batata retweeted
#Байр_суур_төрийн_өмчит_компани
‼️ Төрийн өмчит компаниуд ашиг олохдоо тааруу ч хүн шингээхдээ гарамгай!
‼️Чадварлаг, шударга ажилтнууд олон ч удирдлагын түвшиндээ эрх баригч намын сонгуулийн менежерүүдээр дүүрэн ба сонгуулийн санхүүжилт босгодог гол эх сурвалж гэх хардлага бий. Хотын дарга асны лайв ч энэ хардлагыг улам лавшруулсан.
‼️ Тиймээс Төрийн өмчит компаниудыг яаралтай татан буулгахыг нь татан буулгаж, хувьчлахыг нь хувьчилж, хувь хувьцааг нь олон нийтэд эзэмшүүлэх замаар ил тод, хараат бус хяналт тогтоох зэрэг арга хэмжээ авах ёстой!
‼️Төрийн өмч бол эрх баригч намын бус, олон түмний өмч!
batata retweeted
🇲🇳 Монгол Улсын төлөөллийн ардчиллын институц буюу улстөрийн намуудын асуудал гүнзгий хямралын шинжтэй боллоо. Улс төрийн намуудын тогтолцоог "рестарт" хийх бодитой шаардлага үүсчихлээ.
Улстөрийн тогтолцооны суурь намууд үзэл санааны нэгдэл байхаа нэгэнт больж гэмт хэргийн бүлэглэлийн шинжтэй болов. Эрх баригч МАН авлигад идэгдэн ялзарч институцын хувьд бүрэн дампуурлаа. Өөр нэг тулгуур нам болох АН дотооддоо эвлэрэшгүй өс хонзонт талуудад хуваагдаж, мөн институцын үүргээ гүйцэтгэх чадамжгүй болов.
Хэдийгээр олон улсын улс төрийн намын зохицуулалтын удирдамжид намыг албадан тараахыг хамгийн эцсийн арга хэмжээ гэж үздэг ч бид энэ шатанд нэгэнт ирсэн гэж би бодож байна.
Тиймээс "Улс төрийн намуудыг шинэчлэн байгуулах үндэсний хөтөлбөр" боловсруулан хэрэгжүүлж, одоогийн намуудыг тарааж, МАН, АН болон бусад бүх намыг нэгэн зэрэг татан буулгах, шинэ намын бүртгэлийг нэгэн ижил нөхцөлөөр эхлүүлэх, өмнөх намуудын улс төрийн болон санхүүгийн өв залгамжлалыг хориглож, үзэл санаад суурилсан цоо шинэ намуудыг шинэчлэн байгуулах үндэсний хэмжээний үйл явцыг эхлүүлэхэд санаа сэтгэл нэгдэцгээе!
batata retweeted
Орбаны холбоотны оролцоотой хэрэгт холбогдуулан ойд булсан байдалтай олж илрүүлсэн 17.7 сая еврогийн бэлэн мөнгө ийм харагдаж байна.
Унгар улсын Үндэсний хөгжлийн сайд асан (2014–2018 он) Миклош Сештак нь төрийн өмчит тээврийн👇
batata retweeted
Багаараа хийсэн хэргээ нэгэндээ үүрүүлээд нэр цэвэр үлдэх гэтэл нөгөөх нь Канадад очоод эргэж ноцоод, тэрийг нь долоо хоног бүр хэлэлцдэг Засгийн газар, сөрөг хүчинтэй болчихдог мөн азгүй хүмүүсээ бид.
