ENKHTUVSHIN Dashtseren

Mongolia
Joined October 2018
Дарханы хүүхэд залуус ч азжаргалтай байна шүү. Шөнийн хэд болтол тоглосон ч хөөгдөхгүй юм даа. Сагс 5×5, 3×3, волейбол, элсний вллейбол, стандарт хөл бөмбөгийн талбай, газрын теннис ч байх шиг яая гээд байгаанбэ👍👍👍
3
13
3
41
9,414
Улс төрчдөд улс эх орныхоо төлөө уйгагүй хичээн чармайн чин сэтгэлээсээ ажиллаж хөгжиж дэвшинэ гэхээсээ гайгүй сэтгүүлчид, Пи-Арчдыг нам, төрд ойртуулан авч мэдээллийн пропаганда хийлгэх нь илүү амар хялбар харагдаад байх шиг байна даа. Хэвлэл мэдээлэлд ч энэ нь том сорилт болж байна. Нэг л өдөр Хаан байснаас нэг насаараа энгийн зөв явсан нь хамаагүй дээр шүү дүү нар минь!
2
13
26
1,670
Төрийн өмчийн реформ болон хөрөнгийн зах зээлийн хувьд өнөөдөр түүхэн эхлэл болж байна. Өнөөдөр Монгол Улсын Засгийн Газар Франклин Темплтонтой төрийн өмчит компаниудын шинэчлэлийн хүрээнд хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа. Өнгөрсөн намар Франклин Темплтоныг тухайн үеийн Эдийн Засгийн хөгжлийн сайд Н.Учрал болон бусад холбогдох байгууллагуудтай уулзуулж байлаа. Түүнээс хойш энэхүү сангийн ач холбогдлыг ойлгуулах талаар олон ажил хийжээ. Мөн энэ жил Нью-Йоркийн хөрөнгө оруулалтын форумдаа Франклин Темплтоныг илтгэгчээр урьж оруулсан. Энэ мэтчилэн явсаар өнөөдөр эхлэл тавигдлаа. Энэ хугацаанд эхнээс нь тууштай дэмжиж ирсэн Сангийн дэд сайд @BatKhulan , улс төрийн манлайлал үзүүлж буй Ерөнхий Сайд @NyamUchral нарт талархаж байна. Франклин Темплтон Монголын төрийн өмчийн реформыг яаж хийж чадах, ямар үр дагавартай байх талаар товч бичье: 1. Франклин Темплтон бол Nasdaq дээр бүртгэлтэй Дэлхийн 130 гаруй оронд үйл ажиллагаа явуулдаг, 1.8 их наяд доллар удирддаг дэлхийн хамгийн том хөрөнгийн удирдлагын фирмүүдийн нэг юм. Тэр утгаараа дэлхийн хэмжээний компани Монголд орж ирж салбараа байгуулах нь бидэнд чухал ач холбогдолтой. 2. ТӨК-уудын багцыг үүсгэж Лондон болон Монголд IPO хийнэ. Төрийн өмчийн реформ хийхдээ 10-15 ТӨК-г нэгтгэн компани тус бүрийн 20-40%-г Засгийн газрын эзэмшлийн хөрөнгө оруулалтын санд байршуулна. Улмаар тухайн сангаа Лондон болон МХБ дээр IPO хийх юм. Франклин бол сангийн менежерийн ажил хийх юм. Узбекистан энэ замаар 690 сая доллар босгосон. 3. IPO хийгээд зогсохгүй. Цаашлаад сангийн багцад буй ТӨК бүрийн үйл ажиллагаа, менежментийг сайжруулж ашигт ажиллагааг нэмэгдүүлэх дээр Франклин Темплетон шууд оролцож ажиллана. Эхлээд ногдол ашиг авдаг болох цаашлаад 5-10 жилийн хугацаанд ТӨК тус бүрийг тусад нь IPO хийж төрийн өмчөөс салгах боломжтой. 4. Гадаадын хөрөнгө оруулагчдыг өөрсдөө оруулж ирнэ. Узбекистанд тэдний байгуулсан сан дээр тэд нийтдээ 150 олон улсын мэргэжлийн хөрөнгө оруулагчид оруулж ирсэн байдаг. 5. Монголын гадаадын хөрөнгө оруулагчдад сурталчилж өгнө. Узбекистанд сүүлийн үед их танигдаад байгаа нь тэдний оролцоо их юм. Өнгөрсөн жил Узбекистаны Ерөнхийлөгч өнгөрсөн жил НҮБ-н чуулганд очиход Америкийн ТОП50 компанийн CEO-той уулзуулж өгч байлаа. Сангийн ажил эхэлбэл тэд Монголыг төлөөлөөд дэлхий даяар хөрөнгө оруулагчидтай ярьж эхлэх юм. 6. Дотоодын хөрөнгийн зах зээл дараагийн шатанд гарна. Санг дотоодод бас гаргах, мөн давхар бүртгэл хийх, мөн гадныхныг оруулж ирэх учир дагаад дотоодын хөрөнгийн зах зээл дараагийн шатанд гарнаа. Энэ хүрээнд тодорхой хууль, журмуудыг сайжруулах тэр дундаа жижиг хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах талдаа ажлууд бид хийх ёстой болно. 7. Компанийн засаглалын сайн жишгүүдтэй болно. Франклины хийх хамгийн гол зүйл бол ТӨК-үүдийн засаглалыг сайжруулах юм. Бидний хамгийн том шүдний өвчин байх аа... Гэх мэтчилэн маш олон эерэг үр дагаварууд үүснэ ээ. Гэхдээ ажил дөнгөж эхэлж байна цаашид манай улстөр хэр байх, бид өөрсдөө хурдтай зоригтой шийдэмгий байж чадах эсэхээс хамаарна даа. Чадвал 2027 оны сүүлээр гэхэд Монголын түүхэнд үлдэх IPO хийгдэнэ.
