АПУ ХК Европын сэргээн босголт, хөгжлийн банк (ЕСБХБ)-тай 25 сая ам.долларын санхүүжилтийн гэрээнд гарын үсэг зурлаа. time.mn/n/176290
Нийслэлийн 1,7 сая иргэний эрх ашгийг хамгаалж, хотын төсөв, үйл ажиллагаанд хяналт тавих ёстой НИТХ-ын төлөөлөгчдийн дунд давхар дээлний сүлжээ үүрлэж, эхнээсээ АТГ-ын хаалгыг татаад эхэллээ. 45 төлөөлөгчийн 43 нь Нийслэлийн өмчит болон оролцоотой хуулийн этгээдүүдийн ТУЗ-ийн дарга, гишүүнээр ажиллаж, нийт 104 суудлыг эзэгнэж байна. Өөрөөр хэлбэл, хяналт тавих ёстой төлөөлөгч нар гүйцэтгэх албан тушаалд суучихаад төсвийн мөнгийг хянаж байгаа нь 5 их наяд төгрөг эргэлдэж байгаа нийслэлийн төсөвт хяналт тавих боломжгүйг харуулж байна
#TenGerTV #ДолооАрав #Мэдээ #07:10
Одбаяр.О retweeted
Энэ бол муу мэдээ огт биш. “OTP” банк 1995 онд олон нийтэд нээлттэй болсон. Нийт хувьцааны 55.2 хувийг нь гадаадын хувьцаа эзэмшигчид, хамгийн том хувьцаа эзэмшигч Европын хамгийн том шатахуун нийлүүлэгч Унгарын “MOL” групп, Францын "Groupama” ажээ. OTP банкны зээлжих зэрэглэл нь Монголынхоос өндөр учраас өнөөдрийн бидний “сайжруулчихлаа” гээд байгаа тэр зэрэглэлийг ч “чирээд” улам өргөөд өгөх талтай. Үүнийг дагаад гадны томоохон хөрөнгө оруулагчид ч дагаж орж ирнэ. Өргөн цар хүрээ, сүлжээтэй банк учраас төлбөр тооцооны чадвар маш сайн. Европт үнэлгээгээрээ 2-т, эрсдэл даах чадвараараа 3-т явж байна.
baabar.mn/orgilmaa/otp-bank-…
Одбаяр.О retweeted
APU-ын Батсайхан "Чингис хаан" нэрийг Монголдоо авах гэж, олон улсад энэ нэрээр нь гаргах гэж хөлөө хүрэх газраар явсныг, бас хойшоо экспортлох гэж ямар их ажил, зардал болсон тухай "Татарстанд зорчсон тэмдэглэл" энэ номд багтсан бий. Лу.Гантөмөр урагш нь өгөх санаатай бололтой.
Монголбанкны алдагдал хуримтлагдсаар 6.9 их наядад хүрчээ. Энэ бол улсын төсвийн тавны нэгтэй тэнцэх хэмжээний мөнгө. Харин энэ алдагдал руу хэн түлхсэн бэ гэдэг асуулт улс төрийн хүрээнд эзнээ хайсаар байна. Гэхдээ энэ алдагдлыг төлөхгүйгээр эдийн засагт эрсдлүүд томорсоор байна гэдгийг мэргэжилтнүүд хэлж байна
#TenGerTV #ДолооАрав #Мэдээ #07:10
Сүүлийн гурван сарын турш улс төр, нийгмийн сурталчилгаанд 34 мянган доллар буюу 126 сая төгрөгийг Фэйсбүүкт зарцуулжээ. Тухайлбал, улс төрчдийн хувьд дээд тал нь 4 мянган доллар, харин хамгийн багадаа 100 долларыг өөрсдийн хийж буй ажил, хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаагаа олон нийтэд хүргэхийн тулд төлсөн байна. Харин сүүлийн нэг сард 42 сая төгрөг, харин өнгөрсөн долоо хоногт 13 саяыг Фэйсбүүкийн хэрэглэгчдэд чиглэсэн сурталчилгаа явуулахын тулд нэр бүхий улс төрч, цахим хуудсууд зарцуулсан байна.