Хамтарсан засаг хамтын шийдвэр гаргаж, Ерөнхий сайд Л.Оюун-эрдэнэ Хорин минутын хотын сайд Р.Эрдэнэбүрэнгээр Туулын замыг илүү том болговол гоё гэдэг танилцуулга хийлгэж Нийслэлийн дарга Х.Нямбаатар, Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан нарт үүрэг өгөөд цаадуул нь төрийн албан дахь хүмүүсээрээ тооцуулан өртөгийг 0.9 их наядаас 1.6 болгож, Хот байгуулалт, барилгын сайд Ж.Батсуурийн тушаалаар байгуулагдсан “эрдэмтдийн зөвлөл” энийг тэрийг ингэж тэгэж хүчитгэ сайжруул хэмээн дүгнэхэд нэмэлт ажил хийгдэхээр болж төсөв ахин 2.3 их наяд болж өсөөд, сүүлдээ нийслэлд төсөл эргэн ирж сонгон шалгаруулалтыг маапаантай хийсэн болж таараад энэ тухай Б.Энхбаяр сайд мэдээлсэн ч одоо эргээд хартал бүгд эвлэрээд алдсан мөнгөө нэхэхгүй, замын чиглэлийг өөрчлөөд ажлыг нь үргэлжлүүлье гэж шинэ Ерөнхий сайд Н.Учрал, шинэ хотын дарга Б.Пүрэвдагвын үед хэлцгээхийг сонссон. Ингэж олон хүн оролцуулж хамтарсан засгаар хариуцуулж, төрийн албаныхныг хутгаж хэн нь хариуцахыг мэдэгдэхгүй болгох тактик явсан харагддаг ч эцэстээ нам хамт олноороо л зохион байгуулалттай хийсэн гэдэг нь ойлгомжтой уншигдана. Түс тас шийдээд, хууль зөрчсөн юм бол шувуугаа авч ирээд, хулхи гэж оншилсон компанийг шүүхэд өгөөд явахын оронд хэвлэлээр чулуу шидэлцэж, хаяад явсан замыг өөр чиглэлд үргэлжлүүлэхэд алга болсон мөнгөө ашиглах юм яриад байхаар нь харамсаж байна. Бултаараа уначих гээд болохгүй байгаа биз. Гэхдээ унах ёстойг унагааж байж л үлдэх ёстой нь үлдэх биз. Үгүй бол угаасаа л унана.
batata retweeted
Монсуль ШТС шатахууны үнэ болон бэлэн байгаа эсэхийг үнийн самбартаа тодорхой харуулж эхэлжээ.
Ингэснээр шатахуун байгаа эсэхийг урьдчилан мэдэж, шаардлагагүй дугаарлалтад цаг алдахгүй байх боломжтой юм.
batata retweeted
Mike Sharavjamts was gettin’ ACTIVE 👏 The 6’8” @OsceolaMagic guard makes history as he the first Mongolian player to ever play in the G League. He finishes the first half with 11 PTS 😎🇲🇳
📺 Tune in NOW on ESPN+
batata retweeted
Бид нар зөндөө олон юм ярьсаан. Би бол #НАМ загвар болохгүй байгааг ярьсан. Улс төрийн бодлогын багууд байх ёстой атал хэрээсээ хэтрээд төрийн алба, төрийн компаниудад эзэн сууж, орон нутгаа талцуулж, эдийн засгаа дарангуйлж, нийгмийн бүх салбарт улс төр чихэж, намчирхах болсон. Намын масс гишүүнчлэлийг больё! 20-р зууны хэлбэрийг 21-р зуунд халъя. Байх юм байрандаа, нам нь улс төрөө, бизнес нь эдийн засгаа, мэргэжилинүүд нь төрийн албаа авч явья. Ангийн тэмцэлд тулгуурлаж үүссэн масс бүтэц анги давхрага үгүй болсон өнөө цагт мафи болохоос өөр шидгүй болсон. Ирээдүй үеэ улс төрд өөрийн үзэмжээр оролцох эрхийг нь өгье! Намын бүтцийг өөрчилье. #RESTARTнам‼️
“Биний бүтээсэн нийгэм” гэдэг сонирхолтой сэдвээр сайхан ярилцсан. Намайг улс төрийн төлөөлөл гэж оролцуулсан гэж бодоод улс төрөөр нийгмээ яаж бүтээж байгаа талаар бодлоо шууд хэлэв. Намын бүтцийг өөрчилж сүрэглэсэн гигүүнчлэл, хагарал хуваагдлаас салъя бүгдээрээ.
2026.11.11
Жаргалсайханы Золжаргал
batata retweeted
Цонхны сийгэээд хүйтэн байсан .Энэ дүүгээс засвар үйлчилгээ авч сайхан боллоо. Цонхны асуудал гарвал хандаарай. Чанар ок. Бас дагаарай
@Leno_etoile
batata retweeted
Энэ тендер гэж бүр үнэнхүү хошин шог болчлоо шүү кк. Чи тэдийг эдийг авсан гээд л зүгээр нэг хүүхдүүд тоглоомоо хувааж солилцож байгаа аятай кк.
batata retweeted
Google-ийн Software инженер монгол залуу: Америкт ирээд 9 жил болж байна. Энд харахад хамгийн сэргэлэн мундаг залуус нь бизнест хүч үзэж байна. Гэтэл Монголд сэргэлэн залуус маань яагаад бизнес биш, нам руу зүтгэдэг вэ?
Яагаад тэд дарга, зөвлөх, засаг, тэргүүн, сайд болохоор улайрна вэ?
