Pinned Tweet
Системийн шилжилт хийсэн улс орны амжилтгүй болдог шалтгаан бол хуучин төрийг задалчихаад шинэ төрийн институцийг байгуулж чадаагүйгээс болдог гэж бичжээ, манай улсын хувьд авууштай тал нь төр бүрэн задарсангүй, парламент, сонгууль, хэвлэл, иргэний нийгэм, шүүх зэрэг засаж сайжруулж болох институцийн үндэс одоо ч байгаа нь үүний бүрэн шинэчлэснээр улс орноо дахин сэргээх боломж байна. Бидэнд аврагч биш, тогтолцоог засах манлайлал хэрэгтэй.
800 жилийн өмнөхийг байтугай, 8 жилийн өмнөх юмаа санахгүй хэвтэж юун балайрал вэ, эсвэл Чингисийн хойд дүр гээд дарга нарынхаа хүүхдүүдээс тодруулж хаанаар өргөмжлөх гээд байна уу 😂
Хэрвээ Оюун-Эрдэнэ огцроогүй байсан бол 14 мега төсөл хэрэгжүүлэх гэсэн чинь бензингүй болчихоод таг гацах байж дээ хөөрхий ккк. Бид мега төслөө л хэрэгжүүлэхээ бодож байна гэцгээж байсан хүмүүсийг бодохоор бүр ард түмнийг тэнэг гэж бодоо юу гэмээр л 😏
Төрийн өндөр эрх мэдэлд хүрсэн хүн бүхэн яагаад муу түүхтэй, муу нэртэй байгаад байна вэ гэдэг дээр л бодох ёстой, үнэхээр муу хүмүүс тэнд очоод байна уу эсвэл муу байхаас өөр аргагүй систем тэнд байна уу?
Unurjargal.D retweeted
Байгаль орчны яам баавгай биш хүнээ боддог бодлоготой болмоор байнаа
Ямар унхиагүй улцгар сайдтай юмбэ
Хэдэн хүн баавгайд бариулж байж ойлгох юм болоо
Эрдэнэболд гишүүн сайн байна, энэ шаардлагыг бүр сайн хэлээрэй 👍
@erdenebold
Бид алга болсон охидоо олж авч чаддаггүй, нүхэнд унасан бяцхан охиныг ч гаргаж авч чаддаггүй, баавгайд хүнээ идүүлчихдэг хүн аврахаар очсон аврагчдаа ч алдчихдаг! Одоо яах вэ?
Шадар сайд аа, ОБЕГ-ын удирдлагууд аа!
Хэдэн хүн, хэдэн машин дайчилснаа биш, яагаад аварч чадаагүйгээ, дараагийн хүнийг аврахын тулд юу өөрчилснөө тайлагна!
@Nomt7
@nemaobeg
Үнэхээр сэтгэл өвдөж байна, хэнд ч юу ч тохиолдож болно гэтэл аврагдана гэдэг итгэл найдвар юу ч алга.
Бид хүүхдүүддээ хүнтэй эвтэй бай, ахмад хүнийг хүндлэ, бусдын хэрэгт битгий оролц, элдэв муу зүйлээс хол яв гэж сургадаг шигээ буруу зүйлийг зөв гэж битгий хэл, хэний ч өмнө зөв гэж бодсоноо хэлж сур, шударга бус зүйлийг хараад боломжтой бол засахын төлөө дуугар, хэн нэгэнд таалагдахын тулд эсвэл эд баялгийн төлөө зарчмаа битгий худалдаарай гэж сургах хэрэгтэй.
Ингэж ярих бол ёстой буруу шүү, ямар бодлого хэрэгжүүлж яаж сайжруулах вэ гэдэг талаас нь ярихын оронд бүгд л муу байгаа биз дээ гэдэг чинь одоо гишүүн хүний ярих өнцөг мөн үү?!
Төрийн аливаа үйл хэрэг дандаа албан ёсны, албан бичгээр явагддаг гэдгийг туслахдаа ойлгуулах байж дээ. Хэрвээ тэр мэдээлэл нь ор үндэсгүй байсан бол энэ туслах энэ гишүүнд хандаж өөрийн албан тушаалын тодорхойлолт, эрхэлж буй ажлаа болон таны энэ мэдээлэл ор үндэсгүй юмаа гэдгээ бичгээр хүргүүлэх ба тэр бичгээ харин олон нийтэд мэдээлэх замаар гишүүний дайралтад хариу өгсөн бол илүү соёлтой, албан ёсны байх байв.
Улс төрч хүний хамгийн эрхэмлэх ёстой зүйл бол нэр төр, нэгэнт нэр төрөө уландаа гишгэн эрх мэдэл, эд баялгаар арилжсан бол ерөнхийлөгч асан ... шиг амьддаа гудамжинд иргэдээр чичлүүлж, амьдралаас явахдаа хараалаар үдүүлэн буцна. Тэр үед тэр Чингисийн одон, гавъяат гэх мэт шагналууд огт үйлчлэхгүй болохыг ойлгох буй за.
Монгол улсын ерөнхийлөгчийн дэргэдэх хэлний бодлогын үндэсний зөвлөл хэлний бодлогоо ийшээ тэлж хэрэгжүүлэх ажлыг л хийж байх үндсэн үүргүүдийнх нь нэг юм шүү дээ. Даанч тэд монгол туургатнууд руугаа бүү хэл улс дотроо хэл нь сүйрч байхад хараад л сууж байгаа.


