#TenGerTV #ДолооАрав #Мэдээ #07:10
“Томоохон улсууд аюул зарлаж, иргэдээ хүнс, ус нөөцлөхийг анхаарууллаа.” Ийм тайлбартай мэдээлэл Х сүлжээнд тарж, чамгүй олны анхаарлыг татлаа. Гэвч дурдсан тоонууд нь албан мэдээлэлтэй зөрж, өөр өөр улсын хэтээсээ байсан бэлэн байдлын заавар зөвлөмжийг нэгэн зэрэг гарсан онц байдлын зар, мэдээ аятай хуурамч болгоомжлол үүсгэхийг оролдсон болж таарчээ
#TenGerTV #ДолооАрав #Мэдээ #07:10
Одбаяр.О retweeted
“Чойжин ламын сүм” музейн гадна гэрэлтүүлгийг шинэчиллээ newswire.mn/n/55992
УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу: “Нийгмийн сүлжээ хөгжихийн хэрээр хариуцлагатай эх сурвалжаас мэдээлэл авах нь улам бүр чухал болж байна. Та NTV-ийн мэдээнд итгэж болно” гэх уриа үг бий. Энэхүү үг нь яагаад NTV телевизийг үзэх ёстой юм бэ гэдгийг маш тодорхой хэлж өгдөг. Ийм хариуцлагатай эх сурвалж болохын тулд 20 жилийн турш тууштай хөдөлмөрлөсөн байна. Өөрсдийн энэхүү нэр хүндтэй байр суурийг цаг үргэлж алдалгүй яваа NTV телевизийн хамт олондоо 20 жилийн ойн баярын халуун мэнд хүргэе!
NTV телевиз үүсэн байгуулагдсаны 20 жилийн ойд зориулсан олны танил эрхмүүдийн сонирхолтой түүх, дурсамжийн цуврал...
Л.Энх-Амгалан: Нийслэлийн сургууль, цэцэрлэгүүдийн хүнсийг 4 компани нийлүүлдэг нь бүгд НИТХ-ын төлөөлөгч нарын компани байна.
Хотын шинэ дарга энэ 4 компанийг болиулах шийдвэр гаргасан ч НИТХ-аар нь дэмжигдээгүй.
Хүнс нийлүүлэхэд дунд нь цавчаа хийдэг, тендерийн компаниуд байх шаардлагагүй. Тухайн орон нутгийн үйлдвэрлэгчдээсээ шууд авдаг болгоно.
О.Мөнхжин: Өнөөдөр NBA- ийн хамгийн хямд тасалбар Charlotte Hornets $3.00 байна. Эрэлт нийлүүлэлтийн хуулиараа явдаг эрүүл эдийн засаг ийм л байдаг.Монголд хамгийн хямд нь $10.00 байна.
АНУ- ын эдийн засаг Монголын ЭЗ- аас 1,213 буюу 121,300% дахин том.
Гэтэл Монголын сагсны хамгийн хямд тасалбар нь АНУ- аас 3.33 дахин үнэтэй.
