Jargalsuren retweeted
Топарын энэ олон жилийн хугацаанд хүн загнаад үүрэг даалгавар өгөөд байсан ажлаас ямар ямар ажил биелэв.
Хэлээч?
Jargalsuren retweeted
Иргэн Д.Бадамханд: Намайг Донлойн Бадамханд гэдэг. Би 2024 оны арваннэгдүгээр сард ТАЗ-ийн зөвлөлөөс зохион байгуулсан төрийн жинхэнэ албан хаагчийн сул орон тоог нөхөх сонгон шалгаруулалтад орж, тухайн шалгалтад хамгийн өндөр оноо авч нэгээр жагссанаар Цэцийн Тамгын газарт төрийн жинхэнэ албан хаагчаар томилогдон ажиллах нөхцөл бүрдсэн.
Гэвч томилох эрх бүхий албан тушаалтан эс үйлдэхүй гаргаж, удаан хүлээлгэсний эцэст зарласан сул орон тооноос өөр албан тушаалд томилсон. Энд ажилд орохоосоо өмнө үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавих, хүний үндсэн эрхийг хамгаалах чиглэлээр эрх зүйн хамгийн өндөр хүчин чадалтай шийдвэр гаргадаг шударга ёсны манаач болох сайхан байгууллага гэж төсөөлж байсан. Харамсалтай нь би Цэцийн тамгын газарт удаан хугацаанд хөдөлмөрийн харилцаан дахь шууд болон шууд бус ялгаварлан гадуурхалт, ажлын байрны дарамт, хөдөлмөрийн тэвчишгүй орчинд ажиллалаа. Зайсан толгойн хажууд олон нийтээс алслагдсан, төрийн тусгай хамгаалалттай хашаан дотор хүний үндсэн эрхийг зөрчин ажлын байрны дарамт, хөдөлмөрийн тэвчишгүй нөхцөлд ажиллана гэж би өөрийгөө огтоос төсөөлөөгүй.
Ялангуяа, Цэцийн гишүүнээр найман жил ажиллаж байсан, өндөр насны тэтгэвэртээ гарсан ахмад настан төрийн албаны хууль тогтоомжийг зөрчин төрийн жинхэнэ албан хаагчийн үүргийг түр орлон гүйцэтгэхдээ албан тушаалын давуу байдлаа хэтрүүлэн ашиглаж, хүний нэр төр, биед халдах, хэрээс хэтэрсэн ажлын байрны дарамт үзүүлнэ гэдэг хэн ч төсөөлөхийн аргагүй асуудал. Би энд ажиллах хугацаанд надад тохиолдсон үйл явдал, дарамт, шахалтаас Үндсэн хуулийн Цэцийн тамгын газар нь “Үндсэн хуулийн Цэц” гэх сайхан нэрийг барьж төрийн албаны хууль тогтоомжийг уландаа гишгэж, хүний үндсэн эрхийг зөрчдөг юм байна гэж ойлгосон. Учир нь ажилд орохын өмнөх ярилцлагын үед болон орсны дараа нэр бүхий албан хаагчид “Цэцийн тамгын газар зүгээр нэг хүн ажиллдаггүй” хэмээн илтэд дарамтлах өнгө аясаар ярьдаг байсан. 2025 оны наймдугаар сард би ээлжийн амралтын дундуур ажил дээрээ очиход хүний нөөцийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Д.Д нь “Чи сургуульдаа явахаар чөлөөлөгдөх хүсэлтээ хэзээ өгөх гэж байна” гэж асууж эхэлсэн. Эндээс эхэлсэн үйл явдал үргэлжилсээр өнөөдөр хууль бусаар ажлаас чөлөөлөгдсөндөө харамсаж байна. Өнгөрсөн долоо хоногт буюу 2026 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн захирамжаар халагдсан. Тодруулбал, 2026 оны дөрөвдүгээр сард Улсын гуравдугаар төв эмнэлэгт зүрхний цоорхой нөхөх мэс ажилбар хийлгэхдээ ээлжийн амралт олгох хүсэлтийг захиргаанд гаргасан боловч амралт олгохгүй эс үйлдэхүй гаргасан. Мөн би 2026 оны есдүгээр сарын 13ны өдөр гадаад улс руу докторын ажлын урьдчилсан хамгаалалтад явахдаа дотоод журмын дагуу цалинтай чөлөө олгох хүсэлт гаргасан боловч мөн л ажил хаяж явсан, тасалсан гэж ажлын хэсэг дүгнэсэн байсан. Гэтэл надтай зэрэгцээд Тамгын газрын зарим албан хаагч Herba lifeын эрүүл хооллолтын клубийн сургалтын ажлаар гадаад улс руу явахад чөлөө олгосон байх жишээтэй. Ер нь ганц энэ тохиолдол ч биш, Тамгын газрын албан хаагчид гадаад улсад сургалт, семинар, хурал, арга хэмжээнд оролцоход явахад хоёр жил хүртэл цалинтай л явуулдаг л даа. Тэгээд ч мэргэжил, мэдлэгээ дээшлүүлэх нь төрийн албан хаагчийн нийтлэг эрх шүү дээ. Үүнийг Төрийн албаны тухай хуулийн 38.1.9 дүгээр зүйлээр баталгаажуулсан байдаг.