Шалтгаан нь ердөө 2 үнэнд бий:
• Манай зах зээл хэтэрхий жижиг, бүх том мөнгө нь ТӨРД байдаг.
• Эрсдэл ба ашгийн харьцаа нь дэндүү гажиг.
А хувилбар: Бодит баялаг бүтээгч
• Сарын 2.5–3%-ийн хүүтэй зээл авч, өдөр бүр стресстэнэ.
• Татвар, даатгал, түрээс, цалин — сар бүрийн 1-нд цус харвах шахна.
• Валютын ханш, гаалийн гацаа — бүгдийг өөрийнхөө халааснаас төлнө.
• Алдвал: банкны хар жагсаалт, шүүхийн шийдвэр, өр шир, амьдралын сүйрэл.
Б хувилбар: Цүнх баригч
• Хувийн хөрөнгөөсөө 1 ч төгрөг гаргахгүй, банкны хүү төлөхгүй.
• Цүнх барьж дарга болоод шинэ "зөвшөөрөл", "стандарт", "журам" зохиож зах зээлийг боомилно, тэгээд тэр гацаагаа тайлж өгөх замаар хахууль, хувь авна.
• Цалин нь албан ёсоор 2.5 сая, гэтэл 2 жилийн дараа Land Cruiser 300, Зайсанд хаус, хэдэн тэрбум төгрөгийн хадгаламж.
• Баригдвал 40 сая төгрөгөөр торгуулаад л өнгөрнө. Эсвэл АНУ, Канад руу улс төрийн орогнол нэрээр гараад, хулгайлсан хэдэн сая доллараараа насаараа "хаан" шиг амьдарна.
Бизнес хийвэл эрсдэл нь чинийх, ашиг нь хамгийн сүүлд. Улс төрд орвол эрсдэл нь татвар төлөгчдийнх, ашиг нь цэвэр таных.
Утаа, түгжрэл, ядуурал, эрчим хүч 30 жил шийдэгдэхгүй байгаагийн учир энэ: асуудлыг шийдчихвэл төсөв, тендерийн бялуу дуусна.
"Монгол яагаад хөгждөггүй юм бэ?" гэж гайхдаг. Гэтэл баялаг бүтээснээс илүү зохиомол гацаа үүсгэж, мөнгө хуваарилсан нь баяждаг системд хэн үйлдвэр барих гэж нойргүй хонох юм бэ?
Таны бодлоор: Монголд өнөөдөр бодитоор бизнес хийж баялаг бүтээх нь эх оронч үйлдэл үү, эсвэл зүгээр л гэнэн явдал уу?
batata retweeted
Шүгэл үлээгчээ барьж авч бүлэглэн, сүрэглэн шүүхээр буллиддэг улс манайхаас өөр байдаг болов уу?
batata retweeted
2021 онд Meta Вьетнамд зохион байгуулалттай mass reporting network илрүүлж устгасан.
Тус сүлжээ нь Вьетнамын засгийн газрыг шүүмжилдэг идэвхтнүүд болон бусад хүмүүсийг онилж, жинхэнэ, давхар болон хуурамч аккаунтууд ашиглан нэг хүний эсрэг хэдэн зуу, заримдаа хэдэн мянган report явуулдаг байжээ.
Зарим тохиолдолд хуурамч аккаунт үүсгээд, жинхэнэ хэрэглэгчийг impersonation хийсэн гэж худал report хүртэл хийдэг байсан байна.
Монголчууд маань маш олноороо ашиглаж бгаа Threads үнэхээр ардчилсан биш, эрх баригч нам болон улс төрчдийг шүүмжилсэн аккаунтуудыг троллууд нь репортлоод хаалгадаг юм бна.
Би өөрөө ч Threads аккаунтаа хаалгасан, маш олон аккаунтаа хаалгасан залуучуудтай таарлаа!
"Мета Монголын ардчилалд заналхийлж бна уу? " гсн утгатай нийтлэл бичиж олон улсын хэвлэлүүдэд бичих гээд бэлдчихсэн байна.
Нэг нэгээрээ АI assistant -тай deal хийгээд болохгүй бгаа тул Мета-н удирдлагуудад энэ хэцүү байдлаа хүргэмээр бна!