Мал нядалгааны газруудын бохир ус шинэ Төв цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагааг доголдуулж байна‼
-Эмээлт орчимд үйл ажиллагаа явуулж буй мал нядалгааны газрууд хууль тогтоомж, стандартын шаардлагыг зөрчиж, хэт өндөр бохирдолтой цус, сэвс, гэдэс дотор болон өөх тосоор бохирдсон хаягдал усыг төв шугамд шууд нийлүүлсээр байна. Энэ нь шинээр ашиглалтад орсон Төв цэвэрлэх байгууламж болон Ус дахин боловсруулах үйлдвэрийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулж, цаашлаад ТЭЦ-3, ТЭЦ-4-ийн найдвартай ажиллагаанд буюу улсын эрчим хүчний аюулгүй байдалд бодит аюул учруулж байна
Дэлгэрэнгүйг: livetv.mn/p/320280/
Видео ярилцлагыг: facebook.com/share/v/19kmHGK…
Шунхлай групп: Дорнод аймгийн Халхгол сумын нутаг дахь Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан хээрийн түймрийн улмаас байгаль орчинд хохирол учирсанд гүнээ харамсаж байна. Шунхлай группийн хамт олон түймэрт өртсөн экосистемийг нөхөн сэргээх, цаашид ижил төрлийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр холбогдох төрийн болон мэргэжлийн байгууллагуудыг дэмжин ажиллахаа илэрхийлж байна. Монгол орны онгон дагшин байгаль, экологийн үнэт өвийг хамгаалж, нөхөн сэргээх үйлсэд хамтын хүчээр хувь нэмрээ оруулцгаая.
УИХ-ын гишүүд спортын холбоод, ТББ, нутгийн зөвлөлийг яагаад тэргүүлдэг вэ? Тэдэнд ямар ашигтай вэ? Ажил ихтэй, амьсгаа авах ч завгүй гэгддэг гишүүд үнэхээр нутгийнхандаа элэгтэй, спортдоо хайртайдаа удирддаг уу? Аль эсвэл сонгуулийн санал авах "бэлэн сүлжээ"-гээ үүний ард нуудаг уу гэх эргэлзээ байсаар ирсэн. Тэгвэл энэ асуудалд гишүүд өөрсдөө хэрхэн хандаж, ямар тайлбар өгч байгааг одоо үзэцгээе.
#TenGerTV #ДолооАрав #Мэдээ
Одбаяр.О retweeted
Залуу наснаасаа сайн таних нэн хүндэтгэдэг эрхэм маань, Монгол Улсын Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Цахилгаан орчин эргэх орчлонгийн хүрдийг орхиж, наран үүрд гийх тэнгэр ертөнцийг зорьжээ. Нэрнээсээ цахилах хурцхан гэрлээр бусдын оюуныг мялаадаг баавай байсан. Бидэнд энд гэрэл хэрэгтэй байхад тэртээх диваажинд агни дөл нь илүү л хэрэгтэй болж дээ. Гэгээн хүн учраас үг нь жинтэй, үйлс нь аядуу бөгөөд ариун номын эрдэмлэг байсан. Түүний үлдээсэн судрын өвд шингэсэн эрч нь хойч үеийн мэргэдийн гэгээрэлд хувь хандив оруулсаар байх тул тэрээр энэ ертөнцөд оюуны гэрлээрээ мөнх хувилан гийх болно.
Гэр бүл, садан төрөлд нь гүн эмгэнэл илэрхийлье.
Одбаяр.О retweeted
Яндангүй бүс зарлах зайлшгүй шаардлагатай байна!
Олон нийт төвлөрсөн автобусны буудал, сургууль цэцэрлэгийн орчимд гал түлэхийг зогсоох бодлого яагаад хэрэгжүүлж чадахгүй байна?
Астматай, зүрхний хүнд өвчтэй, жирэмсэн эхчүүд гээд олон эмзэг бүлэг жилээс жилд олон мянгаараа эндэж байна! Зөвхөн энэ утаагаас болж!
Гэтэл энэ мэт бизнес хийж ашиг хонжоо олох сэдлээр утаат янданг хайр найргүй энд тнндгүй гозойлгож байна!
Өвөл түрээсээр хашаандаа 3-4 гэр буулгадаг айлууд ч мөн ашиг олохын төлөө хүн алж байна!
Энэ чинь тэгээд шударга нийгэм үү? Хүний амьд явах эрх хаана байна?🤬
@NyamUchral @Purevee___






















