Цагаанцоожийн ЭНХБАТ (@ebe_under) header
Цагаанцоожийн ЭНХБАТ (@ebe_under) profile picture

🇰🇷BBA 🇺🇸 MS Management l Banking & Finance l Economy l Digitalization

Joined March 2011
Photo by Цагаанцоожийн ЭНХБАТ (@ebe_under)Photo by Цагаанцоожийн ЭНХБАТ (@ebe_under)Photo by Цагаанцоожийн ЭНХБАТ (@ebe_under)Photo by Цагаанцоожийн ЭНХБАТ (@ebe_under)Photo by Цагаанцоожийн ЭНХБАТ (@ebe_under)Photo by Цагаанцоожийн ЭНХБАТ (@ebe_under)Photo by Цагаанцоожийн ЭНХБАТ (@ebe_under)Photo by Цагаанцоожийн ЭНХБАТ (@ebe_under)Photo by Цагаанцоожийн ЭНХБАТ (@ebe_under)Photo by Цагаанцоожийн ЭНХБАТ (@ebe_under)
Цагаанцоожийн ЭНХБАТ retweeted
Нийслэлийн ХҮН нам, Сөүлийн Ардчилсан нам хамтын ажиллагааны санамж бичиг байгуулж, гарын үсэг зурлаа ubn.mn/articles/6af298eb592c… @otgooorbis @dorjkhand_t
1
9
9
955
Цагаанцоожийн ЭНХБАТ retweeted
Салбарын хүний нөөцийн бодлогыг сэргээж, хүнээ, залуусаа дэмжих зайлшгүй шаардлага байгаа. Энэ хүрээнд “Эрчим инженер” хөтөлбөрийг эхлүүлж байгаа бөгөөд анхны сонгон шалгаруулалтад урьж байна 👷🏻‍♂️👷🏻‍♀️ Эхний ээлжинд Энэтхэг улсад 30 инженер, техникийн ажилтныг богино хугацааны тэтгэлэгт сургалтуудад хамруулна. forms.gle/DjrcxabA9j2PWsUs9 энэ холбоосоор бүртгүүлээрэй ✍️ #Бодлого139
4
21
2
32
1,721
Цагаанцоожийн ЭНХБАТ retweeted
Жинхэнэ түгжилджээ. 🗡️🗡️🗡️🗡️🗡️
11
78
4
152
4,878
Цагаанцоожийн ЭНХБАТ retweeted
ДЦС3-ийн өргөтгөлийн талаар товч. Зураг төсөл боловсруулах гэрээг “ДЦС-3” ТӨХК болон ОХУ-ын “Интер РАО Экспорт” компани хооронд байгууллаа. Одоогоор зөвхөн зураг төсөл боловсруулах ажил бөгөөд энэ ажлын үр дүнд төслийн шийдэл, үнэ өртөг тодорхой болж, бүтээн байгуулалтын шийдвэрийг жич хэлэлцэж гаргана. Төслийн хүрээнд ДЦС3-ийн дунд даралтын 48МВт хэсгээ бүрэн буулгаж шинээр 250МВт станц барьж, өндөр даралтын хэсгээ 50МВт-аар өргөтгөнө. Ингэснээр 84,000 өрхийг цахилгаанаар, 30,000 өрхийн дулаанаар хангах шинэ эх үүсвэртэй болно.
20
11
5
25
3,228
Цагаанцоожийн ЭНХБАТ retweeted
Энд ямар элэнцгийнх нь хулгай байхав вэ дээ... улс төрийг ингэж хийхгүй ээ :). 10 аймгийн Солонгосын хөнгөлөлттэй зээл аль 2018 онд зурсан гэрээ. Гүйцэтгэгч солонгос компани нь дампуурснаар ажил нь 47% гүйцэтгэлтэй каркас болон гацаж, 2024-2025 онд нэмж ямар ч ажил явагдаагүй. 2025 онд Солонгосын шүүх дампуурлыг нь зарласан, араас нь ЭХЯ гэрээгээ цуцалсан. Төсөлд нийт зээлийн 42%-ийг ашигласан байгаа. Тэр хөнгөлөлттэй зээлийг үргэлжлүүлэн ашиглах гэдэг нь эцэс нь харагдахгүй шүүхийн маргаан руу татагдан орж ярвигтай процесс болно, хугацаа алдах, алдагдал ихсэх учир ЗГ-аас төсвийн хөрөнгөөр хурдан дуусгаж 2028-29 оны өвлөөс өмнө ашиглалтад өгөх шийдвэр гаргасан. Эс бөгөөс 2030 онд ч бахь байдгаараа байж байхыг үгүйсгэхгүй. Аймгуудад дулааны станц хурдан хэрэгтэй байна, хангалттай хугацаа алдсан. Ердөө л ийм, энгийн.
