Саналаа өгчих өө та нар
Miss Universe 2026 Fan Vote,Mongolia about:srcdoc via @choicelyapp
241
GEREL retweeted
“Бидний амьдрал улстөрчдөөс хамаарах тусам дордож байна” news.mn/r/2896258/
GEREL retweeted
Казахстаны тэрбумтан Маргулан Сейсембай : Хүн ядуу байх тусмаа дэвэн дэлхийн том асуудлуудад санаа зовж суудаг. Хашаандаа модон жорлонтой, солих гуталгүй байж НАТО, Путин, Обама, Байден гээд л том том юм бодоод суудаг.
Юун НАТО, Обама, Путин ядаж наад гадаах навсайсан хашаагаа гарч янзлаад буд.
Харин баян хүнд тэр дэлхийн энэ тэнд болж буй глобал асуудал хурал цуглаан гэхээсээ яг урдаа байгаа ажлаа хийж дуусгах нь чухал байдаг. Жишээлбэл яг одоо гараад хашааны хаалгаа янзлах гэдэг ч юм уу.
Товчхондоо баян хүн өөрөө удирдаж, хянаж чадах зүйлсээ хийдэг бол ядуу хүн үргэлж өөрөөс нь хамааралгүй зүйлсээ удирдаж, заах гэж оролддог. Баян ядуугийн хандлагын ялгаа нь ердөө л энэ гэжээ.
GEREL retweeted
С.Ганбаатар: Хууль хяналтынханд нөлөөлдөг хүн Нөмрөгийн түймрийг тавьсан гэж бодож байгаа. Хилийн боомтынхныг дарамталж зөвшөөрөл авсан хүмүүс НҮДНИЙ БУЛАЙ болж байна. "ТЭРБУМ МОД"-ыг чинь хэд нугалаад шатаачихлаа‼️
GEREL retweeted
🇺🇸 Америкчуудын сонголтыг Трампын 5,000$-ын амлалт ч өөрчилж чадсангүй!
🇲🇳 Монголчууд ч ирээдүйд Ардын намын амлалт, арга зальд авталгүй, авлига, албан тушаалын энэ олон хэргүүдийг нь марталгүй, амьдралд гарсан бодит өөрчлөлтөөр сонголтоо хийнэ гэдэгт итгэж байна!
GEREL retweeted
За ингээд санхүүгийн дарангуйлалд эргэлт буцалтгүй шаалаа даа та нар
Заяа чинь тэр дээ. МАНкуртуудаа сонгоод жаргаад байж дээ
GEREL retweeted
Хотын дарга Б.Пүрэвдагва: Туулын хурдны замын трассыг нь өөрчилж Яармагийн гүүрнээс 22-ын товчоо хүртэл бургас, мод хядахгүйгээр хурдны зам барина
@Purevee___ @KhNyambaatar
GEREL retweeted
А.Намсамандыг чөлөөлөхөд зангараг дутав уу?
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга болон хууль хүчний байгууллага доторх авлига хээл хахуул, хууль бус үйл ажиллагаа олон нийтэд дэлгэгдэж, энэ талаар арга хэмжээ авахыг Ерөнхий сайд Н.Учрал шинэхэн сайд Г.Тэмүүлэнд үүрэг чиглэл өгсөн. Эдгээр дунд ШШГЕГ-ын дарга А.Намсамандын нэр ч мөн яригдсан бөгөөд тэрээр өнөөг хүртэл албан тушаал, эрх ямбаа эдэлсээр буй.
А.Намсамандын хувьд хоригдлуудаар хувийн байшин, зуслангийн хаус бариулсан, ажилтан алба хаагчдын цалинг хувьдаа авсан, орон сууц үнэгүй болон хямд үнээр худалдан авсан, хууль бусаар тагнах, чагнах ажиллагаа явуулдаг, нүүрс болон гантигийн орд ашиглах талаарх ашиг сонирхлын зөрчил, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хангалтгүй гүйцэтгэж байгаа гэх хэрэгт нэр холбогдоод буй. Тэгвэл түүнийг өнөөг хүртэл ажлаас нь чөлөөлөх шийдвэр гараагүй яваа нь Ерөнхий сайдын зангараг дутав уу, эсвэл салбарын сайдын зангараг дутсаных уу?
Өнөөдөр Засгийн газар хуралдаж хэд хэдэн албан тушаалтныг чөлөөлөх шийдвэр гаргана. Мөн түүнчлэн МАН-аас хөөгдөх дээрээ тулаад буй улстөрчид байгаа дунд Хууль зүйн сайд асан С.Амарсайханы нэр ч мөн багтсан гэх. Салбар дахь булайг нь дэлгээд "хусагдаж" орхисон экс сайд намаасаа хүртэл хөөгдөх дээрээ тулаад байхад эрх мэдлээ урвуулан ашигласан гэх А.Намсаманд өнөөг хүртэл суудалдаа тухалсаар.






