4
26
1
41
4,214
СОНСГОЛЫН МАТЕРИАЛ ТАТАЖ АВАХ: “Нийслэлийн 2024-2026 оны төсвийн зарцуулалт, хөрөнгө оруулалтын төслүүдийн хэрэгжилт холбогдох хууль тогтоомжид нийцсэн байдал” 1. Сонсголын тайлан: parliament.mn/nn/77668/ 2. Тэмдэглэл 2026.06.15: parliament.mn/nn/77702/ 3. Тэмдэглэл 2026.06.16: parliament.mn/nn/77703/ 4. Танилцуулсан материалууд: data.parliament.mn/.../8b358…... Зургаар зөвхөн "Тайлан"-с жишээ болгож оруулав. Тэмдэглэлүүд, таинлцуулсан материалуудыг дээрх линкээр орж танилцаарай. Хуулийн дагуу бусад мэдээллийг ил тод танилцуулах ажлыг УИХ-ын Тамгын газраас хийж байгаа. Иргэдийн мэдэх эрхийг хүндэтгэж, сонсгол санааяилсан УИХ-ын гишүүдэд баярлалаа. УИХ-ын гишүүн Ж.Золжаргалын Ажлын алба
3
30
32
2,101
Tuvsche retweeted
-Төрөөс ямар тусламж хэрэгтэй байна? -Төр туслахаа больчихвол том тусламж болно...
11
84
6
235
8,400
Tuvsche retweeted
Долигонуур хүн гэдэг нь хүндийн төвгүй хүн л гэсэн үг. Чамайг өгсөж явахад долигононо, харин уруудахад урвана. Түүний дэргэд, өөрийн бодолтой, тууштай, чамайг заримдаа хатуу шүүмжилчихдэг хүн илүү найдвартай.
6
85
3
171
6,482
За ингээд 12 жил хүлээгдсэн үндэсний баялгийн сангаа арвижуулах, газрын хэвлийн баялгийн өгөөжөө ард түмэн түлхүү хүртэх, том төслүүдээ хөдөлгөх, түүхий эдээ боловсруулдаг болох, чухал ашигт малтмалыг тодорхойлох, хариуцлагатай уул уурхайг дэмжих, уул уурхайн төслүүд ард иргэдтэйгээ хэл үгээ олох боломжийг нээсэн ашиг малтмалын салбараа "ЧӨЛӨӨЛӨХ" чухал өөрчлөлтүүдийг агуулсан том хэмжээний өөрчлөлтүүдийг хийх их ажил эхэллээ! #чөлөөлье #МонголУлсынЗасгийнГазар
20
61
2
138
5,381
Tuvsche retweeted
Амжилттай явах улс орнуудад удирдлагын шийдвэр гаргахад оролцогч 3 давхар үе байдаг - Улс төрийн (активистууд), Профессионал (технократууд), Аналитик (эрдэмтэн судлаачид) институцүүд. Манай асуудал бол Профессионал, Аналитик хоёроо бүрэн хаяад бүх зүйлийг Активистуудаар хийлгэх гэж оролдсоор 30 жил боллоо. Харамсалтай нь, сонгуулиар л дэвшиж явдаг Активистууд түүнийг дангаараа хийж чадахгүй. Учир нь, тэд муудаа ч биш. Маш олон асуудлыг шийдэх, ажлыг хийхэд мэргэжлийн мэдлэг, технологи, дадлага туршлага зайлшгүй шаардагдана. Удирдахад судалгаа, тооцоо их шаардагдана. Тэр бол бодит ертөнцийн хууль. Бид тэр хуулийг хуурч чадахгүй. Харин түүнийг ойлгож хүлээж автлаа гацсаар, будилсаар л байх болно... Энэ байдал хэр удаан үргэлжлэхийг мэдэхгүй. Хулгай хийхэд бол харин Профессионал, Аналитикууд огт хэрэггүй. Тэд "ажилд" саад л болно.