М.Энхцэцэг: Дахиад ХҮН намын хулгай чинь явагдах гээд байгаа юм биш үү. 10 аймгийн ДЦС-ыг БНСУ-ын 0.18 хувийн маш бага хүүтэй зээлээр нь дуусгахгүй яагаад Оюутолгойн ногдол ашгаар дуусгах гээд байгаа юм бэ⁉️ Б.Найдалаа: Та УИХ-ын танхимд хулгайч гэж ярихгүй шүү. 10 аймгийн ДЦС-ын төсөл 2018 онд эхэлж 2026 онд дууссан байх ёстой ч гүйцэтгэл нь 47 хувьтай байна. Бид хүү багатай зээл ашиглана гээд дахиад 10 жил болох юм уу. ҮГҮЙ‼️ @EnkhtsetsegPhD @dorjkhand_t
18
26
8
30
5,256
Цагаанцоожийн ЭНХБАТ retweeted
ДУНДАЖ ДАВХАРГЫН ОРЛОГЫГ НЭМЭГДҮҮЛЭХ, ДУНДАЖ ДАВХАРГАА ХАМГААЛАХ ЗОРИЛГОТОЙ ХҮН НАМ БАЙГУУЛАГДСАН Д.ГАНТУЛГА, ХҮН намын Ерөнхий нарийн бичгийн дарга: Монгол Улсад зорилго байх ёстой, ХҮН намын хувьд дундаж давхаргын орлогыг нэмэгдүүлэх, дундаж давхаргаа хамгаалах зорилготой байгуулагдсан. УИХ, Засгийн газарт ХҮН намыг төлөөлж буй гишүүд маань энэ зорилгынхоо төлөө амжилттай ажиллаж байгаа. ✅Т.Доржханд Шадар сайд эрчим хүчний реформыг ахалж, хөрөнгө оруулалтын хуулийг батлууллаа ✅Б.Найдалаа сайд Эрчим хүчний реформыг хэрэгжүүлэхийн төлөө амжилттай ажиллаж байна ✅П.Ганзориг УИХ дахь ХҮН намын зөвлөлийн дарга Оюу толгойн сонсголын ажлын хэсэгт манлайлж ажиллалаа. Үүний үр дүнд өнөөдрийн ногдол ашгийг авах хэлэлцээрийн суурийг тавьсан ✅Б.Мөнхсоёл гишүүн Усны тухай хуулийг өргөн барилаа ✅Л.Энхнасан гишүүн сургуулийн орчинд хүүхдийн аюулгүй байдлыг хамгаалах замын хөдөлгөөний тухай хуулийг өргөн барихаар ажиллаж байна. ✅Г.Уянгахишиг гишүүн санхүүгийн зах зээлийн хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах хуулийн төслийг батлууллаа ✅П.Наранбаяр гишүүн цахим орчинд хүүхдийн оролцоог зохицуулах хуулийг батлуулах зэргээр манай гишүүд намын мөрийн хөтөлбөр, зорилгыг хэрэгжүүлэхийн төлөө тууштай ажиллаж байна.
1
9
5
451
Цагаанцоожийн ЭНХБАТ retweeted
"Улаан бал"-ын дараагийн хөтлөгч нь чардайж байгаад эрчим хүчний үнийг чөлөөлүүлчихвэл мөн сайхан аа...