Ер нь Цэцийн тамгын газарт төрийн албаны хууль тогтоомж хэрэгжилт маш муу байдаг. Жишээ нь, нийт 50 гаруй албан хаагчдын бараг 80 хувь орчим нь анхнаасаа бусаар томилогдон ажилласан, одоо хуульд нийцсэн мэт боловч хууль бусаар томилон ажиллуулсныхаа дараа хууль ёсных мэт болгосон байдаг нь ажиглагддаг.
Энэ нөхцөл байдлын ард Төрийн албаны зөвлөлөөс зохион байгуулдаг ерөнхий болон тусгай шалгалтын үр дүнгийн асуудал яригдах учиртай. Ерөнхий шалгалтыг улирал тутам нэг буюу жилдээ дөрвөн удаа авч байна. Энэ шалгалтад оролцогч ихээхэн төлбөр төлөхгүй ч гэсэн шалгалтыг зохион байгуулахад улсын төсвөөс багагүй зардал гарч байгаа. Төсвийн хөрөнгөөр үр дүнгүй хоосон шалгалт зохион байгуулдаг байж болохгүй.
dnn.mn/article/6adbb5652ea03…
Jargalsuren retweeted
С.Шаарийбуу: Яг одоо Малайзад миний давж заалдах хүсэлтийг цуцлах хурал болж байна…
Малайзын нөлөө бүхий хүмүүсийн гарт хайрт охиноо алдсан буурал багшийн тэмцэл 20 жил үргэлжилж, гадныхан баримтат кино бүтээжээ.
Яг энэ цагтай давхцаж хэрэг хэрхэж байгаа талаар С.Шаарийбуу “Энэ 20 жилд МАЛАЙЗАД 4 монгол иргэнийг хамгийн зэрлэг аргаар хөнөөж 40 гаруй хүнийг наймаалан зарсан байдаг. Өнөөдөр миний хамгийн ХАР ӨДӨР. Малайзад баярын өдөр тохиодог. Гэтэл яг одоо миний давах хурлыг цуцлах шүүх хурал болж байна.Манайхан ЗӨӨЛӨН ХҮЧНИЙ БОДЛОГОТОЙ гэж сөгдөж ,МАЛАЙЗЫНХАН хатуугаар хандан "тохуурхаж" байна” гэв.
Jargalsuren retweeted
Г.Уянга: НЗДТГ-ын байрны 3, 4 давхарт 'Нэгдсэн төв' нэртэй салбарт 'Олон нийтийн сүлжээ хариуцсан ажилтан' нэршлээр 14 хүн иргэдийн татварын мөнгөнөөс цалинжин, тролл хийдэг мэдээлэл ирсэн.
Jargalsuren retweeted
Орон сууцны залилангийн араас жил гаран явлаа.
Үндсэн 3 чиг бий.
1) Улаан цайм залилан хийчихээд "Цагдаа шүүхээрээ яваарай. Яахыг чинь харна аа" гэж басамжилдаг байв. Одоо ингэж хэлдэг хүн байхгүй болсон.
Цагдаа прокурор хүн хүч хаяж, онцгой анхаарал хандуулж эхэлсэн. Оны эцэс гэхэд цэгцэндээ орох байх.
2) Тэг дундаа гацсан төслүүд бий. Эднийг цааш үргэлжлүүлж хүмүүсээ байранд оруулах ёстой. Оноос өмнө 1-2 төсөл дээр хөдөлгөөн оруулахаар ажиллаж байгаа.
3) Бүртгэл хийдэггүй байсныг залилагчид овжин ашигладаг байсан. Өнөөдөр ЗГ-аас "урьдчилсан бүртгэл" хийдэг болгов. Ингэснээр цаашид олон мянган хүн залиланд өртөхөөс сэргийлсэн.