Эрх баригч нам, тэдний гар хөл бологсод Монголынхоо бүх хэвлэл мэдээлэлтэй хаалтын гэрээ хийж муу муухайгаа нуудаг, олон нийтийн сүлжээнд шүүмжилсэн хүмүүсийг зохион байгуулалттай репортолж хаалгадгыг би өөрөө мэдэрсэн учир, энэ шудрага бус, муйхар аргатай ямар нэгэн байдлаар тэмцэх ёстой юм бна гэж их удаан бодлоо! Цөөхөн Монголчуудаа нэг нэгээр нь амыг нь хааж сүр хүчээ үзүүлдэг, дарангуйлагч намын бохир ү.а-г таслан зогсоох цаг нь болсон!!!!
batata retweeted
Яагаад та нар муусайнчууд ажлаа хийж байхдаа нэг ч үг ярьдаггүй хэрнээ хэн ч биш болсон хойноо ингэж гонгинодог юм.
Одоо байгаа УИХ, засгийн газрын гишүүд, аймаг, сум, дүүргийн гишүүд одоо л байгаа хугацаандаа асуудлаа ярь. Дараа бол май шүү намчидаа...
batata retweeted
Хиймэл оюун ухаан ашиигла, цахимжуул‼️
Төрийн өмчийн компаниудыг хувьчил‼️ Тэгвэл шахааны орон тоо байхгүй болно‼️
Ж.Баярмаа: Төрийн албыг цомхон чадварлаг болгохгүй л юм бол төсвийн урсгал зардал багасахгүй байна‼️
batata retweeted
Салбарт нь ажиллаж буй мэргэжилтнүүдтэй ярилцаж зээлийн хүүг бууруулах ямар арга зам буйг хэлэлцэв. Маш тодорхой дараах зүйлсийг хэлж байна. Энэ дундаас манай шүүхийн ялзрал анхаарал татав. Иргэний хэргийн маргаан шүүх дээр дунджаар 4 жил болж байж шийдэгддэг гэнэ. Арай гэж ингэж шүүхээс авлагаа барагдуулах шийдвэр гарсан ч Шүүхийн шийдвэр гүйцэтгэл дээр очоод 5 хэргийнхээ зөвхөн 1-ийг нь арай гэж шийдүүлдэг бурангуй тогтолцоо үйлчилж байна. Ядаж энэ 4 жилийг 3 жил болгож багасгавал манай зээлийн хүү багадаа 1%-иар буурах боломжтой гэж байна. Тэрнээс биш бараг 600 ББСБ ажиллаж буй төгс өрсөлдөөнт энэ зах зээл санхүүгийн бүтээгдэхүүний үнэ болсон зээлийн хүүг хүчээр тохируулах ямар ч боломжгүй ажээ.
1. Инфляциа бууруулах, нэг оронтой тоо руу оруулах
2. Халамжаа багасгах буюу болих, ажил эрхлэлтийн нэмэгдүүлэх
3. Төсвийн алдагдалтай тэмцэх
4. Шүүхийн ялзрал, Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн систем дээр реформ хийх
5. Эдийн засгийн салбарууд дахь төрийн оролцоог эрс багасгах, Засгийн газар "Чөлөөлье" хөтөлбөрийнхөө үр дүнг гаргах
6. Төрийн өмчит компаниудыг даруй хувьчлах
7. Гадаадын хөрөнгө оруулалтыг эрчимтэй татах
8. Том төслүүд хэрэгжүүлэх
@SyndicateTalk нэвтрүүлгийн шинэ дугаарыг 11 сарын 11-ний Лхагва гарагийн 22:10 цаг, 11 сарын 12-ны Пүрэв гарагийн 10 цаг, 11 сарын 14-ний Бямба гарагийн 22:10 цаг, 11 сарын 15-ны Ням гарагийн 17 цагаас @TenGerTV-ээр хүлээн авч үзээрэй!
Replying to @EBumayush
Тэр одоо хугацаа нь дууссан бхаа, аль Соц үеийн сав биз, төмрийн хог
batata retweeted
baabar.mn/baabar/mongol-tuuh…
Коммунист системийн нуралт, түүнтэй хамт Монгол оронд чөлөөт нээлттэй нийгэмийн тогтолцоо ялснаар түүхийн үнэн баримт үй олноороо ил болсон. Зэрэгцээд СССР-т нууцлагдан хадгалагдаж байсан архивийн баримтууд ч нээлттэй боллоо. Мөн Ивэн Томасын “Алх дөшний завсар. Хятад ба Оросын Гадаад Монголд явуулсан бодлого, 1911-1921” хэмээх бүтээлд Тайвань дахь нээлттэй болж амжаагүй архивын асар их материалыг ил болгосон юм.

