9
97
4
139
4,989
САЙН МЭДЭЭ ДУУЛГАЯ
76
185
27
517
28,688
Төсөл, тендерийн хулгай явсаар ард түмний аягатай хоол руу орлоо. Тусгай Ажлын хэсэг байгуулж, хотын бүх төсөл, тендерийг шалгахыг АТГ-ын дарга З.Дашдаваа, ТЕГ-ын дарга П.Одонбаатар, ЦЕГ-ын Тэргүүн дэд дарга Б.Ганчулуун нарт үүрэг болгов.
255
513
89
1,165
48,613
Tuvsche retweeted
Ядуу улс гэж байдаггүй - гагцхүү өөрийн нөөцийг зөв ашиглаж чаддаггүй систем гэж байдаг ~ Noam Chomsky
2
100
159
3,502
Хөнгөлөлттэй зээл - Бизнесийн халамжийн бодлого Өчигдрийн засгийн шийдвэрүүдийг танилцуулсан 3 сайд нар: Номин сайд: Дотоодын хөрөнгө оруулагчдад дата центр барихад хөнгөлөлттэй зээлийн орчинг бий болгох шаардлагатай байна... Дамдинням сайд: Шатахууны нөөцийн сав барихад хувийн хэвшлийнхэнд зээлийн хүүгийн татаас өгөхөөр болсон. Идэрбат сайд: Тариаланчдад шатахууныг хөнгөлөлттэй үнээр хангах, хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрийг шуурхай олгохоор ажиллаж байна. 1,100 орчим ААН, иргэд нийт ₮150 тэрбумын хөнгөлөлттэй зээл авахаар болж байгаа... Гэх мэтээр бид хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөрүүдэд бүрэн автжээ. Аялал жуулчлалын салбарын хөгжүүлэх стратегийг Бостон Кансалтингаар 2 жилийн өмнө хийлгэсэн ч явж, явж хөнгөлөлттэй зээл олгохоор болж билээ. Тэгээд энэ жил зарласан чинь 1053 ААН-с ₮2.3 их наядын хүсэлт ирсэн ч гэх шиг... Хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөрүүд манай бизнесийн орчныг ялзруулж байна гэж боддог: 1. Ямар нэг яам, төрийн байгууллагын шалгуураар орж авах учир бизнесүүд төрөөс шууд хамааралтай болно. Авилга гарч таарна. 2. Шударга бус өрсөлдөөн. Хөнгөлөлттэй зээл авсан, авч чадаагүй бизнесүүд өрсөлдөхөд хэцүү. Мөн шинэ тоглогч гарч ирэх бүр боломжгүй шахуу. 3. Эрүүл бус бизнесүүд. Компаниуд хөнгөлөлтэй зээлээр угжуулсаар сайн засаглалтай, эрсдэлд тэсвэртэй, инновацлаг байж чадахгүй байна. Цаашлаад манай төр, засгийн шийдвэр гаргагчид "хөнгөлөлттэй зээл" гэдэг улиг болсон романтик бодлогоо одоо эргэж харах цаг болсон. Яг үнэндээ бизнесүүдэд хөнгөлөлттэй зээлүүд биш тодорхой бодлогын орчин, зөв татварын систем, зөв төсөв, мөнгөний бодлого л хэрэгтэй байна шүү дээ. Орчин нь бүрдсэн байхад өөрсдөө мөнгөө олоод, санхүүжилтээ хийгээд явчихна. Бизнесүүдийн халамжийн бодлогоо зогсооё. Үе шаттайгаар.