Бага багаар, нэг нэгээр нь ажлаа нугалаад л явж байна да.
Jargalsuren retweeted
Nyambayar Batbayar:
Хайран сайхан нутаг, хайран сайхан ан амьтад минь! Сүүлийн хоёр жил манай судлаачид шувуу, загасны судалгааны ажлаар Гурван голын эх явах гээд ёстой чадаагүй. Нөмрөгийн застав хүрээд тэндээ ажиллааад л буцдаг. Дээш явах гэхээр хилийнхэн зөвшөөрдөггүй.
Уул нь Улсын тусгай хамгаалалттай газар судалгааны ажил хийхээр харьяа яамнаасаа, Хил хамгаалах ерөнхий газраасаа хууль ёсны зөвшөөрлөө аваад явж буй судлаачид байгаад байдаг.
Арга ядаад хамаг юмаа үүрээд талдаа 15 км орчим явган явж байж ажлаа амжуулаад ирж байсан. Гэтэл тэр анчид яаж яваад зохих бүх зөвшөөрлөө аваад явдаг судлаачид биднийг оруулдаггүй газарт нэвтэрч чадваа. Яадаг хар гайнууд вэ? (уучлаарай үнэхээр бухимдмаар юм болж байна даа)
Jargalsuren retweeted
Маш харамсалтай.
Зөвхөн хүн машин хүрэх наагуур биш МОБИКОМЫН Япон , Монгол нийлсэн эрхэм захирлуудын ГУРВАН ГОЛЫН зугаацал НӨМРӨГИЙН ДАРХАН ЦААЗАТ газрыг тэр чигээр нь шатаасныг өнөөдөр хэн ч мэдэхгүй бгаа.Таван машинтай ан агнуур хийж явахад нь нэг машин нь шатсанаас үүдсэн түймэр ГУРВАН ГОЛ түүний ойр орчмыг үнсэн товрог, сөнөсөн ертөнц болгож, бүр цаашаа хамгийн урт үргэлжлэх хайрхан БАЯН ХЭЭР лүүгээ түймэр орсоон гэдэг чинь СОЁЛЗ уулын чигт яг ингээд асаж блаа.
Наад талаас машин , хүн очих боломжтой хэсгүүдэд маш их хүн хүч ажиллаж бгаа ч цаашаа үнэндээ орж унтраах ямар ч боломж бхгүй.Тэнгэр хангай хураа хайрлах , эсвэл Хятадын хил рүү тулах'
Өөдөөс нь цурам тавина.Хил дагуу битүү Хятадын гал сөнөөгчид машин техникүүдтэйгээ өчигдрөөс хойш бэлэн байдалд зогсож байсаан.
Бид нэвтрүүлгийн зураг авалтаар СОЁЛЗ ууланд хүрч ,МОДТОЙ хамраар өртөөлж яваад НӨМРӨГИЙН ТҮЙМЭР ээс сайн зохион байгуулалттай зогсолтгүй цогих морины хүчээр ГУРВАН ГОЛЫН шатсан цурам дээр гарсан тулдаа аврагдлаа.
Хамгийн хайран нь онгон бүс гэгддэг НӨМРӨГИЙН дархан цаазат газар ан амьтадтайгаа, ургамал модтойгоо хуйхлагдлаа.
Наашаа ч маш өргөн тархжээ.
Хэний зөвшөөрлөөр хэнүүс яасан гэдгийг түймэр унтарсны дараа харсан үзсэн хүний хувьд ярих болноо.Тусгай хамгаалалттай энэ газар луу жирийн иргэд орж чадахгүй.
Түймэр маань хурдан унтраг.
Маш харамсалтай байна.
Via Delger New Channel Suren
Jargalsuren retweeted
Германаас Монголд суугаа суурин төлөөлөгч Маркус Лох гал гарсан тухай болон өөрсдийгөө “чухал” гэж үздэг манай улс төрчдийн талаар ингэж бичжээ.
“Улаанбаатарт сэтгэл гонсойж байна”
Тэнд бараг хагас цагийн турш гал шатаж байна. Миний таамаглаж байгаагаар энэ нь Олимпик Резиденсийн хажууд байсан хуучин зочид буудлын барилгын талбай юм.
Гал түймэр унтраах албаныхан техникээ үр дүнтэй байрлуулж чадахгүй байгаа бололтой. Бичлэгээс галын машинууд байрлалаа эзлэх гэж хэрхэн хүндрэлтэй байгааг харж болно.
