоор баялгийн 80% нь иргэдийн 20%-д хүртээлтэй. 80% нь харин 20% -г хүртээж ядаж байна. 80:20 гэсэн харьцааг 75:25 гэж маргаж болно, гэхдээ чанарын ялгаагүй, ойлгоход хялбар нь 80:20. 80:20-г өөрчлөхгүй бол шударга бус байдал гаарна. Гаарвал иргэдийн бухимдал тэсэрнэ. Тэсэрвэл төр хямарна. Төр хямарвал Монгол маань хохирно. Тиймээс 80:20-г өөрчлөх хэрэгтэй. Намаас эдийн засгаа салгаж авах. Намаас төрийн албаа салгаж авах. Эдийн засгийн 80% намд байгаа учраас нам нь улс төрийн байгууллага биш эдийн засгийн корпорац хэлбэрийг олчихсон. Хуучны хатуу гишүүнчлэлтэй, масс бүтэцтэй намууд хэдэн арав зуун мянган гишүүдээ тогтоон барихын тулд ямар нэгэн давуу байдал олгохоос өөр аргагүй. Давуу байдал олгох эдийн засаг, мөнгөний нөөц боломж хязгаарлагдмал учраас хүн амын 20%-с цааш гарах боломжгүй. Ингээд 20%-д давуу байдал олгож 80%-г хаяж ард түмнээ ялгаварлан гадуурхараас өөр аргагүй. Тийм учраас намын хатуу гишүүнчлэл, масс бүтцийг хориглох юм бол 80:20 гэдэг шударга бус харьцааг байхгүй болгоход ихээхэн том алхам болно.
4
44
1
82
2,084