5
72
9
89
20,682
Гайхалтай, хэлж! “Бид асуудлаа зөв хүмүүсийг сонгосноор шийдэхгүй. Харин буруу хүмүүс хүртэл зөв зүйл хийхээс өөр аргагүй улс төрийн тогтолцоо бүрдүүлж л шийднэ.” Milton Friedman
7
180
4
389
11,311
Төрийн албаны бүх шатныхан иргэнээ дуудддаг хоцрогдсон сэтгэлгээнээсээ өөрсдийгөө чөлөөлөх хэрэгтэй. Мэдэгдээд шууд бизнесээ эхэл гэхэд давхардсан бичиг цаас нэхэж дарамталж байна. Галын дүгнэлт өгнө гэж иргэн, аж ахуйн нэгжээс аль хэдийн бүрдүүлсэн бичиг баримтуудыг ахин дахин нэхэж байна. Улсын бүртгэл, газар, кадастр, комиссын дүгнэлт, түрээсийн гэрээ гээд бүгд системд байхад цаасаар давхар шаардаж байна. Галын дүгнэлт чинь өөрөө нэг төрлийн зөвшөөрөл, хүнд суртал болсон гэж бизнес эрхлэгчид хэлж байна. Нэгэнт E-Business.mn системээр бизнесээ эхлүүлж байхад ахин дахин бичиг нэхэх шаардлагагүй. Барилга нь нэг удаа галын дүгнэлт авсан бол доторх түрээслэгч бүрээс дахин бичиг цаас нэхэж, дүгнэлт гаргах нь утгагүй. Тиймээс: 2023 оны Шадар сайдын шийдвэрийг эргэж харж, галын дүгнэлтийг жинхэнэ утгаар нь дүгнэлт болгох, бүрэн цахимжуулах цаг болсон. Татварын байгууллага ч гэсэн бизнесийг дэмжих ёстой болохоос дарамталж, шалгаж, дээрэлхэх ёсгүй. Шинээр бизнес эрхэлж байгаа аж ахуйн нэгжидд зөвшөөрөл шинээр авах, сунгах үйл ажиллагаанд татварын өргүй байхаасаа илүү хууль тогтоомжид заасан зөвлөгөө үзүүлэх хэрэгтэй байна. Цаашид төрийн бүх шатны байгууллага Чөлөөлөгдсөн 146 бизнест өөрсдөө очиж үйлчлэх ёстой. 2026.04.18 Онцгой байдлын Ерөнхий газрын дарга, Татварын Ерөнхий газрын дарга нарт асуудлыг 7 хоног дотор шийдэж, үр дүнд хүргэх үүрэг өглөө.
74
162
18
288
36,178
Милтон Фридман: “Би чөлөөт зах зээлд итгэдэг ч энэ нь би том аж ахуйн нэгжүүдийг хамгаалагч гэсэн үг биш.” “Би өрсөлдөөнийг хүсч байна. Чөлөөт зах зээлийн эдийн засгийн мөн чанар нь аж ахуйн нэгжүүдийг бусдыг мөлжихөөс сэргийлдэгт оршино.”
45
61
4,103
146 БИЗНЕСИЙГ ЗӨВШӨӨРЛӨӨС ЧӨЛӨӨЛӨВ МЭДЭГДЭЭД ШУУД ЭХЭЛ! Дугуй, засвар, үсчин, оёдол, кофе шоп, фитнесс зэрэг 146 бизнес эрхлэхийг хүсвэл зөвшөөрөл гэдэг нэргүй ч дүгнэлт, гэрээнээс чөлөөллөө. E-business.mn системд гар утаснаасаа мэдэгдээд шууд эхэлнэ. Төр бизнесээ эхлэхээс чинь өмнө бичиг цаас нэхэхгүй. Та ажлаа шууд эхэлнэ. Төр эхэлсэн хойно чинь очиж галын дүгнэлт гэх мэтийг гаргаж үйлчилнэ. #Чөлөөлөв E-business.mn
60
202
31
401
22,273
Хурдны зам барьж байгаа Хятадуудад асуудал байхгүй, бариулж байгаа Монголчуудад асуудал бн. Овоо босгоогүй бол шаазгай суухгүй гдг. Монголын дайсан бол Монголчууд өөрсдөө!
10
101
3
222
4,261
Tuvsche retweeted
Туулын хурдны замыг эсэргүүцэж бгаа иргэдийн төлөөлөл нь АН-аас зохион байгуулж бгаа нээлттэй хэлэлцүүлэгт орчихсон юм хум яриад бж бх юм. Хотын дарга нь эсрэгээр иргэд шиг жагсаал хийгээд яваад бх юм. Дарга нар элдэв ТББ, хөдөлгөөн байгуулах, жагсаал хийх зэргээр иргэдийн орон зайг булааж авдаг үзэгдэл сүүлийн жилүүдэд хэтэрсэн л дээ. Тэрний л жишиг явж бх шиг бн. Анхнаасаа байгаль орчны асуудал хөндөж бгаа том төслийг иргэдээрээ хүлээн зөвшөөрүүлэх ажлыг Нийслэлийн Иргэдийн хурлаараа сайтар хэлэлцэж хийх бсан. Учир нь Нийслэлийн ИТХ бол хотын иргэдийн төлөөлөл. Гэвч үнэндээ бол нийслэлийн ИТХ иргэдийг төлөөлөхөө больсонд бас учир бгаа. Дандаа өндөр дээд эрх мэдэлтэй хүмүүсийн хамаарал бүхий хүмүүс орж, суугаад хотын даргынхаа тушаалаар аж ахуйн ажилд томилогдоод, төсөв захиран зарцуулагчид болсон. Энэ гажуудлыг нэг тийш болгож, засахгүй бол УБ хотын дарга чинь бараг л бүх иргэдийн дарга болчихоод бх шигээ.