Ч.Лодойсамбуу: “Улаан бал”-ын хөтлөгч чөлөөт зах зээлийг дэмждэг, Ардчилалдаа хайртай хүн байх ёстой. “Улаан бал”-ын дараагийн хөтлөгч🎤 ямар хүн байх ёстой вэ? Хөтлөгчийг сонгон шалгаруулна. Бүртгүүлэх холбоос⬇️ docs.google.com/forms/d/e/1F…
3
3
2,092
Цагаанцоожийн ЭНХБАТ retweeted
Улсын төсвийн тодотголоор Эрчим хүчний салбарын төсөвт гурван тоо л өөрчлөгдсөн. Хасагдсан нь 5/31-нээс өмнө гэрээ байгуулж чадаагүй хөрөнгө оруулалтаас татагдсан 19.9 тэрбум, урсгал зардлаас хэмнэсэн 167.3 сая. Харин нэмэгдсэн нь татаас 200 тэрбум (импортын үнэд 107.3, засвар тоног төхөөрөмжид 92.7). Бөөн бодлого, тооцоо, ажил, яриа хэлцэл болж, хасч талласаар энэ дүнг тавиулсан. Гэтэл өнөөдөр нэг гишүүн зүгээр л санал гаргаж санал хураалгаад 13.8 тэрбумыг нь өөр зориулалтаар "дээрэмдлээ". Тэр төсөв хайж буй зорилгыг нь үгүйсгээгүй, тэрнийхээ төлөө урьдчилан төсөв боохоос өмнө бодох, тооцох, ажиллах, нөлөөлөх, өөрөөр хэлбэл гишүүд улс төрөө өөрсдөө хийх ёстой юм. Барьсан загасыг булааж авдаг шиг юм байж болохгүй, тийм бодлого, төсөв ч гэж байх ёсгүй. Төсөв болгоны цаана асуудал шийдэл, ажил, хүн байгаа.
1
15
2
25
1,291
Цагаанцоожийн ЭНХБАТ retweeted
Олон Улсын Валютын Сангийн Монгол Улсыг хариуцсан ажлын хэсгийнхэнтэй уулзаж байна. Яг л миний энд хэлээд буйг л сануулаад л байна. Эцэстээ төсвийн зарлага нэмэгдэж энэ нь инфляцийг хөөрөгдвөл Монгол Банк бодлогын хүүгээ өсгөх болно. Гэхдээ банкны бие даасан байдал энд их чухал. Гол хэлээд буй зүйл нь тогтмол бус орлогоор байнгын гарах урсгал зардлыг санхүүжүүлж буй нь эрсдэлтэй. #ЭдийнЗасгийнБайнгынХороо #ТөсвийнБайнгынХороо
3
8
1
24
1,384
Цагаанцоожийн ЭНХБАТ retweeted
“Монгол Улсын эрчим хүчний бие даасан байдал", "Монголд цахилгаан тасрах" асуудал нь газар тэнгэр шиг ялгаатай ойлголт‼️ Манай цах.станцуудын насжилт 40-50 жил, хуучин, элэгдсэн, бүтэн хүчин чадлаар ажиладаг тул эвдрэл байнга гарч, цахилгаан тасардаг. Сүүлийн 35 жил төсвийн хөрөнгөөр халамж тарааж, 330 суманд цемент зуурснаас бус дэд бүтэц, эрчим хүчний шугам сүлжээнд хөрөнгө оруулалт хийгээгүй нь бодит үнэн. Үр дүнд нь цахилгаан шугам, сүлжээ унадаг, цахилгаан тасардаг. Үүнийг өөрчлөх гэж ХҮН нам эрчим хүчний реформыг гардаж хэрэгжүүлж байна. Чадахгүй бол зайгаа тавьж өгөхөд бэлэн. Гэхдээ худал ЭХ ОРОНЧИД , цахилгаан станц барих аливаа төслийг ГАЦААГЧДЫН хүсэлтээр эхлүүлсэн ажлаа зогсоож, улстөрөөс явж тэднийг баярлуулахгүй, ард нь гарна‼️ #ЭрчимХүчнийРеформ
8
34
9
50
11,219
Цагаанцоожийн ЭНХБАТ retweeted
Монгол Улс эрчим хүчний хувьд биеэ даасан системтэй болох ажил бодитоор өрнөж байна. Жил бүр 140.0 сая ам.доллараар эрчим хүч худалдан авдаг байдлыг зогсоож Монгол Улс өөрсдөө дийлэнх эрчим хүчээ үйлдвэрлэх, нийлүүлэх ажил гараанаас гарч байна. 🇲🇳🇲🇳🇲🇳 Монголчуудыг танкаар айлгаж төмөр зам бариулаагүй гацаагчид, төрөөр хөлжсөн нүүрсчид энэ удаа Монголчууддаа, хувийн секторт боломж олго, хол бай‼️ #ЭрчимХүчнийРеформ facebook.com/share/v/1F9nARE…
29
36
10