Магадгүй Улаанбаатарын эрх баригчид болон өөрсдийгөө “чухал хүмүүс” хэмээн үздэг нөхдүүд замын түгжрэлийн эмх замбараагүй байдал, гал унтраах албаны тоног төхөөрөмжийн хангалтгүй байдал, барилгын талбайнуудын эрсдэл, харамсалтай нь одоо байгаа барилгуудын аюулгүй байдлын асуудлыг хэрхэн шийдэх талаар бодож үзэх хэрэгтэй байх. Миний бодлоор, ийм нөхцөлд онцгой байдал үүсвэл эдгээр барилга байгууламжийн галыг амжилттай унтраах боломжгүй байж мэднэ.
Аз болоход энэ удаа барилгын талбай л шатаж байна. Хэрэв орон сууцны барилга байсан бол олон хүн амь насаа алдах байсан!
Гал унтраах ажиллагаанд оролцож буй гал сөнөөгчид эсэн мэнд буцаж ирээсэй гэж хүсэж байна. Хэсэг хугацааны өмнө гал сөнөөгчид харамсалтайгаар амь насаа алдсан нэгэн хэрэг гарсныг та бүхэн санаж байгаа байх. Ажил үүргээ гүйцэтгэж яваад хамгаалах хэрэгсэл нь гэмтвэл гал сөнөөгчид өөрсдийнхөө мөнгөөр сольж авах шаардлагатай болдог гэж хүртэл сонсож байсан.
Гэвч энэ бол Монголын албан тушаалтнууд болон өөрсдийгөө чухалд тооцдог хүмүүсийн нийтлэг төрх юм. Тэд ард иргэдэд бодитой ашиг тустай зүйл хийхийн оронд сүржин, хэт том амбицтай төслүүдийг илүүд үздэг!
Ингэж шулуухан, илэн далангүй хэлсэнд уучлаарай!
Одоо энэ газрын хулгайгаа боль оо Ардын нам аа. Энэ Нянбаатрын чинь хотод үлдсэн сүүлийн хэдхэн ногоон байгууламжыг хядаад вокзалын дунд саад байсан газар ийм том урт байгууламж бариад эхэллээ. Энэ чинь суурь нь арматур нь газар доорх зогсоол биш байна.
Зурагтаараа өөр байна.
Jargalsuren retweeted
ЗГ шуурхай хуралдаанаар хамгийн сүүлд 2022 онд үржлийн ямаа Францаас импортлох зөвшөөрөл авч?! За энэ Арвас ямаа хэнтэй хуйвалдаж хаагуур орж ирснийг харж дээ?! Монгол улсын хилийн хорио цээр хяналт ямар зах замбараагүй болсныг ХАР @NyamUchral @Nomt7
Jargalsuren retweeted
Энэ хөтөлбөр Дэлхийн хамгийн өндөр дүнтэй сколаршип байдаг байлаа. Гоё хөтөлбөр шүү хүүхдүүдээ сойгоод үзээрэй 👇👇👇✍️
jds-scholarship.org/country/…?
Jargalsuren retweeted
Ххахаха завтай наасан
Ингэхэд гэмтэл-содонгиин зам 6 дахь жилдээ дууссангүй
Сэлбиин далан-тохижилт 3 дахь жилрүүгээ ордоо дууссангүй кк
1-р хорооллын арын үамын боржур солилт давхароаж нялах ажил 3 дахь жилрүүгээ үсрэн орлоо-дууссангүй ккк
100 айлын гүүрнээс дээших үам 3дахьжилрү
Jargalsuren retweeted
Ковидын үеээр УБТЗ-ынхан төмөр замын баяр гэж баахан орос оруулж ирээд тахал тараасан. Одоо Эрхүүгийн тахлыг оросууд тээж ирэхийг бас хүлээгээд налайгаад бж бнуу. Урьдчилан сэргийлэх арга хэмжээ яаралтай авахгүй бол засаг огцрох цаашаа үр дагавар хүлээж бгаа шүү.
Jargalsuren retweeted
Наад ямааны годрон чинь үхлийн хувь өндөр, зүгээр л сүргээр нь хиаруулна, эзэн холбогдочгүй бололтой?! Хэн оруулж ирсэн нь мэдэгдэхгүй ч гэх шиг ?! Нөгөө Малын эмч болчихсон Сайд яачив ?!
Jargalsuren retweeted
Өвчтэй ухна оруулж ирээд хорио цээргүй тараана гэдэг бол террор үйл ажиллагаа ч дээ Үхэл бараг 100 хувь
This quoted post is unavailable.


