1
11
15
1,790
Төсөв хүндэрсэн нэрийдлээр гааль, татварын байгууллагууд ААН-үүдийн данс тооцоог хааж, дотроос нь мэдэгдэлгүйгээр мөнгийг нь авч, татварын шалгалтуудыг шил дараалан орж байгаа талаар компаниуд мэдэгдээд эхэлсэн байна. Төсөв хүндрэх гол шалтгаан нь ААН-үүдийн татвараа төлөхгүй байгаа гэхээс илүү төрийн данхар бүтэц, үрэлгэн зардал, ашиггүй ажилладаг ТӨХК-үүд, тэдгээрийн зардал, эрүүл мэнд, нийгмийн даатгалын сангуудын дампуурал, ач холбогдлын эрэмбээрээ хойгуур байх хэрэгтэй хэрэггүй төслүүд гээд эдгээр нь энэ төсвийг хүндрүүлж байгаа бус уу?? Хөрөнгө оруулалтын тухай хуулийн дагуу чөлөөлөгдөх ёстой барилгын материал үйлдвэрлэлийн чиглэлд импортоор оруулж ирэх тоног төхөөрөмжийг гаалийн болон НӨАТ-с чөлөөлнө гэсэн зүйл заалтыг хэрэгжүүлэхийг шаардан Монцемент, ЕСХБ б10 гаруй жил үе үеийн Засгийн газарт хүсэлтүүд, шаардлагууд хүргүүлсэн. 3 шатны шүүхээс Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэгдэх ёстой гэсэн хүчин төгөлдөр шийдвэр байсаар байтал Гаалийн байгууллагаас зарим банкууд дахь мөнгөн хөрөнгийг нь огт мэдэгдэлгүй хурааж авсан байгаа юм. Данс тооцоо хаахгүй, үйл ажиллагаа хэвийн явуулах хэрэгтэй гэж Засгийн газар мэдэгддэг бол нөгөө талдаа татвар, гаалийн байгууллагууд эсрэг үйлдэл явуулж байгаа нь тун ойлгомжгүй. ААН-үүдийн төлж буй татвар багадаагүй, харин төр төсвөө хүндрүүлчихээд одоо ААН-үүдийнхээ үйл ажиллагааг зогсоох нь зөв шийдэл биш баймаар!
20
306
37
458
29,990
Ашигтай ажиллах бус амь дүйх горим Одоогийн байдлаар 74 000 гаруй компани 6.2 их наядын татварын өртэй байна. Энэ бол нийт ү/а явуулж буй компаниудын 70 шахуу хувь нь татварын өрөнд орсон гэсэн үг. Үүнээс хамгийн их нь - НӨАТ-ын өр - 2.5 их наяд - ААНОАТ-ын өр - 1.3 их наяд. - АМНАТ-ын өр бас бараг 1 их наяд хүрсэн нь уул уурхайн олборлогч болон боловсруулах компаниуд хүндхэн байдал орсныг илтгэнэ. Мөн нэг ноцтой тоо байгаа нь сум, дүүргийн түвшинд 1.4 их наядын татварын өр хуримтлагдсанаас: - 944 тэрбум нь татварын алданги, торгууль. Тодруулбал, татварын байгууллагаас акт тавьсан бизнесүүдийн өр - 200 орчим тэрбум нь цалин, хөдөлмөрийн хөлс, тэдгээртэй адилтгах орлогоос суутгах татварын өр. Ахиад үүн дээр нийгмийн даатгалын том өр компаниуд дээр хуримтлагдсан байгаа. Товчхондоо, бид 2008, 2015 оныхтой адил бүтцээс шалтгаантай ээлжит хямралын мөчлөг дээр ирээд байна. Бизнесүүд ашигтай ажиллах биш, амь дүйх горимд оржээ. Дэлгэрэнгүй business.mn/.../6-2-ih-nayad…
4
15
1
17
2,035