71
6,324
Цагаанцоожийн ЭНХБАТ retweeted
Аукцион лайв явж бна. facebook.com/share/v/1F9nARE…
2
9
2
26
4,878
Цагаанцоожийн ЭНХБАТ retweeted
Монгол Улсын Ерөнхийлөгч @UKhurelsukh Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа 2018 онд Эрдэнэбүрэнгийн УЦС-ын төслийг анх эхлүүлж байсан бөгөөд өнөөдөр төслийн талбарт ирж ажиллалаа. Бүтээн байгуулалтын явц 40%-тай, ямар нэг саадгүй үргэлжилж байна. 2030 онд ашиглалтад өгөх хуваарьтай хэдий ч наана нь оруулахаар хичээцгээж байна. Эрчим хүчний хараат бус байдлыг хангах, системийн уян хатан байдлыг сайжруулахад онцгой чухал үүрэгтэй түүхэн төсөл. #Бодлого139 #Чөлөөлье
3
11
2
42
3,231
Цагаанцоожийн ЭНХБАТ retweeted
Нийслэл болон төвийн бүсийн өсөн нэмэгдэж буй цахилгаан, дулааны хэрэглээг хангах 5,6 дугаар ДЦС-г барьж байгуулна. Олон жил шийдэж чадаагүй, ашиглах хугацаа нь дууссан "ДЦС-3"-ын 5 дугаар турбогенераторыг шинэчилнэ. #ЕСөнШийдвэр #Төсөв2027 #Бодлого139
9
17
3
25
8,483
Цагаанцоожийн ЭНХБАТ retweeted
Бизнесүүдийг намаас #чөлөөлье! Тусгай зөвшөөрлөөр дамжуулж удирдаж байна. Худалдан авалтаар дамжуулж удирдаж байна. Өөрийн талын бизнесийг дэмжиж, үлдсэнийг шахаж байна. Эдийн засаг бүхэлдээ намын эзэмшилд очлоо. Арай дэндлээ. Ж.Золжаргал Төсвийн тодотгол 2026.09.07
2
76
3
158
2,697
Цагаанцоожийн ЭНХБАТ retweeted
Тэтгэврээ хэрхэн тооцох вэ? #МөнхсоёлоосАсууя #Цуврал#1
2
4
413
Монгол Улсын Их хурлын гишүүн, шадар сайд Т.Доржханд COP-17 чуулганы Санхүүжилтийн өдрийг даргалж байна - Газрын менежмент ба гангийн тэсвэртэй байдлын санхүүгийн шинэ механизм - Санхүүжилт, хөгжлийн банкууд, хувийн хөрөнгө оруулалтын бодлогын үндсэн хэлэлцүүлгүүдийг удирдав
8
8
252
Цагаанцоожийн ЭНХБАТ retweeted
Өнөөдөр "Монголын Ногоон Санхүүгийн Корпораци" нээлтээ хийв. Банкны холбоонд байх үедээ эхлүүлсэн, олон жил хөөцөлдсөн ногоон зээлийн сан ийнхүү албажиж байгаад баяртай байна. 2 сая долларын буцалтгүй тусламж, 50 сая долларын хүүгүй шахам зээл эрчим хүч, ногоон төслүүдэд зориулагдана. Энэ бол эхлэл санхүүжилт, гол нь тасралтгүй хөрөнгө мөнгө татах ийм сан, инстүүцтэй болж байгаа нь гайхамшиг юм. Амжилт хүсье!
9
21
1
34
3,085
Цагаанцоожийн ЭНХБАТ retweeted
10 аймгийн дулааны станцын төслөөр БНСУ-ын Элчин сайдтай дахин уулзлаа. Төслийн хүрээнд 2018 онд хоёр улс зээлийн гэрээ байгуулсан ч Солонгос талын ерөнхий гүйцэтгэгч компани дампуурлаа зарласнаар энэ төсөл үндсэндээ гацсан. Төслийг улсын төсвөөр цааш үргэлжлүүлэх ЗГ-ын тогтоолын дагуу ирэх оны төсвийн төсөлд тусган Сангийн яаманд хүргүүлээд байна. Станцуудыг богино хугацаанд ашиглалтад оруулахад онцгой анхаарна.
9
21
4
34
4,291
Цагаанцоожийн ЭНХБАТ retweeted
АН-ынхаан? Энэ төслүүд улсын төсвөөс нэг ч төгрөг гаргалгүйгээр 100 хувь хувийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж буй төсөл. Нэг ч төгрөг улсаас гарахгүй.Хувийн хэвшлээс үйлдвэрлэсэн эрчим хүчийг нь дуудлага худалдаанд ялсан дүнгээр нь худалдаж авна. Үлийнээхээ шахааг яриад байна??!
1
2
112